| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2016/01202/И |
| Дугаар | 151/ШШ2017/00039 |
| Огноо | 2017-01-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 151/ШШ2017/00039
| 2017 оны 01 сарын 10 өдөр | Дугаар 151/ШШ2017/00039 | Төв аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Төв аймаг, Баянчандмань сумын Засаг дарын Тамгын газрын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Төв аймаг, Баянчандмань сум, 2-р баг, Замт, сүж 10 гудамж, 1б тоотод оршин суух, Боржигон овогт Дашнямын Батбаатар /РД:НХ65090115/-д холбогдох,
6 664 236 /зургаан сая зургаан зуун жаран дөрвөн мянга хоёр зуун гучин зургаан/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунчимэг, хариуцагч Д.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төв аймаг, Баянчандмань сумын Засаг дарын Тамгын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.Батбаатар нь 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдөр сум хөгжүүлэх сангаас 5 000 000 төгрөг зээлж аваад зээлээ хугацаанд нь төлөөгүй бөгөөд зээлийн хугацаа нь 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дууссан. Зээлдэгчийн хүсэлтээр 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэрээг дахин шинэчилж 2015 оны 06 дугаар сарын 30-ны хүртэл сунгасан бөгөөд удаа дараа мэдэгдэж зээлийг төлөх талаар анхааруулахад хүлээн зөвшөөрсөн боловч төлөлт хийгээгүй. Иймд зээлийн үлдэгдэл 5 374 384 төгрөг, болон гэрээний хугацаа дууссанаас хойших алданги 1 289 852 төгрөг, нийт 6 664 236 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Батбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 6 664 236 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Гол нь төлөх хугацаа хэрэгтэй байна. Зээлээ зориулалтаар нь ашигласан. Нэхэмжилсэн 6 664 236 төгрөгийг 2017 оны 06 дугаар сард 40 хувь буюу 2 665 694,5 төгрөг, 2017 оны 12 дугаар сард ногоо хураахаар 60 хувь буюу 3 998 541,6 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төв аймаг, Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газар нь Д.Батбаатараас 6 664 236 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д зааснаар 2011 оны 08 сарын 22-нд Зээлийн гэрээ хийгдсэн гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна. Хэрэгт ирүүлсэн талуудын хооронд хийгдэж байсан гэх зээлийн гэрээний баримт нь он сар хугацаа нь мэдэгдэхгүй, наториатаар гэрчлэгдээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянаншийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заасан хуулийн шаардлагад нийцсэн нотлох баримт ирүүлээгүй байгаа нь учир дутагдалтай байна. Гэвч Зээлдэгч нь гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн үлдэгдэл нийт 6 664 236 /зургаан сая зургаан зуун жаран дөрвөн мянга хоёр зуун гучин зургаан/ төгрөгийг 2017 оны 06 дугаар сард 2 665 694,5 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 3 998 541,6 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож талууд эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашигсонирхолыг зөрчөөгүй гэж үзэж зохигчдын эвлэрэл, хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Д.Батбаатараас төлбөл зохих тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж 60 788,89 төгрөгийггаргуулж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Төв аймаг, Баянчандмань сумын Засаг дарын Тамгын газрын нэхэмжилсэн 6 664 236 төгрөгийг хариуцагчД.Батбаатар нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрэл, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Д.Батбаатараас төлбөл зохих тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж 60 788,89 төгрөгийг гаргуулж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансандоруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ