Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 299

 

 

 

 

 

 

 

   2020          05           11                                     2020/ШЦТ/299 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж, шүүгч Х.Одбаяр, Д.Алтанжигүүр нарын бүрэлдэхүүнтэй

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга, 

улсын яллагч Б.Гүнсэл,    

иргэдийн төлөөлөгч Л.Энхтуяа,      

хохирогч Ч.А          , түүний өмгөөлөгч Б.Тэнгис, Б.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Д.М-ын           өмгөөлөгч Д.Баасансүрэн,      

шүүгдэгч Г.Э-ийн           өмгөөлөгч Э.Алтан-Уяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т             овогт Д-ийн             М           , Ц            овогт Г-ийн           Э           нарт холбогдох эрүүгийн 1910018530729 дугаартай, 187/2019/0693/Э индекстэй хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ..... оны ... дугаар сарын .....-ний өдөр Төв аймагт төрсөн,..... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..... хамт, Төв аймгийн Лүн сумын... дугаар баг, .....багт оршин суух хаягтай боловч Хан-Уул дүүргийн ... дугаар хороо..... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, Т             овогт Д-ийн             М           , /РД:............/

Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ....-нд Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... хамт, Говьсүмбэр аймгийн Шивээговь .... баг, Сэвхүүл .....тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Хан-Уул дүүргийн ..... хороо, ......тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, Ц            овогт Г-ийн           Э           /РД:........../

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Э          , Д.М            нар нь бүлэглэн, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Бурхантын 16 дугаар гудамжны зүүн талд Туул голын эрэг дээр 2019 оны 8 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө иргэн Ч.А          ийн хүсэл зоригийн эсрэг, түүнийг согтуурсан, биеэ хамгаалж эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан, хүч хэрэглэж хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Г.Э          , Д.М            нар нь 2019 оны 8 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө иргэн Ч.А          ийг бүлэглэн, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Бурхантын 16 дугаар гудамжны зүүн талд Туул голын эрэг дээр өмдийг нь тайлж, туслаарай гэж орилоход нь амыг дарж, гарыг нь барьж байгаад бэлгийн харьцаанд орж хүсэл зоригийн эсрэг, түүнийг согтуурсан, биеэ хамгаалж эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан, хүч хэрэглэж хүчиндсэнийг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүсэл зоригийн эсрэг, согтуурсан, биеэ хамгаалах эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчиндсэн болох нь:

Г.Э          , Д.М            нар нь бүлэглэн, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Бурхантын 16 дугаар гудамжны зүүн талд Туул голын эрэг дээр 2019 оны 8 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө иргэн Ч.А          ийн хүсэл зоригийн эсрэг, түүнийг согтуурсан, биеэ хамгаалж эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан, хүч хэрэглэж хүчиндсэн болох нь:

1. Шүүгдэгч Д.М-ын           шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Шүүгдэгч Г.Э-ийн           шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

3. Хохирогч Ч.А          ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хохиролд 900.000 төгрөг авсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

4. Хохирогч Ч.А          ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би гэртээ харих гэтэл хамт архи уусан сүүлд нэрийг нь мэдсэн М            гэх ах надад халааснаасаа мөнгөн аяга гаргаж ирээд энийг маргааш чамаас авъя, түр хадгалж байж гэхээр нь за гэж хэлээд аваад халаасандаа хийчихсэн байсан. Тэр мөнгөн аягыг хаанаас авсан эсэхийг мэдэхгүй, ямар ч гэсэн халааснаасаа гаргаад надад өгсөн. Би гэртээ харих гэтэл хамт дэлгүүр явъя гэхээр нь би архины халуундаа болоод дагаад явчихсан. Надад мөнгөн аяга өгсөн ах болон бас нэг юүдэнтэй хар цамц өмссөн ах хоёртой хамт дэлгүүр хайгаад хэсэг явсан боловч нилээд оройтсон байсан болохоор онгорхой дэлгүүр олдоогүй. Хар өнгийн юүдэнтэй малгайтай ах би ойрхон айлын хашаанд архи нуучихсан тэрийг очиж аваад тэндээс Ариунаагийн гэрт очоод ууя гэж хэлсэн. Би нилээд согтуу байсан болохоор дагаад л явсан, дээрээс нь архиа аваад Ариунаагийн гэрт очно гэхээр нь Ариунаа манайхтай хөрш болохоор дагаад явчихсан. Тэгтэл нэг хашаанд очоод архи аваад гараад ирсэн. Тэр хашаа нь голын эрэгтэй ойрхон байсан болохоор голын эрэг дээр нөгөө архиа задлахаар нь тэр хавиар пивор сав олж аваад бага зэрэг хийгээд надад өгөхөөр нь уусан. Өөрсдөө бас нэг нэг уучихаад дахиад надад архи хийгээд өгөхөөр нь би ус байхгүй юм чинь архи уухгүй гэж хэлсэн, уучих гэж хэлээд одоо Ариунаа эгчийн гэр рүү явъя би тэндээс гэртээ харья нөхөртэйгээ муудалцаад гараад ирсэн, нөхөр маань бөөн юм болж байгаа байх гэсэн чинь нөгөө хоёр ах намайг тэгье, харъя гэж хэлээд хоёр талаас сугадаж аваад голын эргээр алхаад явж байсан. Хэсэг алхаад явж байснаа одоо ганц ганц татчихаад тэгээд Ариунаагийн гэр рүү энүүгээр дээшээ алхаад орчихъё гэж хэлээд суугаад өөрсдөө ганц ганц уугаад надад хийгээд өгөхөөр нь би одоо болсон эртхэн харьмаар байна гэж хэлсэн чинь юүдэнтэй хар малгайтай ах миний өмдийг доошоо шувталсан. Та чинь яаж байгаа юм бэ гэсэн чинь намайг хойшоо газарт хэвтүүлэхээр нь би хүн байна уу туслаарай гээд орилсон чинь надад мөнгөн аяга өгдөг саравчтай малгайтай ах миний амыг дарсан. Мөн нэг гараараа миний нэг гарыг бариад нөгөө юүдэнтэй цамц өмссөн ах миний нөгөө гарыг бариад миний дээр гараад бэлгийн харилцаанд орсон. Тэр ах нилээд удаан бэлгийн харилцаанд орсон бөгөөд хоёр эрэгтэй хүн намайг дараад авсан байсан учраас би хөдөлж чадаагүй, тэр ах дур тавьсан эсэхийг мэдэхгүй байна, юүдэнтэй малгайтай ах дууссаны дараа надад мөнгөн аяга өгдөг ах үргэлжлүүлээд надтай бэлгийн харилцаанд орсон. Мөнгөн аяга өгсөн ах надтай бэлгийн харилцаанд ороход нөгөө юүдэнтэй малгайтай ах хаана байсныг мэдэхгүй ямар ч гэсэн миний хоёр гар сул тавьчихсан, ам, хамар дараагүй байсан, би нилээд согтсон байсан учраас хоёр дахь хүн надтай бэлгийн харилцаанд ороход надад эсэргүүцэл үзүүлэх тэнхээ байгаагүй, согтолтондоо болоод хөдөлж чадахгүй байсан. Би арай гэж босоод ойролцоо газарт 20 орчим метр зайтай газарт майхан барьсан хүмүүс байхаар нь би явж очоод “уучлаарай би нэг утсаар яръчихья тэгэх үү” гэсэн чинь, утсаа хэл гэхээр нь нөхрийнхөө 8904-9388 дугаарын утсыг өгөөд намайг энд байна ирээд аваарай гэж хэлээд өг гэж хэлүүлсэн, удахгүй нөхөр маань ирэхээр нь би хүчиндүүлчихлээ гэж үнэнээ хэлсэн чинь нөхөр маань өөрийнхөө утсаар цагдаа дуудсан. Юүдэнтэй ах надтай бэлгийн харилцаанд ороод босоод явсны дараа М            ах надтай бэлгийн харилцаанд орсон бөгөөд миний хоёр гарыг барихаа болиод сул тавьчихсан байсан учраас би өөдөөс нь нүүр рүү нь гараараа нилээд олон удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18/

5. Гэрч Б.О         мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид нар дахиад 1 шил 0.75 литрийн савалгаатай архи авсан байсан бөгөөд тэрийгээ дөнгөж задлаад байж байсан болохоор тэрнээс уусан. Сүүлийн архи дуусаад шөнийн 01 цаг орчим болж байсан бөгөөд Ариунаа. Тулга хоёр унтаад өгсөн байсан. Харин Э          , М            бид хоёрт би нэг шил архи нуусан байгаа очоод уух уу гэхээр нь би явахгүй унтлаа гэж хэлсэн. Харин М           , Э           хоёр гараад явсан. Тэгсэн чинь Анхцэцэг сонсож сууж байсанаа араас нь дагаад гараад явсан. Тэгээд унтаад байж байтал үүрээр 05 цагийн үед М            ганцаараа орж ирсэн, Э           орж ирээгүй. М            дөнгөж орж ирээд байж байтал араас нь Анхцэцэг нөхрөө дагуулж ороод ирсэн. Нөхөр нь та нар манай эхнэрийг хүчиндсэн байна гээд бид нар руу дайрахаар нь наад хоёр ах чинь биш нэг нь тэр байна гэж М            руу заагаад нөгөө дэх нь байхгүй байна гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31/

            6. Гэрч Ч.А         мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би машинтай яваад очсон чинь эхнэр маань чичирчихсэн, би хүчиндүүлчихлээ гээд уйлаад байсан. Ямар хүмүүс байсан юм бэ. юу яриад байгаа юм бэ гэсэн чинь мэдэхгүй ээ гээд уйлаад байсан. Ариунаагийн гэрт хамт архи уусан нэг залуу надад мөнгөн аягаа түр өөр дээрээ байлгаж бай гээд хадгалуулсан. Тэгээд орой нь 01 цагийн үед архинд явъя гэхээр нь архины халуунд дагаад явчихсан чинь архи авах дэлгүүр олдоогүй, хамт явсан хоёр залуугийн нэг нь голын эрэг дээр архи нуучихсан байгаа тэрийг аваад Ариунаагийн гэрт очъё гэхээр нь дагаад явсан. Голын эрэг дээр очоод нөгөө архиа аваад задлаад уусан. Би нэг л уусан, тэгсэн чинь л нөгөө хоёр хоёр талаас гар, ам дарж байгаад ээлжпээд хүчиндсэн, би эсэргүүцэл үзүүлэх гээд дийлээгүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33/

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 9467 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43/

8. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 1035, 1036 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 61-63, 65-67/

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 4663 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 78-79/

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 4432 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 82-83/

            11. Шүүгдэгч Д.М-ын           мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би хүчингийн хэрэг хийсэнээ хүлээн зөвшөөрч, одоо надад нэмж шалгуулах, мөн нэмж ярих зүйл байхгүй. Хохирогчтой уулзаж байгаа, ойрын хугацаанд хохирлоо бүрэн төлнө...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 103/,

            12. Шүүгдэгч Г.Э-ийн           мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял оноож өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 111/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Г.Э          , Д.М            нар нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 115, 116/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 1035, 1036 дугаартай, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн /№9467, 4663, 4432/ дугаартай дүгнэлтүүд зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.   

Прокуророос 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.  

Шүүгдэгч Г.Э          , Д.М            нар нь 2019 оны 8 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө иргэн Ч.А          ийг бүлэглэн, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Бурхантын 16 дугаар гудамжны зүүн талд Туул голын эрэг дээр өмдийг нь тайлж, туслаарай гэж орилоход нь амыг дарж, гарыг нь барьж байгаад бэлгийн харьцаанд орж хүсэл зоригийн эсрэг, түүнийг согтуурсан, биеэ хамгаалж эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан, хүч хэрэглэж хүчиндсэнийг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүсэл зоригийн эсрэг, согтуурсан, биеэ хамгаалах эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.      

2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “...бүлэглэж үйлдсэн бол...таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ ….” заасан гэмт хэрэгт оногдуулах ялын хугацааг ихэсгэн өөрчлөлт оруулан хуульчилсан байна.  

Харин 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “...бүлэглэж үйлдсэн бол...хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ ….” гэж заасан байх тул шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зорилгоор шүүгдэгч нарт ашигтай хуулиар шийдвэрлэх нь тохиромжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.      

           Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт: “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж заасныг баримтлан шүүгдэгч Г.Э          , Д.М            нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэх нь тохиромжтой гэж үзсэн болно.  

Иймд шүүгдэгч Г.Э          , Д.М            нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дэх заалтад зааснаар хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүсэл зоригийн эсрэг, согтуурсан, биеэ хамгаалах эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчиндсэн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дэх заалтад заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Г.Э          , Д.М            нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан /Ч.А          т 900.000 төгрөг төлсөн/, хохирогч Ч.А          ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...хохиролд 900.000 төгрөг авсан, надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, Д.М-ын           хувийн байдал /...34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг.../, Г.Э-ийн           хувийн байдал /...29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Т             овогт Д-ийн             М           , Ц            овогт Г-ийн           Э           нарыг 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг хорих ялыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.  

            Шүүгдэгч Д.М           , Г.Э           нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

            Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Т             овогт Д-ийн             М           , Ц            овогт Г-ийн           Э           нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүсэл зоригийн эсрэг, согтуурсан, биеэ хамгаалах эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчиндсэн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Т             овогт Д-ийн             М           , Ц            овогт Г-ийн           Э           нарыг 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.     

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Т             овогт Д-ийн             М           , Ц            овогт Г-ийн           Э           нарын эдлэх 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

            4. Шүүгдэгч Д.М           , Г.Э           нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

            5. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

            6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.М           , Г.Э           нарт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.   

            7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

            8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.М           , Г.Э           нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР

 

                                            ШҮҮГЧИД                                       Х.ОДБАЯР

 

                                                                                                    Д.АЛТАНЖИГҮҮР