Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 197

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Ч.Батбаатар,      

хохирогч Ж.Баттунгалаг, түүний өмгөөлөгч Б.Одонпүрэв,   

шүүгдэгч Б.Д  , түүний өмгөөлөгч К.Манлай нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Б -ын  Д   холбогдох эрүүгийн 2003000790102 дугаартай 187/2020/0187/Э индекстэй хэргийг 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ....... оны ....дугаар сарын ....-ны өдөр Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ...., “Эм Эм .... ажилтай, ам бүл ...... хамт Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, .....тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б  овогт Б -ын  Д   /РД:..................../

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Б -ын  Д   нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 17 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Алтай хотхоны зүүн урд талын гэрлэн дохиотой уулзварт “Тоёота приус-20” маркийн 74-32 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө” мөн дүрмийн 8.14-т заасан “Зохицуулагчийн хөдөлгөөн зохицуулах дохио нь дараах утгатай байна: в/ баруун гараа урагш сунгасан байвал зохицуулагчийн зүүн гар талаас яваа тээврийн хэрэгсэл бүх чигт, өвөр талаас яваа тээврийн хэрэгсэл зөвхөн баруун гар тийш эргэхийг зөвшөөрөх бөгөөд бусад талаас (баруун гар буюу ар талаас) яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно. Явган зорчигч зохицуулагчийн зөвхөн ар талаар зам хөндлөн гарахыг зөвшөөрнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Ж.Б мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б -ын  Д   нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 17 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Алтай хотхоны зүүн урд талын гэрлэн дохиотой уулзварт Тоёота приус-20 маркийн 74-32 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнөмөн дүрмийн 8.14-т заасан Зохицуулагчийн хөдөлгөөн зохицуулах дохио нь дараах утгатай байна: в/ баруун гараа урагш сунгасан байвал зохицуулагчийн зүүн гар талаас яваа тээврийн хэрэгсэл бүх чигт, өвөр талаас яваа тээврийн хэрэгсэл зөвхөн баруун гар тийш эргэхийг зөвшөөрөх бөгөөд бусад талаас (баруун гар буюу ар талаас) яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно. Явган зорчигч зохицуулагчийн зөвхөн ар талаар зам хөндлөн гарахыг зөвшөөрнө гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Ж.Б мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Б.Д  ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тухайн хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж явган зорчигчид зам тавьж өгөөгүйн улмаас хохирогчийг мөргөсөн. Тухайн үед надад хүн харагдаагүй гэнэтхэн гүйгээд гараад ирсэн. Би хохирогчид эмчилгээний зардал буюу баримттай байгаа зардлыг 100 хувь төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/  

2. Хохирогч  Ж.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 17 цагийн үед хан уул дүүрийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Алтай хотхоны зүүн урд явган хүний замаар зам хөндлөн гарч яваад мөргүүлсэн. Тэр үед 103 дуудаж гэмтлийн эмнэлэгт хүргүүлээд эмчид үзүүлсэн, эмчийн үзлэг шинжилгээ хийлгэсэн, баруун хөлний тахилзуур ясны хугарал, толгойн доргилттай, өвдөгний шөрмөс суналт зөөлөн эдийн гэмэлтэй гэсэн, эмчийн үзлэгээр дотор доргилттой гэсэн. Миний толгой өвдөөд хөдөө яваад 14 хоног бариулаад ирсэн, одоо толгой байнга өвддөг, бариулна гэхээр мөнгөгүй байна. Би өөрөө  байр болон цалингийн зээлтэй энэ ослоос хойш ажил хийгээгүй. Цаашид эмчилгээнд 2.850.000 төгрөг зарцуулна гэж нэхэмжилж байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

3. Зам  тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-9/

           4. Хохирогч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Алтай хотхоны зүүн урд уулзвар дээр ирэхэд цагдаа уулзвар зохицуулж байсан. Цагдаа уулзварын голд зогсоод ертөнцийн зүгээр зүүн тийшээ харсан байдалтай зогсоолд зохицуулалт хийж байсан. Тэр үед Нарны гүүр давж ирж байгаа урсгалын автомашинууд явж байсан. Тэгээд би миний явах урсгал хаалттай байсан учир би зам хөдпөн гарсан. Явган хүний гэрлэн дохио ногоон өнгөтэй асаж байсан ч замын хөдөлгөөн цагдаа зохицуулж байсан учир замын цагдаагийн араар гарч болох юм байна гэж бодоод явсан. Тэгээд зам хөндлөн гараад дуусах үед хойд талаас баруун тийш эргэж байсан автомашин гэнэт орж ирээд миний баруун хөлийг мөргөөд би унасан. Тэгээд уулзвар дээр байсан цагдаа ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34/ 

          4. Гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан хуваарийн дагуу пост 227 буюу МИС-ийн баруун хойд уулзварт 2 дугаар ээлжээр үүрэг гүйцэтгэж байхад 17 цагийн орчим ертөнцийн зүгээр уулзварын хойноосоо баруун гар тийш эргэж байсан Тоёота приус-20 маркийн автомашин явган хүний гарц дээр явган зорчигчийг мөргөсөн. Тэгээд би зам тээврийн хэрэг болсон газар очиж явган хүнийг босгоод машинд суулгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34/ 

           5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№1573/-ний дүгнэлт: ...Ж.Б-ийн биед баруун шилбэний тахилзуур ясны хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн /хх-ийн 51/

          6. Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн техникийн шинжээч, цагдаагийн хошууч В.Балжиннямын 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гаргасан: "... Т.Приус-20 маркийн 74-32 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Д   нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө.”, 8.14 дэх заалт “Зохицуулагчийн хөдөлгөөн зохицуулах дохио нь дараах утгатай байна: в/ баруун гараа урагш сунгасан байвал зохицуулагчийн зүүн гар талаас яваа тээврийн хэрэгсэл бүх чигт, өвөр талаас яваа тээврийн хэрэгсэл зөвхөн баруун гар тийш эргэхийг зөвшөөрөх бөгөөд бусад талаас (баруун гар буюу ар талаас) яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно. Явган зорчигч зохицуулагчийн зөвхөн ар талаар зам хөндлөн гарахыг зөвшөөрнө” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч Ж.Баттунгалаг нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 68-69/

          7. Шүүгдэгч Б.Д  ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Миний бие сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...уулзвараар баруун гар тийш эргэх үед явган зорчигч нар гарцаар гарч байсан. Тэгэхээр нь би тэр үед зогсож байгаад хүмүүсийг гаргаад хөдөлтөл урд зүгээс хойшоо чиглэлтэй гарцаар гарч явсан явган хүний баруун тал руу мөргөөд зогссон. Би машинаасаа буугаад мөргүүлж газар унасан хүн дээр очиход замын голд зохицуулалт хийж байсан цагдаа болон миний машинд сууж байсан найзын хамтаар босгож миний машинд суулгасан. Тэгээд өөрийн гар утсаар цагдаа болон эмнэлэгт дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 77/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Д   нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№1573/-ний дүгнэлт, техникийн шинжээчийн дүгнэлт хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч нь Б -ын  Д   нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 17 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Алтай хотхоны зүүн урд талын гэрлэн дохиотой уулзварт “Тоёота приус-20” маркийн 74-32 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө” мөн дүрмийн 8.14-т заасан “Зохицуулагчийн хөдөлгөөн зохицуулах дохио нь дараах утгатай байна: в/ баруун гараа урагш сунгасан байвал зохицуулагчийн зүүн гар талаас яваа тээврийн хэрэгсэл бүх чигт, өвөр талаас яваа тээврийн хэрэгсэл зөвхөн баруун гар тийш эргэхийг зөвшөөрөх бөгөөд бусад талаас (баруун гар буюу ар талаас) яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно. Явган зорчигч зохицуулагчийн зөвхөн ар талаар зам хөндлөн гарахыг зөвшөөрнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Ж.Б мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсныг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Б.Д  ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.   

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэн хэргийг шийдвэрлэлээ.

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Д  ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн /1.040.000 төгрөг/, хохирогч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...хохирлоо нэхэмжилж байна, хохиролд 1.040.000 төгрөг авсан, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх хүсэлттэй байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, түүний хувийн байдал /...25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, “Эм Эм Эс Спорт” ХХК-нд ерөнхий менежер ажилтай, сард 800.000 төгрөгийн цалинтай, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б  овогт Б -ын  Д-ийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зохимжтой гэж үзлээ.  

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б  овогт Б -ын  Д   оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоохоор шийдвэрлэсэн болно.

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирлын нотлох баримтыг шинжлэн судалж хэвтэж эмчлүүлсэн, толгойн зураг авахуулсан зэрэг нотлох баримтыг үндэслэн 1.187.704 төгрөгийн хохирлын баримтаас давхцсан 260.000 төгрөгийн баримтыг хасч тооцон 927.104 төгрөгийг хохирогч Ж.Баттунгалагт гаргуулахаар шийдвэрлэсэн ба шүүгдэгч Б.Д   1.040.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан гэж үзнэ. Харин хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэв.    

            Шүүгдэгч Б.Д  эд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

             

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б  овогт Б -ын  Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б  овогт Б -ын  Д-ийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б  овогт Б -ын  Д   оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Б.Д  эд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.   

 

            5. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.Д  эд сануулсугай.    

 

            7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

            9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Д  эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

  

  

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР