Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 177

  2020            03           30                                   2020/ШЦТ/177  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,

улсын яллагч Ц.Отгонсүрэн,     

хохирогч Н.Э ,       

шүүгдэгч Л.Д    нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Х овогт Л   Д   холбогдох эрүүгийн 1910024100108 дугаартай 187/2020/0158/Э индекстэй хэргийг 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.     

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:     

            Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын .....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн...... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл ....., Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо.......... тоотод оршин суух, урьд 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасныг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 зааснаар эвлэрснээр хэрэгсэхгүй болгосон, Х овогт Л   Д    /РД:................./ 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Л.Д    нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны Яармагийн хуучин эцэст хохирогч Н.Э ийн нүүрэн тус газар тоосгоор цохиж духны зүүн дэлбэнгийн тархины эдийн голомлог цус хуралт, зүүн хацар ясны нум, зүүн гайморовын хөндийн ард, урд ханын хугарал, зүүн нүдний ухархайн ханын хугарал, хамар ясны хугарал, зүүн гайморовын хөндийн цус хуралдалт, зүүн зовхинд шарх, зүүн зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Л.Д    нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны Яармагийн хуучин эцэст хохирогч Н.Э ийн нүүрэн тус газар тоосгоор цохиж духны зүүн дэлбэнгийн тархины эдийн голомлог цус хуралт, зүүн хацар ясны нум, зүүн гайморовын хөндийн ард, урд ханын хугарал, зүүн нүдний ухархайн ханын хугарал, хамар ясны хугарал, зүүн гайморовын хөндийн цус хуралдалт, зүүн зовхинд шарх, зүүн зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:   

1. Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн өглөө дуудлагаар цахилгаан янзлахаар дуудлага өгсөн айлынд очсон. Би тухайн айлынд ажлаа хийж дуусгаад Яармаг руу явсан. Гэтэл би гэртээ харих замдаа хохирогчтой таарсан. Хохирогч надаас архины мөнгө гуйхад би татгалзсан. Хохирогч намайг “явуулахгүй” гээд тэврээд байсан тул би түүнийг хөлөөрөө тийрч түлхсэн. Тэгээд би гэртээ харьсан.. Би гэмт хэрэг үйлдээгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч Н.Э ийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Би тухайн өдөр таньдаг ахындаа очиж архи уусан. Дараагаар нь тэднийхээс гарч дэлгүүр орсон. Гэтэл дэлгүүрээс гараад явж байхад гэнэт хашааны булангаас шүүгдэгч гарч ирээд намайг шууд цохьсон тул би ухаан алдсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ 

            3. Хохиогч Н.Э ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 17 цагийн үед Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Яармагийн хуучин эцэст автобусанд суух гээд явж байтал Болдбаяр гэх танил таараад бид хоёр цуг явж байтал түцний хажуу талаас Цагаанаа буюу Д    гарч ирээд үгийн зөрүүгүй надтай маргалдаад миний хажууд явж байснаа миний толгой руу цохьчихсон, тэгээд би манараад газар унаад ухаан алдсан гэсэн мэдүүлэг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-16/

            4. Гэрч П.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 17 цагийн үед намайг гудамжинд байхад хүн маргалдаад байхаар нь харсан чинь Цагаанаа гартаа тоосго барьчихсан Энтөрийн толгой руу 2 удаа цохьсон. Тэгсэн Энхтөр газар унасан ба Цагаанаа зугтаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/

            5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№180/-ний дүгнэлт: ...Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний нэмэлт материалаар хийсэн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 180 дугаартай “Н.Э ийн биед духны зүүн дэлбэнгийн тархины эдийн голомлог цус хуралт, зүүн хацар ясны нум, зүүн гайморовын хөндийн ард, урд ханын хугарал, зүүн нүдний ухархайн ханын хугарал, хамар ясны хугарал, зүүн гайморовын хөндийн цус хуралдалт, зүүн зовхинд шарх, зүүн зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт/хх-42-45х/

             6. Шүүгдэгч Л.Д   ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “....2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 12 цагийн үед Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Яармагийн хуучин эцэс дээр би гэртээ харьж яваад түцний хажууд Энхтөртэй таарсан чинь Энхтөр нилээн согтуу надаас архины мөнгө нэхээд намайг заамдаад байхаар нь би Энхтөрийг түлхсэн чинь тэр газар уначихаар нь хажуугаар нь гараад явах гэтэл хөлнөөс зуураад байхаар нь баруун мөр рүү нь нэг хөлөөрөө дэвссэн чинь миний хөлнөөс зуурахаа болихоор нь намайг Норжмаа гэх эмэгтэй аваад явсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.   

            Шүүгдэгч Л.Д    нь урьд 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасныг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 зааснаар эвлэрснээр хэрэгсэхгүй болгосон болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/-аар тогтоогдлоо. 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдал гэсэн ойлголт хуульчлагдаагүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.  

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№180/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Л.Д    нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны Яармагийн хуучин эцэст хохирогч Н.Э ийн нүүрэн тус газар тоосгоор цохиж духны зүүн дэлбэнгийн тархины эдийн голомлог цус хуралт, зүүн хацар ясны нум, зүүн гайморовын хөндийн ард, урд ханын хугарал, зүүн нүдний ухархайн ханын хугарал, хамар ясны хугарал, зүүн гайморовын хөндийн цус хуралдалт, зүүн зовхинд шарх, зүүн зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсныг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үзэх бүрэн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Л.Д   ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.     

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Л.Д   ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх буюу нөхөн төлөхөө илэрхийлээгүй, хохирогч Н.Э ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...хохирлоо нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, түүний хувийн байдал “...51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1 амьдардаг...” гэсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х овогт Л   Д   ыг 450 /дөрвөн зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зохимжтой гэж үзлээ.   

Мөн Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгч Л.Д   ыг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр төлөөгүй зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.          

Хохирогч Н.Э  нь шүүгдэгч Л.Д   аас 692.520 төгрөгийг нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д   аас 353.863 /гурван зуун тавин гурван мянга найман зуун жаран гурав/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Э д олгохоор шийдвэрлэв.  

Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.  

Шүүгдэгч Л.Д   холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Х овогт Л   Д   ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х овогт Л   Д   ыг 450 /дөрвөн зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.     

3. Шүүгдэгч Л.Д   холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д   аас 353.863 /гурван зуун тавин гурван мянга найман зуун жаран гурав/ төгрөгийг гаргуулж  хохирогч Н.Э д олгосугай.    

5. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.    

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Л.Д   сануулсугай.      

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Л.Д   авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР