| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2016/01327/И |
| Дугаар | 151/ШШ2017/00042 |
| Огноо | 2017-01-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 151/ШШ2017/00042
| 2017 оны 01 сарын 11 өдөр | Дугаар 151/ШШ2017/00042 | Төв аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг би, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй,
Төв аймаг, Сэргэлэн сумын 3-р багт оршин суух Тайж овогт Алтангэрэлийн Цэрэнгомбо /РД:НС72102093, утас:88621804/-д холбогдох,
Зээлийн төлбөр 3 103 400 /гурван сая нэг зуун гурван мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын тамгын газрыг төлөөлж Г.Даваасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн А.Цэрэнгомбо нь 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр сум хөгжүүлэх сангаас 3 000 000 төгрөгийг цагаан идээ боловсруулах зориулалтаар авсан бөгөөд зээл төлөх хугацаа 2014 оны 07 дугаар сарын 15-ны өдөр дууссан. Одоо зээл, зээлийн хүүгийн хамт 3 103 400 /гурван сая нэг зуун гурван мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Цэрэнгомбо шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь сум хөгжүүлэх сангаас зээл авсан. Уг мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Би 2017 оны 6 дугаар сарын 20-ны дотор 1 500 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны дотор 1 603 400 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй иргэн А.Цэрэнгомбоос 3 103 400 /гурван сая нэг зуун гурван мянга дөрвөн зуун/ төгрөг нэхэмжилсэн байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д заасан дагуу 2013 оны 01 сарын 29-нд Зээлийн гэрээ хийгдсэн ба 3 000 000 төгрөгийг өгч авалцсан болох нь зохигчдын өөрсдийн тайлбараарболон бичгээр хийсэн гэрээгээр тогтоогдож тэдний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Зээлдэгч нь гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй болох нь тогтоогдож байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн үлдэгдэл нийт 3 103 400 /гурван сая нэг зуун гурван мянга дөрвөн зуун/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюутодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно, гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно, ... гэрээ нь хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашигсонирхлыг хөндөөгүй байна гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байх тул зохигчид зээлийн төлбөрийг 2017 оны 6 дугаар сарын 20-ны дотор 1 500 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны дотор 1 603 400 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зөвшөөрөл, зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч А.Цэрэнгомбоос улсынтэмдэгтийн хураамжинд төлбөл зохих хураамжийг тал хувиар бууруулж 31 475 төгрөгийг гаргуулж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд оруулах нь зүйтэй байна. Харин ньнэхэмжлэгч нь хуульд зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1,74.6-д зааснаарнэхэмжлэгч Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжилсэн 3 103 400 /гурван сая нэг зуун гурван мянга дөрвөн зуун/ төгрөгийг хариуцагч А.Цэрэнгомбо нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн эвлэрлийн гэрээг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч А.Цэрэнгомбоос 31 475 төгрөгийг гаргуулж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд улсын орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ