| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2020/0078/Э |
| Дугаар | 85 |
| Огноо | 2020-04-21 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 85
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч М.Сайнзаяа,
Шүүгдэгч М.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Х д холбогдох эрүүгийн 2015001030056 дугаартай, 163/2020/0078/Э индекстэй хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 40 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт М.Х.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Х ыг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “М” гэх газраас шинэс төрлийн 3.704 м3 хэмжээтэй түлээний мод бэлтгэж, 2020 оны 02 дугаар сарын 11-нд шилжих шөнө 01 цагийн үед **-** ОРХ улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгслээр Орхон аймгийн Баян-Өндөр сум руу гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Х ы өгсөн: 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн шөнө Булган аймгийн Бугат сумын “М” гэх газраас мод бэлтгэж, тээвэрлэж яваад Орхон аймгийн Баян-Өндөр сумын төвд баригдсан. Байгаль экологид 666720 төгрөгийн хохирол учирсан ба үүнийгээ төлж барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг болон эрүүгийн 2015001030056 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Х нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “М” гэх газраас шинэс төрлийн 3.704 м3 хэмжээтэй түлээний мод бэлтгэж, 2020 оны 02 дугаар сарын 11-нд шилжих шөнө 01 цагийн үед **-** ОРХ улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгслээр Орхон аймгийн БаянӨндөр сум руу гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэл болон модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-15 тал/,
Иргэний нэхэмжлэгч Ч.Б ийн өгсөн: “...М гэх газрыг миний бие хариуцаж ажилладаг, 2020 онд мод бэлтгэх тусгаарлалт хийгдсэн газар байгаа юм. М.Х нь манай нутгийн залуу, зүс танина. Надаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ” гэх мэдүүлэг /хх-28-29 тал/,
Гэрч Н.Э ын өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 11-ний шөнө 01 цагийн үед “Яргуйт” багт үүрэг гүйцэтгээд явж байтал хөх өнгийн **-** ОРХ улсын дугаартай “Huyndai Porter” загварын тээврийн хэрэгсэл түлээний мод аччихсан Бугат чиглэлээс ирж байхаар нь зогсоож шалгахад М.Х нь мод бэлтгэх эрхийн бичиг болон гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэн явж байхаар нь жижүүрийн бүрэлдэхүүнд хэлж цагдаагийн газрын жижүүрийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг /хх-6 тал/,
Орхон аймгийн сум дундын ойн ангийн шинжээчийн экологи эдийн засгийн хохирлыг тооцсон “**-** ОРХ улсын дугаартай автомашинд 48 ширхэг, модны хэмжээ 3.704 м3, шинэс, хуурай мод байна. Нийт ойн санд учруулсан хохирол 222240 төгрөг” гэх 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01 тоот дүгнэлт /хх-4950 тал/,
Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “Уг үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасны дагуу 3 дахин өсгөн тооцоход 666720 төгрөг болж байна” гэх дүгнэлт /хх-54 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч М.Х ы гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 10-ний өдөр гэрт түлээний модгүй билчихоод 10 цагийн үед хуурай дүү Б гийн эзэмшлийн **-** ОРХ улсын дугаартай “Huyndai Porter” загварын тээврийн хэрэгслийг гуйж аваад түлээ, модонд Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багийн “М” гэх газар луу явсан. Тэгээд тэр газарт очоод унасан унианг мод хөрөөдөж бэлтгэн машиндаа ачаад 2020 оны 02 дугаар сарын 11-ний шөнө 01 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт баг орох гээд явж байтал хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар шалгаад “ бэлтгэх эрхийн бичиг байна уу” гэхээр нь “байхгүй” гэтэл цагдаагийн газар орно гээд дагуулаад явсан. Би мод бэлтгэхдээ эрхийн бичиг авч яваагүй. ...” гэх мэдүүлэг /хх-73-74 тал/,
Гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж эд мөрийн баримтаар хураагдсан Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн бинзен моторт хөрөө зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Хууль бусаар мод бэлтгэх, гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэсэн гэдэгт мод бэлтгэх болон тээвэрлэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгоно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаар шүүгдэгч М.Х ы эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь идэвхтэй, өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, түүний үйлдлийн улмаас ойн санд 222240 төгрөгийн хохирол /хх-49-50 тал/ учирсан нь Орхон аймгийн сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.2 дугаар зүйлд заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр 666720 төгрөгийн /хх-54 тал/ хохирол, нөхөн төлбөрийг төлсөн нь /хх84-85 тал/ нотлогдож байх тул түүнийг төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч М.Х ы хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэсэн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд "Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно" гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж тус тус заасны дагуу шүүгдэгч М.Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
М.Х ы хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.Х д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн 60-64 дүгээр талд авагдсан түүний өмнө ял шийтгүүлж байгаагүй талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, ам бүл 6, эхнэр бага насны хүүхдүүдийн хамт амьдарч байгаа түүний хувийн байдал хувийн байдлыг тодорхойлсон Орхон аймгийн Даваат багийн Засаг даргын тодорхойлолт зэргийг судалж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэрэг хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, учруулсан хохирлыг арилгасан байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж прокурорын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн **-** ОРХ улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгсэл нь иргэн Т.М ийн өмчлөл, эзэмшилд байгаа болох нь түүний иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг /хх-78-79/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-36 тал/ зэрэг баримтуудаар нотлогдсон байх тул тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчид нь үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдэж олсон 48 ширхэг буюу 3.704 м3 хэмжээтэй мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 72000 төгрөгийн үнэ бүхий моторт цахилгаан хөрөөг тус тус хурааж үнийг, мөн шүүгдэгч М.Х аас “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ний шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн /хх-31-36 тал/ үнэлгээний дагуу уг “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгслийн үнэ 1500000 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь ******* тоот дансанд оруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Х ы хохиролд Төрийн банкны Булган аймгийн Бугат тооцооны төвөөр дамжуулан төлсөн 666720 /зургаан зуун жаран зургаа долоон зуун хорь/ төгрөгийг Төрийн сан дахь ******* дугаар данснаас буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь ******* тоот дансанд оруулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч М.Х нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэх зүйлгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.Х д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД