| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2019/0186/Э |
| Дугаар | 83 |
| Огноо | 2020-04-21 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 83
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч М.Сайнзаяа,
Хохирогч Л.Б ,
Иргэний нэхэмжлэгч Ц.Б ,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Цэнгүүн,
Шүүгдэгч Т.Б , Т.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.ШижирТ гийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Б д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М д тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1915001980137 дугаартай, 163/2019/0186/Э индекстэй хэргийг 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Сагил суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Т.Б.
Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Т.М.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь дангаараа: 2018 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Булган аймгийн Бүрэгхангай сумын 1 дүгээр багийн нутаг “М” гэх газраас иргэн Б.О ын улаан зүсмийн гунжин үнээ хулгайлж 500000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
оны 08 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Булган аймгийнБүрэгхангай сумын 1-р багийн нутаг “Т” гэх газраас иргэн Б.О ын 1 тооны шүдлэн насны алаг зүсмийн гунжин үнээ хулгайлж 500000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
оны 03 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Булган аймгийн Бүрэгхангай сумын 1 дүгээр багийн нутаг “Б” гэх газраас иргэн О.Т гийн хонгор зүсмийн шүдлэн насны адууг хулгайлж 600000 /зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, бусадтай бүлэглэж: 2019 оны 04 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Булган аймгийн Бүрэгхангай сумын 1 дүгээр багийн нутаг “О” гэх газраас иргэн Б.Б ын цагаан олоортой хээр гүү, бор хээр гүүг /хээлтэй/ тус тус хулгайлж 1900000 /нэг сая есөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 04 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутаг “М” гэх газраас иргэн О.Т гийн хар голтой хул морь, хүрэн морийг тус тус хулгайлж 2100000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Булган аймгийн Орхон сумын Д гэх газраас иргэн Л.Б ийн улаан зүсмийн шүдлэн гунж, хүрэн халзан зүсмийн сувай үнээг тус тус хулгайлж 2050000 /хоёр сая тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 09 дүгээр сарын 20-ноос 22-ны хооронд Орхон сумын ... багийн нутгаас иргэн Ч.Ж гийн улаан халзан зүсмийн сувай үнээг хулгайлж 1200000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 09 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Булган аймгийн Орхон сумын иргэн Х.Г ын хээр зүсмийн морийг хулгайлж 1200000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулж, бусдын олон тооны мал хулгайлсан, 2019 оны 09 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багт оршин суух иргэн Г.С ын 200000 /хоёр зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 1 тооны эр хонийг хулгайлахыг завдсан гэмт хэрэгт;
Шүүгдэгч Т.М нь бусадтай бүлэглэж: 2019 оны 04 дүгээр сарын 03наас 04-нд шилжих шөнө Булган аймгийн Бүрэгхангай сумын 1 дүгээр багийн нутаг “О” гэх газраас иргэн Б.Б ын цагаан олоортой хээр гүү, бор хээр гүүг /хээлтэй/ тус тус хулгайлж 1900000 /нэг сая есөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 04 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутаг “М” гэх газраас иргэн О.Т гийн хар голтой хул зүсмийн болон хүрэн зүсмийн морийг тус тус хулгайлж 2100000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Булган аймгийн Орхон сумын Д гэх газраас иргэн Л.Б ийн улаан зүсмийн шүдлэн гунж, хүрэн халзан зүсмийн сувай үнээг тус тус хулгайлж 2050000 /хоёр сая тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 09 дүгээр сарын 20-ноос 22-ны хооронд Орхон сумын ... багийн нутгаас иргэн Ч.Ж гийн улаан халзан сувай үнээг хулгайлж 1200000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Булган аймгийн Орхон сумын иргэн Х.Г ын хээр зүсмийн морийг хулгайлж 1200000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан бусдын олон тооны мал хулгайлсан, 2019 оны 09 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багт оршин суух иргэн Г.С ын 1 тооны хонийг хулгайлахыг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б ын өгсөн: Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээж байна. Хохирогч нараас уучлалт гуйж байна. Хохирол төлбөрөө төлж барагдуулна гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.М ын өгсөн: Ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна. Хохирогч нараас уучлалт гуйж байна. Дахиж ийм алдаа гаргахгүй гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Б ийн өгсөн: Би бэлчээр дээр байсан малаасаа 2 тооны үхэр буюу сувай үнээ, шүдлэн үхэр хоёроо алдсан. Орой очоод бүртгэхэд байж байгаад маргааш нь байхгүй болсон. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Энэ хавар тугаллах үнээнүүд байсан. Гомдолтой байна. Үнэлгээрээр тогтоосон хохирлоо гаргуулж авах хүсэлтэй байна гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Ц.Б ы өгсөн: Хашаан дотор байсан “Sonata 5” загварын машиныг энэ 2 залуу ирж үзээд авсан. Газан “Sonata 5” загварын **-** ОРА улсын дугаартай машиныг зарсан. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг тооцоогоо дуусгаад шилжүүлэг хийнэ гэж тохироод машины хамт өгсөн. Бид үнээ 1800000 төгрөгөөр тохиролцоод 1000000 төгрөгийг бэлнээр өгсөн. Үлдсэн 800000 төгрөгөнд идэшний үхэр өгнө гэж тохиролцсон, үхрээ аваагүй байгаа. Би 800000 төгрөгийн тооцоогоо дуусгамаар байна, машиныг буцааж авахгүй. Үлдэгдэл 800000 төгрөгөө нэхэмжилж байна гэх мэдүүлэг болон эрүүгийн 1915000790056 дугаартай хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар шүүгдэгч Т.Б нь 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрүүдийн хооронд улсын дугааргүй “Даюун” загварын мотоцикль, **-** ОРО улсын дугаартай, “Sonata 5” загварын тээврийн хэрэгсэл, **-** УБИ улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгсэл зэргийг ашиглан дангаараа болон бусадтай бүлэглэж нийт 8 удаагийн үйлдлээр Булган аймгийн Бүрэгхангай, Хишиг-Өндөр, Орхон сумын нутгаас иргэн Б.О , О.Т , Б.Б , Л.Б , Ч.Ж , Х.Г а нарын 11 тооны бод малыг бэлчээрээс хулгайлж бусдад 10050000 төгрөгийн хохирол учруулсан, иргэн Г.С ын 200000 төгрөгийн үнэлгээ бүхий эр хонийг хулгайлахыг завдсан, шүүгдэгч Т.М нь 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрүүдийн хооронд бусадтай бүлэглэж нийт 5 удаагийн үйлдлээр Булган аймгийн Бүрэгхангай, Хишиг-Өндөр, Орхон сумын нутгаас иргэн Б.О , О.Т , Б.Б , Л.Б , Ч.Ж , Х.Г а нарын 8 тооны бод малыг бэлчээрээс хулгайлж бусдад 8450000 төгрөгийн хохирол учруулсан, иргэн Г.С ын 200000 төгрөгийн үнэлгээ бүхий эр хонийг хулгайлахыг завдсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримт нь:
1. Хохирогч Б.О ын өгсөн: “Манайх Бүрэгхангай сумын 1 дүгээр багийн нутаг “Т” гэх газар намаржаад, өвөлжөөлөх гэж байсан. 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн орой үхрээ саагаад бэлчээрт гаргасан. Манай үхэр нээх холдож явдаггүй ойрхон хөндийгөөр бэлчээрт байдаг. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн өглөө үхрээ бөөгнүүлж ирээд бүртгэхэд үхэр дотроос “улаан зүсмийн гунжин үнээ” алга болсон байсан. Тухайн үед ойр хавийн айлын үхэртэй нийлсэн байх гэж бодоод ойрхон байсан ганц нэг айлуудаар орж асуухад байхгүй байсан. Тэгээд хоёр, гурав хоног хайж байгаад сураг нь гарахгүй болохоор нь сумын төвийн цагдаад бүртгүүлсэн” гэх мэдүүлэг
/1хх-45-46 тал/,
“Би Бүрэгхангай сумын 1 дүгээр багийн нутаг “М” гэх газарт зусаж байсан бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн орой үхрээ бэлчээрт гаргасан. Манай үхэр нээх холдож явдаггүй. Ойрхон гол орж ус уучихаад хөндийгөөр бэлчдэг. Тэгээд би маргааш нь буюу 2018 оны 08 дугаар сарын 15-ны өглөө үхрээ бөөгнүүлж саалгахаар тууж ирсэн. Тугал татаж байх хооронд үхрээ бүртгэхэд “алаг зүсмийн гунжин үнээ” байхгүй байсан. Тухайн үед би айлын үхэртэй нийлсэн байж магадгүй гэж бодоод ойрхон байсан айлуудаар орж асуухад байхгүй байсан. Тэгээд хэд хоног хайж байгаад сураг нь гарахгүй болохоор сумын төвийн цагдаад бүртгүүлсэн, өөрөө ч нилээн хайсан” гэх мэдүүлэг /1хх-136 тал/, Гэрч Б.А гийн өгсөн: “...уг үхэр алга болох үед бид нар үхрээ бүртгэсэн юм. Тэгээд улаан гунжин үнээ алга болсныг мэдээд хадам аавынхаас асууж үхэрт нь нийлсэн байж магадгүй гээд асуухад байхгүй байсан. Тэгээд манай нөхөр хайгаад олоогүй. ..Улаан зүстэй шоргоолж, онь имтэй байсан” гэх мэдүүлэг /1хх-48-49 тал/,
Гэрч Б.Б ын өгсөн: “манай хүү О 2018 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө “М” гэх газраас бэлчээрт байсан үхэр дотроосоо улаан зүсмийн гунжин үнээгээ алдсан. Тэгээд бид ойр хавиар сураг тавиад, хайгаад ерөөсөө олоогүй. Зүүн чих нь шоргоолжин имтэй, баруун чих нь онь имтэй үнээ байсан. ...Би зун алга болсон үнээтэй ижил байдлаар алга болсон учир Б ыг сэжиглэж байна” гэх мэдүүлэг /1хх-50-51 тал/,
...“манай хүү О нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны үед манайхыг Номт гэх газарт зусаж байхад өдөр давхиж ирснээ танай үхэр дотор манай алаг зүсмийн гунжин үнээ нийлсэн байна уу, та анзаарсан уу гэж ирж уулзсан ...манай бэлчээрт байсан үхэр дотор үзэхэд хүүгийн маань хайж явсан үхэр байхгүй байсан. Хүү бид хоёр ойр хавиар хайгаад олоогүй” гэх мэдүүлэг /1хх-139-141 тал/,
Гэрч Э.Э ын өгсөн: “2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүү маань урд шөнө алаг зүсмийн гунжин үнээгээ алдчихлаа гэж ярьсаар ирсэн. ...уг үхэр зүүн чихэндээ шоргоолж, баруун чих нь онь имтэй байсан. ...Сүүлд Б гэдэг залуу их сэжигтэй санагдсан” гэх мэдүүлэг /1хх-142-143 тал/,
“Далай ван аудит” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 02/02-109 дугаартай “2 тооны шүдлэн насны гунжин үнээ 2018 оны 8-10 сард 1000000 төгрөг” гэх дүгнэлт /1хх-219-227 тал/,
2. Хохирогч О.Т гийн өгсөн: “2019 оны 04 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Хишиг-Өндөр сумын “М” гэх газраас хар голтой хул морь, хүрэн морь тус тус зүүн гуяндаа ижил голтой чандмань тамгатай адуу алдсан.
Машинаас олдсон сүүл хоёулаа миний алдсан адууны сүүл мөн байна. Уг адуунууд хоёулаа манай унаган адуунууд учраас би сайн мэдэж байна. ...Бүрэгхангай сумын иргэн Т гэдэг хөгшний хүү Б , хүргэн Т , Нямдаваа нарыг сэжиглэж байна. Яагаад гэхээр миний хоёр алдсан адууг гаргасан өвөлжөөн дээр байсан машины мөр уг газраас хөдлөөд шууд Т.хүргэн Т ын гадаа очсон байдаг. Мөн уг машинаас миний алдсан адууны 2 ширхэг сүүл гарч ирсэн. Тэгэхээр дээрх хүмүүс энэ хэрэгт шууд холбоотой. Би алдсан гэх хул морио 1800000 төгрөгөөр, хүрэн морио 1600000 төгрөгөөр, нийт 3400000 төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлэг /1хх-9-11 тал/,
“2019 оны 03 дугаар сарын 16-ны өглөө адуугаа “Б” гэх газарт байна гэж сонсоод нэг бүртгэж харья гэж бодоод өөрийнхөө машинтай яваад очсон. Тухайн үед манай адуутай миний хүүгийн адуу нийлсэн явж байсан. Тэгээд адуугаа бүртгээд харсан чинь хонгор зүсмийн шүдлэн үрээ байхгүй байсан. Дахин бүртгээд байхгүй байна гэдгийг нь мэдэж тогтоосон. Тэгээд ойр хавиар эрээд олоогүй. Хэд хоног хайж байгаад олдохгүй болохоор нь сумын төвийнхөө цагдаад мэдэгдэж бүртгүүлсэн” гэх мэдүүлэг /1хх-112 тал/,
Гэрч С.Х ын өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 16-ны өглөө Г адуугаа тууж ирээд 1 тооны адуу алга болсон байна гэсэн. Бид нар адуу бэлчдэг байсан газруудаар яваад олоогүй. ...алга болсон гэх адуу нь хонгор шүдлэн үрээ байсан” гэх мэдүүлэг /1хх-113-114 тал/,
Гэрч Г.Г ийн өгсөн: “2019 оны 03 дугаар сарын 15-нд бэлчээрт байсан адуунаасаа хонгор зүсмийн шүдлэн үрээгээ алдсан. ...Т гэдэг залууг сэжиглэж байна” гэх мэдүүлэг /1хх-115-116 тал/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: “...автомашины багажин дотор хүрэн, хээр 2 зүсмийн адууны сүүл гэх зүйлийг хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгаж орууллаа” гэх тэмдэглэл /1хх-4-6 тал/,
“Далай ван аудит” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 02/02-109 дугаартай “шүдлэн насны адуу 2019 оны 3 сарын байдлаар 600000 төгрөг, 2 тооны нас гүйцсэн морь 2019 оны 4 сарын байдлаар 2100000 төгрөг” гэх дүгнэлт /1хх-219-227 тал/,
Хохирогч Б.Б ын өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр очижүзэхэд манай адуу Хүүшийн баруун талд Т гэх айлын өвөлжөөний зүүн урд байсан ба хоёр гүү дутсан. Хүү бид хоёр алдсан адуугаа 3 хоног хайгаад сураг гарахгүй болохоор нь Бүрэгхангай сумын цагдаад бүртгүүлсэн. …2019 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр Г.Т аас асуутал Т дарга “Т ын өвөлжөөнд 2 адууны шир, гэдэс, толгой, унага буюу хээл нь байна” гэж хэлэхээр очиж хартал манай хоёр гүүний толгой, арьс мөн байсан” гэх мэдүүлэг /1хх-77-78 тал/, гэрч Г.Г ийн өгсөн: “Би Т буюу хадам аавтайгаа хамт алдсан адуугаа хайж яваад Бүрэгхангай сумын 1 дүгээр багийн “М” гэх нэртэй газарт эзэнгүй айлын өвөлжөөнд өөрийн алдсан 2 мориныхоо гэдэс болон бусад сэг зэмийг нь олоод сайн үзсэн чинь манай алдсан хоёр адуу мөн байсан. Тэгээд цааш үзсэн чинь өөр бас нэг толгой, арьс шир байсан. Мөн өвөлжөөний баруун талд хээр адууны толгой, гүүний хээл байсан. Тэгээд урд байсан жорлонд хээр адууны дэл, сүүл, гэдэс байсан. Мөн танихгүй хоёр адууны сэг зэм байсан, ...хүрэн, хээр хоёр адууны ширийг жорлонгийн нүхэнд хийсэн байсан. Уг адууны шир нь сүүлтэйгээ байсан” гэх мэдүүлэг, /1хх-79-80 тал/, гэрч Б.О ын өгсөн: “...миний эцэг Б нь Бүрэгхангай сумын 1 дүгээр багийн нутаг “О” гэх газар өвөлжиж байгаад 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүрэн гүү, хээр гүү хоёрыг хулгайд алдсан. ...Тэгтэл аймгийн цагдаагийн газраас ирсэн хүн танайх 2 гүү алдсан уу гэж асуугаад ирж уулз гэсний дагуу аав маань очиж уулзаад, адууг нядалсан газрыг очиж үз гээд явуулсан чинь мөн байсан” гэх мэдүүлэг /1хх-81-82 тал/, гэрч Б.А гийн өгсөн: “2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хээр
хүрэн зүстэй 2 тооны гүү хулгайд алдсан юм. Уг хоёр гүү хоёулаа хээлтэй байсан. ...2 гүүний арьс, шир, гэдэс, толгой зэрэг нь айлын өвөлжөөн дээрээс олдсон гэж манай хадам аав Б хэлж байсан” гэх мэдүүлэг /1хх-83-84 тал/, гэрч О.Т гийн өгсөн: “2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын 1 дүгээр багийн нутаг “М” гэх нэртэй газрын ... өвөлжөөнд өөрийн алдсан 2 мориныхоо гэдэс болон морины дэлтэй нь авч хаясан байсныг зүсээр өөрийн морь байна гэж мэдэж авсан. ...Тухайн өвөлжөөний баруун талын байранд хээр адууны толгой, түүний хээл, өвөлжөөний урд байсан жорлонд үзэхэд хээр адууны шир болон дэл, сүүл, гэдэс зэргийг хийсэн байсан. Уг адууны ширийг гаргаж үзээд ахиж жорлонгийн нүх рүү манай адууны арьс шир байна уу гэж үзтэл доор нь хар хүрэн адууны шир байхаар нь авалгүй үлдээчихээд яваад өгсөн. Уг айлын өвөлжөөнд манай 2 адуунаас гадна өөр айлын 2 адуу буюу хээлтэй гүүг нядалж мөн адил булсан байсан. ...машины ирсэн мөр нь хүргэн Т ын гадаа хөтөлж очсон. ...тээврийн хэрэгслийг Бүрэгхангай сумын цагдаа хурааж аваад машины тээшинд үзлэг хийхэд миний 2 морины сүүл байсныг би өөрийн нүдээр харсан” гэх мэдүүлэг /1хх-85-86 тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн: “...жорлон луу ороход нүхэнд малын арьс, шийр мэт зүйлс байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан. Уг арьс, шийр зэргийг гаргаж үзэхэд хээр, хүрэн зүсмийн адууны арьс болон шийр байв. Хүрэн зүсмийн адууны арьсыг дэлгэж үзэхэд цагаан өнгийн олоор гэх зүйлтэй байсан” гэх тэмдэглэл /1хх-72-74 тал/,
“Далай ван аудит” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 02/02-109 дугаартай “2 тооны хээлтэй гүү 2019 оны 4 сарын байдлаар 1900000 төгрөг” гэх дүгнэлт /1хх-219-227 тал/,
Хохирогч Ч.Ж гийн өгсөн: “Манай үхэр Булган аймгийн Булгансумын ... багийн нутагт оршин суух Т гэх айлд байдаг. 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өглөө Т миний гар утас руу залгаад “үхрээ хураасан чинь танай алаг сувай үхэр байхгүй байна. Манайх нүүх гэж байна та ирээд хайгаарай” гэхээр нь би хүү З , эхнэр Д нарын хамтаар Орхон сумын Ар булаг, Даваат, Хэц, Тариа зэрэг газраар хайгаад олоогүй. Манай үхэр нь Ингэтийн улаан халзан гэх үйлдэрийн үхэр байсан. Толгой болон нүүр хэсэг нь цагаан, дух, хүзүү хэсгийн үс нь буржгар, их үсэрхэг том биетэй үнээ байсан. Нуруу, дөрвөн хөл, сүүлний үзүүр, сэрвээ нь цагаан. Хүн хальт харвал алаг үнээ гэж харах үхэр байгаа юм. Би үхрийн ширийг хараад хүзүү, духны буржгар үс мөн цагаан хэсгээр нь танина. Бусад үхрээс арай урт үстэй” гэх мэдүүлэг /2хх-152-153 тал/,
Үхрийн ширийг хохирогч Ч.Ж гээр таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-133-135 тал/
“Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 07ны өдрийн 19/272 дугаартай: “1 тооны сувай үнээ, зах зээлийн үнэ 1200000 төгрөг
/2хх-161-167 тал/ гэх дүгнэлт,
Хохирогч Х.Г ын өгсөн: “...би 2019 оны 09 дүгээр сарын 20-ны орой Орхон сумын 2 дугаар багийн “Н” гэх газарт адуунуудаа бэлчээрт орхисон. 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө адуунууд маань Орхон сумын 2 дугаар багийн ...ы төв талаас ирцгээсэн. Тэгээд адуугаа бүртгэж үзэхэд хээр морь байхгүй байсан. Одоо болтол хайгаад олохгүй байна. Ер нь миний хээр морь адуунаасаа ердөө салдаггүй юм. ...Эзэн холбогдогчийг нь олж тогтоон намайг хохиролгүй болгож өгнө үү” гэх мэдүүлэг
/2хх-198-199 тал/,
Гэрч Б.А ын өгсөн: Би Булган аймгийн Орхон сумын ... багийн нутагт мал маллаж амьдардаг. Манай багийн малчин Х.Г а нь 40 гаруй тооны адуутай юм. ...2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө ...аас хээр зүсмийн зөв талынхаа гуянд дромон тамгатай 10 настай морио алдаад одоог хүртэал хайгаад олохгүй байгаа. ...” гэх мэдүүлэг /2хх-200 тал/,
“Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 07ны өдрийн 19/274 дугаартай “нас бие гүйцсэн нэг тооны морь 2019 оны 9 сарын байдлаар 1200000 төгрөг” гэх дүгнэлт /2хх-206-209 тал/,
Хохирогч Л.Б ийн өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн14 цагийн үед Орхон сумын 2 дугаар багийн нутаг Орхон гол руу бэлчээд уруудаад очиход нь тоолж үзэхэд улаан зүсмийн шүдлэн гунжин үнээ, хүрэн халзан зүсмийн сувай үнээ хоёр алга болсон ба ойр хавийн газруудаар нилээд хайсан боловч одоо болтол олдохгүй байна. ...эзэн холбогдогчийг нь олж тогтоон хохиролгүй болгож өгнө үү” гэх мэдүүлэг /2хх-81-82 тал/,
Гэрч Л.М гийн өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Орхон сумын ...д нүүж очиход нь 13 үхэрнээс хоёр үхэр алга болсон байсан ба хайгаад одоо хүртэл олоогүй гэсэн ...” гэх мэдүүлэг/2хх-83-84 тал/,
Гэрч Г.Х ы өгсөн: “...эдгээр залуучуудыг харж байсан. Надад ах Б нь хэзээ билээдээ сайн санахгүй байна. Нэг өглөө дэлгүүрт орж ирээд
“мах авах уу” гэж надад хэлээд нэг үхэр зарж байсан ...” гэх мэдүүлэг /2хх-92 тал/, “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 19/277 дугаартай: “хүрэн халзан зүсмийн сувай үнээ 2019 оны 9 сарын байдлаар 1200000 төгрөг, улаан зүсмийн гунжин үнээ 2019 оны 9 сарын байдлаар 850000 төгрөг, нийт 2050000 төгрөг” гэх дүгнэлт /2хх-94-98 тал/,
Хохирогч Г.С ын өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Зүйлийн хөндийд эхнэр С ийн хамт гэртээ унтаж байхад эхнэр С “машин дуугарлаа, хүн орилоод байна” гэхээр нь би орноосоо босч гэрийнхээ гадаа гарахад хөх өнгийн **-** УБИ улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгсэл хөдлөөд яваад өгсөн. Гэртээ буцаад ортол 30 гаруй минут болоод дахиад машины дуу гараад нохой хуцаад байсан. Гадаа гарч ирэхэд гэрийн урд талын хашаатай хонь, ямаануудаас хоёр залуу нэг хонь дамжлаад ачих гээд явж байхаар нь би орилоход хоёулаа зугтаад жалга руу гүйгээд орсон. Би гэрийнхээ ******** дугаарын утаснаас саахалт айл Б руу залгаад “хүмүүс мал хулгай хийлээ, чи хүрээд ирээч” гэж хэлсэн. Б гэрт ирэхэд гэрийн ойролцоо хөх өнгийн **-** УБИ улсын дугаартай “Портер” зогсож байсан. Цонхоор нь харахад цус болсон сүх, бугуйл, цэнхэр өнгийн гялгар том цаасан дэвсдэг уут /цус болсон/, хүрз зэрэг байсан. **-** УБИ улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгсэлд машины түлхүүр нь зоогоотой байхаар нь түлхүүрийг авч портер машиныг түгжсэн. Удалгүй өндөр биетэй, юүдэнтэй бор малгайтай цамц, бараан хувцастай 170-175 см өндөртэй, 20-25 орчим насны залуу, намхан биетэй, алаг нүдтэй, 150-155 см өндөр бараан хувцастай, хоёр залуу хүрч ирээд “согтуу хүн алдчихлаа хайж яваад ирлээ” гэхээр нь “та нар худлаа яриад бай, хулгай хийхийг чинь нүдээрээ харцгаасан” гэж хэлэхэд хулгай хийснээ хүлээсэн. Манай хашаатай байсан хонь ямаануудаас хар толгойтой нас бие гүйцсэн эр хонийг тэр 2 залуу хулгайлаад портерт ачиж байгаад баригдсан. Гомдолтой, шалгуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /2хх-243-246 тал/,
Иргэний нэхэмжлэгч Б.Т гийн өгсөн: “Би уг хэрэгт өөрийн охин Д.З гийн эзэмшлийн **-** УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг цагдаагийн байгууллагад битүүмжлүүлэн хураалгасан. Уг тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд авмаар байна. Хулгайн хэрэгт ашиглах гэж байгааг мэдээгүй, Уул руу гишүү түүчихээд ирье гэхээр нь өгөөд явуулсан” гэх мэдүүлэг /2хх-247-248 тал/,
Гэрч А.Б ы өгсөн: “...шөнө 02 цагийн үед манай гэрийн ******** утас руу саахалт айлын С утсаар залгаж “манай гэрийн урд зам дээр портер машинтай хүмүүс ирж хулгай хийгээд зугтаачихлаа, чи хүрээд ир, гэрийн ойролцоо машин нь харагдаад байна” гэхээр нь би гэрээсээ цагаан өнгийн “Мустанг-5” загварын мотоцикльтой гараад С ынх руу очих замд хөх өнгийн **-** УБИ улсын дугаартай портер байхыг харсан. Дотор нь хүмүүс харагдаагүй. Ингээд шууд С ынд очоод С ыг мотоциклынхоо ард сундлаад хөх өнгийн портер дээр ирэхэд хаалга нь түгжээгүй, цонх нь онгорхой, түлхүүр нь зоолттой байхаар нь би машиныг асааж унаад, С мотоцикль унаад бид хоёр гэрт нь ирсэн. Удалгүй өндөр, нам хоёр залуу ирээд “согтуу нэг хүнээ хайгаад явган явж байгаад ирлээ” гэж худлаа яриад байсан. Би машины түлхүүрийг өгөөгүй, цагдаа дуудаж өгнө гэж хэлсэн. Үүрээр манай сумын хэсгийн төлөөлөгч байсан Э ирээд бид нар хулгай хийсэн 2 залууг аваад
Эрдэнэт орцгоосон юм...” гэх мэдүүлэг /3хх-1-2 тал/, гэрч Б.А гийн өгсөн: “...С манай гэрт мотоцикльтой ирээд манай хашаатай хонь руу хулгайч ороод 1 хонь хулгай хийгээд баригдсан гэж хэлсэн. Би ямар хүмүүс хулгай хийснийг очиж харахаар С ынд очиход юүдэнтэй цамцтай, алаг нүдтэй өндөр бор залуу, бараан өнгийн хувцастай, алаг нүдтэй махлагдуу намхан залуу С ын гэрт байсан...” гэх мэдүүлэг /3хх03 тал/,
“Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 07ны өдрийн 19/275 дугаартай: “нас гүйцсэн эр хонь 2019 оны 9 сарын байдлаар 200000 төгрөг” гэх дүгнэлт /3хх-13-17тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Т.Б ын яллагдагчаар өгсөн: “2019 оны 04 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө өөрийнхөө улаан өнгийн
“Даюун” загварын, улсын дугааргүй мотоциклиор явж Бүрэгхангай сумын “М” гэх газарт бэлчээрлэж байсан 20 гаруй тооны адууг тэнд нь хашиж байгаад хул морь, хүрэн морь хоёрыг барьж уяад эргэж гэртээ ирээд дүү М ас ахдаа 2 адуу гаргалцаад өг гэж гуйгаад 2 тооны адуугаа төхөөрч гаргасан. Тухайн үед М хулгайн адуу гэж мэдсэн, мэдээд надтай хамт адууны гэдэс дотор зэргийг газар булсан” гэх мэдүүлэг /1хх-26-29 тал/,
...“2018 оны 10 дугаар сарын эхээр байх өдрийг нь сайн санахгүй байна. Шөнийн цагаар “М” гэх газар бэлчиж байсан 20 гаруй тооны үхрийг гэрийнхээ гадаа тууж ирээд улаан монгол үхэр барьж аваад тэр шөнөө төхөөрөн
Эмээлтийн наана очиж танихгүй ченжид зарсан” гэх мэдүүлэг /1хх-66-68 тал/,
...“Булган аймгийн Бүрэгхангай сумын 1 дүгээр багийн нутаг О гэх газраас Б.Б ын 2 тооны адууг хулгайлсан. Тухайн үед би хэний адуу гэдгийг мэдээгүй, хулгай хийхдээ өөрийнхөө улаан өнгийн “Даюун” загварын улсын дугааргүй мотоцикльтой явсан. Харин гаргахдаа өөрийн дүү М тай хамт гаргасан. Махыг нь Улаанбаатар хот руу би ганцаараа авч яваад Эмээлт захын тэнд байдаг танихгүй ченжид өгсөн” гэх мэдүүлэг /1хх-103-105/,
...“2019 оны 03 дугаар сарын дунд үеэр шөнө гэртээ унтаж байгаад өөрийн улаан өнгийн “Даюун” загварын улсын дугааргүй мотоцикльтой явж “Б” гэх газраас нэг тооны үрээ хулгайлж авчираад гэрийн гадаа янзалж төхөөрөөд махыг нь гэртээ хэрэглэсэн. ...хүнс муутай, махны хэрэг гараад хулгай хийсэн” гэх мэдүүлэг /1хх-127-129 тал/,
...“2018 оны 08 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө гэртээ ганцаараа байж байгаад Булган аймгийн Бүрэгхангай сумын 1 дүгээр багийн нутаг “Т” гэх газраас 20 гаруй тооны үхэр дотроос нэг тооны улаан алаг гунжин үхэр хулгайлан өөрийн мотоциклиор хөөж гэрийн ойролцоо авч ирээд жалганд ганцаараа янзалж төхөөрөн хүргэний “Гранд марк 2” загварын тээврийн хэрэгслээр махыг авч Улаанбаатар хотын наана эмээлт захын танихгүй ченжид зарсан” гэх мэдүүлэг /хх-182-184 тал/,
...“Би тухайн үед хүрэн, хээр зүсмийн 2 тооны гүүг хулгай хийгээд айлын өвөлжөөнд уясан. Тэгээд тухайн хоёр гүүг хамт гаргалцаад өгөөч гэж өөрийн төрсөн дүү Т.М ыг гуйж, дагуулан авчирч уг тооны гүүг гаргасан. Тэгээд М ыг гэрт нь хүргэж өгчихөөд цаашаа ганцаараа махаа аваад явсан...” гэх мэдүүлэг /1хх-212 тал/,
Шүүгдэгч Т.М ын яллагдагчаар өгсөн: “2019 оны 04 дүгээр сарын 21ний өдрөөс 24-нд шилжих шөнө 00-01 цагийн үед гэртээ унтаж байтал ах Б гаднаас орж ирээд намайг сэрээж, 2 тооны адуу гаргалцаад өгөөч гэхээр нь “та хаанаас авчирсан юм бэ, ямар учиртай адуу юм бэ” гэж асуухад надад юм хэлээгүй, гаргалцаад өг гэхээр нь хамт явж гаргалцсан. Хоёр адуун дээр очиход “М” гэх газар айлын эзэнгүй малын өвөлжөөний хашаа байсан. Тэр хоёр адууг гаргасны дараа ах намайг гэр рүү хүргэж өгөөд ганцаараа буцаад адуу руу явсан. Үүнээс хойш надад мэдэх зүйл байхгүй. Тухайн үед адууг нь гаргалцаад 2 ширийг ухсан бие засах газарт хийж, дотор гэдсийг нь газар ухаж, хоёр толгойг нь хашааны дээвэр дээр гаргаж шидсэн...” гэх мэдүүлэг /1хх-32-35 тал/,
..."би яг хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна ойролцоогоор 2019 оны 04 дүгээр сарын эхээр байхаа гэртээ байж байхад оройн 00-01 цагийн хооронд манай ах Б гэрт ирсэн. Намайг унтаж байхад 2 адуу гаргалцаад өгчих гэж хэлсэн. Тэгээд би ахыг дагаад цуг явж эзэнгүй айлын өвөлжөөнд очсон. Тухайн газарт бараан зүсмийн 2 тооны адуу байсан. Тэгээд ах Б ын хамтаар уг 2 адууг гаргалцаж төхөөрсөн. Арьс ширийг нь болохоор жорлон луу хийсэн. Гэдэс дотрыг нь малын өтгөнд булсан ...би тухайн үед хулгайн адуу юм болов уу гэж бодож байсан... адуу гаргасны маргааш өдөр нь манай ах Б 300000 төгрөг бэлнээр өгсөн. ...би гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна” гэх /1хх-211 тал/ мэдүүлгийн эх сурвалжийг шалгаж, дээрх нотлох баримтуудаар нотолсон байна. Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд халдлагын зүйл нь мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдана.
Шүүгдэгч нар нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн малыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэсэн нь Монгол улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд санаатай халдаж хохирол учруулсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл гэж үзнэ.
Түүнчлэн шүүгдэгч Т.Б , Т.М нарын иргэн Г.С ын 200000 төгрөгийн үнэлгээ бүхий нэг тооны эр хонийг хулгайлахыг завдсан үйл баримтын хувьд шүүгдэгч нар бүлэглэж бусдын мал хулгайлах гэмт хэргийг үйлдэхэд шууд чиглэсэн “хонийг барьж дамжлан тээврийн хэрэгсэлд ачих” үйлдлийг санаатай хийсэн, тэдний үйлдлийн улмаас хор уршиг учрах бодит заналхийлэл буй болсон боловч иргэн Г.С гэрээс гарч ирснээр тухайн үйлдэл илрэх болсноор гэмт хэргийг туйлд нь хүргэж чадаагүй, тэдний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй байх тул шүүгдэгч Т.Б , Т.М нар нь гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутай байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Т.Б , Т.М нарын дээрх үйлдэл нь өмчлөх эрхийн эсрэг бусдын мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн
2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Т.Б д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн
2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн
17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Т.М д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Б , Т.М нарын 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрүүдийн хооронд бусдын мал хулгайлсан, хулгайлахыг завдсан үйлдлийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулахаас өмнөх хуулиар хэргийг зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн хуулийн заалттай нийцсэн байна.
Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн иргэн Л.Б т 2050000 төгрөгний, Х.Г ад 1200000 төгрөгний, Булган аймгийн Бүрэгхангай сумын 1 дүгээр багийн иргэн Б-О т 1000000 төгрөгний, Б.Б т 1900000 төгрөгний, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 1 дүгээр багийн иргэн О.Т д 2700000 төгрөгний, Орхон аймгийн БаянӨндөр сумын Хүрэнбулаг багийн иргэн Ч.Ж д 1200000 төгрөгний хохирол тус тус бодитой учирсан байх ба шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Б , Б.М нараас хохирогч Б.Б , Б-О нарын дансанд 3000000 төгрөгийг /1хх-234 тал/, хохирогч О.Т гийн дансанд 1200000 төгрөгийг /2хх-23тал/ тус тус шилжүүлсэн баримт, ял оногдуулах шүүх хуралдаанаас завсарлага авч хохиролд хохирогч О.Т гийн дансанд 1500000 төгрөгийг, Ч.Ж гийн дансанд 1200000 төгрөгийг, Х.Г ын дансанд 1200000 төгрөгийг тус тус шилжүүлж, хохирогч Л.Б т 2050000 төгрөгийг бэлнээр төлж баримтыг шүүхэд гаргаж өгснөөр гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдсөн, шүүгдэгч Т.Б , Т.М нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Харин гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Sonata 5” загварын **-** ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь Б.Б ийн нэр дээр байгаа боловч /хх2-146 тал/ иргэний нэхэмжлэгч Ц.Б ы эзэмшилд байсан, шүүгдэгч Т.М ын иргэн Ц.Б тай иргэний эрх зүйн харилцаанд орж “Sonata 5” загварын **-** ОРА улсын дугаартай машиныг 1800000 төгрөгөөр худалдаж авсан нь нотлогдож байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Ц.Б нь тооцооны үлдэгдэл 800000 төгрөгөө нэхэмжилнэ гэж байх тул гэмт хэргийн шууд бус хохиролд шүүгдэгч Т.М ас 800000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ц.Б д олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Т.Б , Т.М нарын бусдын мал хулгайлсан болон хулгайлахыг завдсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд "Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно" гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Т.Б ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хуйлгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд, шүүгдэгч Т.М ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Т.Б , Т.М нарын хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Б , Т.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн ...” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн ...” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тооцох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Т.М , Т.Б нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон бусад хувийн байдлын талаарх нотлох баримтуудаас /хх1-185-201, 3хх-43 тал/ дүгнэлт хийж анх удаа гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн болон шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, хохирол хор уршгийн хэр хэмжээг харгалзан үзэж ялыг ялгамжтай оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Иймд шүүгдэгч Т.М ын бусдын мал хулгайлсан, хулгайлахыг завдсан үйлдэлд тус тус нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж нэмж нэгтгэх, шүүгдэгч Т.Б ын бусдын олон тооны мал хулгайлсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хорих ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хорих ял, мал хулгайлахыг завдсан үйлдэлд нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, уг ялыг нэмж нэгтгэн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Ц.Б , Б.Т нарын гэрчээр өгсөн мэдүүлэг /3хх-5, 76 тал/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /2хх-146, 3хх-46 тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Даюун” загварын улсын дугааргүй /мотоцикль/ тээврийн хэрэгсэл, **-** ОРО улсын дугаартай, “Sonata 5” загварын цагаан өнгийн тээврийн хэрэгсэл, цэнхэр өнгийн “Hyundai Porter 0” загварын **-** УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжилж, уг тээврийн хэрэгслүүдийн өмчлөгч, эзэмшигчийг шалгаж тогтоосон байх тул прокурорын 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 5/10 дугаартай тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Т.Б ын эзэмшлийн 1530000 төгрөгийн үнэлгээтэй, улаан өнгийн “Даюун” загварын улсын дугааргүй мотоцикль /1хх-155 тал/, мөрдөгчийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Т.М ын эзэмшлийн 2400000 төгрөгийн үнэлгээтэй, **-** ОРО улсын дугаартай, “Sonata 5” загварын цагаан өнгийн тээврийн хэрэгслийг /2хх-147 тал/ тус тус хурааж, үнийг Улсын төсөвт шилжүүлж, мөрдөгчийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн **-** УБИ улсын дугаартай, “Hyundai Porter 0” загварын цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийг /3хх-46 тал/ түүний эзэмшигч иргэний нэхэмжлэгч Б.Т гийн эзэмшилд үлдээж, тээврийн хэрэгслийн 4400000 төгрөгийг шүүгдэгч Т.М , Т.Б нараас хувь тэнцүүлэн гаргуулж Улсын төсөвт шилжүүлэхээр тус тус шийдвэрлэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 8.5 м урттай нэг талын үзүүрийг зангидсан, нөгөө талын үзүүртэй төмөр цагиргыг сураар бэхэлсэн уяа /бугуйл/; улаан өнгийн иштэй, ямар нэг содон шинж тэмдэггүй хуучин эдэлж хэрэглэж байсан хутга; шаргал өнгийн модон иштэй, хуучин эдэлж хэрэглэж байсан сүх; улаан, цагаан эрээн зүсмийн олон хэсэг болгон жижиглэсэн үхрийн шир тус бүр нэг ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Энэ хэргийн улмаас шүүгдэгч Т.М д 2019 оны 11 дүгээр сарын 11ний 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл, шүүгдэгч Т.Б д 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тус тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч /хх2-56, хх3-41,140-142,162,224 тал/, өнөөдрийн байдлаар шүүгдэгч Т.М нийт 59 хоног, шүүгдэгч Т.Б нийт 221 хоног тус тус цагдан хоригдсон байна.
Иймд шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Т.М , Т.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Шүүгдэгч Б овогт Т.Б ыг Эрүүгийн хуулийнерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хуйлгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд, Ш овогт Т.М ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хуйлгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тус тус тооцсугай.
Шүүгдэгч Т.Б ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаарзүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн
17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар; шүүгдэгч Т.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 /дөрвөн зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгтзаасныг баримтлан шүүгдэгч Т.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хорих ялаар; шүүгдэгч Т.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус тогтоосугай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныгбаримтлан шүүгдэгч Т.Б д оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгтзааснаар шүүгдэгч Т.М д оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүний оршин суугаа газрын засаг, захиргааны нэгжид эдлүүлж, уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.М д сануулсугай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгтзаасныг баримтлан шүүгдэгч Т.Б ын цагдан хоригдсон 221 /хоёр зуун хорин нэг/ хоног, шүүгдэгч Т.М ын цагдан хоригдсон 59 /тавин ес/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.
Шүүгдэгч Т.Б , Т.М нар нь бусдад төлөх төлбөргүй,хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгтзаасныг журамлан эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 5/10 дугаартай тогтоол, мөрдөгчийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн болон 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн Т.Б ын эзэмшлийн улаан өнгийн “Даюун” загварын улсын дугааргүй, 1530000 /нэг сая таван зуун гучин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий /мотоцикль/ тээврийн хэрэгслийг, Т.М ын эзэмшлийн цагаан өнгийн “Sonata 5” загварын **-** ОРО улсын дугаартай, 2400000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг тус тус хурааж, үнийг Улсын төсөвт шилжүүлж, эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, цэнхэр өнгийн “Hyundai Porter 0” загварын **-** УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг түүний эзэмшигч, иргэний нэхэмжлэгч Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн иргэн Б.Т -ийн эзэмшилд үлдээж, түүний үнэ 4400000 /дөрвөн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Т.Б , Т.М нар нараас хувь тэнцүүлэн тус бүр 2200000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж Улсын төсөвт шилжүүлж, шүүгдэгч Т.М ас 800000 /найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Орхон аймгийн ... оршин суух Ц.Б-д олгосугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 8.5 м урттай нэг талын үзүүрийг зангидсан, нөгөө талын үзүүртэй төмөр цагиргыг сураар бэхэлсэн уяа /бугуйл/; улаан өнгийн иштэй, ямар нэг содон шинж тэмдэггүй хуучин эдэлж хэрэглэж байсан хутга; шаргал өнгийн модон иштэй, хуучин эдэлж хэрэглэж байсан сүх; улаан, цагаан эрээн зүсмийн олон хэсэг болгон жижиглэсэн үхрийн шир тус бүр нэг ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд даалгасугай.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчинтөгөлдөр болтол шүүгдэгч Т.М д авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Т.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэ лтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.М д авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Т.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД