Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 300

 

 

 

 

 

 

  2020           05           12                                       2020/ШЦТ/300  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,

улсын яллагч Ц.Отгонсүрэн,  

шүүгдэгч, хохирогч Ө.А         ,     

шүүгдэгч, хохирогч Д.Б        нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш         овогт Ө-ын  А  , Б овогт Д  Б  нарт холбогдох эрүүгийн 2010006040323 дугаартай, 187/2020/0316/Э индекстэй хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.      

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:   

            Монгол Улсын иргэн, ..... оны.... дугаар сарын ...-ны өдөр Завхан аймгийн Улиастай хотод төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сийлбэрчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ...... хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, ........ тоотод оршин суух, урьд 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн Ш         овогт Ө-ын  А   /РД:....../  

Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ....-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, авто засвар ажиллуулдаг, ам бүл ..... хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, ....... тоотод оршин суух, Б овогт Д  Б  /РД:.........../       

 

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ө.А          нь 2020 оны 3 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн 11 дүгээр гудамжны 499 тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Д.Б тай маргалдан нүүр рүү гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нурууны цус хуралт, эрүү ясны цууралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.Б        нь  2020 оны 3 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн 11 дүгээр гудамжны 499 тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Ө.А         тай маргалдан нүүр рүү гараараа цохиж биед баруун нүдний салст, зүүн, баруун нүдний зовхи, хацар, шанаа, хамар, дээд доод уруул баруун сарвуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.        

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ө.А          нь 2020 оны 3 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн 11 дүгээр гудамжны 499 тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Д.Б тай маргалдан нүүр рүү гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нурууны цус хуралт, эрүү ясны цууралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.Б        нь  2020 оны 3 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн 11 дүгээр гудамжны 499 тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Ө.А         тай маргалдан нүүр рүү гараараа цохиж биед баруун нүдний салст, зүүн, баруун нүдний зовхи, хацар, шанаа, хамар, дээд доод уруул баруун сарвуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:  

1. Шүүгдэгч Ө.А         ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Шүүгдэгч Д.Б ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

3. Хохирогч Ө.А         ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэмт хэргийн улмаас миний хацар, шанаа зулгарсан байсан. Бид хоорондоо эвлэрсэн тул надад түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

4. Хохирогч Д.Б ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэмт хэрэг гарсан өдөр шүүгдэгч Ө.А          миний нүүрэн тус газар гараараа цохиж, нүд рүү хатгасан. Үүний улмаар миний хамрын яс хугарсан. Бид одоогоор хоорондоо эвлэрсэн. Миний зүгээс би шүүгдэгчээс хохирлын 70.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

5. Хохирогч  Ө.А         ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 21 цагийн үед над руу манай эхнэр Эрдэнэ-Оюун залгаж би Б  ахынд байна гэхээр нь би заза очлоо гээд Б  ахынд 21 цаг өнгөрч байхад очсон. ...Тэгээд 0.75 литрийн архи гаргаж түүнийг нь хувааж уусан. ...Тэгээд архи дуусахаар нь Б  ах бид 2 дэлгүүр явж 0.5 литрийн архи авч мөн хувааж уусан. Ингээд сууж байтал Б  ах надад хандан чи эхнэрээсээ салчихаад өөр хүүхэнтэй явалддаг, чи хүний амьдралд оролцлоо гэхээр нь би та хоёрын амьдралд оролцож үзээгүй гээд бид хоёр маргалдсан. Тэгээд би ширээг нь түлхтэл Б  ах миний нүүр рүү гараараа цохиод байхаар нь би зөрүүлээд нүүр рүү нь нэг удаа цохьсон. Би тэгээд больё гэтэл тэрээр чам шиг бандийг би зодно гээд гэрээсээ чирч гаргаад ахин зодсон. Энэ үед эгч, эхнэр 2 Б ыг надаас салгах гээд дийлээгүй бөгөөд Б  нь намайг хэсэг зодож байгаад өөрөө больсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17/

6. Хохирогч  Д.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 20 цагийн үед би гэртээ ганцаараа байхад эхнэр Мөнхзаяа, бэр дүү Оюука нар ирсэн. ...Тэгэхээр нь би түүнд хандан одоо болиоч хань чинь энд байхад өөр хүнтэй хайраа гэж утсаар яриад байх юм гэтэл та ер нь миний амьдралыг заадаг хэн бэ ширээ хөмрөөд босоод ирсэн. Тэгэхээр нь би түүнийг манайхаас зайл гэхэд гаръя хөгшин төгцөг минь гэхээр нь чи намайг барахгүй гэсэн. Тэгээд бид  хоёр гэрээс гарч хоорондоо зууралдаж цасан дээр өнхөрөлдсөн. ...А   миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохиод нүүр рүү өшиглөсөн. ...Тэгээд би түүний нүүр рүү гараараа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-13/

7. Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгтэл А   согтчихоод ба Бажгаа ахтай маргалдаж байгаад ширээг нь хөмөрчихсөн юм. Бажгаа ах гадаа гаръя гээд тэр хоёр гарцгаасан. Мөнхзаяа эгч бид хоёр араас нь гартал тэр хоёр зодолдоод байсан бөгөөд салгах гэтэл А   намайг цохиж холдуулсан. ...Бажгаа ахын нүд нь хавдчихсан байсан. А  ын нүд нь бас хавдчихсан. Хамраас нь цус гарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/  

8. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№3555/-ний дүгнэлт:

-Д.Б ы биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нурууны цус хуралт, эрүү ясны цууралт бүхи гэмтлүүд тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлйин үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-41-42/

9. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№3412/-ний дүгнэлт:

-Ө.А         ын биед баруун нүдний салст, зүүн баруун нүдний зовхи, хацар, шанаа, хамар, дээд, доод уруул, баруун сарвуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлйин үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-35-36/

10. Шүүгдэгч Ө.А         ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие шинжээчийн дүгнэлтэд учруулсан гэмтлүүдийг учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50/,

11. Шүүгдэгч Д.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би шинжээчийн дүгнэлтэд учруулсан гэмтлүүдийг учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54/  гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.   

            Шүүгдэгч Ө.А          нь урьд 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75/-аар тогтоогдлоо. 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдлын талаарх ойлголт хуульчлагдаагүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.   

            Шүүгдэгч Д.Б        нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№3412, 3555/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Ө.А          нь 2020 оны 3 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн 11 дүгээр гудамжны 499 тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Д.Б ыг хань чинь энд байхад өөр хүнтэй хайраа гэж утсаар яриад байх юм гэж хэлэхэд нь та миний амьдралыг заадаг хэн бэ гэх шалтгаанаар маргалдан нүүр рүү гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нурууны цус хуралт, эрүү ясны цууралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.Б        нь  2020 оны 3 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн 11 дүгээр гудамжны 499 тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Ө.А         д хандан хань чинь энд байхад өөр хүнтэй хайраа гэж утсаар яриад байх юм гэж хэлэхэд та ер нь миний амьдралыг заадаг хэн бэ гэх шалтгаанаар маргалдан нүүр рүү гараараа цохиж биед баруун нүдний салст, зүүн, баруун нүдний зовхи, хацар, шанаа, хамар, дээд доод уруул баруун сарвуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.   

Иймд шүүгдэгч Ө.А         , Д.Б        нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв. 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ө.А         , Д.Б        нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч Д.Б        нь бусдад төлөх төлбөргүй, Ө.А          нь хохирогчид 70.000 төгрөг төлөхөө илэрхийлсэн, хохирогч Д.Б        шүүхийн хэлэлцүүлэгт: “...70.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, хохирогч Ө.А          шүүхийн хэлэлцүүлэгт: “...нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүгдэгч Ө.А         ын хувийн байдал /...32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сийлбэрчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг.../, шүүгдэгч Д.Б ы хувийн байдал /...49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, авто засвар ажиллуулдаг, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш         овогт Ө-ын  А  , Б овогт Д  Б  нарт 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ял оногдуулж, уг торгох ялыг тус бүр 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзэв.    

 Шүүгдэгч Ө.А         , Д.Б        нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдъя.  

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.А         аас эрүү, амны зураг авахуулсан 60.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсний 10.000 төгрөг нийт 70.000 /далан мянга/ төгрөгийг гаргуулж  хохирогч Д.Б д олгохоор шийдвэрлэсэн болно.                 

Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ш         овогт Ө-ын  А  , Б овогт Д  Б  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.    

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш         овогт Ө-ын  А  , Б овогт Д  Б  нарыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.    

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.А         , Д.Б        нарт оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг тус бүр 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Ө.А         , Д.Б        нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.    

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.А         аас 70.000 /далан мянга/ төгрөгийг гаргуулж  хохирогч Д.Б д олгосугай.          

   

6. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.     

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Ө.А         , Д.Б        нарт сануулсугай.  

 

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ө.А         , Д.Б        нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.   

    

  

 

 

                        ДАРГАЛАГЧ

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР