Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 813

 

 

 

 

 

 

    2020        05          05                                 2020/ШЦТ/813

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,

 улсын яллагч П.Даваасүрэн,

 хохирогч С.Гийн өмгөөлөгч Н.Мандал /ҮД:3246/,

 хохирогч Д.Мөнгөнчөдөрийн өмгөөлөгч Ц.Дарьжав /ҮД:0465/,

 шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар /ҮД:0695/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Гэд холбогдох эрүүгийн 2006 00510 0160 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 С.Г, Монгол улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 2-35 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, одоогоор Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы задгайд оршин түр суух, урьд ял шийтгэлгүй, /,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч С.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 03 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Буянт-Ухаа-2” хотхонд хүргүүлэхээр таксинд суусан А.С.Гийг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянзүрхийн товчооны гүүрний доор хүч хэрэглэж, хүчиндсэн;

2020 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 03 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр ”Буянт-Ухаа-2” хотхонд хүргүүлэхээр таксинд суусан А.С.Гийг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянзүрхийн товчооны гүүрний доор хүч хэрэглэж, ягаан өнгийн “Ай фоне-6” загварын гар утас, “Хувэй хонор-9” загварын хар өнгийн гар утас, цагаан өнгийн ноолууран ороолт, хөх өнгийн ноолууран малгай, хар өнгийн даавуун бээлий, нарны шил зэргийг дээрэмдэж, нийт 1,020,000 төгрөгийн хохирол учруулсан;

2020 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 03 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Буянт-Ухаа-2” хотхонд хүргүүлэхээр таксинд суусан А.С.Гийг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянзүрхийн товчооны гүүрний доор хүчиндэж, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан;

мөн 2020 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 03 цагийн үед иргэн Д.Мөнгөнчөдөрийг Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 1524 тоотод хүргэхдээ “Самсунг жи-7”, “Нокиа” маркийн гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар гар утасны интернэт банк ашиглан 1,800,000 төгрөгийг авч, бусдад нийт 2,040,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг.Шүүгдэгч С.Гийн гэм буруугийн талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 03 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Буянт-Ухаа-2” хотхонд хүргүүлэхээр таксинд суусан А.С.Гийг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянзүрхийн товчооны гүүрний доор хүч хэрэглэж, хүчиндсэн;

- 2020 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 03 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр ”Буянт-Ухаа-2” хотхонд хүргүүлэхээр таксинд суусан А.С.Гийг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянзүрхийн товчооны гүүрний доор хүч хэрэглэж, ягаан өнгийн “Ай фоне-6” загварын гар утас, “Хувэй хонор-9” загварын хар өнгийн гар утас, цагаан өнгийн ноолууран ороолт, хөх өнгийн ноолууран малгай, хар өнгийн даавуун бээлий, нарны шил зэргийг дээрэмдэж, нийт 1,020,000 төгрөгийн хохирол учруулсан;

- 2020 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 03 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Буянт-Ухаа-2” хотхонд хүргүүлэхээр таксинд суусан А.С.Гийг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянзүрхийн товчооны гүүрний доор хүчиндэж, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан;

 

 

- мөн 2020 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 03 цагийн үед иргэн Д.Мөнгөнчөдөрийг Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 1524 тоотод хүргэхдээ “Самсунг жи-7”, “Нокиа” маркийн гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар гар утасны интернэт банк ашиглан 1,800,000 төгрөгийг авч бусдад нийт 2,040,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч С.Г гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:  

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Гийн өгсөн: “Би 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр халтууранд явж байгаад Жуковын автобусны буудлаас С.Г гэх охиныг авсан. Тэгээд тэр охин найз залуутайгаа хэрэлдсэн гээд “Буянт-ухаа 2” гэж хэлсэн. С.Г архи, согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн байсан болохоор замдаа дуу сонсож байгаад унтсан байсан. Тэгэхээр нь би “Баянзүрх”-ийн товчоо руу яваад С.Гийг сандал руу шахан бэлгийн харьцаанд орсноо хүлээн зөвшөөрч байна. Харин нэг гар утсыг нь аваагүй. Нэг утас нь шалавчин дээр унасан байсан. Нөгөө утсыг нь мэдэхгүй байна. Тэгээд С.Гийг буулгаад би гэр рүүгээ харьсан. Мөн халтууранд явж байхдаа Мөнгөнчөдөр эгчийг аваад Улиастай руу гэр рүү нь хүргэж өгөх гээд явж байсан чинь Мөнгөнчөдөр эгч арын сандал дээр бие зассан. Тэгээд төлбөрийг төлнө гэж хэлэхээр нь би эхнэрийнхээ дансыг өгсөн юм. Мөнгөнчөдөр эгч манай эхнэрийн данс руу мөнгө шилжүүлэх гэж байхад би кодыг нь харсан юм. Тэгээд Мөнгөнчөдөр эгч машинаас буухдаа утсаа мартаад буусан байсан. Өөр хэлэх зүйлгүй” гэх мэдүүлэг[1],

2. 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл[2],

3. 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[3],

4. 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Тус дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Н.Баасанбатын 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн илтгэх хуудас[4],

5. 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[5],

6. 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримтын СД 1 ширхэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл[6],

7. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[7],

8. 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл[8],

9. 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл[9],

10. 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Автомашинд нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл[10],

11. Хохирогч А.С.Гийн 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн: "...найз залуу Тэмүүлэнтэй чатаар харьцаж байгаад тэдний гэрт нь очихоор болсон. Ингээд 03:20 цагийн үед гэрээсээ гараад “Жуков”-ын автобусны буудал руу алхаж очиход автобусны буудал өнгөрөөд зогсож байсан “Приус-20” маркийн машин ухраад миний урд ирж зогсохоор нь “явах юм уу?” гэж асуухад “явна” гэж хэлсэн. Би машины урдуур тойроод зүүн хойд талын хаалгаар нь машинд суугаад цаашилж жолоочийн чиг хойд талд нь суусан. Машинд суусныхаа дараа би жолоочоос “Буянт-Ухаа 2” хороолол руу 20,000 төгрөг өгөөд явчихаж болох уу?” гэсэн. Тэгсэн жолооч “за” гэж хэлсэн. Тэр машин аймаар халуун байсан ба нилээн удаан зогссон машин юм шиг байсан. Тэр машины бүх цонх нь теньтэй байх шиг байсан. Машины жолоочтой тохиролцож хөдлөөд би шууд унтчихсан. Нэг сэрэхэд намайг машины арын суудал дээр жолооч нь хажууд суучихсан миний куртик тайлчихсан. Тэгэхээр нь “хаана байгаа юм болиоч гэсэн чинь”, “дуугүй бай” гээд 2-3 удаа нүүр рүү алгадсан. Тэгэхэд миний хамарнаас баахан цус гараад суудлын бүрээс нь цус болчихсон. Би тухайн үед нэг гараараа хамраа дараад нөгөө гараараа тэр хүнийг түлхэж эсэргүүцэл үзүүлж, нүүр рүү нь гараараа самардсан. Тэгсэн тэр хүн миний дээр дарж хэвтсэн байдалтай намайг “өмдөө тайл” гэхээр нь “үгүй” гээд баахан орилоод байсан чинь намайг тэр хүн боосон. Тэгэхэд хэсэг ухаангүй болчихсон, тэгсэн тэр хүн миний өмдийг өвдөг хүртэл тайлаад миний толгой, цээжин дээр дараад араас надтай бэлгийн харьцаанд орсон.

...Тэгэж байхдаа миний хоолойг боогоод ам таглаж байгаад 2-3 минут
болчихсон. Ингээд миний хажууд суучихаад миний цамцнаас зуураад “одоо чи
миний боовыг хөх эсвэл гол руу орж үх” гэсэн. Тэгэхээр нь би “тэгснээс үхсэн нь
дээр би таныг хэнд ч хэлэхгүй намайг явуулчих тэгэх үү, би өөрөө явчихья” гэж хэлж байхдаа би халаасан дахь 2 гар утас, виза карт, бэлэн мөнгө, түлхүүр зэргийг шалгасан чинь байхгүй байсан. Тэгээд намайг урагшаа суу гэхээр нь би 2 сандлын дундуур урд сандал руу нь ороод суусан. Тэгсэн чинь тэр жолооч өөрөө машинаасаа буугаад урд жолоочийн суудал дээрээ суухаар нь би “та намайг дөхүүлээд өгөөч, би хэнд ч хэлэхгүй, би таны царайг хараагүй” гээд доошоо хараад уйлаад сууж байсан. Тэгээд жолооч намайг буугаад ард суу гэсэн. Тэгэхээр нь би буусан чинь тэр хүн машинаа шууд хөдөлгөөд явсан. Би тэр үед урд талын хаалганы бариулнаас барьсан байсан болохоор дагаж чирэгдэж 2-3 метр газар яваад хаалганы бариулнаас тавиад газар унасан. Тэгээд тэр машин явчихсан. Тэр машин аймаар хурдтай явж байгаад гэрлээ унтраагаад явчихсан. Ер нь бол хот руу явчихсан. Би тэндээс хот зүг рүү хуучин гүүрэн дээгүүр алхаад Улиастай руу нийлдэг зам дээр ажилчдын автобус зогсохоор нь автобусанд суугаад “Жуков” дээр буугаад гэртээ ороод дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг[11],

  1. Гэрч Э.Мөнхбилэгийн 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...20 цаг өнгөрч байхад А.С.Гийг найз Номикогийн гэрээс нь очиж авсан. А.С.Г уулзая гээд байсан юм. Тэгээд А.С.Гтэй уулзаж гадаа машинтай юм ярьж байсан ба 22 цагийн орчим А.С.Гийн найз Хашкаг очиж авсан. Хашка тухайн үед нөхрөөсөө салсан сэтгэл санаа хэцүү байна гээд утсаар А.С.Гтэй яриад байсан учраас Хашкаг очиж авсан. Тэгээд миний машин дотор 2,5 литрийн хэмжээтэй пиво авч Хашка, С.Г 2 уусан ба юм ярьж байгаад орой А.С.Гийг 01:10 цагийн үед гэрийнх нь гадаа буулгасан. Тэгэхэд нилээн согтчихсон байсан. Би анх уулзахдаа согтуу байсан эсэхийг анзаараагүй. ...би гэртээ орчихоод орондоо ороод байж байтал А.С.Г над руу залгаж гэрийнхэн нь хаалгаа тайлахгүй байна гээд хаалгаа нүдээд “чи хүрээд ирээч” гээд байсан. Тэгээд би за гээд босох гэж байтал гэрийнх нь хаалга нээгдэж байгаа чимээ гараад А.С.Г за за орчихлоо гэж хэлсэн. Энэ дуудлага 01:55 цагт ирсэн байна. ...тэгээд дахин орондоо ортол А.С.Г надруу 02:05-д дахин залгаад чи хүрээд ирэх үү, би нисэх орж хувцсаа авах гэсэн юм гэж хэлэхээр нь оройтсон байна, яах гээд байгаа юм гээд утсаа таслаад унтаад өгсөн...” гэх мэдүүлэг[12],
  2. Гэрч Д.Хашлавайн 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллаганд өгсөн: “...20 цагийн үед Бөмбөгөрт гэртээ хүүгийн хамт ирсэн. Гэрт ирээд хувцсаа солиод А.С.Гтэй уулзах санаатай залгахад А.С.Г найз Мөнхбилэгийн хамт Зайсанд байна гэж хэлсэн. Удалгүй А.С.Г найз Мөнхбилэгийн хамт манай гэрийн гадна ирсэн. Тэгээд Мөнхбилэгийн машинд А.С.Г бид хоёр 2,5 литрийн том пиво хувааж уугаад бид гурав “Ар-Согоот”-ын зуслангийн зүгт салхинд гарчихаад тэнд хүйтэн байсан болохоор нээх удалгүй буцаад хот руу ирсэн, авсан пиво дууссан байсан. ...Хот руу орж ирээд эхлээд А.С.Гийг Жуковын гэрийн гадна буулгачихаад, дараа нь Мөнхбилэг намайг хүүхдийн 100-д буулгасан. ...тэгээд би С.Гтэй утсаар ярихад хажууд чинь Номуунжаргал байна уу ярья гэсэн, тэгээд Номуунжаргалд утсаа өгөөд чанга яригч дээр нь тавиад сонсоход “би уржигдар таксинд суусан чинь таксины жолооч намайг зодоод куртик авах гээд байсан, хамаг юмнууд авсан, гар утас лав авсан байсан, намайг машинаас хөөгөөд гаргасан, би алхсан” гэж ярьсан. Хоолой нь их сонин тэвдэж сандарсан, шоконд орсон хүний хоолой байсан...” гэх мэдүүлэг[13],
  3. Гэрч Д.Жигжидсүрэнгийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллаганд өгсөн “...Би 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр байх Архангай явах гээд автобустайгаа гараад явсан. 05 цаг 30 минутын орчим гэрээсээ гараад Туул голын гүүр даваад “Адам Ева”-гийн хөшөөний харалдаа явж байтал замын урд талаас буюу “Туул” голоос үл таних улаан өнгийн, нимгэн богино куртик өмссөн жаахан охин зам хөндлөн гүйж байсан. Би зайнаас жаахан хүүхэд байхаар нь гайхаад хурдаа хассан. Гэтэл тэр охин гар өргөн би зогсоод цонхоороо “яасан бэ, юун хүүхэд вэ?” гэтэл тэр хүүхэд хот орох гэсэн юм гэж хэлсэн. Би суугаад дөх гээд хаалга нээж автобусанд суулгаад чи харанхуй шөнө ганцаараа яасан айдаггүй юм бэ гэтэл “гол дээр хүн намайг буулгаад хаясан, миний утсыг аваад явчихаж” гэж их даарсан, айсан байдалтай, их дуу султай хэлсэн. Тэгээд “хаа хүрэх вэ?, Цагдаад хандсан уу?” гэхэд “Цагдаад хандаагүй” гэж байсан. Тэгээд өөр зүйл ярихгүй явсаар “Жуков”-ын автобусны буудал дээр буусан...” гэх мэдүүлэг[14],

         15. 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай” тэмдэглэл[15],

  1. Гэрч Ц.Отгонсүрэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний “Хаан” банкны дансны дугаар 5059263727 данс байгаа юм. 88656548 гэсэн дугаар нь Энхзаяа миний найз. С.Г 2 ширхэг гар утсыг хүн мартаад буусан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хар өнгийн сим картыг гаргаж өөрийнхөө 80669950 гэсэн дугаарын сим картыг хийсэн шиг санаж байна. ...С.Гтэй хамт явж утсан дээрх мэдээллүүдийг устгуулж утсыг барьсан. С.Г автомашин жолоодож байхад би уг утсаар зураг дарж оролдож үзсэн. Мөн уг хар өнгийн гар утсанд сим картаа хийж хэд хэдэн хүнтэй утсаар ярьсан...” гэх мэдүүлэг[16],
  2. 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “Тод үнэлгээ” ХХК-ний 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 687 дугаартай эд зүйлийн үнэлгээний тодорхойлолт[17],

18.2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[18],

19. Шүүхийн шинжилгээний үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №1653 дугаартай актын Дүгнэлт хэсэгт: “...1.А.С.Гийн биед зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, хүзүүний цус хуралт, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн өвдөг, шилбэний зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоодлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 1653 дугаартай дүгнэлт[19],

20. Шүүхийн шинжилгээний үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээчийн 689 дугаартай дүгнэлт[20],

21.Шүүхийн шинжилгээний үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн №701 дугаартай актын Дүгнэлт хэсэгт: “...Хохирогч А.С.Гийн өмсөж байсан гэх цайвар шаргал өнгийн дотоож дээр хучуур эс болон эр бэлгийн эс илэрсэн. ...Цайвар шаргал өнгийн дотоожноос илэрсэн эр эсийн ДНХ-ийн тогтоц 689 дугаартай ДНХ-ийн шинжилгээгээр тогтоогдсон С.Гийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэх дүгнэлт[21],

  1. Хохирогч Д.Мөнгөнчөдөрийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 03-ны шөнийн 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо ...зам дээрээс гар өргөөд “Тоёота приус-20” маркийн автомашинд суугаад Улаанхуарангийн эцэс орж, ТҮЦ-нээс тамхи аваад хойд замаараа буюу “Да хүрээ” захын урд талын замаар явж байгаад Улиастайн голоор гарч гэртээ хүргүүлсэн. Уг таксины жолоочтой танилцсан... хашааны гадна юм ярьж сууж байгаад мөнгийг Мобайл банкаар шилжүүлэх гэсэн боловч би согтуу байсан учир кодоо хийж чадахгүй байсан тул таксины жолоочид Мобайл банкныхаа кодыг хэлж өгөөд 5000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд гэртээ ороод утсаа үзэхэд байхгүй байсан. Маргааш нь утас аваад ирэх байх таксины жолоочтой танилцсан юм чинь гэж бодсон ч ирээгүй, өдөр 15 цагийн орчим Амгалан захын Хаан банкнаас дансны хуулгаа автал шөнө таксины жолооч 5000 биш 50000 төгрөг шилжүүлж авсан байсан. Мөн шөнийн 04 цаг өнгөрч байхад 1,800,000 төгрөг өөр данс руу гарсан байсан. ...жолоочийг одоо харвал танина...” гэх мэдүүлэг[22],
  2. 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл[23],
  3. 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл[24],
  4. Гэрч Х.Дуламсүрэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...шөнийн 03 цагийн орчим байх бид нар гараад Улаанхуарангийн эцсийн тэндээс зам дээрээс такси зогсоогоод Мөнгөнчөдөрийг таксинд суулгаад дугаарыг чинь харчихлаа манай найзыг гэрт нь хүргэж өгөөрэй гэж хэлээд явуулсан. Маргааш өдөр 15 цагийн орчим Мөнгөнчөдөр над руу залгаад миний утас байна уу гэхээр нь ...юу болсон талаар асуухад утас, мөнгөө алдсан байна гэхээр нь Цагдаагийн байгууллагад ханд гэсэн...” гэх мэдүүлэг[25],
  5. Гэрч Ц.Отгонсүрэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 03-ны шөнийн 03 цагт миний 5059263727 дугаартай “Хаан банк”-ны дансанд 50,000 төгрөг орж ирсэн. Манай нөхөр С.Г шөнө халтууранд явж байгаад өглөө 07 цагийн орчим гэртээ ирэхэд нь асуухад надад машинд суусан хүн суудал дээр шээсэн тэр хүнээс угаалгын мөнгө гэж авсан гэж хэлсэн. ...миний нөхөрт данс ч байхгүй, дансаа ашигладаггүй, миний дансаар мөнгө орж гардаг...” гэх мэдүүлэг[26],
  6. Гэрч Б.Жаргалсайханы 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би тухайн өдөр 30-35 УБУ улсын дугаартай, хар өнгийн “Тоёота Приус-30” маркийн автомашинаар хатуур хийгээд явж байсан. Тэгэхэд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Чулуун овоо”-ны замын хойд талд автобусны буудал дөнгөж өнгөрөхөд үл таних хар куртиктэй, хар малгайтай намхандуу 30-40 орчим настай, эрэгтэй хүн гар өргөн суусан. Тэгэхэд тэр хүн Сансарын Хаан хуушуурын урд талд нь буусан. Замдаа дүү ах нь картгүй явж байна, эхнэртэйгээ жаахан муудалцсан, би насаараа сэлбэг зарж байгаа эхнэртээ мөнгөө өгөхөөр эхнэр тэр чигт нь байхгүй болгодог гэх мэтийн амьдрал ярьж байснаа би гэрээсээ гарахдаа картгүй гарч ирлээ. Чиний дансанд мөнгө шилжүүлээд тэгээд хүрэх газраа хүргүүлчихье чамд 20,000 төгрөгийг өгье гэсэн. Тэгээд би зөвшөөрөөд дансны дугаараа өгсөн. Тэр хүн хар өнгийн “Нокиа” ухаалаг бус утас барьчихсан байсан. Тэгээд эхэндээ 50,000 төгрөг гэж ярьж байснаа гар утасныхаа дэлгэцийг үзүүлсэн “энэ хэд байна гэхээр нь би 1,800,000 төгрөг байна” гэж хэлтэл “за чи надад 1,750,000 өгөх нь байна шүү, 50,000-г өөртөө аваарай” гэж хэлсэн. Тэгээд Сансарын аюулгүйн тойргоос зүүн тийм “КТМС”-ийн зүүн талд замын хойд талд байх АТМ-ээс 1,750,000 төгрөгийг авч өөрийнхөө дансанд 50,000 төгрөгийг үлдээсэн. Тэгээд би мөнгийг нь өгөөд тоолоод аваарай гэтэл тэр хүн ATM худал мөнгө тоолохгүй байлгүй дээ гэж хэлээд халаасандаа хийсэн...” гэх мэдүүлэг[27],

28. 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл[28],

29. 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн "Тод үнэлгээ" ХХК-ний эд зүйлийн үнэлгээ[29],

30. Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга[30] зэрэг бичгийн нотлох баримт зэрэг болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйчлэлийн талаар маргасан болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Гийн сонгон авсан өмгөөлөгч Ц.Хүрэлбаатараас: “...миний үйлчлүүлэгч хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэснийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг завшихаар зүйлчлэх нь зүйтэй...” гэж,

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагч П.Даваасүрэнгээс “....шинжилгээг хүлээн зөвшөөрөхгүй гэж байна. Хэргийг буцаах шаардлагагүй, зулгаралт үүссэн бол гэмтэлд тооцно гэж хэлсэн. Хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон, үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлээр зүйлчлэх нь зүйтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн хувьд хохирогч нь гэртээ ороод утсаа үзэхэд байхгүй байсан гэж мэдүүлдэг. Хохирогч албаар утсаа орхиогүй...” гэж талууд хуульд заасан дарааллын дагуу харилцан мэтгэлцсэн.

Шүүгдэгч С.Гийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,  мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Хохирогч А.С.Г нь баримтаар шүүхэд гаргаж өгсөн хохирлын баримт байхгүй тул цаашид гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтыг бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Харин хохирогч Д.Мөнгөнчөдөрт шүүгдэгчийн зүгээс гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 1,850,000 төгрөг нөхөн төлснийг дурьдаж, хохирогчоос 50,000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэсэн тул үлдэгдэл 140,000 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулан, хохирогч Д.Мөнгөнчөдөрт олгуулахаар шийдвэрлэв.

Гэвч гэм буруугийн шүүхийн хэлэлцүүлгийн дараа шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хохирлыг барагдуулах 5 минутын завсарлага авахыг хүссэн хүсэлтийг шүүх хүлээн авч, хохирогч Д.Мөнгөнчөдөрт хохирлын үлдэгдэл 140,000 төгрөгийг бэлнээр өгч баталгаажуулсан тул шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч С.Гэд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч С.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял (500:8=62,5 хоног), Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулахаар шийдвэрлэсэн.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч С.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд дүйцүүлэн (500:8=62,5 хоног) 62 хоног хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ялыг нэмж, хүнд ялд хөнгөн ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч С.Гийн биечлэн эдлэх ялыг 7 /долоо/-н жилийн хугацаагаар тогтоож, түүний эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг “Сиди”-г хэргийг архивт хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж, “Самсунг жи-7” маркийн хар өнгөтэй, кейсгүй 1 ширхэг гар утас /ажилдаггүй, эвдэрхий/, “Нокиа” маркийн хар артай, саарал нүүртэй 1 ш гар утас, нийт 2 ширхэг гар утсыг тус тус устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Гийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа цагдан хорих 461 дүгээр ангиас шилжүүлэн, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа 409 дүгээр хаалттай хорих ангид хорьж, эдлэх ялыг 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолж, түүний цагдан хоригдсон 106 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь хуульд нийцнэ.

Энэхүү хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Гийг

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;     

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүч хэрэглэж, хүчиндэх, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч С.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял (500:8=62,5 хоног), мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч С.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд дүйцүүлэн (500:8=62,5 хоног) 62 хоног хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ялыг нэмж, хүнд ялд хөнгөн ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч С.Гийн биечлэн эдлэх ялыг 7 /долоо/-н жилийн хугацаагаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гийн эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Хохирогч А.С.Г нь цаашид өөрт учирсан эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.

6. Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг “Сиди”-г хэргийг архивт хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж, “Самсунг жи-7” маркийн хар өнгөтэй, кейсгүй 1 ширхэг гар утас /ажилдаггүй, эвдэрхий/, “Нокиа” маркийн хар артай, саарал нүүртэй 1 ш гар утас, нийт 2 ширхэг гар утсыг тус тус устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч С.Гийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа цагдан хорих 461 дүгээр ангиас шилжүүлэн, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа 409 дүгээр хаалттай хорих ангид хорьж, эдлэх ялыг 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолж, түүний цагдан хоригдсон 106 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

8. Энэхүү хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин С.Г болох хүртэл шүүгдэгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.АМАРГЭРЭЛ

 

 

                       

 

                                                               

 

 


[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 2 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 3-12 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 12 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 18-22 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 23-30 дугаар тал

[7] Хавтаст хэргийн 31-34 дүгээр тал

[8] Хавтаст хэргийн 35-38 дугаар тал

[9] Хавтаст хэргийн 39 дүгээр тал

[10] Хавтаст хэргийн 41-42 дугаар тал

[11] Хавтаст хэргийн 43-47 дугаар тал

[12] Хавтаст хэргийн 57-58 дугаар тал

[13] Хавтаст хэргийн 60-61 дүгээр тал

[14] Хавтаст хэргийн 62-63 дугаар тал

[15] Хавтаст хэргийн 66 дугаар тал

[16] Хавтаст хэргийн 66-68 дугаар тал

[17] Хавтаст хэргийн 86 дугаар тал

[18] Хавтаст хэргийн 87-89 дүгээр тал

[19] Хавтаст хэргийн 92-94 дүгээр тал

[20] Хавтаст хэргийн 111 дүгээр тал

[21] Хавтаст хэргийн 117-118 дугаар тал

[22] Хавтаст хэргийн 163-166 дугаар тал

[23] Хавтаст хэргийн 168-173 дугаар тал

[24] Хавтаст хэргийн 173 дугаар тал

[25] Хавтаст хэргийн 175-177 дугаар тал

[26] Хавтаст хэргийн 179-181 дүгээр тал

[27] Хавтаст хэргийн 187-188 дугаар тал

[28] Хавтаст хэргийн 193-197 дугаар тал

[29] Хавтаст хэргийн 198 дугаар тал

[30] Хавтаст хэргийн 202-206 дугаар тал