Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 225

 

 

 

 

 

 

 

 

 

  2020             04           14                                         2020/ШЦТ/225  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,     

улсын яллагч Б.Алтанцэцэг,       

шүүгдэгч Н.Б , түүний өмгөөөлгч Х.Баатарбилэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Х  овогт Н-ын  Б-т  холбогдох эрүүгийн 2010004530235 дугаартай 187/2020/0222/Э индекстэй хэргийг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, ....... оны ..... дугаар сарын ....-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сум хотод төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ..... ажилтай, ам бүл ..... хамт, Налайх дүүргийн ... дугаар хороо, .... тоотод оршин суух, Х  овогт Н-ын  Б  /РД:........./   

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Б    нь архи согтууруулан ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөрт шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 58в байрны 20 тоотод байх гэртээ өөрийн эхнэр Э.Б шалтгаангүй уурласан гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар 2 удаа цохиж духны баруун хэсэг, баруун нүдний дээд, доод зовхи, хамар, баруун шанаа, хацар, эрүүний баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын хянганд шарх, зүүн бугуйнд цус хуралт, бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Н.Б    нь архи согтууруулан ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөрт шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 58в байрны 20 тоотод байх гэртээ өөрийн эхнэр Э.Б шалтгаангүй уурласан гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар 2 удаа цохиж духны баруун хэсэг, баруун нүдний дээд, доод зовхи, хамар, баруун шанаа, хацар, эрүүний баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын хянганд шарх, зүүн бугуйнд цус хуралт, бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:   

1. Шүүгдэгч Н.Б   ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч Э.Б-ийн   мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдөрт шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах 58/в байрны 20 тоотод гэртээ байж байтал манай нөхөр гаднаас ажил хөөцөлдөж яваад орж ирсэн. ...тэгээд байж байтал ээж дэлгүүрээс нэг шил 0.33 граммтай архи болон ундаа чипстэй орж ирсэн. Тухайн архийг бид гурав хувааж ууж дуусгаад ээж Н.Б   ыг дахин 0.5 граммын хараа аваад ир гээд картаа өгөөд явуулсан. Н.Б    хараа архи дэлгүүрээс авч орж ирээд тухайн архийг ууж дуусгаад унтахаар болсон. Тэгээд би ээжийг унтуулчихаад хоёр хүүхэд нөхрөө жижиг өрөөнд оруулж орыг нь засч өгчихөөд Н.Б   ыг дахин дэлгүүр оруулж 4 лааз пиво авахуулсан. ...тэгээд бид дөрөв унтахаар болоод хэвтэж байтал манай нөхөр намайг уурлачихсан юм уу гэж хэлсэн. Би тэр үед одоо унт гээд гараараа түлхсэн. Тэгтэл намайг пизда чинь гэж хэлсэн. Би тэр үгэнд  маш их уур хүрсэн. Угаасаа тэгж хэлүүлэх маш дургүй учир нөхрийгөө тохойлдсон. Тэгтэл эргэж харуулаад нүүр рүү цохьсон. Тэр үед миний хамарнаас цус гараад тогтохгүй байсан. Тэгээд байж байтал ээж орж ирээд яаж байгаа юм чи юу болоод байгаа юм гэж хэлээд хоёр хүүхдийг минь дагуулаад том өрөөнд орсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7/  

            3. Гэрч Э.Э-ийн    мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 2 дугаар сарын 11-нээс 12-ны өдөрт шилжих шөнө намайг гэртээ унтаж байхад миний төрсөн дүү Э.Болорчимэг над руу 04 цагийн үед Гэмтэл согог үндэсний төвийн сувилагчийн утсаар залгаж намайг хүрээд ирээч гэж дуудсан. ...дүү дээрээ яваад очтол манай дүүгийн нүүр, ам хавдчихсан зүүн талын нүд хөхөрсөн, хамран дээрээ 1 см гаран оёо тавиулсан байсан. Тэгээд юу болсон талаар асуухад ээж бид гурав архи уучихаад хэвтэж байгаад нөхөр Н.Б   ыг одоо унт гэж хэлсэн чинь миний зүүн тал руу гараараа хоёр удаа гараа атгаж байгаад цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/

            4. Гэрч Д.Э-ийн   мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгээд манай 4 жижиг өрөөндөө орж унтахаар болсон. Тэгээд хэсэг хугацааны дараа юм түжигнээд хоёр хүүхэд уйлахаар нь ортол манай охин Э.Б-ийн   хамарнаас цус гарсан хоёр хүүхэд нь уйлж байхаар нь хоёр хүүхдээ авч том өрөөнд орсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/

           5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№2624/-ний дүгнэлт:

           -Э.Б-ийн   биед духны баруун хэсэг, баруун нүдний дээд, доод зовхи, хамар, баруун шанаа, хацар, эрүүний баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын хянганд шарх, зүүн бугуйнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          -Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

          -Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалданд нөлөөлөхгүй.

          -Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой /хх-20/

            6. Шүүгдэгч Н.Б   ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Миний бие гэм буруу болон зүйл ангиа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.  

            Шүүгдэгч нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№2624/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Н.Б    нь архи согтууруулан ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөрт шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 58в байрны 20 тоотод байх гэртээ өөрийн эхнэр Э.Б шалтгаангүй уурласан гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар 2 удаа цохиж духны баруун хэсэг, баруун нүдний дээд, доод зовхи, хамар, баруун шанаа, хацар, эрүүний баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын хянганд шарх, зүүн бугуйнд цус хуралт, бүхий хөнгөн гэмтэл учруулсыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.     

Иймд шүүгдэгч Н.Б   ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.                                                                                                                                                                                               

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Н.Б   ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөөрч байгаа, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч Э.Б-ийн   мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...хуулийн дагуу шийдүүлмээр байна...” гэсэн мэдүүлэг /хх-7/, түүний хувийн байдал /... 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баян-Өндөр шилтгээн ХХК-нд талбай хариуцсан даамал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан мөн Эрүүгийн  хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х  овогт Н-ын  Б ыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.    

Шүүгдэгч Н.Б   т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя. 

Мөн шүүгдэгч Н.Б   ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Х  овогт Н-ын  Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х  овогт Н-ын  Б ыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Б   т оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

4. Шүүгдэгч Н.Б   т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.   

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Н.Б   т сануулсугай.    

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.Б   т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

   

   

 

 

                        ДАРГАЛАГЧ

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР