Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 89

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Шүүгдэгч М.Г  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Г т холбогдох эрүүгийн 2015001200064 дугаартай,

163/2020/0081/Э индекстэй хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын  хамт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овогт М.Г.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Г  нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр Булган аймгийн Хангал сумын нутгаас шинэс төрлийн 1.677 м3 хэмжээтэй түлээний модыг, гарал үүслийн гэрчилгээгүй **-** ОРХ улсын дугаартай “Mazda Bongo 1” загварын тээврийн хэрэгслээр Орхон аймгийн БаянӨндөр сум руу тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Г ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг болон эрүүгийн 2015001200064 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч

М.Г  нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр Булган аймгийн Хангал сумын нутгаас шинэс төрлийн 1.677 м3 хэмжээтэй түлээний модыг гарал үүслийн гэрчилгээгүй **-** ОРХ улсын дугаартай “Mazda Bongo 1” загварын тээврийн хэрэгслээр Орхон аймгийн Баян-Өндөр сум руу тээвэрлэсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь иргэний нэхэмжлэгч Б.З гийн өгсөн: “...Гомдолтой байна. Сум орон нутагт учруулсан экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг төлүүлэх саналтай. ...” гэх мэдүүлэг, /хх-20 тал/,

Иргэний нэхэмжлэгч Э.Б ий  өгсөн: “...Уг хэрэгт битүүмжлэгдээд байгаа өөрийн эзэмшлийн **-** ОРХ улсын дугаартай цагаан өнгийн Мазда Бонго маркийн тээврийн хэрэгслийг  буцаан авах хүсэлтэй байна. ...” гэх мэдүүлэг /хх 22 тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-07-14 тал/,

Гэрч Б.Х ын өгсөн: “... Би Хангал сумын 1 дүгээр баг “Гурван эвэртэй” гэх газраас Орхон аймаг руу явах гээд Хангал сумын 04 дүгээр багийн нутагт орж ирээд байж байхад манай найз Г  түлээний мод ачаад Орхон аймаг руу явах гэж байхад нь би таараад хамт явсан. ...Орхон аймаг руу гэр лүүгээ түлээний мод ачсан гэж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-28 тал/,

Гэрч Г.Г ын өгсөн: “...Тухайн үед **-** ОРХ улсын дугаартай Мазда Бонго маркийн тээврийн хэрэгсэлд тээврийн хэрэгслийн жолооч, түүнээс гадна 30 орчим насны 1 эрэгтэй хүн байсан. Тэр хоёр хэлэхдээ цагаан сарынхаа үеэр хэрэглэх мод байгаа  юм ахуйн хүрээндээ л хэрэглэнэ, зарахгүй гээд байсан.  Мөн тээврийн хэрэгслийг шалгасны дараа цагдаагийн газар луу явж байхад замдаа надад мөнгө өгөх гэж завдсан. Гомдоохгүй гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 31 тал/,

Хялганат сум дундын ойн ангийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 26ны өдрийн 04 тоот шинжээчийн: “1м 40 см урттай 3ш, 1м50см урттай 12ш, 1м 70см урттай 1ш нийт 16 ширхэг, тайрдас /урт нь 1м 80см, өргөн 1м20см, өндөр 0.60см/ шинэс /хуурай/ модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 47795 төгрөг болж байна.

...” гэх дүгнэлт /хх-47-48 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч М.Г  гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...Манайх 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймагт байрлах гэрт түлэх түлээгүй болж байсан. Тэгэхээр нь би Булган аймгийн Хангат суманд байрлах өөрийн хүргэн ах Б эд хэлж байгаад гэрийнх гадаа түлээний модноос авч Б  ахын **-** ОРХ улсын дугаартай Мазда Бонго маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийн хойд талын багаж хэсэгт ачсан. Тэгээд Б э ахынхаас яг хөдлөх гэж байхад Х  гэх залуу ирээд Орхон аймаг явах гэсэн юм гэж хэлэхээр нь би машиндаа суулгаад Орхон аймгийн төв рүү хөдөлсөн. Тэгээд Орхон аймгийн ертөнцийн зүгээр зүүн талд байрлах гурван замын хяналт шалтгалын постонд цагдаа зогсоож улмаар гарал үүсэл байхгүй байна гэдгээр нь мод ачсан тээврийн хэрэгслийг саатуулсан. Тухайн үед хүмүүсийн дам яриагаар гарал үүслийн бичиг олгохгүй ой хаачихсан байгаа гэж сонсоод би гарал үүслийн бичиг авах гэж оролдоогүй юм. Би гарал үүслийн бичиг авах ёстойг мэднэ. Бага хэмжээний мод ачсан болохоор тэгээд гайгүй байлгүйдээ гэж бодсон юм. Би Б э ахын эзэмшлийн тээврийн хэрэгслийг ашигласан. ...” гэх мэдүүлэг /хх-57-58 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурьдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хууль бусаар мод бэлтгэх, гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэсэн гэдэгт мод бэлтгэх болон тээвэрлэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгоно.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаар шүүгдэгч М.Г ын гарал үүслийн бичиггүй модыг тээвэрлэсэн үйлдэл нь идэвхтэй, өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хүрээлэн байгаа орчны эсрэг гарал үүслийн бичиггүй мод тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Г  нь гэм буруугийн талаар маргаагүй ба түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийвэрлүүлэхээр тогтоосон прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч М.Г  нь мод бэлтгэх  эрхийн ****** дугаартай эрхийн бичигтэй бэлтгэж, тээвэрлэсэн модноос 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Хангал сумын нутгаас шинэс төрлийн 1.677 м3 хэмжээтэй түлээний модыг, гарал үүслийн гэрчилгээгүй **-** ОРХ улсын дугаартай “Mazda Bongo 1” загварын тээврийн хэрэгслээр Орхон аймгийн Баян-Өндөр сум руу тээвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна

Түүнчлэн шүүгдэгч М.Г  нь өмнө ял шийтгүүлж байгаагүй, ам бүл 5, аав, ээж дүү нарын хамт амьдарч байгаа зэрэг түүний хувийн байдал нь хэргийн 60-66 дугаар талд авагдсан Улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүний хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч М. Г  нь торгууль хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-д тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хувиарийг ялтан тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулж шийдвэрлэлээ.

Хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан прокурорын 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн **-** ОРХ улсын дугаартай “Mazda Bongo” загварын тээврийн хэрэгсэл нь Э.Б ийн өмчлөл, эзэмшилд байгаа болох нь түүний иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг /хх-22/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-38 тал/ зэрэг баримтуудаар нотлогдсон байх тул тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож,   эзэмшилд үлдээж, түүний үнэ  “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ний шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гаргасан 3100000 төгрөгийг шүүгдэгч М. Г аас гаргуулж, мөн прокурорын  тогтоолоол битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого 16 ширхэг буюу 1.677 м3 хэмжээтэй модыг тус тус хурааж үнийг, Байгаль орчин, уур амьсгалын сангийн төрийн сан дахь ********** тоот дансанд  тус тус шилжүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч М.Г  нь цагдан хоригдсон хоноггүй,  хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч М.Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Х овогт М.Г ыг Эрүүгийн хуулийн тусгайангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснааршүүгдэгч М.Г ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3д зааснаар торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хувиарийг ялтан тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулсугай.
  4. Энэ хэрэгт шүүгдэгч М.Г  нь цагдан хоригдсон хоноггүй,  иргэнийнэхэмжлэгч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгтзаасныг журамлан **-** ОРХ улсын дугаартай “Mazda Bongo” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг Булган аймгийн Хангал сумын 02 дугаар багийн “Цуурай” гэх газарт оршин суух, иргэний нэхэмжлэгч Э.Б эд  олгох, түүний  үнэ 3100000 /гурван сая нэг зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч М.Г аас  гаргуулж,  мөн мөрдөгчийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн 16 /арван зургаа/ ширхэг буюу 1.677м3 модыг хурааж үнийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн төрийн сан дахь ********** тоот дансанд тус тус шилжүүлсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээрзүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ЦЭРЭНДУЛАМ