| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2020/0186/Э |
| Дугаар | 222 |
| Огноо | 2020-04-22 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 222
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,
улсын яллагч Б.Гүнсэл,
өсвөр насны шүүгдэгч Б.Б , түүний хууль ёсны төлөөлөгч Э.Баттогтох, өмгөөлөгч Д.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж Я овогт Б-ын Б-т холбогдох эрүүгийн 1910026070092 дугаартай 187/2020/0196/Э индекстэй хэргийг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ....... оны ....дүгээр сарын .....-ны өдөр Увс аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ...., ам бүл ....., Хан-Уул дүүрэг 16 дугаар хороо, .... дугаар байрны ... тоотод оршин суух хаягтай, Я овогт Б-ын Б /РД:................/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Өсвөр насны яллагдагч Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 18 цагийн орчим иргэн Н.Э-ийг Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Нисэхийн 81 дүгээр байрны орчим гэртээ харихаар явж байхад нь барьж явсан цүнхийг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч бусдад 135.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Өсвөр насны яллагдагч Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 18 цагийн орчим иргэн Н.Э-ийг Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Нисэхийн 81 дүгээр байрны орчим гэртээ харихаар явж байхад нь барьж явсан цүнхийг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 135.300 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Б.Б ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 9-ний 18 цагийн үед гэрээсээ гараад Нисэхийн 81 дүгээр байрны ойролцоо явж байтал 2 эгч явж байсан. Тэгээд би цүнхийг нь булаагаад цүнхэнд нь байсан 15.000 төгрөгийг нь авсан. ....Би хохирол төлбөрт 2.000.000 төгрөг төлсөн...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Н.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ганцаараа алхаж явахад 81 дүгээр байрны хажуугийн “Хавар” дэлгүүрийн хажуугаас нэг залуу өөдөөс тулж ирээд гартаа барьж явсан цүнхийг булаах гэсэн. Би цүнхнээсээ чангаагаад татаад байсан. Би тэр үед их айсан болохоор сайн санахгүй байна, цүнхийг минь аваад явсан байсан...миний нэхэмжилсэн 2.000.000 төгрөгийг бүрэн гүйцэд төлсөн байгаа, одоо надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14, 16/
3. Дамно ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 19-630 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 32/
4. Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 137 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 84-86/
5. Өсвөр насны шүүгдэгч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Хоёр эмэгтэй хүн цуг явж байгаад нэг нь салаад цаашаа яваад нөгөөх нь миний өөдөөс утсаар яриад ирж явахаар нь би хажуугаар нь гарахдаа цүнхийг нь булаагаад зугтах гэсэн чинь цүнхнээс нь татахад тэр эгч цүнхнээсээ зуураад байсан. Тэгэхээр нь татсаар байгаад цүнхийг нь тавиулж аваад Нисэх 86 дугаар байрны ард очоод цүнхийг нь уудлахад 15.000 төгрөг сул цүнхэнд нь байхаар нь аваад тэр цүнхийг нь тэр газраа хаяад цаашаа зугтаад Буянт-Ухаа 1 хороолол руу гэр рүүгээ орсон. Цүнхийг нь булааж аваад зугтсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61/-аар тогтоогдлоо. Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь өсвөр насны яллагдагч Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 18 цагийн орчим иргэн Н.Э-ийг Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Нисэхийн 81 дүгээр байрны орчим гэртээ харихаар явж байхад нь барьж явсан цүнхийг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 135.300 төгрөгийн хохирол учруулсныг бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан өвсөр насны шүүгдэгч Б.Б ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Н.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...надад 2.000.000 төгрөг төлж барагдуулсан, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-16/, өвсөр насны шүүгдэгч Б.Б ийн хувийн байдал /...16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Хүнс технологийн коллежид дезайны 1а ангийн сурагч, ам бүл 4, эмээ, ах, эгчийн хамтаар амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өсвөр насны шүүгдэгч Б.Б т ял оногдуулахыг тэнсэж, гэм бурууг нь ухамсарлуулах, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжлүүлэхээр хүмүүжлийн чанартай, мөн зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авч шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч өсвөр насны шүүгдэгч Б.Б т ял оногдуулахыг тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, мөн хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч Э.Баттогтоход тус тус даалгах нь зүйтэй.
Өсвөр насны шүүгдэгч Б.Б т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Өсвөр насны шүүгдэгч Я овогт Б-ын Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өсвөр насны шүүгдэгч Б.Б т ял оногдуулахыг тэнсэж, гэм бурууг нь ухамсарлуулах, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжлүүлэхээр хүмүүжлийн чанартай, мөн зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч өсвөр насны шүүгдэгч Б.Б т ял оногдуулахыг тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, мөн хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч Э.Баттогтоход тус тус даалгасугай.
4. Өсвөр насны шүүгдэгч Б.Б т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг Б.Б т сануулсугай.
6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд өсвөр насны шүүгдэгч Б.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР