Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 227

 

 

 

 

 

 

  2020              04           15                                         2020/ШЦТ/227  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,     

улсын яллагч Г.Эсэн,        

шүүгдэгч Г.Б   нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Б    овогт Г     Б-т  холбогдох эрүүгийн 1910027630203 дугаартай 187/2020/0249/Э индекстэй хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ..... оны ....дугаар сарын ....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ...настай, эмэгтэй, дээд боловсролтой, ....мэргэжилтэй, .... хүний нөөцийн менежер ажилтай, ам бүл .... хамт, Баянгол дүүргийн ... дугаар хороо, .....тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б    овогт Г     Б  /РД:................../ 

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Б   нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Минт гэх бааранд үйлчлүүлж байхдаа 2019 оны 11 дүгээр сарын 26-ны шөнө Б.Б-тэй  маргалдаж түүний биед дагзны хуйхны язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.       

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Г.Б   нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Минт гэх бааранд үйлчлүүлж байхдаа 2019 оны 11 дүгээр сарын 26-ны шөнө Б.Б-тэй  маргалдаж түүний биед дагзны хуйхны язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Г.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө найз Мягмарсүрэнгийн хамтаар Минт бааранд үйлчлүүлсэн. Миний зүс таних хүн таараад би түүнтэй юм яриад зогсож байснаа маргалдсан. Тэгсэн чинь гэнэт миний хажуу талаас үл таних 3 эмэгтэй орж ирээд намайг үсдээд унагаагаад нэг эмэгтэй вискины бакалаар миний толгойг цохиод толгой хагалаад толгойноос цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-8, 9-11, 12-13/

            3. Гэрч Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Батцэцэг бид хоёр үйлчлүүлж байхад Батцэцэг өөрийнхөө таньдаг хүнтэйгээ таараад тэр 2 хоорондоо маргалдсан. Тэгээд байж байсан чинь Батцэцэгийг тэнд үйлчлүүлж байсан үл таних 3 эмэгтэй нийлээд зодсон. Тэгээд би дундуур нь ороод салгасан. Нэг эмэгтэй нь Батцэцэгийн толгой руу нь вискины хундагаар цохьсон. Тэгээд Батцэцэгийн толгойноос цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/

            4. Гэрч Д.М-иймөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Үеэл Б  найз Энхмаа нарын хамт 02 цаг 30 минутаас 03 цагийн хооронд Минт бааранд орсон. Тэгээд захиалга өгөөд архи дарс уугаагүй сууж байхад цаана эмэгтэй хүмүүс маргалдаж зодолдож байхад манай үеэл Б  очиж салгах гээд явсан байсан. Би ардаас нь хараад очиход хар өнгийн урт үстэй, саарал өнгийн цамцтай эмэгтэй, цагаан өнгийн цамцтай эмэгтэй 2 нэг ногоон хувцастай эмэгтэйтэй маргалдаж байсан. Б  тэр эмэгтэйчүүдэд хандаж маргалдаж болохгүй гэж байхад цагаан өнгийн цамцтай охин миний салтаа хэсэгт хөлөөрөө цохьсон. Тэгээд миний уур хүрээд хоорондоо маргалдаж зууралдан үснээсээ зулгаалцсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-19/

           5. Гэрч О.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгсэн цайвар цамцтай шулуун үстэй туранхай биетэй эмэгтэй саарал даашинзтай эмэгтэйг цохиход буржгар үстэй цайвар өнгийн цамцтай эмэгтэй урдуур нь орон цайвар цамцтай шулуун үстэй туранхай биетэй эмэгтэйн толгой руу барьж байсан хундагаараа цохихоор нь очиж салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/

           6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№14230/-ний дүгнэлт

           -Ө.Батцэцэгийн биед дагзны хуйхны язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

           -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           -Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

           -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй /хх-31-32/

           7. Шинжээч эмч Н.Цолмонгоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-35-36/

           8. Камерийн хяналтын бичлэг бүхий СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-40-43/  

           9. Шүүгдэгч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Батцэцэг манай ширээн дээр ирээд над руу дайрч давшлаад байхаар нь би хундагатай гараараа толгой руу нэг удаа цохиход толгой хагарчихлаа гэж хэлээд удалгүй цагдаа нар ирээд аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-52/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.  

            Шүүгдэгч Г.Б нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№14230/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Г.Б   нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Минт гэх бааранд үйлчлүүлж байхдаа 2019 оны 11 дүгээр сарын 26-ны шөнө Б.Б-тэй  маргалдаж түүний биед дагзны хуйхны язарсан шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм гэж үзэх бүрэн үндэслэлтэй. 

Иймд шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Г.Б-ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-13/, түүний хувийн байдал /...33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, Аствишн ХХК-нд хүний нөөцийн менежер ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б    овогт Г     Б-ийг   1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.

Шүүгдэгч Г.Б-т  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдъя.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалан үлдээхээр шийдвэрлэв.    

Шүүгдэгч Г.Б-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тэмдэглэе.           

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б    овогт Г     Б-ийг   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б    овогт Г     Б-ийг   1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Б-т  оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Г.Б-т  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалан үлдээсүгэй.   

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Г.Б-т  сануулсугай.     

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Б-т  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

    

  

 

 

                        ДАРГАЛАГЧ

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР