Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 92

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Шүүгдэгч Г.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б д холбогдох, эрүүгийн 2015001190080 дугаартай, 163/2020/0086/Э индекстэй хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 60 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, хувиараа махны ченж ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, С овогт Г.Б.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б  нь 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Баянгол” гэх газарт Л.Б тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас Л.Б ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б ы өгсөн: 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хутаг-Өндөр сумын Баянгол орсон. Замдаа Ингэтээс 1 шил архи авч уусан. Б тэй нэг дор махан дээр ажилладаг тул уулзах гэж очсон. Тэгээд нэг шил архи уух уу гээд Ингэт орж 3 шил архи авсан. Замдаа нилээн согтоод Б ийнд ирж маргалдсан. Тэндээсээ гарч яваад замдаа Б йиг цохисон гэсэн. Нилээн согтуу байсан болохоор сайн санахгүй байгаа ч энэ бол миний хийсэн хэрэг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг болон талуудын хүсэлтээр эрүүгийн 2015001190080 дугаартай хэрэгт цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар 2020 оны 02 дугаар сарын 09-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт шүүгдэгч

Г.Б  нь Л.Б ийн хамтаар Harrier маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байх үедээ хохирогчийн зүй бус харилцааны улмаас маргалдаж улмаар хохирогч Л.Б ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь хохирогч Л.Б ийн өгсөн: “...Би Б ы Нагriег маркын машиныг жолоодоод Б  жолоочийн хажуу талын суудалд суугаад явсан.Замд явж байхад Б  миний зүүн талын нүд хэсэгт 1 удаа цохихоор нь би машинаа зогсоогоод бууж Б ыг машинаас буулгаж ирээд зүүн шанаанд нь 1 удаа цохиод машины хойд суудал дээр суулгаад цааш явсан.Б  хойно суугаад явж байхдаа Титэм нэртэй 0,75 литрын архи ганцаараа уугаад явж байснаа араас малгай,  мөр татаад, үс зулгаагаад байж байснаа хутга гаргаад ирэхээр нь би машинаа зогсоосон.Б  машины хойд талаас бууж ирээд жолоочийн хаалгыг онгойлгоод 2 нүдийг чинь ухна, ална гээд хутгаа бариад над руу дайрахаар нь би хутгатай гарыг нь бариад газар унаад өөрийгөө хамгаалж байхад Б  зүүн гараараа миний баруун нүдийг ухаж хаяна гээд нүдний ухархай руу 2 хуруугаа хийгээд базаад байсан бас баруун талын хавирга хэсгээр өвдөглөөд хөлөөрөө дэвссэн.. ...” гэх мэдүүлэг /хх-10-11 тал/,

Гэрч М.Э ийн өгсөн: “...Би нөхөр Б ийн хамт 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгаас гараад Булган аймаг Хутаг-Өндөр сум Баянгол гэх газар Т  гэх айлд очоод 02 сарын 09-ны өглөө малаа гаргаж байтал манай нөхрийн танил Б  гэх хүн Т гийнд очоод бид 2-ыг хамт архинд явья гэхээр нь би малаа янзалья гээд үлдсэн.Тэгээд Б  Б  2 Сэлэнгэ сум руу архинд явсан.Улмаар тухайн өдрөө манай нөхөр Б  2 ирээгүй ба би Б тай хамт явсан жолоочтой Б , Б  2-ыг хайгаад Т гийн саахалт айл руу очсон чинь манай нөхөр Б  Б д зодуулсан гээд нүүр ам нь цус болчихсон байсан.Тэгэхээр нь би Б өөс юу болсон талаар асуухад Б  архи уучихаад надад агсам согтуу тавьж хутга гаргаж ирээд нүдийг чинь сохолно гээд дайраад намайг зодсон гэж ярьж байсан.Би нөхөртэйгээ Т гийнд очоод нүүр амыг нь угаачихаад Орхон аймагт ирээд маргааш нь буюу 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр эмнэлэгээр явсан чинь Б ийн нүд нь гэмтсэн байна гэхээр нь манай охин цагдаад дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-14 тал/,

Гэрч Б.С ийн өгсөн: “...Би өдрийн ээлжээр эмийн сан дээр ажиллаж байхад 14 цагийн үед ээж над руу залгаад аав бид 2 чинь Эрдэнэт рүү орж явна аав чинь хүнд зодуулсан чи харихдаа бент, тарианы хөвөн, спирт аваад ирээрэй гэж ярихаар нь 16 цагийн үед гэртээ ирэхэд аав, ээж 2 ирээгүй байсан.Ирэхээр нь аавын биеийг үзтэл зүүн гарынх нь сарвуу хэсэг нь хавдсан, баруун нүдний торлог бүрхэвчинд цус хурсан, дээд уруул хамарны доод хэсэгт үзүүртэй зүйлээр зүсэгдсэн байсан мөн нүүр, 2 гар хэсгээр нь шалбарсан шархнууд байхаар нь шархнуудыг цэвэрлээд боосон, халуурч байхаар нь халуун бууруулах эм өгөөд унтуулсан.Маргааш нь буюу 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн Нэгдсэн эмнэлэг орж аавын биеийг үзүүлж рентгэн зураг авахуулсан чинь баруун талын 5 дахь хавирга нь цуурсан байна гэсэн. ...” гэх мэдүүлэг /хх 15-16 тал/, Шүүгдэгч Г.Б ы яллагдагчаар өгсөн: Би энэ зүйл ангийн хүлээн зөвшөөрч байна.Тухайн үед болсон үйл явдлыг үнэн зөвөөр нь хэлж мэдүүлсэн. 2020 оны 02 дугаар сарын 09-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Баянгол гэх газар луу хонь авахаар явсан. Замдаа Б ийг Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Баянгол хавиар явж байгаа сураг хүнээс сонсоод уулзахаар Б  дээр очсон. Би Б өөр машинаа бариулаад Сэлэнгэ сумын 1-р тасаг орж хүнсний дэлгүүрээс архи авахаар явахдаа замаараа Б ийг аваад явсан. Би нэлээн согтсон байсан болохоор ухаан санаа орж гараад байсан нэг мэдсэн чинь Б тэй ноцолдсон байж байсан бид 2 салаад Б  жолоочийн суудал дээр суусан баруун талын нүдэнд нь цохиж байгаагаа санаж байгаа ба Б ийн баруун бугалга, зүүн гарын сарвуу хэсэгт нь 2 удаа хатгасан.Би ашигласан хутгаа тухайн үед тэр хавьдаа хаясан, одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг/хх-57-58 тал/,

Магадлуулагч Л.Б ийн биед баруун нүдний салстад урагдсан шарх, зүүн гарын сарвуу, баруун бугалганд 3 тооны хатгагдсан шарх, салстад цус харвалт, зүүн гарын сарвуу, баруун бугалганд 3 тооны хатгагдсан шарх, баруун гарын 1-р хурууны дотор талд арьсны бүрэн бүтэн байдал алдагдсан бохирлогдсон шарх, 2 гарын сарвуу, нүүрэнд олон тооны шалбархай, баруун талын 5-р хавирганы суганы урд шугамаар цууралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Хатгагдсан шарх, шалбархай, нүдний салстын урагдсан шарх нь хурц үзүүр, ирмэгтэй зүйлийн олон удаагийн, хавирганы цууралт нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Гэмтлүүд нь 2020-02-09-ны өдөр үүссэн байж болно. З.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.  4.3үүн гарын сарвууны 2 тооны хатгагдсан шарх, баруун гарын 1-р хурууны бохирлогдсон шарх, нүдний салстын урагдсан шарх, нэг хавирганы цууралт нь тус бүрдээ шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 6.Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 203 дугаартай дүгнэлт, /хх-20-21 тал/ Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн гаргасан 2020-02-14-ны өдрийн 203 дугаартай дүгнэлтэд гэмтлийн зэргийг үндэслэлтэй тогтоосон байна. Дээрхи гэмтлүүдээс 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн цээжийг рентген гэрэлд харсан тэмдэглэлд баруун талын 5-р хавирга суганы урд шугамаар цуурсан гэсэн байх боловч бусад шинжилгээгээр батлагдаагүй байна.  Дээрхи шарх гэмтлүүдээс баруун нүдний салстын язарсан шарх, салстын цус хуралт, баруун бугалга, зүүн гарын сарвууны хатгагдсан шарх, баруун гарын 1 дүгээр хурууны эдийн дутагдал бүхий шарх ,цээжний баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дух эрүү, зүүн хацар, завьж, 2 гарын сарвуу,зүүн шууны зулгаралтууд нь эрүүл мэндийг сарниулахгүй, хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй  гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 484 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 54-58/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурьдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв. Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Л.Б ийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаар шүүгдэгч Г.Б ы үйлдэл идэвхтэй, бусдын амь бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид 1070000 төгрөгийг төлж, хохирогч Л.Б  нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байна.

Хавтаст хэргийн 63-66 дүгээр талуудад авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б  нь ам бүл 2, оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хувиараа махны  ченж хийдэг зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Г.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохиролоо нөхөн төлсөн, хувийн байдал  түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ял оногдуулах саналтай шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Б  нь торгуулийг хэсэгчлэн төлөх санал гаргаагүй ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-д тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хувиарийг ялтан тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлдэг болохыг Г.Б д  мэдэгдэж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч Г.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С овогт Г.Б ыг Эрүүгийн хуулийнтусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныгбаримтлан шүүгдэгч Г.Б ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1,160.3-д тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хувиарийг ялтан тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлдэг болохыг Г. Б д мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдадтөлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНДУЛАМ