Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 16

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямдаваа

            Улсын яллагч Н.Амаржаргал

Хохирогч Г.Б, Х.У

Гэрч Д.Д

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхболд /№3062/

            Шүүгдэгч П.Г  нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Амаржаргалаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч П.Г-д холбогдох эрүүгийн 1940000340027 дугаартай хэргийг 2019 оны 12 сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.ГТООЛ 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-т  ажилтай байсан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, П.Г

Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэд дурдсанааар/

Шүүгдэгч П.Г  нь Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-т борлуулалтанд  ажиллаж байхдаа Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багт шинээр баригдаж ашиглалтанд орсон 20 айлын орон сууцны 52 дугаар байрны оршин суугч С-ээс  түрээсийн төлбөр 5.000.000 төгрөгийг 2015 оны 06 сарын 23, 200.000 төгрөгийг 2015 оны 12 сарын 15, 105.000 төгрөгийг 2016 оны 06 сарын 10-ны өдөр “Төрийн орон сууцны корпораци”-ийн борлуулалтын ажилтан Д.Д-аар  дамжуулан өөрийн Хаан банкны 5020626958 дугаарын данс руу шилжүүлэн авч нийт 5.305.000 төгрөгийн,

-Бор-Өндөр сумын 2 дугаар багт шинээр баригдаж ашиглалтанд орсон 20 айлын орон сууц 52 дугаар байрны оршин суугч Х.У байрны түрээсийн төлбөр 6.000.000 төгрөгийг 2015 оны 06 сарын 23, 500.000 төгрөгийг 2015 оны 07 сарын 02, 540.000 төгрөгийг 2015 оны 08 сарын 06, 500.000 төгрөгийг 2015 оны 10 сарын 01, 2015 оны 08 сарын 31, 450,000 төгрөгийг 2015 оны 10 сарын 30, 500.000 төгрөгийг 2015 оны 11 сарын 04, 300.000 төгрөгийг 2015 оны 11 сарын 03, 500.000 төгрөгийг 2015 оны 12 сарын 01, 240.000 төгрөгийг 2015 оны 12 сарын 16, 550.000 төгрөгийг 2015 оны 12 сарын 30, 500.000 төгрөгийг 2016 оны 01 сарын 21, 470.000 төгрөгийг 2016 оны 01 сарын 30, 490.000 төгрөгийг 2016 оны 02 сарын 29, 610.000 төгрөгийг 2016 оны 04 сарын 27, 500.000 төгрөгийг 2016 оны 05 сарын 02, 220.000 төгрөгийг 2016 оны 06 сарын 24, 500.000 төгрөгийг 2016 оны 06 сарын 30, 450.000 төгрөгийг 2016 оны 08 сарын 31, 500.000 төгрөгийг 2016 оны 09 сарын 26, 2016 оны 11 сарын 30, 550.000 төгрөгийг 2017 оны 01 сарын 20, 500.000 төгрөгийг 2017 оны 01 сарын 31, 2017 оны 04 сарын 28-ны өдрүүдэд, 450.000 төгрөгийг 2017 оны 05 сарын 31, 490.000 төгрөгийг 2017 оны 07 сарын 03, 500.000 төгрөгийг 2017 оны 07 сарын 30, 2017 оны 08 сарын 31, 2017 оны 09 сарын 28, 2017 оны 11 сарын 01-ний өдрүүдэд, 300.000 төгрөгийг 2017 оны 11 сарын 30, 500.000 төгрөгийг 2017 оны 12 сарын 25, 2018 оны 02 сарын 22-ны өдөр, 2018 оны 02 сарын 23, 2018 оны 03 сарын 26, 2018 оны 04 сарын 18, 490.000 төгрөгийг 2018 оны 07 сарын 31, 1.000.000 төгрөгийг 2018 оны 06 сарын 6.200.000 төгрөгийг 2016 оны 08 сарын 01, 400.000 төгрөгийг 2017 оны 01 сарын 30-ны өдрүүдэд Д.Д-аар  дамжуулан өөрийн Хаан банкны 5020626958 дугаарын данс руу нийт 24.700.000 төгрөгийг,

-Бор-Өндөр сумын 2 дугаар багт шинээр баригдаж ашиглалтанд орсон 20 айлын орон сууц болох 52 дугаар байрны оршин суугч Н.Б  байрны түрээсийн төлбөр болох 280.000 төгрөгийг 2017 оны 04 сарын 17, 95.000 төгрөгийг 2017 оны 04 сарын 18, 280.000 төгрөгийг 2017 оны 06 сарын 23, 2017 оны 07 сарын 03, 2017 оны 07 сарын 06-ны өдрүүдэд, 840.000 төгрөгийг 2017 оны 10 сарын 31, 280.000 төгрөгийг 2018 оны 03 сарын 13, 2018 оны 3 саруудад, 2017 оны 08 сарын 23, 2017 оны 09 сарын 05, 560.000 төгрөгийг 2018 оны 04 сарын 03, 2018 оны 09 сарын 05-ны өдрүүдэд Д.Д-аар дамжуулан өөрийн Хаан банкны 5020626958 дугаарын данс руу нийт 4.015.000 төгрөгийг,

-Бор-Өндөр сумын 2 дугаар багт шинээр баригдаж ашиглалтанд орсон 20 айлын орон сууц 52 дугаар байрны  оршин суугч Г.Б түрээсийн төлбөр 740.000 төгрөгийг 2017 оны 05 сарын 02, 1.500.000 төгрөгийг 2017 оны 05 сарын 06, 280.000 төгрөгийг 2017 оны 07 сарын 08, 250.000 төгрөгийг 2017 оны 10 сарын 11, 280.000 төгрөгийг 2017 оны 11 сарын 10, 1.300.000 төгрөгийг 2018 оны 04 сарын 06, 1.900.000 төгрөгийг 2018 оны 04 сарын 09, 150.000 төгрөгийг 2016 оны 4 сарын 27, 220.000 төгрөгийг 2016 оны 10 сарын 08-ны өдрүүдэд Д.Д-аар дамжуулан өөрийн Хаан банкны 5020626958 дугаарын данс руу нийт 6.620.000 төгрөгийг,

-Бор-Өндөр сумын 2 дугаар багт шинээр баригдаж ашиглалтанд орсон 20 айлын орон сууц 52 дугаар байрны оршин суугч Д.М  байрны түрээсийн төлбөр 840.000 төгрөгийг 2017 оны 08 сарын 07, 200.000 төгрөгийг 2017 оны 09 сарын 23, 2017 оны 01 сарын 10, 2018 оны 01 сарын 02, 2018 оны 03 сарын 31-ний өдрүүдэд, 5.000.000 төгрөгийг 2018 оны 05 сарын 03, 280.000 төгрөгийг 2017 оны 01 сарын 27, 200.000 төгрөгийг 2017 оны 02 сарын 28-ны өдрүүдэд Д.Д-аар дамжуулан өөрийн Хаан банкны 5020626958 дугаарын данс руу нийт 7.120.000 төгрөгийг авч бүгд 47.760.000 төгрөгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авахдаа бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан албан тушаалын байдлаа ашиглаж, шунахай сэдэлтээр санаатай үйлдэн залилах гэмт хэрэгт тус тус холбогджээ

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Б.С 2019 оны 03-р сарын 27-ны өдөр өгсөн:  “Би 2015 оны 06 сарын дундуур Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт шинээр баригдаж ашиглалтанд орсон 20 айлын орон сууцанд анх байр худалдан авах зорилгоор тус байрны гэрээт ажилтан Д.Д  гэгчтэй уулзаж орсон. Уг байранд орохдоо жижиг метр квадраттай байр буюу 2 өрөө байранд урьдчилгаа 10 хувь буюу 5200000 төгрөг өгөөд үлдэгдэл мөнгийг түрээс хэлбэрээр буюу сар бүр 120000 төгрөг тушааж үлдсэн байрны мөнгийг явцын дунд байрны мөнгөө 30 хувь болгоно гэсэн нөхцлөөр орсон. Ингээд би урьдчилгаа мөнгө болох 5.200.000 төгрөгийг Д-ийн  данс руу хийж, 52 дугаар байранд нүүж орсон.. Ингээд би 2019 оны 07 сараас cap бүр 120.000 төгрөгийг 2016 оны 09 cap хүртэл төлсөн. Би энэ түрээсийн мөнгө болох cap бүр төлж байсан 120.000 төгрөгийг ТОСК-ийн дансанд хийж эхэлсэн. Тэгсэн 2016 оны 09 сараас түрээсийн төлбөр нь 210.000 төгрөг болж өссөн. Энэ үетэй давхцуулаад миний орсон бага метр квадраттайг нь худалдах биш түрээс хэлбэрээр болгосон. Хэрэв худалдаж авах юм бол 30 хувийг төл гэсэн. Тэгэхээр тийм боломжгүй байсан болохоор түрээсээр амьдрах болсон. Ингээд би нэгэнт л худалдаж авахаа больсон учир нь өмнө нь урьдчилгаа болгож төлсөн 5.200.000 төгрөгөө түрээсийн мөнгөнд суутгуулахаар Д, Г, хоёртой тохиролцсон юм. Би анх орохдоо төлсөн урьдчилгаа мөнгө болох 5.200.000 төгрөгийг Д-ийн данс руу хийсэн. Тэгтэл Д нь цаашаа ТОСК-ийн данс руу хийнэ гэж ярьж байсан боловч ТОСК-ийн дансанд хийгээгүй байсан. Үүнийг 2018 оны 11 сард ТОСК-ийн ажилчдыг шалгалтаар ирэхэд нь мэдсэн. Ингээд би цагдаагийн байгууллагад хандах болсон” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 86-87/

- Хохирогч С  2019 оны 01-р сарын 28-ны өдөр өгсөн: “Би 2015 оны 06 сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багийн нутагт шинээр баригдсан 20 айлын орон сууцанд хүмүүсийн мэдээллээр зарагдах сул байр байна гэсний дагуу уг байрыг хариуцаж байсан Төрийн орон сууцны корпорацийн ажилтан Д гэдэг хүүхэнтэй очиж уулзаад уг 20.23.00
 айлын орон сууцны R87EW``wey-5HI3 давхарын байрыг  52.000.000345\*+-IM BNтөгрөгөөр худалдан авах нөхцлөөр орж урьдчилгаа 10 хувь буюу 5.200.000 төгрөгийг Д-ийн 5945037076 гэсэн “Хаан банк”-ны данс руу хийж уг байранд гэрээ байгуулаагүй орсон. Ингээд байрандаа ороод удаагүй байтал 2015 оны 09 сард Д нь “Чи сарын 120.000 төгрөгөөр түрээс хэлбэрээр мөнгөө Төрийн орон сууцны корпорацийн дансанд хийж бай, энэ нь байрны мөнгө нь дээр чинь нэмэгдэж бодогдоно” гэхээр нь зөвшөөрч өгсөн. Төрийн орон сууцны корпорацийн данс руу cap бүр 120.000 төгрөг хийж эхэлсэн. Тэгсэн мөн л Д нь 2016 оны 09 дүгээр сараас эхэлж байрны түрээс 210.000 төгрөг болсон шүү, байраа худалдахаа больсон гэж хэлэхэд нь би өмнө нь өгсөн мөнгө болох 5.200.000 төгрөгөндөө суутгуулж 2018 оны 08 cap хүртэл байрны түрээсийн мөнгө төлөөгүй. Тэгсэн 2019 оны 01 дүгээр сард Улаанбаатар хотоос Төрийн орон сууцны корпораци хариуцсан Дө  гэх залуу хүмүүстэй ирж “Манай байрыг 2015 онд байранд орсоноосоо хойш 720.000 төгрөг л төлсөн байна, бусад үед мөнгө төлөөгүй байна, танайх байрны түрээсийн төлбөрөө төл, үгүй гэвэл бид шүүхэд хандана” гэхээр нь би Д  гэгчид байрны түрээсийг өгдөг, хуулбар нь байгаа, мөн би анх орохдоо 5.200.000 төгрөг өгсөн гэдгээ хэлэхэд Төрийн орон сууцны ажилтан нь манай дансанд ямар ч мөнгө ороогүй гэж хэлсэн. Иймд би цагдаагийн байгууллагад энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр хандсан” гэх мэдүүлэг /1-р хх 97-98/

- Гэрч Д.Д-ийн 2019 оны 02-р сарын 04-ний өдөр өгсөн: Би 2015 оны 02 сард Төрийн орон сууцны корпорацийн гэрээт ажилтнаар ажиллаж байсан. Би өмнө нь буюу 2010 оноос Бор-Өндөр сумын 2 дугаар багт шинээр баригдаж эхэлсэн 20 айлын орон сууцны манаачийг гэрээтээр хийдэг байсан юм. Тухайн үед Б.С  нь надаас “Байрны төлбөр мөнгийг хэнд хаана ямар дансанд тушаах вэ” гэж асуухаар нь “Би мэдэхгүй, борлуулалтын албаны мэргэжилтэн П.Г гэдэг хүнээс асуу, магадгүй чи байрны урьдчилгааг 104400343831 гэсэн Төрийн банкны данс руу хийх байх юу ч гэсэн Г-ээс  асуухгүй юу” гээд Г-ийн  99066852 гэсэн утасны дугаарыг өгсөн. Тэгсэн удалгүй Б.С  нь “Би Г гэдэг хүнтэй ярьлаа, таныг энэ компанид гэрээт ажилтан учраас таны данс руу урьдчилгаа мөнгөө хийчих гэнэ, тэгээд таныг Г  руу явуулна гэж байна” гэхээр нь би өөрийн 5945037076 гэсэн Хаан банкны дансаа өгч дансандаа 5.200.000 төгрөгийг хийлгэсэн. Б.С-г энэ байрны урьдчилгаа мөнгө болох 5.200.000 төгрөгийг миний дансанд хийхээр нь 5-10 минутын дараа Г-ийн хувийн данс болох “Хаан” банкных нь данс руу бүгдийг нь хийсэн. Үүнээс хойш Б.С нь надад түрээсийн мөнгө өгөх гэхээр нь би надад өгөх шаардлага байхгүй та нар түрээсийн мөнгөө 104400343831 гэсэн Төрийн банкны данс руу хийж бай гэж хэлснээс хойш энэ данс руу хийдэг болсон байх, надад дахин түрээсийн мөнгө төгрөг өгч байгаагүй. Би одоо сайн хэлж мэдэхгүй байна, ямар ч байсан би Б.С-гийн  миний дансанд хийсэн 5.200.000 төгрөгийг, мөн худалдан авагч Х.У гэдэг хүний өгсөн 6.000.000 төгрөгтэй нийлүүлж Г-ийн  Хаан банкны данс руу өөрийнхөө данснаас шилжүүлсэн байх гэж бодож байна. Гэхдээ уг 11.000.000 төгрөгийг шилжүүлсэн баримт байгаа. 2016 оны 08 сард Төрийн орон сууцны корпорацийн төрийн өмчид үйлдвэрийн дарга Н гэдэг эмэгтэй ажлын хэсэг буюу борлуулалтын албаны мэргэжилтэн Г, түрээсийн сууцны мэргэжилтэн Дө нарын 5-н хүний бүрэлдэхүүнтэй Бор-Өндөр суманд ирж миний ажил төрлийг шалгаж айлуудаас тушаасан байрны урьдчилгаа мөнгө болон түрээсийн мөнгөний баримтуудыг шалгаад явж байсан удаа байгаа. Тухайн үед Н  нь уг баримтуудыг хараад ямар нэгэн зөрчил дутагдал хэлээгүй явсан. Тэгсэн 2018 оны 09 сард өмнө нь ажиллаж байсан Г-гийн ажлыг авсан борлуулалтын албаны мэргэжилтэн Н нь ажлын хэсэгтээ ирж шалгаад уг 20 айлын оршин суугчдаас 2015 оноос хойш худалдан авах нөхцлөөр орсон айл өрхүүдээс ямар ч урьдчилгаа мөнгө төрийн орон сууцны корпорацийн дансанд ороогүй байна гэж хэлсэн. Ингээд л энэ асуудал үүссэн. 2016 оны 06 сараас 2018 оны 08 сарын хооронд 2017 онд 2 удаа ирж байсан. Гэхдээ cap өдрийн сайн санахгүй байна, шалгалтаар Г түрээсийн мэргэжилтэн Дө  нар нь ирж байсан. Мөн 2018 оны 04 сард Г, Дө, нар нь мөн л ирээд бичиг баримтуудыг шалгаад явсан. Тэгэхдээ мөн л ямар ч зөрчил дутагдал заагаагүй явсан. Би Г-гийг ажлаа хүлээлгэж өгсөн гэдгийг нь 2018 оны 08 сард Төрийн орон сууцны корпорацийн борлуулалтын албаны дарга Сар гэх эмэгтэй над руу утсаар ярьж “Борлуулалтын мэргэжилтэн Г нь ажлаа хүлээлгэж өгсөн байгаа, иймд Г-гийн ажиллаж байх хугацааны тайлан тооцоог гаргаж нааш нь явуул” гэж хэлэхэд нь Г- гийг ажлаасаа гарсан гэдгийн мэдэж байсан. Тэгэхээр нь би хэзээнээс ажлаа хүлээлгэж өгсөн талаар асуухад 2018 оны 05 сарын 01-ний өдрөөс ажлаа хүлээлгэж өгсөн гэж байсан. Тэгэхээр нь би Сар даргад “Та нар энэ талаар яагаад надад мэдэгдээгүй юм бэ? 2018 оны 05 сарын 10-ны өдөр манай хадам Ган Г данс руу байрны урьдчилгаа болгож 8.000.000 төгрөг хийсэн, мөн бусад айл өрхүүдээс түрээсийн мөнгө бас хийсэн ш дээ” гэхэд чи мэдээгүй юм уу? Чамд манай корпорациас хүн яриагүй юм уу гэж байсан. Ингээд л 2018 оны 09 сард Төрийн орон сууцны корпорациас шалгалт ирж нэг бүрчлэн шалгаад Ганзоригийн данс руу орсон мөнгийг баримттай нь тулгаж бичиг баримтыг хуулбарлан өгч шалгуулахад Н, Г нь Бор-Өндөр сумын 2 дугаар багт байх 20 айлын орон сууцны оршин суугчдаас авсан түрээс болон байрны урьдчилгаа мөнгийг орон сууцны корпорацийн 104400343831 дансанд хийгээгүй байна” гэж байсан. Би Төрийн орон сууцны корпорацид гэрээт ажилтангаар орохдоо уг корпорацийн хүний нөөцийн мэргэжилтэн Ө  гэх хүнтэй 1 жилийн гэрээ хийж орсон. Одоо надад гэрээний эх хувь байхгүй, корпорацид байгаа. Уг гэрээ нь жил бүр автоматаар сунгагдаж явж байсан. Миний ажил үүргийн хуваарь юу юу тусгагдсан байгааг одоо сайн санахгүй байна, миний санаж байгаагаар оршин суугчдаас түрээсийн мөнгө төгрөгөө тушааж байгаа эсэхэд хяналт тавьж баримтыг хурааж авах, хэрэв түрээсийн төлбөр мөнгө 1 сараас хэтэрсэн тохиолдолд дараагийн шатны албан тушаалтанд танилцуулж хандах гэх мэт заалтууд байсан. Одоо нарийвчлан сайн хэлж мэдэхгүй байна. Би Г-ийг 2018 оны 05 сарын 01-ний өдөр ажлаасаа гарсаныг мэдээгүйн улмаас хадам ээж Ган урьдчилгаа мөнгө болох 8.000.000 төгрөгийг хийсэн. Өөр мөнгө хийгээгүй. Ер нь бол би гомдолтой байна. Төрийн орон сууцны корпораци нь хяналт шалгалт маш муу байна, хэрэв би хариуцдаг байсан бол өнөөдөр ямар ч асуудалгүй байх байсан. Учир нь 2015 оноос хойш ямар ч зөрчил дутагдал гарсан, илэрсэн гэж ярьж хэлээгүй байж гэнэт л 2018 оны 09 сард эдгээр зүйлийг яриад ороод ирсэн. Хэрэв ийм шалгалтаар ирчихээд энэ зөрчил дутагдлыг тухай бүр нь хэлсэн бол өнөөдөр би оршин суугчдаас мөнгө авч Г-гийн данс руу хийхгүй байсан. Гэтэл шалгалтаар ирсэн хүмүүс тухайн үед юу ч хэлээгүй байж одоо ийм асуудал гаргаж ирээд байгаад гайхаж гомдолтой байна. Үүнийг үнэн зөвөөр нь шалгаж ямар албан тушаалтан нь буруутай үйлдлээс болсон гэдгийг тогтоож нэр төрөө сэргээлгэмээр байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 114-115/

- Яллагдагч П.Г-гийн 2019 оны 03 сарын 26-ны өдөр өгсөн: “Би 2009 оны 01 сард хуучнаар Орон сууцны санхүүжилтын корпораци буюу одоогоор Төрийн орон сууцны корпорацид анх борлуулалтын мэргэжилтнээр ажилд орж байсан. Ингээд би ажиллаж байх хугацаандаа ахлах мэргэжилтэн хүртэл дэвшиж бүтцийн өөрчлөлт орохоос өмнө буюу 2012 онд буюу сонгуулийн дараагаар удирдлагууд өөрчлөгдөх үед ахлах мэргэжилтнээс борлуулалтын мэргэжилтэн болж албан тушаал бууран 2018 оны 05 cap хүртэл ажилласан. Намайг борлуулалтын мэргэжилтэн хийж байх хугацаанд манай корпорацид 3 борлуулалтын мэргэжилтэн байдаг байсан. Энэ 3 мэргэжилтэн нь 21 аймгаа хувааж авдаг байсан. Би одоо ямар ямар аймаг хариуцдаг байсныг сайн санахгүй байна, миний санаж байгаагаар Говьсүмбэр аймаг, Дорноговь аймаг, Эрдэнэт хот, Увс аймаг, Баян-Өлгий зэрэг аймгуудыг хариуцдаг. Тэгтэл 2014 онд Орон сууцны санхүүжилтийн корпораци татан буугдаж Төрийн орон сууцны корпораци байгуулагдан бүтэц орон тоо өөрчлөгдөхөд намайг орон нутгийн борлуулалт хариуцуулсан. Тухайн үед би Эрдэнэт хот, Дархан уул аймаг, Хэнтий аймаг, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум, Сэлэнгэ аймгийн Мандал сум, Ховд аймаг, Увс аймаг зэргийг хариуцдаг болсон. Учир нь бусад аймгийн борлуулалт жигдэрч дуусах шатандаа орсон байсан тул ажлын хэсэг гарч хариуцдаг болсон. Харин миний хариуцсан дээрх 7 аймаг, хот нь борлуулалт муу байсан тул борлуулалтын мэргэжилтэн ажиллахаас өөр аргагүй болж би томилогдон ажилласан. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багт 2014 оны 12 сард шинээр ашиглалтанд орсон 20 айлын орон сууцыг хариуцаж худалдан борлуулах үйл ажиллагааг хариуцан зохион байгуулдаг байсан. Тухайн үед энэ 20 айлын орон сууцанд Д гэгч нь гэрээт ажилтнаар ажиллаж байсан. Ингээд би анх 2014 оны 12 сард техникийн комисс ирж ажиллах үед ирж байсан. Тэр үед Д гэгч ажилд ороогүй байсан. Дараа нь улсын комисс 2015 оны 01 сард ирэхэд нь мөн л хамт ирсэн. Тэгсэн тэр үед уг 20 айлын орон сууцыг барьсан гүйцэтгэгч байгууллага нь манай дэд захирал О-д Д эгчийг гэрээт ажилтнаар ажиллуулах санал болгосоноор Д тэр цагаас Төрийн орон сууцны корпорацийн гэрээт ажилтнаар ажиллаж эхэлсэн. Үүнээс хойш би борлуулалт хариуцсан учир Бор-Өндөр сум хариуцсан мэргэжилтэн О  болон техникийн ажилтан нартай нилээн олон удаа ирж байсан. Тухайн үед буюу 2015 онд Бор-Өндөр суманд баригдсан 20 айлын орон сууцны борлуулалт маш муу байсан. Учир нь уг байрнууд нь орон нутгийн зах зээлийн ханшнаас 2-3 дахин өндөр үнэтэй байсан. 2015 онд уг 20 айлын орон сууцанд Д гэгч гэрээт ажилтан гэдгээрээ худалдах хүртэл түр амьдрах гэрээгээр, харин 30 хувийн урьдчилгаа буюу 25 сая төгрөгийг өгч орсон Бат гэдэг айлынх байдаг байсан. Харин бусад нь хоосон 1 жил гаран болсон. Энэ асуудлыг захирлын зөвлөлийн хурал болон шуурхай зөвлөлийн хурлаар 14 хоног дутам хэлэлцэж тайлан мэдээ танилцуулдаг байсан. Эзэнгүй байсан байрнууд нь бүтэн жилийн хугацаанд паар хагарч хөлдөх, обой хуурах, цан цохих, мөөгөнцөртөх зэрэг элэгдэл хорогдол үүсч байсан тул 2016 онд Захирлын зөвлөлийн хуралд “Бор-Өндөр сумын 52 дугаар байрыг эхний удаа эзэнжүүлж, эвдрэл гэмтлийг багасгах” талаар санал оруулж захирлын зөвлөлийн хурлаар шийдвэр гаргуулж дэмжүүлсэн. Энэ шийдвэрийг үндэслэн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газартай хамтран Төрийн алба хаагчдыг хөнгөлөлтэй байдлаар оруулах чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулж ажиллаж эхэлсэн. Энэ ажиллагаа маань тодорхой үр дүнд хүрээгүй тул цаашид уг байранд байр худалдан авах сонирхолтой иргэдийн нэрсийн жагсаалтыг гаргаж мөн төлбөр төлөх боломжтой иргэдийн судалгааг гаргаж захирлын зөвлөлийн хуралд танилцуулан эхний ээлжинд 14 айлыг “жижиг талбайтай байрыг 100.000 төгрөгөөр, том талбайтай байрыг 120000 төгрөгөөр түрээслэх” нөхцлөөр оруулсан. Би анх хурлаар хэлэлцүүлэхдээ “Түрээсийн сарын төлбөрийг урьдчилгаа төлбөрт оруулан тооцож 3-5 жилийн хугацаанд урьдчилгаа мөнгийг төвлөрүүлэн 30 хувьд хүргэж үлдэгдэл төлбөрийн ипотекийн 8 хувийн зээлд хамруулах” саналыг оруулж энэ талаар шийдвэр гаргуулсан. Ингээд энэ байранд хүмүүсийг түрээс хэлбэрээр оруулж эхэлсэн. Хүмүүсийг оруулж эхэлсэнээс хойж байрнуудад эвдрэл гэмтлүүд гарч эхэлсэн. Үүнээс шалтгаалж байранд түрээсээр орсон зарим нэг айлууд нь түрээсийн төлбөрийг алданг ононг төлдөг байсан. Учир нь тэд байрны эвдрэл гэмтлийг янзалсан үед байрны түрээс өгнө гэх мэт янз бүрийн шалтгаан хэлдэг байсан. Тэгсэн 2016 оны дундуур би он сараа сайн санахгүй байна. Төрийн түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн үед уг 20 айлын сууцны жижиг талбайтай 10 орон сууцыг Төрийн түрээсийн орон сууцны санд шилжүүлж сарын 210.000 төгрөг болгож албан ёсны түрээсийн гэрээг байгуулж эхэлсэн. Энэ үед түрээсийн асуудлыг түрээсийн мэргэжилтэн Дөлгөөн гэдэг хүн хариуцаж эхэлсэн. Харин худалдан борлуулахыг нь би хариуцаж эхэлсэн. Мөн би том талбайтай орон сууцыг дэд захирал Оюунжаргал, түрээс хариуцсан газрын дарга Нарантуяа нартай зөвшилцөн худалдан борлуулах боломж маш муу байгаа учир сарын 280.000 төгрөгний түрээсийн төлбөртэйгөөр гэрээ байгуулах, уг сарын 280.000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт нь оруулан тооцох, иргэдэд энэ тухай талаар хэлэхгүйгээр байрны урьдчилгаа төлбөрт оруулахаар тооцох болсон. Энэ цаг хугацаанаас хойш уг 20 айлын орон суугчид нь сарын төлөлт нэмэгдсэнтэй холбоотойгоор зарим нэг нь төлөхгүй, зарим нэг нь алданг ононг төлдөг байсан. Энэ үед нь иргэд нь байрны төлбөр мөнгөө алданг ононг төлөөд байхаар нь зарим нэг айлын өгсөн түрээсийн мөнгийг хувийн хэрэгцээнд мөнгөний шаардлага гарсан тул өөртөө зарцуулж, дараа нь төлчихье гэсэн бодлоор өөрийн данс руугаа болон Дэлгэрмаагийн дансаар дамжуулан авч эхэлсэн. Ингээд энэ байдал даамжирсаар байгаад өнөөдөр ийм байдалд хүрсэн байна. Би тухайн үед хамгийн анх уг 20 айлын орон сууцанд орсон Бариашир гэх эгчээс өөрийнхөө данс руу 280.000 төгрөг хийлгэсэнээр энэ үйлдэл маань эхэлсэн. Дараагийн сарын төлбөрийг хэнд ямар дансанд өгөх вэ гэж Бариашир эгчийг асуухаар нь өмнөх сарынх нь төлбөр мөнгө болох 280.000 төгрөгийг үрчихсэн болохоор нэг мөсөн тэр мөнгийг нь төлж байгаад байгууллагын данс руу хийлгэнэ гэж бодож байсан боловч санаа зовоод өөрийнхөө дансыг өгдөг байсан. Мөн бусад айлууд ч миний дансанд болон Дэлгэрмаа эгчээр дамжуулан өгдөг болсон. Харин би уг түрээсийн мөнгөнөөс Төрийн орон сууцны корпорацийн дансанд зарим нэг тохиолдолд хийж байсан. Гэхдээ ихэнх тохиолдолд нь хийгээгүй. Би үүнийгээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байна. Би тухайн үед ийм байдал үүснэ гэж санаагүй. Бусдаас авсан байрны мөнгө төлбөрийг боломж гарахаараа төлнө гэж бодож байсан боловч чадаагүйн улмаас энэ хэрэгт холбогдчихлоо. Би байрны түрээслэгчдэд  мөнгө төгрөгийг нь гаргаж өгч хохирлыг 100 хувь бүрэн барагдуулна” гэх мэдүүлэг /1-р хх 124-125/

- Гэрч Х.Ундрахын 2019 оны 01-р сарын 18-ны өдөр өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багт баригдсан 52 дугаар байрны 10 тоот орон сууцыг худалдаж авах гэрээ байгуулсан. Ингэхдээ 1 мкв-ыг нь 1.000.000 төгрөгөөр бодож авахаар болж “Төрийн орон сууцны корпораци”-тай /ТОСК/ гэрээ байгуулсан. Миний худалдаж авч байгаа 52 дугаар байрны 10 тоот нь 69.1 мкв байсан тул 69.100.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Орон сууц худалдаж авах гэрээ байгуулахдаа байрны урьдчилгаа гэж 6.000.000 төгрөгийг орон нутгийн борлуулалтын ажилтан Дэлгэрмаагийн Хаан банкны 5945037076 тоот дансанд хийсэн. Үүнээс хойш cap бүр 500.000 төгрөг төлж байхаар болсон. Тэгээд гэрээнд заасны дагуу Төрийн банкны 100000309289 тоот дансанд байрны төлбөрөө хийх гэхэд орон нутгийн борлуулалтын ажилтан Дэлгэрмаа нь энэ дансанд мөнгө хийж болохгүй, наад данс чинь сангийн данс биш, Ганзориг захиралтай яриад ямар дансанд мөнгөө хийхийг нь асуу гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ганзоригтой утсаар ярьж ямар дансанд байрны төлбөрөө хийх вэ гэхэд манай борлуулалтын менежер Дэлгэрмаагийн Хаан банкны дансанд хийж бай гэж хэлсэн. Дэлгэрмаагийн данс нь манай байгууллагын данстай холбоотой байдаг юм гэж хэлсэн. Ингээд Дэлгэрмаагийн Хаан банкны 5945037076 тоот дансанд cap бүр 500.000 хийсэн бөгөөд нийт 3 жил 1 сарын хугацаанд хийсэн байна. Энэ хугацаанд ТОСК-ийн мэргэжилтэн Ганзориг нь жилдээ 2-3 удаа ирж байр худалдаж авсан айлуудаас мөнгө төгрөгөө нэхээд явдаг байсан. Надтай уулзахаараа таньтай ярих зүйл байхгүй, танай мөнгө 100% орж байгаа гэж хэлдэг байсан. Би энэ хугацаанд нийт 25.000.000 төгрөг хийсэн. Тэгтэл 2018 оны 09 сарын дундуур ТОСК-ийн мэргэжилтэн Ганзоригийн ажлыг хүлээж авсан Насанчимэг гэдэг хүн ирээд надтай уулзаад “танайх нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь гайхаад яахаараа тэгдэг юм бэ? Дэлгэрмаагийн Хаан банкны дансанд хийж бай гэж хэлсний дагуу хийж байсан гэхэд Насанчимэг нь танай байрны төлбөрөөс нэг ч төгрөг хасагдаагүй, энэ талаар ТОСК-ийн удирдлагуудтай уулз гэж хэлсэн. Мөн байрны төлбөр төлөхгүй бол байрнаас гараарай гэж хэлсэн. ТОСК-ийн мэргэжилтэн Ганзоригийг ажлаасаа халагдсан гэж байсан. Энэ талаар Дэлгэрмаагаас асуухад Дэлгэрмаа нь миний шилжүүлсэн мөнгийг бүгдийг нь Ганзориг руу шилжүүлсэн гэж байсан. Би cap бүр ТОСК руу байгаа айлын тоог гаргаж тайлангаа өгдөг байсан. Тайланг өгөхгүй бол миний цалин өгдөггүй байсан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1-р хх 99-100/

- Хохирогч Х.Ундрахын 2019 оны 03-р сарын 04-ний өдөр өгсөн: “Би цагдаагийн байгууллагад 2019 оны 01 сарын 18-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгсөн. Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар үнэн зөвөөр ярьсан. Надад нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 89/

- Хохирогч Х.Ундрахын 2019 оны 11-р сарын 19-ний өдөр өгсөн: “Би байрны төлбөр мөнгө болгож өгсөн 25.000.000 төгрөгнөөс П.Ганзоригоос 2.200.000 төгрөгийг авсан. П.Ганзоригоос байрны төлбөр мөнгө болох 22.800.000 төгрөгийг авна. Энэ мөнгийг ТОСК-ийн дансанд хийнэ” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 150-151/

              - Яллагдагч П.Ганзоригийн 2019 оны 03-р сарын 27-ны өдөр өгсөн: “Би өмнө нь буюу 2019 оны 03 сарын 26-ны өдөр Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ял сонсгож мэдүүлэг өгөхдөө өөрийн анх ажил хөдөлмөрт орсон хугацаа хийж гүйцэтгэдэг ажил болон Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багийн нутагт байх 20 айлын орон сууц болох 52 дугаар байрны оршин суугчдын мөнгийг өөрийн хувийн дансандаа өөрөө болон гэрээт ажилтан Дэлгэрмаагийн дансаар дамжуулан авсан талаараа дэлгэрэнгүй ярьсан. Иймд би өөрийн хийсэн буруутай зүйлээ ойлгож ухамсарлаж байна. 2015 онд Ундрах уг 20 айлын орон сууц болох 52 дугаар байрны 10 тоотод хаалганы том 2 өрөө байрыг худалдан авах нөхцлөөр гэрээ байгуулах саналыг тавьж “Урьдчилгаа хэдэн хувь төлөх боломжтой эсэх” талаар асуухад нь “Байрны урьдчилгаа төлбөр 30 хувийг тушаах шаардлагатай байдаг юм. Та хэдэн хувийг тушаах боломжтой байгаа вэ” гэхэд Ундрах нь “30 хувийг бүрэн тушааж чадахгүй, эхний удаа 10 хувь буюу 6.000.000 төгрөгийг тушаах боломжтой байна” гэж хэлэхээр нь “Цаашид cap бүр мөнгө тушаагаад байх боломжтой юу” гэхэд боломжтой гэхээр нь би “Тэгвэл cap бүр 500.000 төгрөг төлөөд байрны урьдчилгаа мөнгө болох 24.500.000 төгрөг болохоор нь ипотекийн зээлд хамрагдаарай” гэж хэлээд урьдчилгаа төлбөр болох 6.000.000 төгрөгийг гэрээт ажилтан Дэлгэрмаагийн Хаан банкны дансаар шилжүүлж авсан. Би Дэлгэрмаагаас тухайн үед 6.000.000 төгрөгийг бүтнээр нь авч байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 129-130/

              - Хохирогч Н.Бариаширын 2019 оны 02-р сарын 20-ны өдөр өгсөн: “Би цагдаад өргөдөл өгсөн. 2019 оны 02 сарын 02-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар үнэн зөвөөр ярьсан. Нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 91/

- Гэрч Н.Бариаширын 2019 оны 02-р сарын 02-ны өдөр өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багт баригдаж ашиглалтанд орсон 20 айлын орон сууцанд 2016 оны 08 сард 18 тоотод орсон. Би анх 52 дугаар байрны 18 тоотод орсоноос хойш cap бүр 280.000 төгрөгийг Төрийн орон сууцны корпорацийн /ТОСК/ төрийн сангийн дансанд тушааж байсан. 2016 оны 08 сараас 2017 оны 03 cap хүртэл нийт 1.865.000 төгрөгийг ТОСК-ын 343200413090 тоот дансанд тушаасан. Үүнээс хойш 2017 оны 02 сараас 2018 оны 04 cap хүртэл байрны төлбөрийг 5020626958 тоот Хаан банкны дансанд тушаасан. Энэ данс нь Ганзориг гэдэг хүний хувийн данс байсан. Намайг ТОСК-ийн төрийн сангийн дансанд мөнгөө cap бүр хийдэг байхад худалдааны борлуулалтын менежер Дэлгэрмаа нь байрны мөнгө төлөх данс өөрчлөгдсөн. Байраа өөр дээрээ авья гэж бодож байгаа бол энэ данс руу мөнгөө хийгээрэй гэж 5020626958 тоот дансыг өгсөн. Энэ дансыг анх аваад Ганзоригийн хувийн данс гэдгийг мэдээгүй юм. Харин 2018 оны 5, 6 сарын байрны мөнгийг Ганзориг гэсэн 5020626958 тоот дансанд хийсний дараа Ганзоригоос Дэлгэрмаад шилжүүлээд, Дэлгэрмаа нь миний өмнөөс ТОСК-ийн дансанд мөнгө тушаасан байсан. Тэгэхээр нь би нэг мөсөн өөрөө хийж байя гэж бодоод 2018 оны 7, 8 сарын мөнгийг ТОСК-ийн дансанд хийсэн. Ингээд бодоход 2017 оны 02 сараас 2018 оны 04 cap хүртэл Ганзоригийн Хаан банкны дансанд тушаасан 4.015.000 төгрөг ТОСК-ийн дансанд ороогүй, миний шилжүүлсэн мөнгийг Ганзориг завшсан байсан” гэх мэдүүлэг /1-р хх 105/

- Хохирогч Н.Бариаширын 2019 оны 11-р сарын 02-ны өдөр өгсөн: “Би энэ байранд амьдрах хугацаандаа 7.840.000 төгрөгийг тушаасан. Үүнээс ТОСК-ийн данс руу 3.825.000 төгрөгийг, П.Ганзоригийн данс руу 4.015.000 төгрөгийг хийсэн. П.Ганзоригт байрны түрээсийн мөнгө болох 4.015.000 төгрөгнөөс надад 1.600.000 төгрөгийг төлсөн” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 148-149/

              - Яллагдагч П.Ганзоригийн 2019 оны 03-р сарын 27-ны өдөр өгсөн: “Би өмнө нь буюу 2019 оны 03 сарын 26-ны өдөр Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ял сонсгож мэдүүлэг өгөхдөө өөрийн анх ажил хөдөлмөрт орсон хугацаа хийж гүйцэтгэдэг ажил болон Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багийн нутагт байх 20 айлын орон сууц болох 52 дугаар байрны оршин суугчдын мөнгийг өөрийн хувийн дансандаа өөрөө болон гэрээт ажилтан Дэлгэрмаагийн дансаар дамжуулан авсан талаараа дэлгэрэнгүй ярьсан. Миний 52 дугаар байрны оршин суугчдаас байрны төлбөр мөнгийг залилж авсан гэх хэргийн хамгийн анхны үйлдэл нь Бариашир эгчээс үүдэлтэй. Би Бариашир эгч рүү яриад байрны төлбөр мөнгийг энэ данс руу хийчих гээд өөрийнхөө дансыг өгөхөд Бариашир эгч “Энэ чинь хувь хүний данс байна, болох юм уу” гэхээр нь би “наад данс чинь миний данс байгаа юм, надад яаралтай мөнгөний хэрэгцээ гараад байгаа юм, та миний данс руу хийчих, би боломжтой болохоороо таны өмнөөс байгууллагын данс руу хийчихнэ, эсвэл тань руу буцаагаад хийсэн ч болно гэж хэлсэн. Тэгсэн миний данс руу хамгийн анх 280.000 төгрөг билүү 560.000 төгрөг билүү аль нэгийг нь хийж байсан. Энэ цаг хугацаанаас хойш Бариашир эгч миний данс руу хийдэг болсон. Би Бариашир эгчээс нийт 4 сая орчим төгрөг авч байсан. Гэхдээ би энэ дундуур Бариашир эгчийн шилжүүлсэн мөнгөнөөс 2 удаа гэрээт аижлтан Дэлгэрмаагийн дансаар дамжуулан ТОСК-ийн данс руу хийлгэж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 133/

              - Хохирогч Г.Болортуяагийн 2019 оны 03-р сарын 04-ний өдөр өгсөн: “Би 2018 оны 12 сарын 04-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар үнэн зөвөөр ярьсан. Нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 93/

- Гэрч Г.Болортуяагийн 2018 оны 12-р сарын 04-ний өдөр өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багийн нутагт шинээр баригдсан 52 дугаар байрны 13 тоотод орохоор Төрийн орон сууцны корпорацийн  борлуулалтын хэлтсийн борлуулалтын мэргэжилтэн П.Ганзоригтой 2015 оны 09 сарын 21-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж орсон. Анх байрны түрээсийн гэрээ байгуулахдаа нэг сарын 120.000 төгрөг төлөхөөр, түрээсээ cap бүрийн 20-ны дотор хийж байхаар гэрээний дагуу cap бүрийн 20-ны дотор “Төрийн орон сууцны корпораци”-ийн Төрийн банкны 104400343831 тоот дансанд тушаадаг байсан. Тэгж байгаад 2016 оны 08 сард “Төрийн орон сууцны корпораци”-ийн борлуулалтын албаны дарга Нараа, борлуулалтын мэргэжилтэн Дөлгөөн зэрэг 5 хүний бүрэлдэхүүнтэй хүмүүс ирж 52 дугаар байранд түрээсээр оршин суугч нартай уулзаад нэг сарын түрээсийг 210.000 төгрөг болгож өсгөөд дахин түрээсийн гэрээ хийсэн. Тухайн гэрээг байгуулаад даргын тамга, гарын үсэг байхгүй учраас гэрээний нэг хувийг үлдээх боломжгүй байна гээд аваад явсан, одоо хүртэл гэрээний нэг хувийг өгөөгүй. Би гэрээ байгуулсанаас хойш cap бүрийн 20-ны дотор 210.000 төгрөгөө “Төрийн орон сууцны корпораци”-ийн Төрийн банкны дансанд 2017 оны 03 cap хүртэл хийж байсан. Төрийн орон сууцны корпорациас жижиг метр квадраттай байраа түрээслэнэ, худалдахгүй, харин том метр квадраттай байраа худалдана гэсэн. “Төрийн орон сууцны корпораци”-ийн борлуулалтын мэргэжилтэн П.Ганзориг, “Төрийн орон сууцны корпораци”-ийн Бор-Өндөр сумын гэрээт ажилтан Дэлгэрмаа нар хэлсэн учраас 52 дугаар байрны 13 тоотоос гараад 14 тоот байранд нүүж орсон. 14 тоот байранд нүүж ороод байрны сард төлөх мөнгөн дүн 280.000 төгрөг болсон. 52 дугаар байрны 14 тоотод нүүж орсоноос хойш “Төрийн орон сууцны корпораци”-ийн Бор-Өндөр сумын гэрээт ажилтан Дэлгэрмаа байрны төлбөр тушаах данс өөрчлөгдсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь дансаа өгөөч гэж хэлсэн. Тэгэхэд Дэлгэрмаа мөнгөө надад хураалгачих, би аваачаад тушаагаад байя гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 04 сараас эхлээд “Төрийн орон сууцны корпораци”-ийн Бор-Өндөр сумын гэрээт ажилтан Дэлгэрмаагийн хувийн данс руу cap бүр хийж байсан. Тэгээд cap бүр түрээсээ төлж байтал 2017 оны 10 сард Дэлгэрмаа нь таны түрээсэнд төлж байгаа мөнгө байрны урьдчилгааны мөнгөнд орно, түрээсийн мөнгөө их хэмжээгээр хийж болно гэхээр нь 2017 оны сүүлээр Дэлгэрмаагийн данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш мөнгө төлөхгүй байж байтал 2018 оны 03 сарын 28-ны өдөр “Төрийн орон сууцны корпораци”-ийн борлуулалтын мэргэжилтэн Ганзориг 3 хүний бүрэлдэхүүнтэй ирээд 2018 оны 04 сарын 10-наас өмнө байрны урьдчилгаа 10 хувиа гүйцээж төл, үлдэгдэлээ 2019 онд төлөх боломжтой хугацаагаа бичээд өргөдөл бичээд өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2018 оны 04 сарын 07-ны өдөр 3.500.000 төгрөгийг “Төрийн орон сууцны корпораци”-ийн Бор-Өндөр сумын гэрээт ажилтан Дэлгэрмаад өгөх гэтэл Улаанбаатар хот руу гарах гэж байна, мөнгөө бэлэн авчраад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь тэгэх боломж байхгүй байна гэж байгаад Дэлгэрмаагийн нөхрийнх нь дансанд талыг нь шилжүүлсэн. Үлдсэн мөнгийг нь бэлнээр Дэлгэрмаад өгсөн. Энэнээс хойш нэмж мөнгө төлөөгүй байгаа, би хүсэлт өгөхдөө 2018 оны 05 сард төлж барагдуулна гэж бичсэн. Би 52 дугаар байрны 13, 14 тоотод байхдаа өнөөг хүртэл нийт 11.960.000 төгрөг төлсөн байна. Үүнээс “Төрийн орон сууцны корпораци”-ийн Төрийн банкны дансанд 4.500.000 төгрөг ороод байгаа гэж байсан. Үлдсэн мөнгө нь Төрийн орон сууцны корпорацийн борлуулалтын мэргэжилтэн П.Ганзоригийн хувийн дансанд орсон гэж байсан” гэх мэдүүлэг /1-р хх 101-102/

              - Гэрч Д.Дэлгэрмаагийн 2019 оны 03-р сарын 28-ны өдөр өгсөн: “2015 оны 10 дугаар сард Болортуяа Бор-Өндөр сумын 2 дугаар баг 52 дугаар байрны 13 тоотод орж байсан. Болортуяа 52 дугаар байранд орохдоо түрээсийн гэрээ байгуулж орж байсан. Болортуяа байрны түрээсийн мөнгөө миний данс руу шилжүүлж байсан. Гэхдээ яг хэдэн төгрөг, хэзээ шилжүүлж байсныг нь нарийн сайн мэдэхгүй байна. Болортуяагаас над руу шилжүүлсэн мөнгийг дансанд орж ирэхээр нь шууд Ганзоригийн Хаан банкны данс руу шилжүүлдэг байсан. Байрны түрээс гэж над руу шилжүүлсэн мөнгөнөөс нь хувьдаа завшиж, хэрэглэж байсан удаа байхгүй, мөнгө орж ирэхээр Ганзориг руу шилжүүлдэг. Мөн Болортуяа надад бэлнээр 2.000.000 төгрөг бэлнээр өгч байсан. Тэр мөнгийг нь шууд Ганзоригт шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 112/

              - Яллагдагч П.Ганзоригийн 2019 оны 03-р сарын 27-ны өдөр өгсөн: “Би энэ хугацаанд мөн л уг 52 дугаар байрны 14 тоотод оршин суудаг Болортуяагаас байрны төлбөр мөнгийг гэрээт ажилтан Дэлгэрмаагийн дансаар дамжуулж өөрийн дансандаа авч байсан. Би яг л өмнөх шигээ л мэдүүлэг өгнө. ТОСК-н мэргэжилтэнгээр ажиллаж байхдаа өөрийн буруутай үйлдлээс болж байрны оршин суугчдын мөнгийг өөрийн дансандаа авч ашиглаж байснаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 137/

- Хохирогч Д.Мөнхцэцэгийн 2019 оны 03-р сарын 04-ний өдөр өгсөн: “Надад нийт 7120000 төгрөгийн хохирол учирснаас Ганзориг надад 700000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг маань өгөөгүй байна. Би гомдолтой байна. Манай нөхөр Ганхуяг нь 5000000 төгрөгийг Дэлгэрмаагийн нөхрийн Энхбатын данс руу 1 удаа шилжүүлсэн бусад мөнгийг бэлнээр Дэлгэрмаад өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-н 95/

- Хохирогч Д.Мөнхцэцэгийн 2019 оны 03-р сарын 27-ны өдөр өгсөн: “ Би 2018 оны 05 сарын 03-ны өдөр 5000000 төгрөгийг Дэлгэрмаагийн нөхөр Энхбатын данс руу 1 удаа шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-н 96/

- Хохирогч Д.Мөнхцэцэгийн 2019 оны 11-р сарын 01-ний өдөр өгсөн: “П.Ганзоригт байрны түрээсийн мөнгө 7.120.000 төгрөгийг өгсөн. П.Ганзориг надад 2.380.000 төгрөгийг өгсөн” гэх мэдүүлэг /3-р хх-н 148/

            - Гэрч Д.Дэлгэрмаагийн 2019 оны 03-р сарын 28-ны өдөр өгсөн: “Бор-Өндөр сумын 2 дугаар багт байх 52 дугаар байрны 02 тоотод худалдан авах зорилгоор 2017 оны 08 сараас орсон. Тухайн үед байранд орохдоо Ганзоригтой ярьж байгаад орж байсан. Мөнхцэцэг байрны мөнгөө надад бэлнээр өгдөг байсан. Мөнхцэцэгийн өгсөн мөнгийг Ганзоригийн Хаан банкны данс руу шууд шилжүүлдэг байсан. Мөн Мөнхцэцэг нэг удаа 5.000.000 төгрөгийг манай нөхрийн дансанд хийж байсан. Тэр мөнгийг Ганзоригийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Тухайн үед миний виза карт олдохгүй байсан болохоор нөхрийнхөө данс руу хийлгүүлж байсан. Би Ганзоригоос ажлын үүрэг чиглэл авдаг байсан. Төрийн орон сууцны корпорациас энэ хугацаанд над руу нэг ч хүн ярьж байгаагүй. Байрны түрээс, төлбөр тооцооны талаар ярьдаггүй байсан. Ганзориг надтай яриад Төрийн орон сууцны корпорацийн дансанд хийхээ больсон, миний өөрийн дансанд хийдэг болсон гэж хэлсэн. Ямар учиртайг нь асуухаар би танд үүрэг чиглэл өгч байна, миний хэлсэний дагуу ажилла гэж хэлдэг байсан болохоор байрны оршин суугчдаас орж ирсэн мөнгийг Ганзоригийн данс руу шилжүүлдэг байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 113/

              - Яллагдагч П.Ганзоригийн 2019 оны 04-р сарын 03-ны өдөр өгсөн: “Би энэ хугацаанд мөн л уг 52 дугаар байрны 02 тоотод оршин суудаг Д.Мөнхцэцэгийн байрны төлбөр мөнгийг гэрээт ажилтан Дэлгэрмаагийн дансаар дамжуулж өөрийн дансандаа авч хувьдаа ашиглаж байснаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 146/

- Гэрч Б.Сарангэрэлийн 2019 оны 03-р сарын 13-ны өдөр өгсөн: “Би ТОСК-д 10 дахь жилдээ ажиллаж байна. Үүнээс би Ганзоригтой 2016 оны 11 сараас хойш, П.Ганзоригийг ажлаас халагдах хүртэл нь хамт ажилласан. Би Ганзоригтой хамт ажиллаж байх үедээ Ганзоригийг хариуцсан даргын албан тушаалд байсан. Ганзориг нь орон нутаг хариуцсан борлуулалтын менежер хийдэг байсан. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багт баригдсан 20 айлын орон сууцыг барьж ашиглалтанд оруулахдаа борлуулах зорилготойгоор баригдсан. Тэгсэн боловч уг байр борлогдохгүй, худалдан авах хүнгүй байсан учир 2015 оны 09 сард удирдлагын зөвлөлийн хурлаар түрээслүүлэхээр шийдвэрлэж иргэдтэй 2015 оны 09 сарын 21-ний өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Үүний дараа 2016 оны 07 сарын 28-ны өдөр Хөрөнгийн удирдлагын хэлтсийн дарга Б.Нарантуяа, түрээсийн мэргэжилтэн Д.Дөлгөөн нар “Төрийн түрээсийн орон сууцанд орон сууц түрээслүүлэх гэрээ” байгуулсан. Энэ талаар ТОСК-ийн захиргаа санхүүгийн газрын дарга мэдэх байх. Д.Дэлгэрмаа нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багт баригдсан 20 айлын орон сууцыг тэр чигт нь хариуцаж төлбөр тооцоог нь хийлгэх ёстой. Түрээс болон борлуулалттай холбоотой асуудлаар нилээн олон удаа явж байсан. ТОСК-ийн борлуулалтын менежер Ганзориг, Дөлгөөн нар ихэвчлэн явдаг. Томилолтоор яваад ирэхээрээ дандаа худал мэдээлэлтэй ирдэг. Иргэд өөрсдөө дараа сард төлнө, ноолууран дээрээс төлнө гэж хэлсэн гэж ирдэг байсан. Дөлгөөний түрээсийн талаар асуудлыг би сайн мэдэхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 116/

-Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 38, 47, 53, 65, 78/

-Төрийн банк, Хаан банкны дансаар Д.Дэлгэрмаад мөнгөн шилжүүлгийн баримт /1-р хх-ийн 40-41/

-Орон сууц захиалгаар бариулах гэрээ, орон сууц хөлслөх гэрээ, төрийн өмчийн түрээсийн орон сууцад зорилтод бүлгийн иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам, /1-р хх-ийн 51-52, 174-199/

-Хаан банкны дансаар Н.Бариашираас П.Ганзоригт мөнгөн шилжүүлгийн баримт /1-р хх-ийн 57-64/

-Төрийн банк, Хаан банкны дансаар Г.Болортуяагаас Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-т мөнгө шилжүүлсэн баримт /1-р хх-ийн 69-77/

-Шүүгдэгч П.Ганзоригийн Г.Болортуяад 7.120.000 төгрөгний хохирол төлнө гэх баримт /1-р хх-ийн 81/

-Шүүгдэгч П.Ганзоригийн Хаан банкны дансны хуулга /1-р хх-н 224-250, 2-р хх-ийн 01-03/

-Хаан банкны дансаар Х.Ундрахаас Д.Дэлгэрмаад шилжүүлсэн мөнгөний баримт /2-р хх-ийн 04-12, 147-153/

-Шүүгдэгч П.Ганзоригийг ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ,  /2-р хх-ийн 14-30/

-Төрийн түрээсийн орон сууцанд орон сууц түрээслүүлэх гэрээ, орон сууц хөлслөх гэрээ /2-р хх-ийн 47-71, 74-77, 92-97/

-Д.Дэлгэрмаагийн Хаан банкны дансны хуулга /2-р хх-ийн 105-131, 3-р хх-ийн 52-95/

-Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ийн Төрийн банкны депозит дансны хуулга /2-р хх-ийн 154-157, 178-187/

-Төрийн банк, Хаан банкны дансаар Н.Бариашираас Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-т мөнгө шилжүүлсэн баримт /2-р хх-ийн 196/

-Д.Мөнхцэцэгийн Д.Дэлгэрмаагийн нөхөр Г.Энхбатын дансанд 5 сая төгрөг шилжүүлсэн баримт /3-р хх-ийн 96/

-Д.Дэлгэрмаагаас П.Ганзоригт шилжүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /3-р хх-ийн 97-109/

-Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ийн 2019 оны 10 сарын 04-ний өдрийн 01/1550 тоот албан бичиг, 2019 оны 11 сарын 13-ны өдрийн 01/1734 тоот албан бичиг /3-р хх-ийн 111, 168/

-Шүүгдэгч П.Ганзоригийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 171/

-Хохирогч Г.Болортуяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний бие байрны түрээсийн төлбөр 7.460.000 төгрөгийг Д.Дэлгэрмаагийн дансаар дамжуулж П.Ганзоригт өгсөн. Өөр мөнгө өгөөгүй. Яллах дүгнэлтэд миний хохирлыг 6.620.000 төгрөгөөр гаргасан байсан бөгөөд 840.000 төгрөгний зөрүү гарсан. Баримтыг гаргаж өгсөн. П.Ганзоригоос 1.200.000 төгрөгийг авсан. Өөр мөнгө аваагүй. 840.000 төгрөгийг надаас Д.Дэлгэрмаа бэлнээр авсан. П.Ганзоригтой тохиролцсон. П.Ганзоригийн төлсөн 1.200.000 төгрөгөөсөө 840.000 төгрөгийг хасаж тооцно гэж тохиролцсон. Хэргийг мөрдөн байцаалтад буцаагаад цагдаа дээр байцаалт өгөхөд П.Ганзориг нь таны хохирлыг 6.620.000 төгрөгөөр гаргасан байна. Д.Дэлгэрмаа, П.Ганзориг хоёртой тохиролцсон. Би хүний хохирол нэмэгдвэл бас хэцүү болох байх, ял нь нэмэгдэх байх гэж бодоод ийм зүйл болсон. Д.Дэлгэрмаа надаас бэлнээр авсан гэдгийг хэлдэг. П.Ганзоригт өгсөн гэдэг. Миний хохирол нэмэгдэх гээд байна гэж П.Ганзориг гуйсан. Тэгээд зөрүү мөнгө болох 840.000 төгрөгийг П.Ганзориг өгнө гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг,

-Хохирогч Х.Ундрахын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний бие байрны түрээсийн төлбөр 25.000.000 төгрөгийг Д.Дэлгэрмаагийн дансаар дамжуулж П.Ганзоригт өгсөн. Яллах дүгнэлтэд миний хохирлыг 24.700.000 төгрөгөөр гаргасан байсан бөгөөд 300.000 төгрөгний зөрүү гарсан. П.Ганзоригоос 2.200.000 төгрөгийг авсан. Өөр мөнгө аваагүй. Би сар бүр 500.000 төгрөг өгдөг. Д.Дэлгэрмаа П.Ганзоригт өгөхдөө 100.000, 200.000, 300.000, 500.000 төгрөг гэж хувааж өгсөн байдаг. Зөрүү мөнгө болох 300.000 төгрөгийг П.Ганзориг өгнө гэж хэлсэн” гэх мэдүүлэг,

-Гэрч Д.Дэлгэрмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний бие Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р багт байрлах Төрийн орон сууцны корпорацийн барьсан 20 айлын орон сууцны гэрээт ажилтнаар ажиллаж байсан. П.Ганзориг миний удирдах албан тушаалтан. Анх ТОСК-ийн ажилтан намайг П.Ганзоригийн өгсөн үүргийн дагуу ажиллах ёстой гэж хэлж байсан. Тухайн үед П.Ганзориг нь Төрийн орон сууцны корпорацийн барьсан 20 айлын орон сууцны түрээсийн төлбөрийн данс өөрчлөгдсөн гэж надад хэлсэн. Тэгээд надад П.Ганзориг нь өөрийнхөө дансыг өгсөн. Би тэр дансанд нь эдгээр 5 хүний түрээсийн төлбөрийг П.Ганзоригийн данс руу шилжүүлдэг байсан. Мөнгө орж ирсэн даруй хийдэг байсан. П.Ганзориг би өөрөө мэдэж байна. Миний данс руу мөнгөө хийж бай гэж хэлдэг байсан. Г.Болортуяагийн 840.000 төгрөгний зөрүүг би мэдэхгүй. Г.Болортуяа баримт байхгүй байна гээд П.Ганзоригтой тохиролцсон. ТОСК-ийн удирдлагаас 4 жил болоход надад нэг хүн ч ярьдаггүй байсан. Би П.Ганзориг, Дөлгөөн гэх хүнтэй л харьцдаг байсан. Би түрээсийн төлбөрийг шаардаж, төлүүлэх нь миний ажил үүргийн хуваарь байсан. П.Ганзориг уг дансыг өөрөө надад өгсөн. Би П.Ганзоригоос авах авлага, өгөх мөнгө төгрөг байгаагүй. Би сар бүр тайлангаа бичгээр явуулдаг байсан. Би П.Ганзоригийг ТОСК-ийн дансанд мөнгөө хийдэг байх гэж боддог байсан” гэх мэдүүлэг,

 -Шүүгдэгч П.Ганзоригийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-т борлуулалтын албаны мэргэжилтнээр ажиллаж байхдаа Б.Сайнсарнайгаас 5305000 төгрөгийг, Н.Бариашираас 4015000 төгрөгийг, Д.Мөнхцэцэгээс 7120000 төгрөгийг, Г.Болортуяагаас 6620000 төгрөгийг Х.Ундрахаас 24700000 төгрөгийг тус тус Д.Дэлгэрмаагийн дансаар дамжуулж авсан нь үнэн. Би Б.Сайнсарнайд хохирол төлөөгүй. Харин Н.Бариаширд 1600000 төгрөгийг, Д.Мөнхцэцэгт 2280000 төгрөгийг, Г.Болортуяад 1200000 төгрөгийг, Х.Ундрахад 2200000 төгрөгийг тус тус төлсөн. Бусад хохирлыг удахгүй төлнө.  Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би Говь-Алтай аймагт Чулуунбаатар гэдэг хүнээс 2017 онд  1.500.000 төгрөгийг зээлж байсан. Байцаагч надаас мэдүүлэг авч байсан. Хэрэг мөн эсэхийг мэдэхгүй байна. Миний дансыг Д.Дэлгэрмаагийн данстай тулгахад Х.Ундрахын гэх мөнгийг шилжүүлсэн мөнгөнөөс 300.000 төгрөгний зөрүү гарсан. Банкны теллер дээр алдаа гарсан байх. Би Д.Дэлгэрмааг дарамталж байгаагүй. ТОСК-ийн түрээсийн дансыг сольсон гэж хэлснийг санахгүй байна. Би өөрийнхөө хувийн дансаар уг мөнгийг авдаг байсан. Торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

Шүүгдэгч П.Ганзориг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан албан тушаалын байдлаа ашиглаж залилсан” гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх хохирогч Х.Ундрах, Г.Болортуяа, Д.Мөнхцэцэг, Н.Бариашир, Б.Сайнсарнай, гэрч Д.Дэлгэрмаа, Б.Сарангэрэл, шүүгдэгч П.Ганзориг нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч П.Ганзоригийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын Хаан банк, Төрийн банкны дансны хуулга зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Тухайлбал шүүгдэгч П.Ганзориг нь Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-т борлуулалтын албаны мэргэжилтнээр ажиллаж байхдаа Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багт шинээр баригдаж ашиглалтанд орсон 20 айлын орон сууцны 52 дугаар байрны 52-09 тоотод оршин суугч Б.Сайнсарнайгийн түрээсийн төлбөр болох:

-5.000.000 төгрөгийг 2015 оны 06 сарын 23-ны өдөр

-200.000 төгрөгийг 2015 оны 12 сарын 15-ны өдөр

-105.000 төгрөгийг 2016 оны 06 сарын 10-ны өдөр тус тус “Төрийн орон сууцны корпораци”-ийн борлуулалтын албаны гэрээт ажилтан Д.Дэлгэрмаагаар дамжуулан П.Ганзориг өөрийнхөө Хаан банкны 5020626958 дугаарын данс руу шилжүүлэн авч нийт 5.305.000 төгрөгийн,

-Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багт шинээр баригдаж ашиглалтанд орсон 20 айлын орон сууц 52 дугаар байрны 52-10 тоотын оршин суугч Х.Ундрахын байрны түрээсийн төлбөр болох:

500.000 төгрөгийг 2015 оны 07 сарын 30-ны өдөр

500.000 төгрөгийг 2015 оны 08 сарын 31-ний өдөр

500.000 төгрөгийг 2016 оны 12 сарын 23-ны өдөр,

500.000 төгрөгийг 2015 оны 10 сарын 30-ны өдөр

500.000 төгрөгийг 2017 оны 03 сарын 30-ны өдөр

500.000 төгрөгийг 2015 оны 12 сарын 30-ны өдөр

500.000 төгрөгийг 2016 оны 03 сарын 31-ний өдөр

500.000 төгрөгийг 2016 оны 02 сарын 29-ний өдөр

500.000 төгрөгийг 2016 оны 07 сарын 28-ны өдөр

500.000 төгрөгийг 2016 оны 05 сарын 30-ны өдөр

500.000 төгрөгийг 2016 оны 09 сарын 26-ны өдөр

500.000 төгрөгийг 2016 оны 08 сарын 30-ны өдөр

500.000 төгрөгийг 2016 оны 11 сарын 01-ний өдөр

500.000 төгрөгийг 2016 оны 11 сарын 30-ны өдөр

500.000 төгрөгийг 2017 оны 01 сарын 30-ны өдөр

500.000 төгрөгийг 2016 оны 11 сарын 01-ний өдөр

500.000 төгрөгийг 2017 оны 12 сарын 20-ны өдөр

500.000 төгрөгийг 2016 оны 06 сарын 30-ны өдөр

500.000 төгрөгийг 2015 оны 06 сарын 22-ны өдөр

500.000 төгрөгийг 2015 оны 09 сарын 30-ны өдөр /2-р хх-ийн 04-12/

500.000 төгрөгийг 2017 оны 01 сарын 30-ны өдөр

500.000 төгрөгийг 2016 оны 11 сарын 01-ний өдөр

500.000 төгрөгийг 2018 оны 01 сарын 29-ний өдөр

500.000 төгрөгийг 2018 оны 02 сарын 23-ны өдөр

1.000.000 төгрөгийг 2018 оны 06 сарын 06-ны өдөр

500.000 төгрөгийг 2018 оны 07 сарын 30-ны өдөр

500.000 төгрөгийг 2018 оны 03 сарын 23-ны өдөр

500.000 төгрөгийг 2018 оны 04 сарын 26-ны өдөр

500.000 төгрөгийг 2017 оны 05 сарын 31-ний өдөр

500.000 төгрөгийг 2017 оны 07 сарын 28-ны өдөр

500.000 төгрөгийг 2017 оны 08 сарын 31-ний өдөр

500.000 төгрөгийг 2017 оны 10 сарын 27-ны өдөр /2-р хх-ийн 147-153/ мөн 6 сая төгрөгийг /2 сая төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангахгүй/ тус тус “Төрийн орон сууцны корпораци”-ийн борлуулалтын албаны гэрээт ажилтан Д.Дэлгэрмаагаар дамжуулан П.Ганзориг өөрийнхөө Хаан банкны 5020626958 дугаарын данс руу шилжүүлэн авч нийт 24.700.000 төгрөгийг,

-Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багт шинээр баригдаж ашиглалтанд орсон 20 айлын орон сууц болох 52 дугаар байрны 52-18 тоотын оршин суугч Н.Бариаширын байрны түрээсийн төлбөр болох:

560.000 төгрөгийг 2018 оны 04 сарын 03-ны өдөр /1-р хх-ийн 57/

560.000 төгрөгийг 2018 оны 05 сарын 09-ний өдөр /1-р хх-ийн 57/

280.000 төгрөгийг 2018 оны 03 сарын 27-ны өдөр /1-р хх-ийн 58/

220.000 төгрөгийг 2018 оны 03 сарын 13-ны өдөр /1-р хх-ийн 59/

60.000 төгрөгийг 2018 оны 03 сарын 26-ны өдөр /1-р хх-ийн 59/

280.000  төгрөгийг 2017 оны 07 сарын 06-ны өдөр /1-р хх-ийн 60/

840.000 төгрөгийг 2017 оны 10 сарын 31-ний өдөр /1-р хх-ийн 60/

250.000 төгрөгийг 2017 оны 07 сарын 03-ны өдөр /1-р хх-ийн 61/

30.000 төгрөгийг 2017 оны 07 сарын 03-ны өдөр /1-р хх-ийн 61/

100.000 төгрөгийг 2017 оны 06 сарын 23-ны өдөр /1-р хх-ийн 62/

180.000 төгрөгийг 2017 оны 06 сарын 23-ны өдөр /1-р хх-ийн 62/

280.000 төгрөгийг 2017 оны 03 сард /1-р хх-ийн 63/

95.000 төгрөгийг 2017 оны 03 сард /1-р хх-ийн 63/

280.000 төгрөгийг 2017 оны 03 сард /1-р хх-ийн 64/ тус тус “Төрийн орон сууцны корпораци”-ийн борлуулалтын албаны мэргэжилтэн П.Ганзориг нь өөрийнхөө Хаан банкны 5020626958 дугаарын данс руу шилжүүлэн авч, нийт 4.015.000 төгрөгийг,

-Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багт шинээр баригдаж ашиглалтанд орсон 20 айлын орон сууц 52 дугаар байрны 52-14 тоотын оршин суугч Г.Болортуяагийн түрээсийн төлбөр болох:

-740.000 төгрөгийг 2017 оны 05 сарын 02-ны өдөр

-1.500.000 төгрөгийг 2017 оны 05 сарын 06-ны өдөр

-280.000 төгрөгийг 2017 оны 07 сарын 08-ны өдөр

-250.000 төгрөгийг 2017 оны 10 сарын 11-ний өдөр

-280.000 төгрөгийг 2017 оны 11 сарын 10-ны өдөр

-1.300.000 төгрөгийг 2018 оны 04 сарын 06-ны өдөр

-1.900.000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр,

-150.000 төгрөгийг 2016 оны 4 сарын 27,

-220.000 төгрөгийг 2016 оны 10 сарын 08-ны өдрүүдэд тус тус “Төрийн орон сууцны корпораци”-ийн борлуулалтын албаны гэрээт ажилтан Д.Дэлгэрмаагаар дамжуулан П.Ганзориг өөрийнхөө Хаан банкны 5020626958 дугаарын данс руу шилжүүлэн авч, нийт 6.620.000 төгрөгийг,

-Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багт шинээр баригдаж ашиглалтанд орсон 20 айлын орон сууц 52 дугаар байрны 52-10 тоотод оршин суугч Д.Мөнхцэцэгийн байрны түрээсийн төлбөр болох:

840.000 төгрөгийг 2017 оны 08 сарын 07-ны өдөр

200.000 төгрөгийг 2017 оны 09 сарын 23-ны өдөр

200.000 төгрөгийг 2017 оны 1 сарын 10-ны өдөр

200.000 төгрөгийг 2018 оны 01 сарын 02-ны өдөр

200.000 төгрөгийг 2018 оны 03 сарын 31-ний өдөр

5.000.000 төгрөгийг 2018 оны 05 сарын 03-ний өдөр /3-р хх-ийн 96/

280.000 төгрөгийг 2017 оны 01 сарын 27-ны өдөр

200.000 төгрөгийг 2017 оны 02 сарын 28-ны өдрүүдэд тус тус “Төрийн орон сууцны корпораци”-ийн борлуулалтын албаны гэрээт ажилтан Д.Дэлгэрмаагаар дамжуулан П.Ганзориг өөрийнхөө Хаан банкны 5020626958 дугаарын данс руу шилжүүлэн авч нийт 7.120.000 төгрөгийг буюу бүгд 47.760.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.   

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч П.Ганзоригт холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна. 

Шүүгдэгч П.Ганзориг нь залилах гэмт хэргийг шунахайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр үйлдсэн нь тогтоогдсон, бусдын өмчлөх эрхийг хууль бусаар өөртөө олж авсан, үүнд чиглэсэн идэвхтэй үйлдэл хийсэн болох нь нотлогдсон байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч П.Ганзориг нь 2015 оны 06 сараас 2018 оны 09 сарын хооронд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р багт байрлах Төрийн орон сууцны корпорацийн 20 айлын орон сууцны дээрх нэр бүхий 5 хохирогчийн байрны түрээсийн төлбөр 47.760.000 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулж, хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан албан тушаалын байдлаа ашиглаж залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхболдын шүүх хуралдаанд гаргасан “Мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгээгүй, дутуу хийсэн. Шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй. Хавтаст хэрэгт яллах дүгнэлтэд хуульд байхгүй бичилтээр тогтоох хэсэгт бичсэн, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол нь хууль бус болсон. Г.Болортуяагийн гомдолд 2 эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдээд нэг тогтоолыг нь ерөнхий прокурорын тогтоолоор уг тогтоолыг хүчингүй болгосон боловч уг хэргийг нь хэрэгсэхгүй болгоогүй, үүнийг зөвтгөх ажиллагааг хийгээгүй. Хэргийг нэгтгэх ажиллагааг хийсэн боловч тогтоолыг шүүгдэгчид танилцуулаагүй. Иргэний нэхэмжлэгчээр тогтоохдоо хуульд заасан журмын дагуу тогтоогоогүй. ТОСК буюу хуулийн этгээдийг татах байтал Д.Ууганбаяр гэдэг хүнийг томилсон нь хууль бус. Эхлээд хуулийн этгээдээр тогтоогоод дараа нь төлөөлсөн албан тушаалтнаас мэдүүлэг авах ёстой. Мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийгээгүй, Төрийн орон сууцны корпорацийг иргэний хариуцагчаар татаагүй, Төрийн орон сууцны корпорацийг иргэний нэхэмжлэгчээр татсан нь буруу болсон, мөрдөгч бичиг баримтыг зөвхөн хуулбарлаж авсан, заавал мөрдөгч тэмдэглэл үйлдэх ёстой, санхүүгийн шинжээч заавал томилох шаардлагатай байх тул хэргийг мөрдөн байцаалтад буцаааж өгнө үү” гэх хүсэлтийг шүүх хүлээж авах боломжгүй байна.

Учир нь хохирогч Г.Болортуяагийн гаргасан гомдолд 2 эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч 3-р хавтаст хэргийн 176-177-р талд авагдсан Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурорын 03 тоот тогтоолоор 1940000370032 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон, хүчингүй болгосон тогтоолд холбогдуулж авсан хохирогч, яллагдагч нарын мэдүүлгийг улсын яллагч нотлох баримтаар үнэлээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. /1-р хх-ийн 139-141, 3-р хх-ийн 176-177/

Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт хуульд байхгүй бичилтээр бичсэн гэдэг нь үндэслэлгүй, хуулийн зүйл, хэсэг, заалтын дагуу бичигдсэн байна. Урьд нь мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжид заасан 5 заалтыг мөрдөн байцаалтын явцад нөхөн гүйцэтгэсэн байна. Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ийн ерөнхий захирал нь Д.Ууганбаярыг иргэний нэхэмжлэгчээр эрх хэмжээнийхээ хүрээнд томилсон нь хуульд нийцсэн байна. Санхүүгийн шинжээчийг заавал томилох шаардлагагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

Мөн Д.Дэлгэрмааг шүүгдэгч П.Ганзоригтой хамтарч гэмт хэрэгт оролцсон эсэхийг шалгуулахаар хэргийг мөрдөн байцаалтад буцаасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан гэрч нарын мэдүүлэг, гэрч, хохирогч, шүүгдэгч нарын дансны хуулгаар Д.Дэлгэрмаа нь гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь тогтоогдоогүй болно.

2017 оны 07 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хуулиас /шинэчилсэн найруулга/ өмнө шүүгдэгч П.Ганзориг нь хохирогч Б.Сайнсарнай, Х.Ундрах, Н.Бариашир, Г.Болортуяа, Д.Мөнхцэцэг нараас түрээсийн төлбөрийг авч, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг үйлдсэн, 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хуулиас /шинэчилсэн найруулга/ хойш “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан албан тушаалын байдлаа ашиглаж залилсан” гэмт хэргийг үйлдсэн байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу улсын яллагч яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж яллах дүгнэлт үйлдсэн нь хуульд нийцсэн байна.

Шүүхээс шүүгдэгч П.Ганзоригийн үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо шүүгдэгч П.Ганзоригийн 2015 оны 06 сараас 2018 оны 09 сар хүртэлх хугацаанд хүнийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан албан тушаалын байдлаа ашиглаж залилсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж зааснаас үзэхэд үргэлжилсэн нэг гэмт хэрэг мөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах нь зүйтэй байна.

2015 оны 08 сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль нь 2015 оны 07 сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарахаар заасан байх тул /2015 оны 06 сард анхны үйлдэл/ шүүгдэгч П.Ганзоригийн зарим үйлдлүүд нь 2016, 2017, 2018 онуудад буюу хууль үйлчилж эхэлснээс хойш үйлдэгдсэн байх тул “...өршөөл үзүүлэх тухай” хуульд зааснаар өршөөл үзүүлж ялаас чөлөөлөх боломжгүй байна.

Шүүгдэгч П.Ганзориг нь албан тушаалын байдлаа ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь түүний ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний хуулбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.  /2-р хх-ийн 14-30/

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.  

Иймд шүүх шүүгдэгч П.Ганзоригийг “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан албан тушаалын байдлаа ашиглаж залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Шүүгдэгч П.Ганзориг нь Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-т борлуулалтын албаны мэргэжилтнээр ажиллаж байхдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан албан тушаалын байдлаа ашиглаж залилсан” гэмт хэрэг  үйлдэж, уг гэмт хэргийн улмаас

-хохирогч Б.Сайнсарнайд 5.305.000 төгрөгний,

-хохирогч Н.Бариаширд 4.015.000 төгрөгний,

-хохирогч Д.Мөнхцэцэгт 7.120.000 төгрөгний

-хохирогч Г.Болортуяад 6.620.000 төгрөгний,

-хохирогч Х.Ундрахад 24.700.000 төгрөгний нийт 47.760.000 төгрөгний хохирол учруулсан болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч П.Ганзориг нь хохирогч Б.Сайнсарнайд учруулсан 5.305.000 төгрөгний хохирлыг төлөөгүй, хохирогч Н.Бариаширд учруулсан 4.015.000 төгрөгний хохирлоос 1.600.000 төгрөгийг төлсөн, хохирогч Д.Мөнхцэцэгт учруулсан 7.120.000 төгрөгний хохирлоос 2.280.000 төгрөгийг төлсөн, хохирогч Г.Болортуяад учруулсан 6.620.000 төгрөгний хохирлоос 1.200.000 төгрөгний хохирлыг төлсөн, хохирогч Х.Ундрахад учруулсан 24.700.000 төгрөгний хохирлоос 2.200.000 төгрөгний хохирлыг тус тус төлсөн болох нь хохирогч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. /3-р хх-ийн 144, 148-149, 150-151, 230-231/

Иймд шүүгдэгч П.Ганзоригийн дээрх хохиролд төлөгдсөн 7.280.000 төгрөгийг хасаж, шүүгдэгч П.Ганзоригоос нийт 40.480.000 төгрөгийг гаргуулж үүнээс 5305000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Сайнсарнайд, 2.415.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Бариаширд, 4.840.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Мөнхцэцэгт, 5.420.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Болортуяад, 22.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Ундрахад тус тус олгох нь зүйтэй байна.

Гэмт  хэргийн улмаас хохирогч нарт нийт 47.760.000 төгрөгний хохирол учирсан нь бөгөөд 7.280.000 төгрөгний хохирол төлөгдсөн байна.

Хохирогч Г.Болортуяагийн шүүх хуралдаанд гаргасан “миний хохирлоос 840000 төгрөгийг яллах дүгнэлтэд дутуу бодож, хохирлыг буруу тооцсон” гэх, хохирогч Х.Ундрахын шүүх хуралдаанд гаргасан “миний хохирлоос 300000 төгрөгийг яллах дүгнэлтэд дутуу бодож, хохирлыг буруу тооцсон” гэх хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Учир нь хохирогч Г.Болортуяа, Х.Ундрах нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн мөнгө шилжүүлсэн баримтаар хохирогч Г.Болортуяад 6.620.000 төгрөгний, хохирогч Х.Ундрахад 24.700.000 төгрөгний хохирол учирсан гэдэг нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч П.Ганзоригт холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д нийцнэ.

Хаан банкны дансаар Х.Ундрахаас Д.Дэлгэрмаад шилжүүлсэн мөнгөний баримт /2-р хх-ийн 04-12, 147-153/, Төрийн банк, Хаан банкны дансаар Г.Болортуяагаас Д.Дэлгэрмаад мөнгө шилжүүлсэн баримт, Д.Дэлгэрмаагийн Хаан банкны дансны хуулга /2-р хх-ийн 105-131, 3-р хх-ийн 52-95/ зэргээр дутуу бодогдсон гэх хохирогч Х.Ундрахын 300.000 төгрөг, хохирогч Г.Болортуяагийн 840.000 төгрөгийг шилжүүлсэн гэдэг нь тогтоогдохгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Тухайлбал Х.Ундрахын нотлох баримтаар гаргаж өгсөн 2-р хавтаст хэргийн 5-р хуудасны 2 дахь баримт, 6-р хуудасны 2 дахь баримт, 10-р хуудасны 1-р баримт, 10-р хуудасны арын нүүрний 2 дахь баримт нь он сар өдөр нь тодорхойгүй хэзээ шилжүүлсэн болох нь мэдэгдэхгүй, дутуу хуулбарласан нотлох баримтын шаардлага хангахгүй мөн 2-р хавтаст хэргийн 10-р хуудасны 2 дахь 2016 оны 11 сарын 01-ний өдрийн баримт 147-р хуудасны 2016 оны 11 сарын 01-ний өдрийн баримт нь давхардсан байгаа тул 2 сая төгрөгний баримтыг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

Харин шүүгдэгч П.Ганзориг нь хохирогч Х.Ундрахаас 24.700.000 төгрөгийг авсан талаар маргахгүй байх тул хохирлыг 24.700.000 төгрөгөөр тооцох нь зүйтэй байна.

Хохирогч Г.Болортуяа, Х.Ундрах нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхболдын шүүх хуралдаанд гаргасан: “Миний бие шүүгдэгч П.Ганзоригт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд түүний өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгч П.Ганзоригт холбогдох хэргийн шүүх хуралдаанаар түүнийг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлтэй байна. Учир нь шүүгдэгчийг үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх боломж олгож, шүүх хуралдааныг 2020 оны 03 сарын 23-ны өдрийн 12 цаг хүртэл завсарлуулж өгнө үү. Энэ хугацаанд төлөгдөөгүй байгаа хохирлыг төлөх хүсэлтэй байна” гэх хүсэлтийг гаргасны дагуу шүүх хуралдааныг 2020 оны 03 сарын 23-ны өдрийн 12 цаг хүртэл завсарлуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааныг 2020 оны 03 сарын 23-ны өдрийн 12 цагт үргэлжлүүлэн хийсэн болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

Шүүгдэгч П.Ганзориг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан албан тушаалын байдлаа ашиглаж залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.

Шүүгдэгч П.Ганзоригт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.Ганзоригт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь урьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 171/

Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч П.Ганзоригт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ялаас 3 жилийн хорих ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон 3 жилийн хорих ялыг оногдуулахаар шийдвэрлэв.

Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч П.Ганзоригийн шүүх хуралдаанд “надад торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Учир нь шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч П.Ганзоригийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас 47.760.000 төгрөгний хохирол учруулсан үүнээс 40.480.000 төгрөгний хохирлыг төлөөгүй нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзээд тухайн гэмт хэрэгт оногдуулах ялаас 03 жилийн хорих ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн зорилго, шударга ёсны зарчим, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцнэ гэж үзсэн болно

Шүүгдэгч П.Ганзоригийн энэ гэмт хэргийн улмаас 2019 оны 06 сарын 25-ны өдрөөс 2019 оны 07 сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 13 хоног, 2020 оны 02 сарын 07-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 46 хоног буюу нийт 59 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, эдлэх ялаас нь хасах нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.Ганзоригийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл,

 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8,

36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг

 удирдлага болгон Т О Г Т О О Х нь:    

 

              1.Шүүгдэгч Монгол овогт Пүрэвдоржийн Ганзоригийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан албан тушаалын байдлаа ашиглаж залилсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

              2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Монгол овогт Пүрэвдоржийн Ганзоригийг 03  /гурван/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.  

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ганзоригт оногдуулсан 03 /гурван/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ганзоригийн цагдан хоригдсон 59 /тавин ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хассугай.

 5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч П.Ганзоригоос 5.305.000 /таван сая гурван зуун таван мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Их хатиган овогт Баттулгын Сайнсарнайд,

-2.415.000 /хоёр сая дөрвөн зуун арван таван мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Боржигон овогт Намжилваанчигийн Бариаширд,

-4.840.000 /дөрвөн сая найман зуун дөчин мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Боржигон овогт Догмидмаагийн Мөнхцэцэгт,

-5.420.000 /таван сая дөрвөн зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Боржигон овогт Галбадрахын Болортуяад,

-22.500.000 /хорин хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Онгон хонгор овогт Хишигтийн Ундрахад тус тус олгож, хохирогч Г.Болортуяа, Х.Ундрах нар нь өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч П.Ганзоригоос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 6.Шүүгдэгч П.Ганзоригийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт байхгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

              7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ганзоригт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

              8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

  9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нь зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.Ганзоригт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн авсугай.

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            М.ЭНХМАНДАХ