Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2016/01416

 

 

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 05                       Дугаар 181/ШШ2016/01416                      Улаанбаатар хот

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, *** дүгээр байр, *** тоотод оршин суух, *** онд төрсөн, 54 настай, ЧИ:***** тоот регистрийн дугаартай ***** овогт Э.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, **** дугаар хороолол, **** дүгээр байр, *** тоотод байрлах Б.К ХХК-д холбогдох

 

Гэрээний үүргийн биелэлтэд 51.680.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгч Э.Д, хариуцагч Б.К ХХК-ийн өмгөөлөгч Л.З, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.К ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр **** дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй байранд 43 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц захиалж, 100 хувь төлбөр болох 38.000.000 төгрөгийг төлсөн. Уг барилга ашиглалтад орох хугацаандаа баригдаагүй тул мөнгөө буцааж авах гэтэл Б.К ХХК-ийн гүйцэтгэх захирал Н овогтой М надтай зээлийн гэрээ хийх санал тавьсан. Уг гэрээнд байрны гэрээг цуцалж, 38.000.000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай, 2015 оны 06 дугаар сарын 17-ноос 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хүүгийн хамт нийт 51.680.000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Дээрх гэрээний дагуу мөнгөө удаа дараа нэхсэн бөгөөд намайг өдий болтол байнга хуурч мэхэлж байна. Иймд Б.К ХХК-иас зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 38.000.000 төгрөг, 12 сарын хүү 13.680.000 төгрөг нийт 51.680.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

            Хариуцагч Б.К ХХК-ийн захирал Б.Б-ийн шүүхэд гаргасан тайлбар болон түүний өмгөөлөгч Л.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Д-ийн 51.680.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 38.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Учир нь: Э.Д, Б.К ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр *********дүүргийн *********** дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй байранд 43 м.кв талбайтай 2 өрөө байр захиалж төлбөрт 38.000.000 төгрөгийг төлсөн.

 

                                                                        2.

 

Тус компани нь эдийн засгийн хямралтай холбоотойгоор үйл ажиллагаагаа зогсоож, уг барилга хугацаандаа ашиглалтад ороогүй нь үнэн. Иймд энэ байдлаа компанийн удирдлага ойлгож, Э.Д-ийн мөнгийг буцааж төлөхөө зөвшөөрсөн. Харин Э.Д зээлийн гэрээний дагуу 38.000.000 төгрөгийг нэг жилийн хүүгийн хамт 51.680.000 төгрөг нэхэмжилж байгаа нь орон сууц захиалсан өдөр болон зээлийн гэрээ байгуулсан өдөр нь нэг  он сартай, тэгээд ч уг зээлийн гэрээг иргэн Н.М-тай байгуулсан байхад компаниас зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардаж байгааг ойлгохгүй байна. Мөн тэдний хооронд байгуулсан зээлийн гэрээнээс харахад зээлдүүлэгч талд Д.З гэгч байх ба тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, бодитоор мөнгө төгрөг шилжүүлээгүй. Иймд зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

           

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

 Э.Д нь Б.К ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ байгуулан Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй байранд 43 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэг м.кв талбайг 883.310 төгрөгөөр тооцож нийт 38.000.000 төгрөгөөр захиалан бариулахаар тохирсон боловч хариуцагч Б.К ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж, улмаар зээлийн гэрээ байгуулсан гэж уг гэрээний дагуу 51.680.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээний дагуу нэхэмжлэгч Э.Д хариуцагч Б.К ХХК-иар 132 айлын орон сууцны 43.02 м.кв талбай бүхий орон сууцыг нэг м.кв талбайг 883.310 төгрөгөөр тооцож нийт 38.000.000 төгрөгөөр захиалан бариулах, гүйцэтгэгч уг орон сууцыг 2015 оны 3,4 дүгээр улиралд хүлээлгэн өгөхөөр тохирсон болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, талуудын хооронд байгуулсан дээрх гэрээгээр тогтоогдов.   

          Зохигчид ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулж, эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулсанаар гэрээ хүчин төгөлдөр болсон байна.

 

          Нэхэмжлэгч Э.Д нь хариуцагч Б.К ХХК-ийг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, 2015 оны 11 дүгээр сард очиход барилга хугацаандаа баригдах ямар ч боломжгүй байсан тул орон сууц захиалгаар бариулах гэрээг цуцалж, хариуцагч компанийн захирал зээлийн гэрээ байгуулъя гэж хүсэлт гаргасны дагуу зээлийн гэрээ байгуулсан тул уг гэрээний дагуу хүү тооцож үндсэн зээл 38.000.000 төгрөг, хүүнд 13.680.000 төгрөг, нийт 51.680.000 төгрөг нэхэмжилж дээрх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

 

                                                                                    3.

 

           Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа  тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал  гэрээнээс татгалзах эрхтэй”, мөн хуулийн 226.1.1-т “ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол энэ хуулийн 204.2, 219.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй нөхцөл байдал болно” гэж заажээ.

 

          Зохигчдын тайлбар мэдүүлгээс дүгнэж үзэхэд хариуцагч Б.К ХХК орон сууцны барилгыг 2015 оны 3, 4 дүгээр улиралд хүлээлгэн өгөх үүрэгтэй боловч тэр үүргээ биелүүлээгүй, ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт байснаас үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулалгүйгээр талууд орон сууц захиалан бариулах тухай гэрээг цуцалсан байна.

 

          Э.Д, Н.М нарын хооронд 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөр огноологдсон  зээлийн гэрээ байгуулагдсан байх ба нэхэмжлэгч Э.Д уг зээлийн гэрээг Б.К ХХК-ийн захирал Н.М байгуулахыг хүссэн, 2015 оны 06 дугаар сарын 17-ноос 2016 оны 06 дугаар сарын 17 хүртэл сарын 3 хувийн хүүтэй буцааж төлөхөөр тохирсон зээлийн гэрээний дагуу зээл, хүү нэхэмжилж байна гэж тайлбарлаж байгаа болно.

 

          Хариуцагчийн өмгөөлөгч зээлийн гэрээ бодитоор хийгдээгүй, өөрөөр хэлбэл орон сууц захиалгаар бариулах гэрээ 2015 оны 06 дугаар сарын 17-нд хийгдсэн боловч биелэгдэх боломжгүйгээс 2015 оны 11 дүгээр сарын 13-нд дээрх гэрээ цуцлагдаж байхад мөн өдрөөр бус 2015 оны 06 дугаар сарын 17-нд зээлийн гэрээ байгуулж байгаа нь үндэслэлгүй, зээлийн гэрээг зээлдэгч Э.Д, Д.З, зээлдүүлэгч Н.М нарын хооронд хийгдсэн байхад уг зээлийн гэрээний дагуу компаниас мөнгийг нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэв.

 

           Учир нь: гүйцэтгэгч орон сууц захиалан бариулах гэрээний үүргээ биелүүлээгүйгээс талууд гэрээг цуцалж, зээлийн гэрээ байгуулсан гэх боловч гэрээг тус компанитай бус иргэн Н.М-тай байгуулж дээрх гэрээний дагуу хариуцагч Б.К ХХК-иас зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардаж байгааг үндэслэлгүй гэж үзэв.

 

           Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан дагуу нэхэмжлэгч Э.Д гэрээнээс татгалзсанаас үүссэн үр дагавар буюу орон сууцны төлбөрт шилжүүлсэн 38.000.000 төгрөгийг нэхэмжлэх шаардах эрхтэй байна.          

 

           Нэхэмжлэгч Э.Д зээлийн гэрээний дагуу Б.К ХХК-иас хүүнд 13.680.000 төгрөг нэхэмжилснийг үндэслэлгүй гэж үзсэн тул хариуцагч Б.К ХХК-иас 38.000.000 төгрөг гаргуулж Э.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13.680.000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                     4.

ТОГТООХ нь: