Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 252

 

 

 

 

 

 

 

 

     2020        04          23                                     2020/ШЦТ/252  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС      

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга,

улсын яллагч Г.Эсэн,  

хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А      ,        

шүүгдэгч Б.Ч      , түүний өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэ /ҮД:0468/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х        овогт Б-ны        Ч        холбогдох эрүүгийн 1910022780164 дугаартай 187/2020/0223/Э индекстэй хэргийг 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ....-нд Дундговь аймгийн Баянжаргалан суманд төрсөн, ...настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...... хамт, Чингэлтэй дүүргийн ...... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Х        овогт Б-ны        Ч         /РД:............/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Ч       нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Атар-Өргөө ХХК-нд 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс туршилтаар, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс туслах борлуулагчаар, 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс ахлах борлуулагчаар 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ажиллаж байх үедээ итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж Атар-Өргөө ХХК-нд 9.647.776 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.        

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Ч       нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Атар-Өргөө ХХК-нд 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс туршилтаар, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс туслах борлуулагчаар, 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс ахлах борлуулагчаар 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ажиллаж байх үедээ итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж Атар-Өргөө ХХК-нд 9.647.776 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Б.Ч      гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “.....Би анх дэлгүүр ажиллаж байхад цалин орохгүй байсан учраас орлогоосоо өөртөө хэрэглэсэн. Би өөрийнхөө буруутай үйлдлийг ойлгож байгаа. Би тухайн хохирол төлбөрийг төлж барагдуулна...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/   

2. Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А      ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “.....Анх 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр тооллого хийхэд 10.652.000 төгрөгийн өр үүссэн байсан. Тэгээд удаагүй Б.Ч       ажилдаа ирээгүй. Аудитын газраар шалгуулахад 9.647.776 төгрөгийн бодит хохирол уруулсан гэх дүгнэлт гарсан. Нэмж 1.096.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Үүнээс Б.Ч       нь 1.002.000 төгрөгийг төлж барагдуулсан тул үлдсэн 9.741.776 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/   

            3. Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хохирогч И.А      ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс ажилд орсон Б.Ч       нь 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс ажилдаа ирэхгүй болчихоор нь тооллого хийж шалгахад 10.914.910 төгрөгийн дутагдал гаргасан нь тогтоогдсон. 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Санхүү хангамжийн албаны даргатай уулзаад дутагдлыг 8 сарын хугацаанд сар бүр 1.205.972 төгрөгийг төлж явахаар хуваарь хийж тохиролцсон боловч 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хийх эхний төлбөрийг төлөөгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9/

            4. Ингүүмэл Жаргалант аудит ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн аудитын тайлан /хх-ийн 20-64/

            5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Оргилын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №19 тоот дүгнэлт /хх-ийн 17-19/

            6. Шинжээч С.Оргилын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Аудитын дүгнэлт бол үндэслэлтэй байсан. Мөн цалингийн цэсээр сар бүр буюу 2018 оны 01 дүгээр сараас 10 дугаар сарын дуустал цалингийн тооцооны үндэслэл дээр сар бүрийн цалингаас 100.000 төгрөг суутгасан байсан. Нийт дүн 1.004.064 төгрөг бараанаас цалингийн зэсээр тоолсон байсан бөгөөд Аудитын дүгнэлтээр сар бүрийн барааны энэ мөнгийг хасаж тооцоогүй байсан. Ч        гийн бодит хохирол буюу тооцоо бодохдоо барьцаа хөрөнгийн 1.004.064 төгрөгийг 10.652.440 төгрөгөөс хасаж Б.Ч       нь Атар-Өргөө ХХК-нд 9.647.776 төгрөгийн өглөгтэйг санхүүгийн анхан шатны баримтаар нотолсон юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 151-152/  

            7. Шүүгдэгч Б.Ч      гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 191-192/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Ч       нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Б.Ч       нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Атар-Өргөө ХХК-нд 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс туршилтаар, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс туслах борлуулагчаар, 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс ахлах борлуулагчаар 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ажиллаж байх үедээ итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж Атар-Өргөө ХХК-нд 9.647.776 төгрөгийн хохирол учруулсныг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Б.Ч      г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.  

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Ч      г анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөөрч байгаа, 1.002.000 төгрөгийг төлж барагдуулсан ба үлдэгдэл нийт 9.741.776 төгрөгийн хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А      ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...9.647.776 төгрөгийн бодит хохирол болон аудитын дүгнэлт гаргуулсан хөлс 1.096.000 төгрөгийг нэхэмжилсэн ба Б.Ч       нь 1.002.000 төгрөгийг төлж барагдуулсан тул үлдсэн 9.741.776 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, түүний хувийн байдал /...30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Х        овогт Б-ны        Ч        хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.    

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч      д шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлэх хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй.   

            Шүүгдэгч Б.Ч      д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.     

            Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А       /Атар-Өргөө ХК/ нь шүүгдэгч Б.Ч      гээс бодит хохирол 9.647.776 төгрөг, нэмж 1.096.000 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч Б.Ч       нь 9.647.776 төгрөгөөс 1.002.000 төгрөгийг төлж барагдуулсан ба үлдэгдэл 8.645.776 төгрөг болон аудитын дүгнэлт гаргуулсан хөлс 1.096.000 төгрөг, нийт 9.741.776 төгрөгийн хохирлыг төлөхөө илэрхийлсэн болохыг тэмдэглэе.  

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч      гээс 9.741.776 төгрөгийг гаргуулж хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А       /Атар-Өргөө ХК/-д олгохоор шийдвэрлэв.           

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч      гээс 9.741.776 төгрөгийн хохирлыг 1 /нэг/ жилийн хугацаанд хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А       /Атар-Өргөө ХК/-д төлүүлэхээр тогтоосон болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Х        овогт Б-ны        Ч        г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Х        овогт Б-ны        Ч        хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч      д шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлэх хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

            4. Б.Ч      д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.   

 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч      гээс 9.741.776 төгрөгийг гаргуулж хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А       /Атар-Өргөө ХК/-д олгосугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч      гээс 9.741.776 төгрөгийн хохирлыг 1 /нэг/ жилийн хугацаанд хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А       /Атар-Өргөө ХК/-д төлүүлэхээр тогтоосугай.

 

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг Б.Ч      д сануулсугай. 

 

            8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

            10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Ч      д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР