| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 101/2014/02273/И |
| Дугаар | 181/ШШ2016/01318 |
| Огноо | 2016-11-23 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 181/ШШ2016/01318
2016 оны 11 сарын 23 Дугаар 181/ШШ2016/01318 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Даваасүрэн даргалж, шүүгч Б.Ууганбаяр, шүүгч С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, ****** хэсэгт оршин суух, **** онд төрсөн, 54 настай, эрэгтэй, УХ:***** тоот регситрийн дугаартай, ***** овогт Г.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, *******н гудамж 3-т байрлах Н.Ш.Ш.Г.А,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, ***** гудамжид байрлах К.банк-д тус тус холбогдох
Хууль бус ажиллагааны улмаас бусдад шилжүүлсэн 210.089.412 төгрөг, уг мөнгийг хадгаламжид хадгалж байгаа хугацааны хүү 59.087.513 төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Бы өмгөөлөгч Д.М, Б.У, хариуцагч Н.ш.г.а-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч В.У хариуцагч К.банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч, гуравдагч этгээд Ё.С, гуравдагч этгээд Ч.Х-н өмгөөлөгч Р.Б, иргэдийн төлөөлөгч Б.Ал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон түүний өмгөөлөгч Д.М, Б.У нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.Б-д **** дүүргийн шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ***** тоот шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн **** тоот магадлал, Улсын Дээд шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн *****тоот тогтоолын дагуу иргэн Ё.С, Ч.Х нараас 210.098.412 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн, шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас бичигдэж Н.Ш.Ш.Г.А-ны ш.г О.Б шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байдаг.
2.
Гэвч шийдвэр гүйцэтгэгч О.Б нь төлбөр төлөгч Ё.С, Ч.Х нараас 210.098.412 төгрөгийг гаргуулах ажиллагаа явуулахдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль зөрчин тойрог зөрчин ажиллагаа явуулж, төлбөр авагч Г.Б-д олгох ёстой төлбөрийг К.банкинд шилжүүлэн ***** ХХК-ийн төлбөрийг төлүүлсэн бөгөөд дээрх ажиллагааг явуулахдаа төлбөр авагчид мэдэгдээгүй, түүнийг оролцуулалгүйгээр “төлбөр төлөгч төлбөрөө бүрэн төлсөн” гэх үндэслэлээр шийдвэр гүйцэтгэлийн материалыг хаасан байсан.
Г.Б нь ****ХХК-ийн захирал, хувьцаа эзэмшигч (33 хувийн хувьцаа ззэмшигч) учир түүний авах авлагыг төлбөрт нь шилжүүлсэн гэх тайлбар хэлсэн боловч төлбөр төлөгч Ё.С, Ч.Х нартай хуйвалдаж, төлбөрийг Ч.Б-д олгуулахгүйгээр К.банкинд төлснөөр Хангарьд худалдааны төвийн 2, 3 дугаар давхрыг барьцаанаас чөлөөлүүлэх зорилгоор өөрийн удирдлага болох НШГА-ны дэд дарга Ч.Э, Т.Ө нартай уулзуулан, К.банкинд төлөхийг зөвшөөрч, өөрөө Ё.С-тай хамт 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр К.банкинд 210.098.412 төгрөгийг төлсөн байдаг. Улмаар К.банкны барьцаанд байсан Хангарьд худалдааны төвийн 2, 3 дугаар давхрын хэсгийг барьцаанаас чөлөөлсөн албан бичгийг ****** дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэн барьцаанаас чөлөөлж,Ё.С, Ч.Х нарын нэр дээр өмчлөлийг нь шилжүүлэн бүртгүүлсэн. Энэхүү хууль бус, албан тушаалын байдлаа төлбөр төлөгчийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглуулсан үйлдлийг төлбөр авагч Г.Б 3 хоногийн дараа буюу 2012 оны 05 дугаар сарын 02-нд мэдэж ахлах шийдвэр гүйцэтгэгч Ж.Н-д гомдол гаргасан ба татгалзсан хариу өгсөн тул шүүхэд гомдол гаргасан. ****** дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн **** тоот шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ***** тоот магадлал, УДШ-ийн 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн **** тоот тогтоолоор Г.Б-ы нэхэмжлэлийг хангаж, хууль бусаар явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосон. Хууль бус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зөвтгөн дахин явуулах ажиллагааг сэргээн явуулалгүй дарагдуулж, төлбөр авагчаас НШГА-д хандан 2013 оны 08 дугаар сарын 26-нд гаргасан хүсэлтийг хүлээн аваагүй тул ШШГЕГ-ын шийдвэр гүйцэтгэх албанд гомдол гаргасны дагуу 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ***** тоотын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулсан. Өнөөдрийн байдлаар 210.098.412 төгрөг К.банкны эзэмшилд хууль бусаар шилжүүлсэн ажиллагааг зөвтгөн явуулж төлбөр авагч Г.Бд олгох ажиллагааг явуулахгүй арга саам хийсээр байна. НШГА-ны шийдвэр гүйцэтгэгч О.Б, дэд дарга Ч.Э, Т.Ө нар нь албан тушаалын байдлаа ашиглан гүйцэтгэх хуудасгүйгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулан төлбөр авагч Г.Б-д олгогдох төгрөгийг өөр этгээдэд шилжүүлээгүй бол Г.Б нь одоог хүртэл 210.098.412 төгрөгийг авч чадахгүй, өнөөг хүртэлх хугацаанд хохирсоор байхгүй байх байжээ. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 87.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зйүлийн 497.1, 498.2 дахь хэсэгт зааснаар Н.Ш.Ш.Г.Анаас 210.098.412 төгрөгийг гаргуулан иргэн Г.Б-д олгож өгнө үү.
Дээр дурдсан хууль бус ажиллагааны улмаас К.банкинд Ё.С, О.Б нар нь 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 210.098.412 төгрөгийг төлсөн бөгөөд энэхүү мөнгө нь өнөөдрийн байдлаар тус банкинд хадгалагдаж байна.
3.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бусаар явагдсан болохыг тогтоосон шүүхийн эцсийн шийдвэр 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гарсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар дээрх мөнгийг шийдвэр гүйцэтгэлийн дансанд буцаан байршуулахыг шаардсан боловч К.банк шилжүүлэхээс татгалзсан байна. Тус банкны төлөөлөгчид нь шүүхэд хэрэг хянан шийдвэр ажиллагаанд биечлэн оролцож байсан шүүхийн процесс, шүүхэд ямар асуудлыг шийдвэрлэсэн, шүүхийн дүгнэлт, хэргийн оролцогчдын гомдол, тайлбарыг нэг бүрчлэн мэдэж, ойлгож, өөрсдөө тайлбар гарган оролцож байсан. К.банкинд шилжүүлсэн, тус банкинд хадгалагдаж байгаа мөнгийг 2014 оны 03 дугаар сарын 30-нд банкинд бус төлбөр авагч Г.Б-д шилжих ёстой байсан. Иймд банкинд шилжүүлсэн хугацаа буюу 2014 оны 03 дугаар сарын 30-наас банкны хугацаагүй хадгаламжид жилийн 7,50 хувийн хүүтэй хадгалагдаж байгаа гэж үзэж тооцвол 210.098.412 төгрөгийн хүү 59.087.513 төгрөг болж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 79 дүгээр зүйлд шийдвэр гүйцэтгэх албанаас мөнгө хадгалах журмыг зохицуулсан байна. НШГА нь төлбөрт шилжүүлэх мөнгийг К.банкинд хадгалагдаж байгаа гэж тайлбарладаг. Хуульд зааснаар бусдад хадгалагдаж байгаа мөнгөн хөрөнгийг төлбөр авагчид буцаан олгоход хүүгийн хамт олгох хуулийн зохицуулалттай тул К.банкинд хадгалагдаж байгаа хугацааны, энэ хугацаанд банк нь өөртөө байршуулан ашиг олж байсан учир хүүг гаргуулах үндэслэлтэй болно. Иймд К.банкнаас 59.087.513 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Н.Ш.Ш.Г.Аны итгэмжлэгдсэн төлөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 11 тоот шийдвэрээр Ё.С, Ч.Х нараас 210.098.41 төгрөг гаргуулж Г.Б-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Ё.С, Ч.Х нараас Г.Б-д 210.098.412 төгрөгийг олгохоор гаргуулсан ба уг мөнгийг К.банкинд бэлнээр тушаан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Гэвч Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ***** тоот шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн **** тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар К.банкинд төлбөрийн мөнгийг Шийдвэр гүйцэтгэх албаны дансанд буцаан шилжүүлэхийг 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ***** тоот албан бичгээр хүргүүлж, ***** дүүргийн бүртгэлийн хэлтэст 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2/5336 тоот албан бичгээр Ё.С-ын өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг буцаан Г.Б-ы өмчлөлд шилжүүлэх мэдэгдлийг хүргүүлсэн. Иймд нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч К.банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Улсын Дээд шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 31 тоот тогтоолоор Ё.С, Ч.Х нараас 210.098.412 төгрөг гаргуулж Г.Бд, Г.Б-аас *****д худалдааны төвийн 2, 3 дугаар давхрыг гаргуулж Ё.С, Ч.Х нарт олгохоор шийдвэрлэгдэж байжээ. Шүүхийн шийдвэрээр Г.Б-д 210,098.412.00 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн этгээд нь Ё.С бөгөөд төлбөр авагчийн хүсэлтийн дагуу энэхүү шүүхийн шийдвэрийг Шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгжүүлэхээр болсон.
Төлбөр төлөгч Ё.С-ын үүрэг хэдийд, ямар хөрөнгөөр, хэрхэн төлөгдөх нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогчид болон энэхүү ажиллагааг эрхлэн явуулж буй эрх бүхий байгууллагын хоорондын харилцан хамаарлаас улбаатай асуудал юм. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удаашралтай явагдсаны эрх зүйн үр дагаврыг тэдгээрийн оролцогчдын гэм буруутай тал нь хариуцан төлөх ёстой юм. Тус банк нь энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хуулийн дагуу эрх эдэлж, үүрэг хүлээж оролцоогүй тул төлбөр төлөгчийн зүгээс төлбөрөө удаасны үр дагаварыг хариуцах ёсгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 210.089.412 төгрөгийг Н.Ш.Ш.Г.Аны хууль бус ажиллагааны улмаас өөр этгээдэд шилжүүлсэн хэмээн хохирол шаардаж байна. Өөр этгээдэд энэхүү мөнгөн хөрөнгийг шилжүүлсний буруутай этгээдийг Н.Ш.Ш.Г.А хэмээн үзсэн хэрнээ К.банкнаас хүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд К.банк нь өөрийн барьцаа хөрөнгө болох *****д худалдааны төвийн 2, 3 дугаар давхрын талбайг зээлийн барьцаанаас чөлөөлсөн байдаг юм. Энэхүү барьцаа хөрөнгө чөлөөлсөн асуудал бус хэмээн шүүхээс үзсэн атал К.банкны барьцааны эрхийг өнөөдрийг хүртэл өмнөх байдалд нь буцаан сэргээх арга хэмжээг Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас авч хэрэгжүүлээгүй. Тус банк нь 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр барьцаа хөрөнгийг чөлөөлөх болон тухайн хөрөнгийг шилжүүлэн авах ажиллагааг нэг зэрэг хийсэн тул “барьцааны эрхийг буцаан сэргээх” болон “мөнгөн хөрөнгийг буцаан шилжүүлэх ажиллагааг хамтад нь нэгэн зэрэг хийх ёстой” хэмээн үзэж байгаа юм. Ийнхүү хүчингүй болсон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг өмнөх байдалд сэргээх нь талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцэх юм. Шийдвэр гүйцэтгэх байгуулагын зүгээс тус банкны барьцааны эрхийг өмнөх байдалд нь сэргээх зорилгоор идэвхтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэхгүй байгаа нь энэхүү мөнгөн хөрөнгийг шилжүүлэхгүй удааж буйн гол шалтгаан болж байгааг анхаарах биз. Дээр дурдсан тус банкны хариу тайлбар болон өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан хүндэтгэн үзэх шалтгаан бүхий үйлдэл зэргийг харгалзан К.банкинд холбогдуулан гаргасан иргэн Г.Б-ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ё.С, гуравдагч этгээд Ч.Х-ын өмгөөлөгч Р.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд төлбөр авагч Г.Б-д олгох ёстой 210.098.412 төгрөгийг шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус ажиллагааны улмаас өөр этгээдэд шилжүүлсний хохирол 210.098.412 төгрөгийг НШГА-аас, К.банкинд 210.098.412 төгрөгийг 21 сарын хугацаанд хадгалж байгаа хугацааны хүү 59.087.513 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэг хянагдаж байгаа ба уг хэрэгт Ё.С, Ч.Х нар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байна. ***** дүүргийн шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ***** тоот шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн **** тоот магадлал, Улсын дээд шүүхийн **** тоот тогтоолоор Эрхийн Улсын бүртгэлийн Ү-***** дугаартай, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Намъяанжугийн гудамжид байрлах Хангарьд худалдааны төвийн 2 дугаар давхрын болон Эрхийн Улсын бүртгэлийн Ү-***** дугаартай 3 дугаар давхрын тус бүрдээ 351 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Г.Б-аас гаргуулж Ё.С-т олгох, Ё.С, Ч.Х нараас 210.098.412 төгрөгийг гаргуулж, Г.Б-д олгохоор шийдвэрлэсэн байдаг.Энэхүү шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааны явцад Ё.С, Ч.Х нар нь шүүхийн шийдвэрийг биелүүлж 210.089.412 төгрөгийг төлж, Г.Б-аас гаргуулах үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар шилжүүлэн авсан байдаг.
5.
Г.Б-ы нэхэмжлэлтэй Н.Ш.Ш.Г.Анд холбогдох шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн ***** дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн **** тоот шийдвэр, Улсын Дээд шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн **** тогтоолоос харахад Улсын Дээд шүүхийн **** тоот тогтоолтой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох үндэслэл нь Ё.С, Ч.Х нараас төлсөн 210.089.412 төгрөгийг шийдвэр гүйцэтгэгч нь зөвхөн харьяалал зөрчин явуулж К.банкинд төлсөн, төлбөр төлөгчөөс гаргуулсан мөнгийг төлбөр авагчид төлөөгүй байна гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон байдаг. Харин Г.Б-аас Ё.С-т өгөх ёстой үл хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар явуулахдаа аливаа хууль зөрчсөн үйлдэл байна гэж үзээгүй болно. Иймд Ё.С нь хуулийн дагуу Г.Б-аас үл хөдлөх хөрөнгөө гаргуулж авсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм. Хэдийгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосон ч гэсэн*****дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн **** тоот шийдвэр, Улсын Дээд шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн **** тогтоолоор Ё.С болон Ч.Х нарыг 210.089.412 төгрөгийг өөр этгээдэд шилжүүлсэн гэж үзэн нэхэмжлэл гаргаж байгаа тохиолдолд мөн Ё.С өөрийн үл хөдлөх хөрөнгийг хууль ёсны дагуу Г.Б-аас гаргуулаад Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн **** тоот шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн *** тоот магадлал, Улсын Дээд шүүхийн ***** тоот тогтоол бүрэн биелэгдсэн байгаа тохиолдолд бидний шүүхийн шийдвэрээр шилжүүлэн авч буй үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг буцаах үндэслэл байхгүй гэж үзэж байна. К.банкны хувьд Ё.С, Ч.Х нарын өмчлөлд шүүхийн шийдвэрээр шилжин ирсэн дээрх үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг буцаан барьцаалж, барьцааны эрхийг сэргээх ёстой гэсэн тайлбарыг дараахь үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:Н.Ш.Ш.Г.Анаас К.банкны зээлийн барьцаанд байсан Г.Б-ы өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх ажиллагааг хийж гүйцэтгээгүй бөгөөд барьцаа хөрөнгийг чөлөөлөх асуудлыг К.банк нь өөрсдөө бие даан шийдвэрлэж 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1262, 1263 тоот албан бичгийг Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн газарт хүргүүлж чөлөөлж мөн өдрөө Н.Ш.Ш.Г.Анд хандан барьцаа хөрөнгийг чөлөөлсөн тухай 1264 тоот албан бичгийг хүргүүлсэн байдаг. Иймд барьцаа хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар биш өөрсдөө сайн дураараа чөлөөлсөн байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосон гэсэн үндэслэлээр барьцааны эрхийг буцаан сэргээх тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. К.банк нь Г.-ы нэхэмжлэлтэй Н.Ш.Ш.Г.Анд холбогдох шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус ажиллагааг хүчингүй болгуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож байхдаа банкны барьцааны эрхийг буцаан сэргээлгэхээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байдаг бөгөөд энэхүү гомдлыг хангасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг Улсын Дээд шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ***** дугаартай тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг.
Иймд К.банкны гаргаж тавьж буй тайлбар нь шүүхээр нэгэнт шийдвэрлэгдсэн байх тул барьцааны эрхийг нь сэргээх хуулийн үндэслэл байхгүй байна. Иймд энэхүү хэрэг маргааныг шийдвэрлэхдээ гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйгээр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
6.
ҮНДЭСЛЭХ нь:
Г.Б нь Н.Ш.Ш.Г.Анд холбогдуулан хууль бус ажиллагааны улмаас бусдад шилжүүлсэн 210.089.412 төгрөг, К.банкинд холбогдуулан уг мөнгийг хадгаламжид хадгалж байгаа хугацааны хүүгээр тооцож 59.087.513 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Г.Бы нэхэмжлэлтэйЁ.С, Ч.Х нарт холбогдох иргэний маргааныг ******* дүүргийн шүүх 2009 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хянан шийдвэрлэсэн байх бөгөөд Улсын Дээд шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн **** тоот тогтоолоор Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ******** дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн **** дугаар магадлалд тус тус өөрчлөлт оруулж, *****д худалдааны
төвийн 2, 3 дугаар давхрын тус бүрдээ 351 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Г.Б-аас гаргуулж Ё.С, Ч.Х нарт олгож,Ё.С, Ч.Х нараас 210.098.412 төгрөг гаргуулж, Г.Б-д олгохоор шийдвэрлэж уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн Н.Ш.Ш.Г.А шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа Ё.С, Ч.Х нараас төлбөрт гаргуулсан 210.098.412 төгрөгийг шийдвэрт зааснаар иргэн Г.Б-д олгох байтал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудасгүйгээр түүний эзэмшлийн ****ХХК-ийн бусдад төлөх төлбөрт шилжүүлсэн, түүнчлэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг тойрог зөрчиж явуулсныг дурдаж, Г.Б-ы нэхэмжлэлийг хангаж, хууль бусаар явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосон болох нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн **** дүгээр шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ***** дугаар магадлал, УДШ-ийн 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ***** тоот тогтоолоор тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Г.Б нь НШГА-ны шийдвэр гүйцэтгэгч О.Б, дэд дарга Ч.Э, Т.Ө нар нь албан тушаалын байдлаа ашиглан гүйцэтгэх хуудасгүйгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулан төлбөр авагч Г.Б-д олгогдох мөнгийг өөр этгээдэд шилжүүлснээс Г.Б нь одоог хүртэл 210.098.412 төгрөгийг авч чадаагүй гэж 210.098.412 төгрөгийг Н.Ш.Ш.Г.Анаас, Г.Б-д шилжих ёстой мөнгө К.банкинд 2014 оны 03 дугаар сарын 30-наас банкны хугацаагүй хадгаламжид жилийн 7,5 хувийн хүүтэй хадгалагдаж байгаа гэж тооцоолж 210.098.412 төгрөгийн хүү 59.087.513 төгрөгийг К.банкнаас нэхэмжилж, дээрх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
Хариуцагч Н.Ш.Ш.Г.А нь Ё.С, Ч.Х нараас 210.098.41 төгрөгийг гаргуулж, Г.Б-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан боловч нэхэмжлэгч Г.Б өөрөө төлбөр төлөгч Ё.С, Ч.Х нартай нийлж 210.098.412 төгрөгийг К.банкинд төлсөн, уг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хүчингүй болсон тул мөнгийг буцаан шилжүүлэхийг К.банкинд албан бичгээр мэдэгдсэн боловч арга хэмжээ аваагүй гэж,
7.
Хариуцагч К.банк нь шүүхийн шийдвэрээр Ё.С, Ч.Х нараас 210.098.41 төгрөгийг гаргуулж Г.Б-д олгох, *****ьд худалдааны төвийн 2, 3 дугаар давхрын тус бүрдээ 351 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Г.Б-аас гаргуулж Ё.С, Ч.Х нарт олгох тухай шийдвэрт Н.Ш.Ш.Г.А ажиллагаа хийх байтал К.банкны барьцааны эрхийг өнөөдрийг хүртэл өмнөх байдалд нь буцаан сэргээх арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй, барьцааны эрхийг буцаан сэргээх” болон “мөнгөн хөрөнгийг буцаан шилжүүлэх ажиллагааг хамтад нь нэгэн зэрэг хийх ёстой, нөгөө талаар өөр этгээдэд мөнгөн хөрөнгийг шилжүүлсний буруутай этгээдийг Н.Ш.Ш.Г.А хэмээн үзсэн атлаа К.банкнаас хүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж тус тус тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа болно.
Хангарьд худалдааны төвийн 2, 3 дугаар давхрын тус бүрдээ 351 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Г.Б-аас гаргуулж Ё.С, Ч.Х нарт олгож, Ё.С, Ч.Х нараас 210.098.412 төгрөг гаргуулж, Г.Б-д олгуулах харилцан хүлээсэн үүрэг бүхий төлбөрт Н.Ш.Ш.Г.А ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигчдын тайлбар мэдүүлгүүдээр тогтоогдож байгаа боловч нэхэмжлэгч Г.Б нь төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл эс /үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учирсан гэж үзэж Иргэний хуулийн 497.1, 498.2, 495.1 дэх хэсэгт зааснаар хохирол гэж нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэв.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2.-т “…Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцна”, Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1.-т "үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа …эд хөрөнгөнд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй" гэж заажээ. Хуульд заасанчлан Г.Б-ы эд хөрөнгөнд ямар бодитой хохирол учирсан болон олох ёстой ямар орлого байсан талаар нотолсон баримтгүй байна.
Нөгөө талаар нэхэмжлэгч тал Н.Ш.Ш.Г.А-ны хууль бус шийдвэрийн улмаас хохирол учирсан гэх боловч дээрх үйлдэл нэхэмжлэгч Г.Б-д хохирол учирсан гэх хоёрын хооронд шалтгаант холбоо үгүй байна.
Тодруулбал Н.Ш.Ш.Г.А-ны хууль бус ажиллагаанаас дээрх мөнгийг огт төлөх боломжгүй болсон, эсхүл тухайн ажиллагаатай холбоотой гарсан зардлыг хохиролд тооцож нэхэмжлээгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны журмаар Ё.С, Ч.Х нараас гаргуулах 210.098.412 төгрөгийг хохирол гэж үзэн Н.Ш.Ш.Г.А-аас, К.банкинд төлсөн уг мөнгөнөөс хүү тооцож тус банкнаас 59.087.513 төгрөг нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэв.
Учир нь Ё.С, Ч.Х нараас 210.098.412 төгрөгийг гаргуулж, Г.Б-д, Хангарьд худалдааны төвийн 2, 3 дугаар давхрын тус бүрдээ 351 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Г.Б-аас гаргуулж,Ё.С, Ч.Х нарт олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу Н.Ш.Ш.Г.А ажиллагаа явуулсныг шүүх хууль зөрчсөн гэж дүгнэж, хүчингүй болгосон тул уг ажиллагааг сэргээж, шийдвэр гүйцэтгэлийн дагуу мөнгөө гаргуулах боломжтой байна.
8.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч Г.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ё.С, Ч.Х нар хохирсон гэж үзвэл буруутай этгээдээс хохирлоо жич нэхэмжлэх эрх нээлттэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зїйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь: