Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 244

 

 

 

 

 

 

 

 

     2020        04           22                                      2020/ШЦТ/244  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго    

улсын яллагч С.Мөнхгэрэл,         

шүүгдэгч Э.Ү     , түүний өмгөөлөгч Г.Цолмонгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н       овогт Э-ийн       Ү-д       холбогдох эрүүгийн 2002001270084 дугаартай 187/2019/0254/Э индекстэй хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.           

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

            Монгол Улсын иргэн, ..... оны.... дугаар сарын ....-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, .....мэргэжилтэй, ..... ажилтай, бүл ...... хамт, Хан-Уул дүүрэг .... дүгээр хороо ..... тоотод оршин суух хаягтай, Баянгол дүүрэг ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Н       овогт Э-ийн       Ү         /РД........./ 

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Э.Ү      нь 2019 оны 8 дугаар сард Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 702 граммын жинтэй өвс мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хуулль бусаар олж авч түүж бэлтгэн 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүртэл Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Цэцэг” хотхоны 46В байрны автомашины гражид байх 9106 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Э.Ү      нь 2019 оны 8 дугаар сард Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 702 граммын жинтэй өвс мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч түүж бэлтгэн 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүртэл Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Цэцэг хотхоны 46В байрны автомашины гражид байх 9106 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалсан болох нь:  

1. Шүүгдэгч Э.Ү     гийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Би хүүгээ 3 настай байхад Монгол руу эмээ өвөө рүү нь явуулсан. Монгол уу ярихаар хүү маань аавыгаа санаад, өвчин ороогоод байна гэж ярьдаг байсан. Би сургуулиа хурдан төгсөөд Монголд 2018 оны 3 сард ирсэн. Манай хүүгийн ээж Анутөмөр 9 сард нь Монголд ирнэ гэсэн боловч одоо болтол ирээгүй. Хүүгийн ээж, хүү бид хоёртой маш цөөхөн ярьдаг. Ирснээс хойш 1-2 удаа яриад алга болчихдог. Хүнээс сонсоход өөр гадаад хүнтэй болсон гэсэн. Би хүүгээ хараад маш их өрөвдөж сэтгэлээр унасан. Монголд ирээд найз нөхөд байхгүй маш их ганцаардаж сэтгэлээ нээж ярих хүнгүй, сэтгэл санааны гутралд орсон учраас мансууруулах бодис хэрэглэсэн. Би ийм тэнэг үйлдэл хийсэндээ маш их гэмшиж байна... манай эмээ намайг чих зөөлөн, гар зөөлөн гээд надтай байх дуртай учраас манайд амьдарч байгаа...эмээ ходоодны хорт хавдартай болсон хэвтэрт байгаа. ...Миний хүү болон миний эмээг бодоод миний ялыг хөнгөрүүлж өгнө гэж хүсэж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/    

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт “...миний багаж хэсэгт цагаан өнгийн дотуураа хар өнгийн гялгар ууттай уутнуудын хамт 813.5 грамм нунтаг ургамал мэт зүйл...байсныг хураан авав...” гэсэн /хх-3-6/

3. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг:  “...бодисыг хэрэглэсэн байна гэх утгыг урьдчилсан байдлаар заасныг тэмдэглэлд тусгав...” гэх биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-7-9, 10-11/   

4. “...Э.Ү      РЮ88081619 02.17.20” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол илрэв...” гэх 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1208 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-33-35/

5. “...ногоон өнгийн ургамал мэт зүйл, цагаан өнгийн шаазан аяга, претка, тарриур зэргээс дельта тетрагидроканнабинол илэрч байна...” гэх 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 1185 дугаартай тус тус шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хх-41-45/

6. “...Э.Ү      нь мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай...хэрэг хариуцах чадвартай байсан байна...” шүүх сэтгэц эмгэг судлалын 185 дугаартай дүгнэлт /хх-ийн 49-50/

           7. Мөрдөн шалгах ажиллагааг хүчингүйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-18/

           8. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-26/

           9. Зэрлэг олсны ургамлын тархацын талаарх судалгаа /хх-75-96/                

            10. Шүүгдэгч Э.Ү     гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “…Би 2019 оны 8 дугаар сард Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах Сөгнөгөрийн гол орчим явж байгад гялгар уутны талаар өвс гэх бодис түүсэн. Тэгээд би уг өвсөө авчираад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 46в байрны доод гражид байдаг Wolkswagen Toureg маркийн ээжийнхээ нэр дээр байдаг машиндаа хадгалсан. Уг машин нь гражаас гардаггүй, эвдэрсэн, явдаггүй машин байсан юм. Тэгээд би уг өвсөө хадгалж байгаад 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр цагдаад баригдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгч Э.Ү      нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73/-аар тогтоогдлоо.

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, /№1208, 1185, 185/ дугаартай шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.  

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Э.Ү      нь 2019 оны 8 дугаар сард Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 702 граммын жинтэй өвс мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч түүж бэлтгэн 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүртэл Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Цэцэг” хотхоны 46В байрны автомашины гражид байх 9106 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалсан үйлдлийг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

 Мансууруулах төрлийн эм, сэтгэцэт нөлөөт бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсан аливаа үйлдлийг “хууль бусаар олж авсан” гэж, түүнчлэн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж тус тус үзнэ.  

Иймд шүүгдэгч Э.Ү     г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.       

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ. 

Монгол Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. 

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Э.Ү     г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгч Э.Ү     гийн хувийн байдал /...32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон улсын эдийн засагч мэргэжилтэй, “Вайт Финикс” ХХК-ийн дотоод хяналт хариуцсан менежер ажилтай, бүл 2, 6 настай хүүгийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1, 2.2, 3.3, 9 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н       овогт Э-ийн       Ү-д       хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тус тус тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.          

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ү     г шүүхээс зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.   

   Эрүүгийн хариуцлагын зорилго нь “...гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгч Э.Ү     г анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хувийн байдал /ам бүл 2, 6 настай хүүгийн хамт амьдардаг өрх толгойлсон эцэг /Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт/, 82 настай, Д.Нүржин эмээгээ асран халамжилдаг /Амгалан-Өрх ЗБН өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн Д.Нүржин нь Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо 46в байрны 21 тоотод амьдардаг, ходоодны хорт хавдар, насны доройтол гэх оноштой гэсэн тодорхойлолт/, урьд ял шийтгэгдэж  байгаагүй /ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас хх-73/, бакалаврын диплом, гэрчилгээ /хх-64-68/, ажил хөдөлмөр эрхэлдэг ба “Вайт Финикс” ХХК-ийн дотоод хяналт хариуцсан менежер ажилтай /“Вайт Финикс” ХХК-ийн тодорхойлолт/, өсвөр үеийнхний хөгжлийн төв төрийн бус байгууллагад өсвөр үе залуучуудад мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийн хор уршгийг таниулах, аливаа эрсдлээс сургалтын хөтөлбөр боловсруулан сургалт явуулж байгаа зэргийг харгалзан Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй, мөн Хүүхдийн эрхийн конвенцид зааснаар аз жаргал, хайр, ойлголцол бүхий гэр бүлийн орчинд өсөж бойжих нь хүүхдийн бүрэн, өв тэгш хөгжлийг хангах,  “хүүхдийн бие бялдар, оюун ухаан гүйцэд төлөвшөөгүйн улмаас түүнийг төрөхөөс өмнө болон төрсний дараа онцгой халамж, хамгаалалт, түүний дотор эрх зүйн зохих хамгаалалт шаардлагатай, мөн конвенцийн 6 дугаар зүйлд “...хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангана...” гэсэн,  7 дугаар зүйлд “…түүнчлэн эцэг эхээ боломжийн хэрээр мэдэх, хайр халамжийг нь хүртэх эрх эдэлнэ...” гэсэн Монгол улсын олон улсад нэгдэн орсон гэрээ, конвенцид зааснаар хүүхдийн эрхийг эрхэмлэн дээдлэх зорилгоор түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх боломжоор хангаж шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.          

            Шүүгдэгч Э.Ү     д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдъя.  

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нийт 813.5 грамм ногоон өнгийн ургамал мэт бодис, цагаан өнгийн шаазан аяга 1ш, претка 1ш, тариур 1ш, улаан өнгийн асаагуур 1ш зэрэг эд зүйлс нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгах, ИJ9786525 гэсэн сери дугаартай хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэгийг Монгол банкинд шилжүүлэн тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:      

    

            1. Шүүгдэгч Н       овогт Э-ийн       Ү        г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1, 2.2, 3.3, 9 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н       овогт Э-ийн       Ү-д       хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тус тус тогтоосугай.       

            3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ү     г шүүхээс зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.     

            4. Э.Ү     д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нийт 813.5 грамм ногоон өнгийн ургамал мэт бодис, цагаан өнгийн шаазан аяга 1ш, претка 1ш, тариур 1ш, улаан өнгийн асаагуур 1ш зэрэг эд зүйлс нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгах, ИJ9786525 гэсэн сери дугаартай хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэгийг Монгол банкинд шилжүүлэн тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг Э.Ү     д сануулсугай.    

            7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

            8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Ү     д авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

   

 . 

 

                        ДАРГАЛАГЧ

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР