Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 5

“Ж.Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1355 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч “Ж.Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Х.Жд холбогдох

“2004.10.27-ны өдрийн газар эзэмших, эрх шилжүүлэх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн ,

Хариуцагч Х.Ж

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, Т.Отгонбаатар  

Нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Т ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орхон аймгийн Засаг даргын 2000-01-04-ний өдрийн 02 дугаар захирамжийн дагуу ХАА-н гаралтай хүнсний захын барилгын зориулалттай 0,6 га газрыг Талын нуур ХХК болон Ж.Т ХХК нарт олгосон бөгөөд 2001-01-24-ний өдрийн 130201710 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр одоогийн Даниста ХХК байрлаж буй газрыг хуулийн дагуу Ж.Т ХХК, баруун талыг Талын нуур ХХК-д тус тус олгож байсан ба2000 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр уг газраа Ж.Т ХХК-ийн нэр дээр шилжүүлэн барилга байгууламж барихаар харилцан тохиролцон Талын нуур ХХК-ийн захиралтай гэрээ хийж байсан болно. Мөн бид барилгын ажил эхлүүлэх бэлтгэл болгож 0,6 га газрыг тойруулан хашаа барьж зориулалтын дагуу эзэмшин Жаргалант суманд байрлах Сэндвичин барилгыг буулган уг талбайд авчрахаар тохиролцон төлбөрийг хийсэн боловч миний бие АНУ-руу 2001 оны 08 дугаар сард явахаар болж гүйцэтгэх захирлаар Ч.Чулуунбаатарыг 2001 оны 08 дугаар сарын 17-ны өдөр томилсон бөгөөд дахин ямар нэг тушаал гаргалгүй явсан юм. Гэтэл намайг гадаадад байх хугацаанд компанийг захирал, гүйцэтгэх захирал, мөн гишүүдийн ямар нэг шийдвэргүйгээр мөн мэдэгдэлгүйгээр 2002 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нэг гишүүнтэй болгон өөрчилж 2004 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гүйцэтгэх захирлын гарын үсгийг дууриалган зурж газрын албанд хүсэлт гарган 2004 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хуулийн этгээдийн эзэмшилд байсан 3000 ам дөрвөлжин метр буюу 0,3 га газрыг газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээг иргэнээр Х.Жтай байгуулсан байх ба гэрээнээс үүдэн засаг даргын захирамж гарч Ж.Т ХХК-ийн эзэмшлийн 0,3 га газрыг Даниста ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн олгосон байна.

Иймд Х.Жтай байгуулсан уг гэрээ нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйл, Компанийн тухай хууль зэргийг зөрчсөн мөн Ж.Т ХХК-ийн гишүүдийн шийдвэр байхгүй гэрээ байгуулсан байх тул 2004 оны 10 дугаар сарын 27-ны өдрий газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж.Т ХХК-ийн захирал гэх Ч.Батмагнай нь тухайн үедээ өөрийн төрсөн ах Ч.Чулуунбаатар, Ч.Болдбаатар нарт итгэл хүлээлгэн өөрийхөө компанийг өгөөд явсан гэх, Ах дүү нар Улаантолгойн 200 үнээний ферм, 0,3 га газрын хамт зарахаар явж байсан. Үүнийг манай найз Улаанбаатар хотод байхдаа сонсож танай энд газар, ферм зарах гэсэн хүн байна гэж над дээр ирснээр Ч.Чулуунбаатар, Ч.Болдбаатар нартай уулзаж ярьж хэлсэн бүхнийг протоколдож авсан. Бид Чулуунбаатар, Ч.Болдбаатар нартай уулзаж 200 үнээний ферм 0,3 га газрыг авах 15 сая төгрөгөөр авахаар тохиролцож эхний ээлжийн мөнгө төгрөгийг өгөөд 200 үнээний фермээ буулгаж авах гэтэл тэндэхийн жижүүр хүн ирээд наад барилга чинь Ж.Т ХХК буюу Чулуунбаатар гэдэг хүнийг биш, Сэлэнгэ аймгийн Өрнөлт ХХК-ийн Нямдорж гэдэг хүнийх гэсэн. Сэлэнгийн Амар бил үү тэр хүнтэй уулзахад бид барилгаа Улаанбаатар хотын Нимонс ХХК-д зарсан гэж хэлсэн. Ч.Чулуунбаатар, Ч.Болдбаатар, Ч.Батмагнай нар нь ингэж ээлжит арга замаа хэрэглэж хүний хөрөнгийг зарах гэж байсан нь удалгүй баригдаж жинхэнэ эзэн нь олдсон. Талын нуур ХХК-ийн газрыг эзний зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн газар болгосон гэж намайг гүтгэж байгаа тэр Талын нуур ХХК-ын газар нь одоогийн Хуримт бил үү энэ хавьд л зарагдсан. Намайг хуурамч гарын үсэг гэх мэтчилэн юу яриад байгааг нь би ойлгохгүй байна. худалдах, худалдан авах гэрээ хийж нотариатаар батлуулаад явж байсан гэрээг би яаж хуурамж болгох юм бэ? Уг фермийн барилга нь Сэлэнгийн Өрнөлт ХХК-ийнх болохыг баталсан шүүгчийн захирамж байгаа болно. Өрнөлт ХХК-ийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Ч.Чулуунбаатар нь минийх гэж фермийн барилгыг зарах гэж оролдоод баригдсан юм гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1355 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Т ХХК-ийн хариуцагч Х.Жд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн харьцуулан үнэлж чадаагүй, хэргийн үйл байдалд буруу дүгнэлт өгсөн, Иргэний хуулийн хэрэглэвэл зохих заалтыг хэрэглээгүй гэж үзнэ. Үүнд:

1. Шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны тухайд. Ч.Баярмагнай ‘‘Ж.Т” ХХК-ийн газар шилжсэнийг 2004 онд мэдсэн, үүнээс хойш үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай байна.

Ч.Батмагнай 2016 оны 3 дугаар сарын 23-ны шүүх хуралдаанд энэ талаар шүүгч болон хариуцагч талын асуултад өгсөн хариултууд шүүх хуралдааны тэмдэглэлийн 8,9,10 дахь талд тодорхой тусгагдсан /ихшхшт хуулийн 37.2-т заасан нотлох баримт/, мөн энэ удаагийн буюу 2016.11.10-ны шүүх хуралдааны тэмдэглэлийн 6,7 дахь талд тусгагдан бэхэжсэн байна. Энэ хариултуудын гол агуулга нь “Ах Ч.Чулуунбаатар эдгээр хүмүүст хулхидуулсан, баларсан, намайг гүтгэж 45 хоног шоронд суулгасан, газар дээр Ж барилга барьсан тухай утсаар хэлж байсан” гэсэн. Харин хариуцагч Х.Ж нь Фермийн өмч болон газрыг Ж.Т ХХК-ийн 14 сая төгрөгийн өрийг төлөөд /банкнаас 30 саяын зээл авч/ авсан, газраа шилжуулэхгүй болохоор шүүхэд хандаж байсан гэсэн утга санааг илэрхийлсэн байна.

“Ж.Т” ХХК-ийг төлөөлөх эрх буюу захирлын эрх 1999 оны 4 дүгээр сарын 13-нд Ч.Батмагнайд үүсээд 2001 оны 8 дугаар сарын 17-нд Ч.Чулуунбаатарт шилжээд, 2007 онд компанийн шинэчилсэн бүртгэлээр Ч.Чулуунбаатараар бүртгэгдээд, 2013.09.02-нд буцаад Ч.Батмагнайд шилжсэн болох нь хэргийн 1 дүгээр хавтасны 67 дахь талд авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний ард хийгдсэн тэмдэглэл, 2 дугаар хавтасны 35-д авсан баримт, 2013 онд хувьцаа худалдсан, эрх шилжүүлсэн гэрээ зэргээр нотлогдож байна. Тэгэхэээр газар дээр барилга баригдсаныг 2004, 2005 онд Ч.Батмагнай утсаар ахаасаа мэдсэн байлаа ч “Ж.Т” ХХК-ийг төлөөлж шаардлага гаргах эрх түүний хувьд байгаагүй болохыг шүүх анхаараагүй байна.

Харин Ч.Чулуунбаатарын хувьд шаардлага гаргах эрх үүссэн үү гэдэг асуудал шүүхийн дүгнэлт хийх асуудал байж болох талтай ч тэрээр дүүдээ “Ах нь энэ хүмүүсийн гүтгэлгээр 45 хоног шоронд суусан, чи ирж байж учраа олдог юму:, гэхээс , би одоо дахиж энэ хүмүүстэй зууралдаж хууль, шүүх болмооргүй байна гэж байсан гэх тайлбар үндэслэлтэй болох нь Х.Ж хохирогчтой хэрэгт Ч. Чулуунбаатарт хүнд ангиллын гэмт хэрэг үүсгэж 40 хоног цагдан хорьсон. улмаар хэрэг хэрэгсэхгүй болгогдсон баримт хэргийн 2 дугаар хавтасны 29-32 дахь талд авагдсанаар нотлогдож байна.

2. Хэргийн бусад нөхцөл байдлын талаар

Х.Ж нь угаасаа анхнаасаа бусдын эзэмшил газар дээр хууль бусаар эзэмшин барилга барьсан болох нь түүний барилгаа 2004 оны 01 дүгээр сарын 10-нд улсын комиссын 01 тоот актаар ашиглалтад хүлээлгэн өгсөн актаар нотлогдоно. Хэрэв бусдын газар дээр барилга барих байсан бол Х.Ж иргэний хуулийн 150 дугаар зүйлд заасан эрх, үүргийг Засаг дарга, Газрын албаны өмнө хэрэгжүүлэх ёстой байсан. Гэтэл ийм үйлдэл хийгээгүй нь “Ж.Т” ХХК-ийн эзэмшил газар дээр дур мэдэн барилга барьж ашиглалтад оруулаад, дараа нь газар эзэмших эрхийг хууль бусаар шилжүүлснийг нотлоно.

“Ж.Т” ХХК, Ч.Чулуунбаатарын хувьд “Абсолют трейд”ХХК-тай эзэмшил газар дээрээ хамтран ажиллах, барилга худалдах, үүнтэй холбоотой газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийж ажиллаж байсан нь хэргийн 1 дүгээр хавтасны 158,193 дахь талд авагдсан байна. Энэхүү “Абсолют трейд” ХХК-ийн эрх залгамжпагч нь Х.Ж болон “Даниста” ХХК болох талаарх ямар ч баримт хэрэгт байхгүй тул энэ гэрээг Х.Жд хамааруулах боломжгүй юм. Уг 0,3 га буюу 3000 м.кв газар дээр Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах эарихаар “Ж.Т” ХХК техникийн нөхцөл авч, зураг төсөл хийлгэж эайсныг шүүх хуралдаанд танилуулж байсан нь тэмдэглэлд тусгагдсан зарим нь баримтаар хэрэгт /Нэгж талбарын хувийн хэрэг/ авагдсан байгаа. Шүүх гэрээний хүчин төгөлдөр биш талаар зөв дүгнэлт хийсэн боловч шийдэл нь ээдр дурьдсанаар үндэслэлгүй байна.  

Иймд Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны 1355 тоот шийдвэрт Иргэний хуулийг зөв хэрэглэн өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

                                             ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлэх журмыг хуульд заасны дагуу бүрэн хэрэгжүүлснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ж.Т ХХКомпани нь хариуцагч Х.Жтай 2004  оны 10 дугаар сарын 27- ны өдөр байгуулсан “газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хариуцагч  шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил” гэж заасантай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Орхон аймгийн Засаг даргын 2000 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар захирамжаар тус аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутагт дэвсгэрт байрлалтай, ХААН-н бүтээгдэхүүний зориулалтай 3000 метр квадрат газрыг /15 жилийн хугацаатай/ Ж.Т ХХКомпанид эзэмшүүлэхээр эрх олгогдсон ба Ч.Чулуунбаатар 2001 оны 6 дугаар сарын 17-наас эхлэн тус компаний гүйцэтгэх захиралаар  ажиллаж байхдаа буюу 2004 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч Х.Жтай харилцан тохиролцсоны үндсэн дээр “газар эзэмших эрх шилжүүлэх тухай” гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан гэрээний хуулбар, зохигчийн тайлбар болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч нь “тухайн үед компаний эзэмшлийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд захирал Ч.Чулуунбаатар гарын үсэг зураагүй, газрын албанаас газар эзэмших эрхийг Даниста ХХКомпанид шилжүүлсэн болохыг бидэнд мэдэгдээгүй, хуурамч гэрээ хийсэн” гэсэн үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба энэхүү шаардлага, үндэслэл нь хэрэгт авагдсан Ж.Т ХХКомпаниас Орхон аймгийн газрын албанд “компаний эзэмшил газар дээрх үйлчилгээний зориулалттай хөдөө аж  ахуйн бүтээгдэхүүний дэлгүүрийг худалдаж байгаа тул Уурхайчин багийн нутаг дэвсгэрт буй 3000 ам дөрвөлжин метр газрын эзэмшлийг худалдан авагчид шилжүүлж өгнө үү” гэх 2004 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүргүүлсэн №2 албан тоот, 2004 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр компаний үүсгэн байгуулагчид өөрчлөгдөж Ч.Чулуунбаатар, Б.Нэргүй нарын Улсын бүртгэлд бүртгүүлсэн тухай баримт болон газрын төлбөрийг төлж байгаагүй гэх зохигчын тайлбар бусад нотлох баримтуудаар няцаагдаж байна. /хх-12, 66 дугаар тал/

Нэхэмжлэгч Ж.Т ХХК-ий захирал, үүсгэн байгуулагчийн гаргасан хүсэлт, гэрээний /хх- 31/ үндсэн дээр тус компаний эзэмшил 3000 м/кв талбай бүхий  газар  эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3 дахь  зүйл, хэсэгт  заасны дагуу тус аймгийн Засаг даргын 2004 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн № 399 дүгээр захирамжаар Даниста ХХКомпаний нэр дээр шилжүүлсэн ба тэрээр нэхэмжлэгч газар эзэмших эрх зөрчигдсөнг тухайн үед мэдэх боломжтой байсан тул энэ үеэс түүний шаардах эрх үүссэн гэж  үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

Түүнчлэн Ж.Т ХХКомпаниас газар эзэмших эрх шилжүүлсэн гэрээний талаар гомдлын  шаардлага гаргах хөөн хэлэлцэх  хугацааны талаар авч үзвэл: Компаний үүсгэн байгуулагч Б.Нэргүйд тус компанийг ганц гишүүнтэй болох хүртэл буюу 2007 оны 4 дүгээр сарын 12 ны өдөр хүртэл, захирал Ч.Чулуунбаатар хуульд заасан хугацааны дотор буюу 2010 оны 12 дугаар сарын 6-ны өдөр хүртэл хугацаанд гомдлын шаардлага гаргах  эрхтэй хэдий  ч тэрээр  энэ хугацааны дотор зохих  байгууллагад гомдол гаргаж байгаагүйгээс гадна  нэхэмжлэгчийн гаргаж буй “ах Чулуунбаатарыг хорьсон, эдгээр хүмүүстэй зарга хийхгүй чи ирж учрыг олоорой, энэ хүмүүстэй зууралдаж хууль шүүх болмооргүй байна ” гэх тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “... шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнтэй нийцсэн байна...” гэсэнтэй нийцээгүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-д заасны дагуу  нэхэмжлэгчийн шаардах эрх нь эрх зөрчигдсөн тухай мэдсэнээр буюу 2013 оны 9 дүгээр сарын үеэс үүссэн гэж үзэхээргүй байна.

Нэгэнт нэхэмжлэгч гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд шүүхээс газар эзэмших эрх шилжүүлсэн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдох эсэх гэрээ байгуулахаас өмнө тухайн  газар дээр барилга байгууламж барьсан нь хууль зөрчсөн талаар дүгнэлт хийх боломжгүйг дурьдах нь зүйтэй.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь хуульд заасан гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн болох нь тогтоогдсон, нэхэмжлэгч 2013 оны 9 дүгээр сард эрх зөрчигдсөнийг мэдсэн гэх үндэслэлээ нотолж чадаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан “Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн харьцуулан үнэлж чадаагүй, хэргийн үйл байдалд буруу дүгнэлт өгсөн, Иргэний хуулийн хэрэглэвэл зохих заалтыг хэрэглээгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1355 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэнгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.УРАНЧИМЭГ

                  ШҮҮГЧИД                             Б.БАТТӨР

                                                                Б.ОЮУНЦЭЦЭГ