Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 250

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,  

улсын яллагч С.Оюунжаргал,

хохирогч Б.С         , түүний өмгөөлөгч Г.Бат-Отгон,  

иргэний хариуцагч Г.Д          ,      

шүүгдэгч Ө.А        , түүний өмгөөлөгч Т.Урангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Х        овогт Ө-ын         А         холбогдох эрүүгийн 1903014220056 дугаартай 187/2020/0097/Э индекстэй хэргийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-нд Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, .... мэргэжилтэй....ажилтай, ам бүл .... хамт, Сонгинохайрхан дүүрэг ... дугаар хороо .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Х        овогт Ө-ын         А          /РД:............./

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ө.А         нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 08 цаг 40 минутын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр ТЭЦ-3 цахилгаан станцын хойд талын замд “Тоёота Приус” маркийн 78-67 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 61 настай Б.С         г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ө.А         нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 08 цаг 40 минутын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр ТЭЦ-3 цахилгаан станцын хойд талын замд Тоёота Приус маркийн 78-67 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчин явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 61 настай Б.С         г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн болох нь:

1. Шүүгдэгч Ө.А        ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч Б.С         гийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Миний бие нийт 5.000.000 төгрөг нэхэмжилсэн. Харин эм тарианы зардалд 4.982.655 төгрөг нэхэмжилснээс өмнөх шүүх хуралдаанд 524.200 төгрөг, сая шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүгдэгч 900.000 төгрөг нэмж өгсөн. Тэгэхээр одоо үлдэгдэл 3.476.455 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-10/

            3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№467/-ний дүгнэлт:

            -Б.С         гийн биед зүүн шилбэний шаант ясны үен доторх хугарал гэмтэл тогтоогдлоо.

            -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            -Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх-ийн 40-42/

 4. Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 41 дугаартай дүгнэлт: “...Тоёота приус маркийн 78-67 УБЧ улсын дугаартай автомашины жолооч Ө.А         нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 дэх хэсэгт заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалт зөрчсөн гэх үндэслэлтэй...” /хх-65/

             5. Хохирогч Б.С         гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 08 цаг 40 минутын үед би 3 дугаар цахилгаан станцын хойд талын зам буюу “Об пластик” үйлдвэрийн газрын баруун талын замынхаа зүүн талаас баруун тийш зам хөндлөн гарч байтал төв замаар зүүн гар тийш эргэж байсан машин машиныхаа урд талаар миний зүүн хөлний өвдөг рүү мөргөсөн. Тэгээд тэр машины жолооч машинаасаа гарч ирээд намайг замаас гаргаж замын баруун талын бетонон суурин дээр суулгасан. Гарцны урд талд намайг мөргөдөг машин уулзвараар зүүн гар тийш эргэх гээд зогсож байхаар нь би зам руу ороод замын дунд хэсэгт явж байхад уулзварын урд зогсож байсан машин зүүн гар тийш эргээд явган хүний гарцан дээр явж байхад намайг мөргөсөн. Тэр үед миний машинд мөргүүлсэн хөл гайгүй юм шиг болохоор нь би тэр жолооч залууг өөрөө яв яв гээд явуулсан. Миний зүүн хөлний өвдөгний яс хугарсан байгаа. Би өөрийн биеэ сайн эмчлүүлж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/

           6. Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59-63/

           7. Иргэний хариуцагч Г.Д          гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Энэ ослоос болж манай байгууллагын автомашинд ямар нэгэн эвдрэл учраагүй зүгээр байгаа. Манай ажилтан Ө.А         нь бусдад учруулсан хохирлоо өөрөө төлж барагдуулах болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33/

         8. Шүүгдэгч Ө.А        ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 08 цаг 40 минутын үед би тоёота приус маркийн 78-67 УБЧ улсын дугаартай автомашинаа бариад 5-н шараас Хан-Уул дүүргийн механик инженерийн сургуулийн баруун талд байх ажил руугаа явж байсан. Тэгээд Тэц-3 хойд талын замаар баруунаасаа зүүн гар тийш чигтэй замынхаа баруун талыг бариад 30/40 км цагийн хурдтай явж байгаад Тэц-3 зүүн хойд талын уулзвараар зүүн гар тийш эргэх гээд уулзвар дээр ирэх үед эсрэг урсгалаас машин өөдөөс ирж байхаар нь тэр машиныг хүлээж өнгөрүүлээд зүүн гар тийш эргэхэд хойноос урагшаа буюу зүүн гар тийш эргэж байсан 3 машиныг хүлээж өнгөрүүлээд хөдөлтөл хамгийн ард талд зүүн гар тийш эргэж байсан машины араас нэг эмэгтэй замын зүүн талаас зам хөндлөн гарч ирэнгүүт нь тоормозоо гишгээд тэр хүнийг машиныхаа урд хэсгээр мөргөж зогссон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 75/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№467/, Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 41 дугаартай дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.  

Тээврийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Ө.А         нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 08 цаг 40 минутын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр ТЭЦ-3 цахилгаан станцын хойд талын замд “Тоёота Приус” маркийн 78-67 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 61 настай Б.С         г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.  

Иймд шүүгдэгч Ө.А        ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Б.С         гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...цаашид гарах эмчилгээ болон бусад зардлаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...”  гэсэн мэдүүлэг, түүний хувийн байдал /...33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, Хьюндай Элеватор Монгол ХХК-нд менежер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х        овогт Ө-ын         А         ыг 1300 /нэг мянга гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зохимжтой гэж үзлээ.      

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.А        т оногдуулсан 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ө.А        т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

Хохирогч Б.С          нь нийт 5.000.000 төгрөг нэхэмижлсэн ба шүүхээс шүүгдэгч Ө.А        аас хохирогч Б.С         д эмчилгээний төлбөрт нийт 2.360.531 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн ба 1.424.200 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүхээс үлдэгдэл 936.331 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг Ө.А         нь шүүх хуралдааны үед төлж барагдуулсан болно.        

Иймд шүүгдэгч Ө.А         нь хохирогч Б.С         д гэмт хэргийн улмаас шууд учирсан хохиролд 2.360.531 төгрөг нөхөн төлснийг дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа /ажилгүй байсан хугацааны цалин/ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Х        овогт Ө-ын         А         ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х        овогт Ө-ын         А         ыг 1300 /нэг мянга гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.А        т оногдуулсан 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Ө.А        т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Ө.А         нь хохирогч Б.С         д 2.360.531 төгрөг нөхөн төлснийг дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Ө.А        т сануулсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ө.А        т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР