Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 238

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,   

улсын яллагч Ц.Отгонсүрэн,    

хохирогч С.О        ,       

шүүгдэгч Б.Д         , түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Б           овогт Б-ын            Д           холбогдох эрүүгийн 1910015870074 дугаартай 187/2020/0147/Э индекстэй хэргийг 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

  Монгол Улсын иргэн ..... оны .... дугаар сарын .....-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, барилгын туслах ажилтан, ам бүл ..... хамт, Хан-Уул дүүргийн ....дугаар хороо ......... тоотод оршин суух, урьд 2008 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Хэнтий аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж 2009 оны 7 дугаар сарын 27-ны өдөр суллагдсан, 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Хэнтий аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 зааснаар 2 жил 8 сарын хорих ял шийтгүүлснийг 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Багануур дүүргийн шүүхийн шүүгчийн 75 дугаартай захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, Б           овогт Б-ын            Д           /РД:...................../

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Д          нь 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Жаргалантын 12 дугаар гудамжинд С.О        тай маргалдаж, улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Д          нь 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Жаргалантын 12 дугаар гудамжинд С.О        тэй манай эхнэрийг зодлоогэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж, толгойгоороо мөргөн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Б.Д         ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч С.О        ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 14 цагийн орчимд Б.Д         ийн хүү Сонсголонгийн гүүрэн дээр гар өргөөд, ахаа манай аав, ээж хоёрыг аваад яваач гэхээр нь очиж авахаар гүүрнээс 200 метр орчим газар очсон. Хүү аав, ээж хоёрыгоо авахаар ороод гарч ирэхгүй болохоор нь хүүг нь явъя гэхэд хүү за одоохон гэсэн. Тэнд 4 ханатай гэрт архидалт болж байгаа юм байна гэж бодоод явахаар шийдтэл гэрээс Д           гарч ирсэн. Тэгэхээр нь нэгэнт хүлээсэн юм аваад явъя гээд хүлээж байсан. Д           тэнд байсан хүмүүстэйгээ муудалцсан байсан. Тэндээс гараад 2-3 дэлгүүр орж архи авна гээд эхнэртэйгээ муудалцаад байхаар нь та хоёр одоо муудалцахаа болио хүүхдүүдээ бод гэж хэлсэн. Цааш явж байгаад Б.Д         ийн бага хүүхэд миний утсаар тоглож байгаад газарт унагаасан. Би Д.ийг            эхнэртэйгээ бууж бай би утсаа хайя гэхэд эхнэр нь над руу дайр ч давшлаад байсан. Машинд байхад Б.Д          эхнэрийгээ 2 удаа цохьсон. Тэгээд утсаа хайгаад олсон чинь чиний утсыг хэн авдаг юм бэ гээд уурлаад Д           намайг заамдаж аваад чирээд, толгой руу мөргөөд, газар унгаад дээрээс гуталаараа 4-5 удаа дэвссэн. Тэр үед би хүмүүсээ амь авраарай туслаарай гэж хашгирахад хэн ч туслаагүй. Тэгээд би цагдаа дуудсан. Д           хандаж хэлэхэд эцэг шиг хүнийг зодчихоод нэг ч удаа бие чинь яаж байна гэж асуухгүй байгаад нь би гомдож байна. ....1.000.000 төгрөг нэхэмжилж байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/  

3. Хохирогч С.О        ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонсголонгийн гүүрний хойд тал зам дээр 15 орчим насны хүүхэд гар өргөөд манай аав, ээж хоёрыг та хүргээд өгөөч ойрхон байгаа гэхээр нь тэгье гээд тэр хүүхэдтэй хамт яваад гэр хороолол руу ороод хашааны гадна нь очсон бөгөөд тэр хүүхэд аав, ээжийгээ аваад гараад ирье гээд гэртээ орсон. Тэгээд 15 орчим минут хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь явлаа гэж хэлэх гээд хашаа руу нь ороход хоёр гэр байсан ба урд талын гэрт нь хүмүүс орилж чарлаад байхаар нь заза явъя гэж бодоод гартал араас эрэгтэй, эмэгтэй хоёр согтуу хүн жаахан хүүхэд тэвэрчихсэн гарч ирээд машинд суухаар нь би та нарт үйлчлэхгүй гэхэд эрэгтэй нь ойрхон хүргээд өгчих гэхээр нь би хүүхдийг нь бодоод хүргээд өгье гээд явтал тэр хоёр замдаа явж байгаад хоорондоо маргалдаад хэрэлдээд байсан. Тэгээд тэд нарыг гэрт нь хүргэж өгөөд миний машины урд талын хянах дээр байсан гар утас байхгүй байна, би сандал доор чинь үзье гэхэд Цэцэгмаа нь миний 1 настай хүүхэд миний утсыг хулгайлах юм уу гээд агсам тавьсан ба би жолоочийн хажуу талын суудал дороос өөрийн утсыг олсон юм. Тэгтэл Цэцэгмаа над руу агсарч дайраад хэл амаар доромжлоод миний зүүн талын шанаа хэсэг рүү гараараа цохиод өмсөж явсан цамц урсан нөхөр нь ирээд эхнэрээ болиоч гээд 2-3 удаа цохихоор нь би цагдаа дуудлаа гээд утсаа автал миний утсыг аваад газар шидсэн ба тэгээд хоорондоо ноцолдсон. Нөхөр нь намайг эхнэрийг нь зодох гэж байна гэж бодоод заамдаж аваад дух хэсэг рүү 3 удаа мөргөөд доошоо газарт унахад дээрээс хөлөөрөө дэвсэж байгаад цаашаа яваад өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-50/ 

            4. Насанд хүрээгүй гэрч Д.А-ын            мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...таксины жолооч ах гар утсаа алдчихлаа гээд дүүг минь авчихлаа гэсэн. Тэгэхээр нь ээж түүнтэй маргалдаж, тэр ах утсаа хайтал өөрийнх нь суудлын хөл доороос гарч ирсэн. Тэр ах ээжийг машинаас буулгаж алгадсан бөгөөд ээж ч өөдөөс нь дайраад байсан. Тэгтэл аав ээжийг өмөөрөөд тэр ахыг нэг удаа мөргөөд, гараараа нэг удаа цохьсон. Аав тэр ахыг хашаанд тулгаад нэг мөргөөд нэг цохиход тэр ах өөрөө газар унасан. Тэгтэл аав цаашаа яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55/

            5. 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Дамно ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 75-76/

            6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№7824/-ний дүгнэлт:

           -С.О        ийн биед тархи доргилт, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамар дээд, доод уруулын дотор салстад цус хуралт, хамрын ясны зүүн хажуу ханын хоёрлосон хугарал тогтоогдлоо.

          -Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

          -Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалданд нөлөөлөхгүй /хх-38/

            7. Шүүгдэгч Б.Д         ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Замдаа явж байтал таксины жолооч ах гар утас алга болчихлоо, танай 1 настай хүү авчихлаа гэсэн. Тэгтэл эхнэр маань тэр жолоочтой хэрэлдсэн. Ингээд машинаас бууж тэр ах манай эхнэрийн нүүр рүү гараараа 2 удаа цохьсон. Тэгэхээр нь миний уур хүрч тэр ахын нүүр рүү толгойгоороо нэг удаа мөргөж, гараараа нүүр рүү нь нэг удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 100-101/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.  

            Шүүгдэгч нь урьд 2008 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Хэнтий аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж 2009 оны 7 дугаар сарын 27-ны өдөр суллагдсан, 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Хэнтий аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 зааснаар 2 жил 8 сарын хорих ял шийтгүүлснийг 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Багануур дүүргийн шүүхийн шүүгчийн 75 дугаартай захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 109/-аар тогтоогдлоо. 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдлын талаарх гэсэн ойлголт хуульчлагдаагүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.       

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№7824/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.   

Учир нь шүүгдэгч Б.Д          нь 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Жаргалантын 12 дугаар гудамжинд С.О        тэй “манай эхнэрийг зодлоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж, толгойгоороо мөргөн зодож, түүний биед тархи доргилт, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамар дээд, доод уруулын дотор салстад цус хуралт, хамрын ясны зүүн хажуу ханын хоёрлосон хугарал бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.       

Иймд шүүгдэгч Б.Д         ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.  

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Д         ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөөрч байгаа, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч С.О        ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...хохирлоо нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, түүний хувийн байдал /... 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, барилгын туслах ажилтан, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б           овогт Б-ын            Д.ийг            1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зохимжтой гэж үзэв.     

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Д         ид оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаас түүний цагдан хоригдсон 12 /арван хоёр/ хоногийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөгийг хасч 820.000 /найман зуун хорин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Д         ид оногдуулсан 820.000 /найман зуун хорин мянга/ төгрөгөөр торгох ялыг 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.  

Шүүгдэгч Б.Д         ид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.  

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д         оос 950.900 төгрөгийг хохирогч С.О        т олгохоор шийдвэрлэсэн болно.         

Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдав.

            Мөн шүүгдэгч Б.Д         ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б           овогт Б-ын            Д.ийг            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б           овогт Б-ын            Д.ийг            1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Д         ид оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаас түүний цагдан хоригдсон 12 /арван хоёр/ хоногийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөгийг хасч 820.000 /найман зуун хорин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Д         ид оногдуулсан 820.000 /найман зуун хорин мянга/ төгрөгөөр торгох ялыг 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

            5. Шүүгдэгч Б.Д         ид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

            6. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д         оос 950.900 төгрөгийг хохирогч С.О        т олгосугай.       

            7. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.      

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.Д         ид сануулсугай.        

            9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг бөгөөд түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

            10. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих .эрхтэйг тайлбарласугай.

            11. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Д         ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

   

 

 

 

                        ДАРГАЛАГЧ

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР