Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 301

 

 

 

 

 

 

 

 

     2020        05          12                                     2020/ШЦТ/301  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,

улсын яллагч Г.Эсэн,       

шүүгдэгч Р.Б , түүний өмгөөлөгч  Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Р-ийн  Б  холбогдох эрүүгийн 2010000230027 дугаартай 187/2020/0225/Э индекстэй хэргийг 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:    

  Монгол Улсын иргэн, ... оны .... дугаар сарын .....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...... хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Говь 2 тоотод оршин суух хаягтай, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 212 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж тэнсэн харгалзсан, Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 166 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял, Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 689 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэг, 124 дүгээр зүйлийн 124.2, 131 дүгээр зүйлийн 131.2, 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсгүүдэд зааснаар 7 жил 6 сар хорих ял, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 323 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 13 жил 6 сар хорих ял, Хан-Уул дүүргийн шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 301 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял тус тус эдэлж байсан, Б  овгийн Р-ийн  Б   /РД:................./

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Р.Б  нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Соронз гэх караокены газрын хаалгыг 2019 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө эвдэлж 605.500 төгрөгийн үнэ бүхий архи, пиво хулгайлсан,

Мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар сургуулийн 201 тоот кабинетаас 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Т.Алтанцэцэгийн цүнхэн дотор байсан 1 сая төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Р.Б  нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Соронз гэх караокены газрын хаалгыг 2019 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө эвдэлж 605.500 төгрөгийн үнэ бүхий архи, пиво хулгайлсан,

Мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар сургуулийн 201 тоот кабинетаас 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Т.Алтанцэцэгийн цүнхэн дотор байсан 1 сая төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлсан болох нь:

1. Шүүгдэгч Р.Б ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ 

а/ Яллагдагч Р.Б  Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо “Соронз” караоке гэх газараас 2019 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө эд зүйл хулгайлсан хэргийн талаар:

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-13/

 3. Камерийн хяналтын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 44/

4. Хохирогч Э.Э   мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...  2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 15:40 цагийн үед ирэхэд хаалганы цоож нь бүтэн байхаар нь түлхүүрээрээ онгойлгож ороод текний ард очиход эд зүйлс  эмх замбараагүй байдалтай болсон байхаар нь хүн орж ирсэн байна гэж мэдээд уг байрны 3 давхарт байдаг манаач Төрөө ахыг дуудаж уулзахад өглөө 08 цагт хүүхдээ хүргэж өгчхөөд буцаад ирэхэд хаалганы цоожны цүү тайлагдаж онгойсон байхаар нь цүүний боолтыг боочихсон юм аа гэж хэлэхээр нь бид нарт мэдэгдэхгүй яасан вм бэ гэжасуухад харин тийм ээ гэжхэлсэн. Нийт 15 нэр төрлийн 605.500 төгрөгийн архи, пивонууд алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46/  

             5. Гэрч Э.Э    мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 06 цагийн үед би халтуур хийж яваад Алтай хотхоны урд уулзвар дээрээс нэг залуу гар өргөхөөр нь авсан. Тэгээд Говь дэлгүүрийн цаад талын нэг 3 давхар шар байшинд очоод би эндээс Хайлааст явна та хүлээж байгаарай би мөнгө аваад гараад ирье гээд орсон. Тэгээд 10 гаран минутын дараа буцаж гарч ирээд хэдэн хайрцагтай архи ачаадахья гэж хэлсэн. Тэгээд тэндээсээ Хайлааст явна гэсэн тэгээд очих замдаа миний утсаар 99775232, 95733447, 99739876, 99074677 гэсэн дугаарууд руу залгаад яваад байсан. Тэгээд уг байшин руу ороод удаад байсан чинь 99074677 дугаараас нь нэг эмэгтэй над руу залгаад эхнэр нь байна гээд нэг эмэгтэй яриад гараад ирэхээр нь та яриулаадхаач наадах чинь хаашаа орсон бэ ? аа нэг караоке руу орсон уу гээд дээрх газрыг мэдээд байсан. Тэгээд би Нарангийн голд байгаа штээ гээд байсан. Тэгээд гараад ирэхээр нь би утсаараа яриулсан. Тэгээд эхнэртэйгээ ярьж байхдаа өө Толгойт билүү гээд яриад байсан. Тэгээд за бүгдийг нь наашлуулчихлаа гээд нэг хайрцагтай архи бариад гараад ирсэн. Тэгэхээр нь би цаг хожих гээд за наадуулаа зөөгөөд өг би машиндаа хийж өгье гэсэн. Тэгээд би наашлуулчихсан юм болов уу гээд уг байшин руу ортол хоосон байхаар нь буцаж гарч ирээд хүлээсэн. Тэр залуу нийт гялгар ууттай архи мөн 2 бор хайрцагтай пиво мөн архины хайрцаганд хийсэн задгай архи, пиво ачсан. Тэгээд Нарангийн гол руу явсан цэнхэр дэлгүүрийн дараагийн буудлаар гражын буудлаар ороод тэрний арын Нарангийн гудамжаар ороод ир өөдөөс чинь хүн тосно гээд хүнтэй яриад байсан Тэгээд тэндээс 2 залуу гарч ирээд тосч аваад нэг хашааны үүдэнд зогссон. Тэгээд багаж онгойлгоод юмнуудаа буулгаад надад бэлэн мөнгө алга гээд надад 2,3 ширхэг шоколад 0.75 граммын экс архи 1 жижиг Соёрхол архи өгөөд буусан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50/

          6. Гэрч Б.Э    мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 07 цагийн үед босож зээ хүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд 08.50 цагийн үед ажил дээрээ ирэхэд цэвэрлэгээ хийгээд явж байхад 2 давхарт байрлах караокены хаалга онгорхой цоожны цүүний 3 ширхэг шүрүбэн боолт газар уначихсан байхаар нь дотогшоо ороод хүн байна уу? гэж асуухад чимээ гарахгүй болохоор нь хаалганы цүүг боочихоод гарч ажил хөөцөлдөхөөр яваад үдээс хойш 13 цагийн үед ирээд байж байхад караоке ажиллуулдаг хүн ирэхээр нь өглөө цүүгээрээ онгорхой байсан гэдгийг хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51/

           7. Гэрч О.С   мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шөнө цагийг нь санахгүй байна. Б  ыг хүлээж байгаад унтацгаачихсан байж байхад орж ирэхдээ цаасан хайрцагтай пивонууд болон шилтэй Болор, Улаанбаатар, хар экс, Соёрхол, Эден гэх мэтчилэн нилээн хэдэн шил архи авч ирсэнийг нь хувааж уугаад согтоод унтаж байхад цагдаа нар ирээд Б  ыг авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52/  

           8. Гэрч Г.А   мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Танихгүй дугаараас залгахаар нь хаана байгааг нь асуухад Хан-Уул дүүрэгт байна таньдаг хүнийхээ пабаас архи, пиво аваад явж байна гэхээр нь хаягаа заажөгөхөд цаасан хайрцагтай архи, пиво аваад ирэхээр нь хаанаас авсаныг дахиад асуухад таньдаг хүнийхээ пабаас авсан гэхээр нь задлаад үзэхэд хоосон архины шилнүүдтэй хамт 9 шил архи байсан. Харин хэдэн шил пиво байсныг нь мэдэхгүй байна. Тэгээд Б  ын авч ирсэн архинаас 2 шил архийг нь уугаад унтацгааж байхад шөнө 04 цагийн үед цагдаа ор ирээд Б  ыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 79/ 

          9. Эд зүйлийн үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 27- ны өдрийн үнэлгээ “...605.500...” /хх-ийн 82/

          10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээч Э.Ариунсанаагийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №05/026 тоот дүгнэлт /хх-ийн 84-88/

          11. Шүүгдэгч Р.Б ын мэдүүлэг /хх-ийн 116-117/

          б/ Яллагдагч Р.Б  Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 32 дугаар дунд сургууль 201 тоот кабинетаас 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Т.Алтанцэцэгийн цүнхэн дотор байсан 1 сая төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлсан хэргийн тапаар:

          12. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 64-68/

          13. Камерийн хянаптъж бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 71/

          14. Хохирогч Т.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ажил дээрээ ирээд 201 тоотдоо цүнхээ үлдээгээд ангиа цоожлохгүй гарч яваад 2 давхарт байрлах Англи хэлнихй кабинет рүү орж цай уугаад ойролцоогоор 15 минут орчимын дараа ангидаа ирээд цүнхнээсээ мөнгөө гаргаж ирээд цэгцлэх гэхэд алга болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 74/   

15. Шүүгдэгч Р.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн  113-114/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.   

          Шүүгдэгч Р.Б  нь урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 212 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж тэнсэн харгалзсан, Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 166 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял, Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 689 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэг, 124 дүгээр зүйлийн 124.2, 131 дүгээр зүйлийн 131.2, 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсгүүдэд зааснаар 7 жил 6 сар хорих ял, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 323 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 13 жил 6 сар хорих ял, Хан-Уул дүүргийн шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 301 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял тус тус эдэлж байсан болох нь таслан шийдвэрлэх тогтоол, шийтгэх тогтоол, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-120, 130-130-145/-аар тогтоогдлоо. 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдлын талаарх гэсэн ойлголт хуульчлагдаагүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.     

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг тухайн зүйл хэсэгтээ хүнд зүйл ангиар зүйлчилж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэх нь тохиромжтой гэж үзлээ.  

Учир нь шүүгдэгч Р.Б  нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Соронз гэх караокены газрын хаалгыг 2019 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө эвдэлж 605.500 төгрөгийн үнэ бүхий архи, пиво хулгайлсан,

мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар сургуулийн 201 тоот кабинетаас 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Т.Алтанцэцэгийн цүнхэн дотор байсан 1 сая төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлсныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Р.Б ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.      

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Эрүүгийн  хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Р.Б ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөөрч байгаа, учирсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч Т.Алтанцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-186/, хохирогч Т.Алтанцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-186/, хохирогч Э.Э   мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...хохирлоо нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-48/, түүний хувийн байдал /...45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б  овогт Р-ийн  Б  ыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зохимжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Р.Б  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учирсан хохирлын тодорхой хэсгийг нөхөн төлсөн, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.Б ын цагдан хоригдсон 139 /нэг зуун гучин ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар дагуу шүүгдэгч Р.Б оос 605.500 /зургаан зуун таван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Э олгох нь зүйтэй.

Шүүгдэгч Р.Б од холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тэмдэглэе.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар шийдвэрлэсэн болохыг дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б  овогт Р-ийн  Б  ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б  овогт Р-ийн  Б  ыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Р.Б ын эдлэх 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.Б ын цагдан хоригдсон 139 /нэг зуун гучин ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар дагуу шүүгдэгч Р.Б оос 605.500 /зургаан зуун таван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Э олгосугай.

6. Р.Б од холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.    

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Р.Б од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Р.Б од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР