Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 189

 

 

 

 

   

 

  2020            04           02                                   2020/ШЦТ/189   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,

улсын яллагч Б.Гүнсэл /томилолтоор/,     

шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Б овогт Б-ын  Ц  холбогдох эрүүгийн 1910029670123 дугаартай 187/2020/0170/Э индекстэй  хэргийг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, .... оны ....дугаар сарын .....-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, .... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ....... хамт, Дархан-Уул аймгийн ... дугаар багийн ..............тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Б-ын  Ц   /РД:............./  

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Д.М-ын фэйсбүүк мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрч цахим хэрэгсэл ашиглан Д.М-ын нэрийн өмнөөс Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Шинэ-Өргөө хорооллын 625-8 тоотод оршин суух Т.Б-тай цахим зурвасаар харилцаж маргааш өгье гэж Дэлгэртуяагийн Хаан банкны 5681099553 тоот дансаар 350000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

Мөн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Д.М-ын фэйсбүүк мэдээллийн сүлжээнд нэвтэрч, цахим хэрэгсэл ашиглан Д.М-ын нэрийн өмнөөс миний мабойл блокдчихлоо гэж 300.000 төгрөгийг Д.А-ын Хаан банкны 5068348249 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Д.М-ын фэйсбүүк мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрч цахим хэрэгсэл ашиглан Д.М-ын нэрийн өмнөөс Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Шинэ-Өргөө хорооллын 625-8 тоотод оршин суух Т.Б-тай цахим зурвасаар харилцаж маргааш өгье гэж Дэлгэртуяагийн Хаан банкны 5681099553 тоот дансаар 350000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

Мөн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Д.М-ын фэйсбүүк мэдээллийн сүлжээнд нэвтэрч, цахим хэрэгсэл ашиглан Д.М-ын нэрийн өмнөөс миний мабойл блокдчихлоо гэж 300.000 төгрөгийг Д.А-ын Хаан банкны 5068348249 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

1. Шүүгдэгч Б.Ц  гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч  Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай арван жилийн ангийн хүүхэд болох Дэмбэрэлтогтохын Мөнхзул гэж найзын маань фэйсбүүк хаяг болох “Zulaa Zulka” гэсэн хаягнаас миний “Ваt Тп” гэсэн хаяг руу “Нэг данс руу 350.000 төгрөг шилжүүлээд өгөөч, миний мобайл болдоггүй ээ, маргааш өгье” гэсэн мессеж ирсэн. Тэгэхээр нь би Хаан банкны данс уу гэж асуусан. Тэгэхэд тиймээ гээд 5681099553 Дэлгэртуяа гэсэн данс явуулаад гүйлгээний утга дээр нь миний нэрийг бичээрэй гэсэн хариу ирсэн. Тэгээд өөрийн 5003444540 гэсэн Хаан банкны данснаас 350.000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл шилжүүлснээс 10-аад минутын дараа манай найзын фэйсбүүк хаягнаас “миний фэйсбүүк хаягнаас өөр хүн ороод байна. Би хүмүүсээс мөнгө асуугаагүй шүү гэж мессеж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/   

3. Хохирогч Б.Г-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Фэйсбүүкээр манай нөхрийн ангийн 10 жилийнх нь ангийн хүүхэд Мөнхзул гэх эмэгтэйгээс “байна уу найзаа, чи найздаа 300.000 төгрөг шилжүүлээд өгөөч, миний мобайл блокдчихлоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за тэгье” гэж хэлээд дансаа өгчих гэсэн чинь нэг хүний данс өгсөн, би тэр данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн. Удалгүй Мөнхзулаас чатаар мессеж ирсэн. Миний фэйсбүүкээр хүн ороод хүмүүсээс мөнгө нэхсэн байна гэсэн чат ирсэн. Тэгэхээр нь “хүүе би мөнгө шилжүүлсэн” гэж хэлсэн.5068348249 Ариунжаргал гэдэг хүний данс руу би өөрийн данснаас 300.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43/

4. Гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын сүүлээр яг өдрийг нь санахгүй байна. Ц   надад Хаан банкны картаа түр өгч байгаач хүн рүү мөнгө шилжүүлээд буцаагаад өгье гэж хэлээд миний картыг авсан...Тэгтэл нилээд хэд хоногийн дараа над руу цагдаагаас залгаад чи дансаараа мөнгө авсан байна гэхээр нь гайхаад Ц  гаас асуутал би цагдаа дээр шалгагдаж байгаа сая чиний дугаарыг би өгсөн юм. Тэр мөнгө буруу гарын мөнгө байсан юм гэж хэлсэн...сүүлд дансны лавлагаа харахад миний данс руу хүнээс 350.000 төгрөг хүлээгээд авсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-16/

5. Гэрч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр миний фейсбүүкийн “Zulaa Zulka” гэсэн хаягнаас Батсайхан руу түр мөнгө өгөөч гэсэн утгатай мессеж ирэхээр нь намайг байна гэж бодоод 350.000 төгрөг шилжүүлсэн гэсэн. Үнэндээ би тухайн үед Батсайхан руу мессеж явуулаагүй, мөнгө гуйгаагүй. Харин миний фейсбүүк рүү хүн хууль бусаар нэвтэрч миний өмнөөс мессеж явуулсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/    

6. 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл  /хх-ийн 21-23/

7. Шүүгдэгч Б.Ц  гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Дархан- Уул аймагт Залуус хотхонд байхдаа дээрх байдлаар оролдоод үзтэл “Zulaa Zulka” гэдэг хүний хаяг руу нэвтэрсэн...чатыг нь харж байгаад 2 хүн рүү маргааш өгье, түр мөнгө шилжүүлээд өгөх боломж байна уу гээд бичээд үзэхэд хоёр хүн нэг нь 350.000, нөгөөх нь 300.000 төгрөг шилжүүлсэн. 350.000 төгрөгийг Ариунжаргал гэдэг найзынхаа дансны дугаарыг өгөөд авсан. 300.000 төгрөгийг Дэлгэртуяа гэдэг найзынхаа дансны дугаарыг өгөөд авсан...фэйсбүүкийн нэвтрэх хэсэг дээр 89111911 гэсэн дугаар хийгээд нууц код 89111911 гэсэн код хийсэн чинь танихгүй хүний фэйсбүүк рүү орчихсон. Тэгээд чат хэсэг рүү нь ороод нэг эрэгтэй найз руу нь найздаа 350.000 төгрөг зээлээч гэж хэлээд Дэлгэртуяа гэдэг найзынхаа дансыг авчихсан байсан, тэр данс руу хийлгэсэн. Тэгээд нэг эмэгтэй найз байхаар нь найздаа 300.000 төгрөг зээлээч гэж хэлээд Ариунжаргал гээд бас нэг найзынхаа дансыг чатаар асуугаад авчихсан байсан. Тэгээд тэр эмэгтэй найз нь 300.000 төгрөг шилжүүлсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-31, 63/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.   

            Шүүгдэгч Б.Ц нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-57/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Д.М-ын фэйсбүүк мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрч цахим хэрэгсэл ашиглан Д.М-ын нэрийн өмнөөс Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Шинэ-Өргөө хорооллын 625-8 тоотод оршин суух Т.Б-тай цахим зурвасаар харилцаж маргааш өгье гэж Дэлгэртуяагийн Хаан банкны 5681099553 тоот дансаар 350000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

Мөн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Д.М-ын фэйсбүүк мэдээллийн сүлжээнд нэвтэрч, цахим хэрэгсэл ашиглан Д.М-ын нэрийн өмнөөс миний мабойл блокдчихлоо гэж 300.000 төгрөгийг Д.А-ын Хаан банкны 5068348249 дугаарын дансаар шилжүүлэн авсныг цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.   

Иймд шүүгдэгч Б.Ц  г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Ц нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан хохирогч Т.Батсайхан, Б.Гэрэлмаа нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...хохирлоо авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-24/, түүний хувийн байдал /...20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт амьдардаг.../ зэргийг харгалзан мөн Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Б-ын  Ц  г 240 /хоёр зуун дөч/ цагийн  хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зохимжтой гэж үзсэн болно.  

            Шүүгдэгч Б.Ц  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Б-ын  Ц  г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Б-ын  Ц  г 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

 

            3. Шүүгдэгч Б.Ц  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.   

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.Ц  сануулсугай.

 

            5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

            7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Ц  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР