Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 94

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Хохирогч Э.Г , түүний өмгөөлөгч М.Д ,

Шинжээч эмч О.Нансалмаа,

Шүүгдэгч А.И , түүний өмгөөлөгч Ц.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.И эд холбогдох эрүүгийн 1915005760037 дугаартай, 163/2020/0080/Э индекстэй хэргийг 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын туслах ажилтай байсан одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар оршин суух, урьд ял шийтгэлгүй, В овогт А.И.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.И  нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Булган аймгийн Хангал сумын Сэлэнгэ амралтын газарт иргэн Э.Г ийг согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.И ын өгсөн: Өмнө нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Г ийн өгсөн: 2019 оны 9 сарын 27-30-ны өдрүүдэд Хангайн бүсийн уулзалтыг зохион байгуулсан. 9 сарын 30-ны 16 цагт хүлээн авалтын үйл ажиллагаа эхэлсэн. Аймаг бүрээс мэндчилгээ дэвшүүлэх ёстой байсан ба Б  манай аймгийг төлөөлж мэдчилгээ дэвшүүлэх байсан боловч замд явж байхад хурлын дарга намайг хамт дуул гээд би мэндчилгээ дэвшүүлэхээр болсон. Би маш их сандралтай байсан учир манайхан архи уучих гэж зөвлөсөн. Би архи ууж чаддаггүй тул согтчих вий гэсэн айдас байгаагүй ба хийж өгсөн архийг уусан. Архангай аймаг гээд зарлахад бараг нэг аяга архи уучихаад гарсан. Бид 2-ыг дуулж дууссаны дараа И  намайг бүжгэнд уриад бид хамт бүжиглэж байсан. Би хөл дээрээ зогсож болохгүй байсан тул би ширээн дээрээ ганцаараа суусан. Нойл орлоо гэж хэлээгүй тэндээс босоод явсан. Намайг очиход нойлд олон хүн байсан. Хэсэг байсны дараа би тэнд ганцаараа үлдсэн байсан. Ганцаараа явж чадахгүй нойлын хажуугийн шатан дээр хэсэг суусан. Тэрнээс хойш юмаа санахгүй байна. Өглөө толгой өвдөлттэй, уруул ам хатсан байсан. Би эм уугаад хэвтэж байтал дарга явъя гэхээр нь би нүүрээ цэвэрлээд өдөр тутмаа солиход өдөр тутам бохирдсон байсан. Өглөөний цайнд ороход би цайгаа ууж чадахгүй байсан ба тэрийг хурлын дарга харсан. 11 цаг гээд Сэлэнгэ баазаас хөдөлсөн. Би ус ууж ч чадаагүй. Эрдэнэтэд нойл ороход доороос ногоон юм маш их гарсан. Замд юм гараад байгаа нь надад мэдрэгдэж байсан. Шөнө 2 цагт аймагтаа очоод маргааш нь бүгд амарсан. Mаргааш нь тэргүүлэгчид хуралдах байсан тул би үзүүлж амжаагүй. Аймгийн эмнэлэгт үзүүлэхийн тул 2-3 хоног шаарддаг. Би эмэгтэйчүүдийн эмчид үзүүлсэн. Би доороосоо даарсан гэж бодсон. Т  гэх эмч эход харсан. Хараад савны ар хананы бүх судас үрэвссэн байна гээд эмнүүд бичиж өгсөн. Би 10 сарын 9-ний өдөр эмнэлэгт үзүүлсэн. Ногоон юм гарсан хэвээр байсан. Эмчилгээ бичээд эхлүүлснээс хойш 3-4 хоногийн дараа бэлгийн харилцаанд орсон. Тэрнээс хойш 2-3 хоногийн дараа өглөө нь манай нөхөр араас өшиглөсөн. Юу болсон юм гэсэн чи яасан сэтгэл тайван юм гээд уурлаад байсан. Гайхаад босоод хартал нөхрийн бэлэг эрхтэнээс нь ногоон юм гарч байсан. Би 1950-с асуусан халдвар авсан байна гэж надад хэллээ. Энэ юу юм гэж хэлээд уурласан. Би бүтэн сайн өдөр шинжилгээ шивээд өгөөч гэсэн компьютэр байхгүй гээд 103 дээр очоод шинжилгээ бичүүлсэн. 1 дэх өдөр мозакийн шинжилгээ авсан. Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлсэн үү доошоо их юм гарч байна гэсэн. Маргааш нь манай нөхөр маш их өвдөлттэй байгаа бололтой нойлд пизда уншаад, эрхтэнээс нь маш их ногоон юм гараад уйлж байсан. Би халдварт өвчний эмчид очоод тайлбарлаад өгөөч гэж хэлсэн бэлгийн замын халдвартын эмч танай нөхөр эхнэрээсээ халдвар авчихлаа гээд уйлсан. Нөхөр чинь маргааш шинжилгээ өгөхөөр болсон гэсэн. Намайг мөн шинжилгээ өгөөрэй гэсэн. Манай нөхөр тэрнээс хойш надтай харьцахаа больсон. Ус уухаас өөр юм хийгээгүй. Би чамд гомдож байна гэж уйлсан. Надад шинжилгээ өгсөн гэдгээ ч хэлээгүй. Эмчтэй нь уулзахад бэлгийн замын өвчин илэрсэн гээд сая стандарт эмчилгээ хийлгээд эм уугаарай гээд явуулсан гэсэн. Надаас шинжилгээгээр өвчин илрээгүй гэсэн хариу гарсан. Хавьтагчийг заавал эмчлэх ёстой гээд надад мөн тариа хийгээд эм бичиж өгсөн. Намайг эмээ аваад гэртээ ороход нөхөр маань яг эмээ уугаад зогсож байсан. Эмч доошоо гарч байгаа юмны гарц нь хэвээрээ байвал дахиж хандаарай гэсэн. Манай нөхөр нөгөөдөр нь бүтэн өдөржин хэвтсэн. Дараагийн өдөр нь зүгээр босоод явсан. Тэгээд би надаас боллоо гэж бодсон. Би зүгээр хувцастайгаа боссон болохоор хүнтэй унтсан гэж бодоогүй. Би сүүлдээ ичихээ болиод Э  эгчид ярьсан. Тэгсэн хойд талын сааданд агаарт сууж байхад чи нөгөө залуутай мод руу яваад орсон. Тэгээд залуу хүмүүс юм яриг гэж бодсон чи удалгүй гараад ирсэн болохоор залуу хүмүүс зүгээр байх гэж бодсон гэж хэлсэн. Дараа нь даргын жолооч Э аас үнэнээ хэлчихээд юу болсон талаар яриад өг гэж гуйсан. Би ажлынханаасаа ичихээ больсон. Би хаана байсан юм гэсэн бүжгийн талбай дээр бүжиглэж байсан та зогсож чадахгүй байсан. Саадны наана сандал дээр намайг тамхи татаад сууж байхад Баянхонгорын залуу виски аягалж өгч байсан гэсэн. Тэгээд тамхилчихаад ирэхэд та байхгүй болсон гэсэн. Би байх боломжтой бүх газраар хайсан. Ч  эгч дээр очоод таныг асуухад өрөөндөө орж ирээгүй гэсэн. Би байх боломжтой бүх газраар хайгаад олоогүй. Дахиад Ч  эгчээс очиж асуусан ирээгүй байсан. Тэгтэл бүжиг дуусаад Баянхонгорынхон бөөнөөрөө өрөөлүүгээ явж байгаа харагдсан. Тэгээд нөгөө залуу байхгүй байсан болохоор тантай байж магадгүй гэж бодоод араас нь дагасан. Тэгсэн коридорт Баянхонгорын залуу таныг түшээд зогсоох гээд, та зогсож чадахгүй байсан. Та хаалганы бариул ч барьж чадахгүй байсан. Т  эгч таны гутлыг тайлж унтуулсан гэж хэлсэн. Тэгээд энэ залуу намайг аваад явсан юм байна гэж бодоод Э  эгчээс Баянхонгор аймгаас таньдаг хүн байна уу? гэж асуусан. Тэгээд Э аас тэр залуу юу хийдэг юм гэхэд бодвол даргын туслах байх гэж хэлсэн. Тэгээд сайтаас даргын туслахын өрөө гэсэн дугаарыг олоод залгатал нөгөө залуу мөн байсан. Тэгээд Архангай аймгаас ярьж байна гэсэн намайг хэзээний таньдаг хүн шиг байсан. Тэгээд би гар утасны дугаарыг нь асуугаад залгаж юу болсон юм гэсэн та олон хүний нүдэнд бөөлжих гээд байхаар нь ууланд авч очиж бөөлжүүлсэн. Тэгээд таньтай хийх гэж үзсэн та уурлаад байсан гэж хэлсэн. Тэгээд арьс салстаар дамжих эсэхийг асуухаар болсон. Тэгээд чи миний нөхөрт тэр байдлаа хэлээрэй гэсэн. Орой нь манай нөхөр маш ууртай орж ирсэн. Тэгээд яасан гэж асуусан чинь тэр чинь Баянхонгорын машинд чамтай унтсан гээд эхнэр нь хашгираад байна гэсэн. Тэгээд тэр оройдоо энэ хүн рүү залгасан. Яагаад өөр өөр яриад байгаа юм бол гэж бодоод би нөхрийнхөө гар утсаар дүрстэй бичлэг хийсэн. Чи унтаагүй гэсэн биз дээ гэхэд унтсан ш дээ гэсэн. Тэгвэл манай Архангайн машинд орохгүй яасан юм гэхэд нас биед хүрсэн хүмүүс ш дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь тэгвэл доошоо ногоон юм гараад байна энэ юу юм? Чи ямар нэгэн өвчтэй юм уу? гэхэд би зүгээр гэж хэлсэн. Тэгээд эхнэр 9 сард жирэмсний хяналтанд орсон зүгээр гарсан гэж хэлсэн. Тэгээд би үнэн мөнөө шалгуулах гэж өргөдлөө Булган аймгийн Цагдаагийн газарт өгсөн. Энэ 2 хүнээс болж манай гэр бүл байнга хэрүүлтэй байсан. Эхнэр нь И ийг та нар цагдаад өгөөрэй, та нарт талархлаа, мартсанаас та өвчнөө эмчлүүлсэн үү? гэсэн мэссэж ирээд байнга хэрүүл гарч байсан. Юмны учир начир тайлагдаагүй байхад намайг янхан, хэдэн төгрөг авмаар байна гэж доромжилж байсан. Би урдаас нь чи тайван бай, юмны учир олдоогүй байхад битгий дайр гэсэн. Манай гэр өдөр болгон хэрүүлтэй байна. Намайг ярьсны дараа над руу залгаад яанаа танай нөхөр манай эхнэр лүү залгачих болов уу гэсэн. Манай нөхрийг залгасны дараа эхнэр нь О  гэж хүн миний дансыг шалгасан эсэх талаар мэдээд өгөөч гэж банкинд гомдол гаргасан байсан. Бид төрийн банкинд энэ хүний гэр бүлтэй гэр бүлийн асуудалтай байгаа тул хэргийг задлахгүй байхыг хүсэе. Архангай аймгийн Төрийн банкинд битгий бичиг явуулаарай. Шаардлагатай гэж үзвэл Булган аймгийн Цагдаагийн газарт хэрэг шалгагдаж байгаа тул тэндээс лавлаарай гэсэн хүсэлт хүртэл Төрийн банкинд гаргаж байсан. Дипозит дансан дээрээс нь утасны дугаарыг нь харсан. Хувь хүний мэдээллийг хүнд тараасан, зарлагын гүйлгээ хийсэн зүйл байхгүй байна гэсэн. Саяхан Архангай аймгийн Төрийн банкны харилцааны менежэрээс О ын талаар мэдээлэл авах гэсэн юм уулзая гэсэн байсан. Бидний нэр төрд халдсан байна гэхэд би яриагүй байна гэсэн. Юу болоод байгаа талаар нь асуухад ах нь И ийн эхнэр Баасандорж Баянхонгорт ирсэн юм. Тэгээд нөхрийнхөө утсаар асуусан байна гэсэн. Дараа нь манай хурлын сайтад энэ хүний facebook хаягаас миний утасны дугаарыг тавиад энэ хүний мэдээллийг авах гэсэн юм гэсэн байсан. Байнга гэр бүлд халдаж байна. Өмнө нь найзын хүсэлт явуулж байсан ч манай нөхөр хүлээж аваагүй. Мөн өчигдөр эхнэр нь найзын хүсэлт явуулсан байна гэхээр нь би найз болчихооч гээд найзын хүсэлтийг хүлээж авсан. Тэгсэн facebook-т элдвийн юм тавьсан. Би 392 километрийг өчигдөржин уурлаж бөөн дарамттай ирсэн. Намайг эхнэрийнхээ бөгсийг 20 000 000 төгрөгөөр худалдаж ав гээд байгаа юм уу гэсэн. Би ийм зүйл тавина гэж бодоогүй гээд замд нь facebook хаягийг нь блоклуулсан. Манай нөхөр дээд боловсролтой. Бид 5 жил үерхэж хуримаа хийсэн. Би хуримаа хийгээд 2 жилийн дараа хүүхдээ гаргасан. Би мэргэжил эзэмшиж байна гээд хүүхэдтэй болоогүй. Би 2011 онд том хүүгээ төрүүлсэн. Би бусадтай адил дээд боловсрол эзэмшсэн. Архангайн багшийн сургуульд би 7 жил ажиллаж байгаад цомхотголоор би ажлаасаа гарсан. Тэр хугацаандаа би ажилгүй гэртээ суулгүй төлбөртэй сургуульд цагаар багшилж байсан. 2017 оны 8 сард би аймгийн хуралд ажилд орсон. 2018 оны 9 сард Өвөрхангай аймагт мөн уулзалт болоход бид бүжиглэж байсан. Орой амрах гээд хэвтсэний дараа даргын туслах намайг дуудсан. Яасан гэсэн таныг дуудаж байна, залуучуудаараа хөзөр тоглож хэсэг сууя гэхээр нь би тоглохгүй гэсэн. Булган аймагт ирээд мэндлээд өнгөрсөн. Хүлээн авалтын урд өдөр бүжиг болсон. Тэр орой бүжгэнд уриад бүжиглэсэн. Бүжгэн дээр амьд хөгжмийн тоглолт болсон ба тэрийг үзэж байхад энэ хүн миний хажууд суусан байсан. Тэгээд би Ч  эгчид ямар тэнэг юм гэж хэлэхэд чамайг унтаж хэвтээд өг гэсэн биш юун сүртэй юм гэж хэлсэн. Аймагт танилтай байх зүгээр гэж хэлэхээр нь би нээрээ тийм дээ гэж бодоод тоогоогүй. Маргааш нь бүжиглэж байхад та өчигдөр яагаад эрт тарсан юм, өнөөдөр хэсэг бүжиглэнэ биз дээ гэсэн. Бусдад анзаарагдахуйц бүжгэнд уриад байсан тул би ажлынхаа Зоригтхүүг өөрөө урьж хэд хэдэн удаа бүжиглэсэн. Энэ хүний үйлдэл санаатай үйлдэл байсан байна гэж бодож байна. Би биш манай гэр бүл хохироод байна. 2 хүүхэд маань байнгын хэрүүлтэй амьдралд байгаа. Би ийм байдалтай өдөр хоногийг өнгөрөөж байна. Энэ хүн надаас нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Тэр Е  гэх хүн над руу өөрөө залгадаг. Хэрэг прокурорт шилжихэд болон шүүхэд шилжихэд та хохиролгүй гээд хэлээд өгөөч гэсэн. Тэгэхээр нь би чи миний амьдралыг хэдээр үнэлэх юм гэж хэлсэн. Тэгсэн И  бол манай гэрийн шүдний өвчин, наад хүнийг чинь өмөөрөхгүй гэж хэлсэн. Дараа нь бид хохирол гомдол барагдуулна гэж хэлсэн. Та хохирол гомдолгүй гэж хэлээд өг, би бодит хохирлыг төлнө дансаа өгчих гэсэн.  Би маш их гомдолтой байна. Бодит гарсан зардал 3 835 000 төгрөг нэхэмжилж байна. Сая наашаа ирэхэд манай машин эвдэрсэн байгаа. Ражатор 1 100 000 төгрөг гэсэн. Мөн манай нөхөр И ийн эхнэрийн гаргасан гомдлоос болоод арга хэмжээ тооцуулж 6 сарын турш сар бүр 220 000 төгрөг цалингаас нь хасагдсан. Бид цалингүй чөлөө авсан ба үүнд нийт 525 000 төгрөгийн цалин хасагдсан. Сэтгэл санааны хохирлоо үнэлүүлмээр байна. Архи уусан нь миний буруу. Энэ хүн надаас ганц удаа уучлалт гуйгаагүй. Хүнтэй яагаад хүн ёсоор харьцдаггүй юм. Зохих ял шийтгэлийг оноож өгнө үү. Маш их гомдож байна. Сэтгэл санааны хохирлоо мөнгөн дүнгээр илэрхийлээгүй. Өгнө гэсэн 20 000 000 төгрөг нь сэтгэл санааны хохирол гэж бодож байсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч О.Нансалмаагийн өгсөн: 2019 оны 12 сарын 03-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор А.И ийн биед үзлэг хийсэн. Бэлэг эрхтний шинжилгээ хийхэд бэлгийн замын өвчин тогтоогдоогүй. 2019 оны 12 сарын 24-ний өдөр нэмэлтээр эмнэлгийн бичиг баримт гаргаж өгч дахин шинжилгээ хийлгэсэн. Картан дээр өвчин тогтоогдоогүй. Өмнө нь тэмбүү өвчний халдвартай байсан нь одоо өвчтэй гэсэн үг биш. Тэмбүү байна гэж харагдаад байдаг ч халдвар тараахаар байгаагүй гэсэн дүгнэлт гарсан байна. Шинжилгээг хэн аль нь хугацаа алдаж өгсөн тул хэн хэнээсээ өвчин авсан гэдгийг тогтоох боломжгүй болсон. Тэмбүү болон заг хүйтэн өвчин нь өөр өөрийнхөө өвчин үүсгэгч нянгаар үүсдэг өвчин. Тэмбүүгээс заг хүйтэн өвчин үүсэх, заг хүйтэнээс тэмбүү үүснэ гэсэн ойлголт байхгүй. Мөн трихоминазаас заг хүйтэн, тэмбүү үүснэ гэсэн ойлголт байхгүй гэв.

1915005760037 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Гэрч Ш.О ын өгсөн: “...эхнэрээсээ хэнтэй хаана унтсан талаар асууж хэрүүл болж эхэлсэн. Би анх ажлынхаа хэн нэгэнтэй унтсан байна гэж бодоод хэрүүл хийж байсан. Эхнэр маань хүнтэй унтаагүй гэхдээ би уг арга хэмжээний хүлээн авалт болон өдөр нэлээд архи ууж согтсон байсан. Өглөө өрөөндөө сэрсэн гэж хэлсэн. Уг арга хэмжээн дээр манай эхнэр дуулах ёстой байсан дуулах даа сандраад байсан учир сандарлыг дарах гэж хамт ажилдаг хүмүүс нь архи уусан гэж хэлсэн. Манай эхнэр архи уугаад өөрийгөө авч явах чадваргүй болсон тасарсан байх хугацаанд хэн нэгэн хүн ямар нэгэн байдлаар хүчирхийлсэн байх магадлал байгаа эсэх талаар судалж үзсэн юм байна лээ. Тэгээд архи уусан байх үед нь Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд ажилладаг нэг залуу манай эхнэрийг уул руу авч явсан талаар мэдээд тэр залуугийн утсыг олоод надад хэлсэн юм. Би тэгээд уг залуугийн утсаар залгаж ярьтал өөрийгөө Итгэл гэдэг гэж хэлсэн.  Тэр залуу ахаа уучлаарай миний буруу цагдаад битгий өгөөч гэхээр нь би чамтай ярихгүй чи наад үгээ эхнэрээрээ дамжуулж яриарай гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд нэг их удалгүй эхнэрийнхээ хажууд над руу залгаад эхнэр нь цаанаас нь наад хоёр чинь машин дотор хийсэн гэж байна гээд хашгирсан. Тэгэхээр нь би нөгөө залуугаас чи үнэнээ хэл чи яг хаана хийсэн юм гэтэл тэр залуу хэсэг дуугүй болж байгаад машин дотор гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

Гэрч Н.У ын өгсөн:...Заг хүйтэн өвчин нь нянгаар үүсгэгддэг өөрийн гэсэн үүсгэгчтэй. Зөвхөн бэлгийн замаар дамжин халдана. Илрэх шинж тэмдэг нь эрэгтэй, эмэгтэй хүнд ялгаатай. Эрэгтэй хүнд 2-5 хоног, эмэгтэй хүнд 5-10 хоногт илэрнэ. Тэгэхээр эрэгтэй хүнд хурдан илэрнэ гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/,

Гэрч Ж.Э ийн өгсөн: “...тэр арга хэмжээнд бид нар хоол унд идэцгээсэн. Удалгүй дотор хүлээн авалтын арга хэмжээ дуусч гадаа гараад бүжиглэж эхэлсэн... унтаж байсан чинь Э , Т  2 Г ийг оруулж ирсэн. Г  нэлээн согтуу байсан. Тэр хоёр хувцсыг нь тайлаад оронд нь оруулсан. Тэгээд тэр 2-ыг гарах гэж байсан чинь Г  бөөлжих гээд байсан. Тэгээд босч чадахгүй байхаар нь уут тавиад хэвтүүлээд бөөлжүүлсэн... манайхан маргааш нь Г ээр тоглоод Баянхонгорын бэр болохоо шахлаа гээд тоглоод байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/,

Гэрч А.О ийн өгсөн: “...намайг бүжиглэж байсан чинь Э  ирээд Г  эгчийг өрөөнд нь оруулья гэж хэлсэн. Надад өрөөний түлхүүр байсан учраас би Э тай цуг Г  дээр очиход Г  нэлээн согтуу хана налчихсан зогсож байсан. Тэгээд би Г ийг өрөөнд оруулж хэвтүүлсэн. Хүлээн авалтан дээр харин Баянхонгорын нэг залуу Г ийг урьж бүжиглээд байсан...гэх мэдүүлэг /ххийн 56-57 дугаар хуудас/,

Гэрч Г.Э ын өгсөн: “...дотно харилцаа үүсгэсэн асуудлыг сайн мэдэхгүй байна. Нэг залуутай бүжиглээд байсан... Хүлээн авалт дууссаны дараа хүмүүс гарч бүжиглэхэд байхгүй болчихсон байсан. Тэгээд хайгаад олдохгүй байсан. Би буцаад өрөө рүүгээ явж байсан чинь өрөөнийхөө үүдэнд шал согтуу зогсож байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,

Гэрч Т.Д гийн өгсөн:...Ш.О т заг хүйтний халдвар илэрсэн. Э.Г т нь нянгийн гаралтай үртээний үрэвсэлтэй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр хуудас/,

Шүүгдэгч А.И  яллагдагчаар өгсөн: “...Г  эгч урдаас ирээд ар вискигээр шахаж байна, аймгаа төлөөлж мэндчилгээ дэвшүүлэх гээд сандарлаа дарах гээд 2 гурван хундага татсан энд архидалт болох нь 2-уулаа жоохон зайтай юм ярьж сууя гэж хэлсэн. Тэгээд бид 2 сааданд суух гэсэн хүмүүс тамхи татаад зогсож байсан.

Тэгэхээр нь бид 2 саадны дээхэн талд модны зах руу орж суусан. Тэнд суугаад ойр зуурын дотно яриа өрнүүлж суусан. Тухайн өдөр болсон тэмцээн уралдаан ярьсан. Гадаа жаахан сэрүүхэн байна гээд Г  эгч намайг налаад суусан. Тэгээд удаагүй миний хацар дээр үнссэн. Тэгээд бид хоёр үнсэлцээд бэлгийн ажил хийсэн гэх мэдүүлэг /хх-ийн 110 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ий дүгээр хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-19 дүг хуудас/,

Зөөврийн дискэнд хуулсан бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-29 дүг хуудас/,

2019 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 24 дугаартай дүгнэлт...магадлуул А.И  нь бэлгийн замын халварт өвчингүй гэх /хх-ийн 88 дугаар хуудас/,

2019 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 22 дугаартай дүгнэлт...магадлуул

Э.Г  нь бэлгийн замын халварт өвчингүй гэх /хх-ийн 96 дугаар хуудас/,

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн Засаг даргын ам бүл тодорхойлолт /хх-ийн 114 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа, хуулбар /хх-ийн 115, 118 дугаар хуудас/,

В  овогт И ийн Т  2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төр гэх хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 116 дугаар хуудас/,

Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 119 дүгээр хуудас/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 190 дүгээр хуудас/, шүүгдэгчийн хув байдлын талаархи бусад баримтууд /хх-ийн 121-124 дүгээр хуудас/, шүүгдэгч А.И  нь урьд ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 117/ зэрэг нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Хэрэгт цугларсан, талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас дүгнэж үзээд:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасныг үндэслэн шүүх хуралдаанд оролцсон талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулж, үнэлж дүгнэхэд шүүгдэгч А.И  нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Булган аймгийн Хангал сумын Сэлэнгэ амралтын газарт иргэн Э.Г ийг согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Э.Г ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... Бид 2-ыг дуулж дууссаны дараа И  намайг бүжгэнд уриад бид хамт бүжиглэж байсан. Би хөл дээрээ зогсож болохгүй байсан тул би ширээн дээрээ ганцаараа суусан. Нойл орлоо гэж хэлээгүй тэндээс босоод явсан. Намайг очиход нойлд олон хүн байсан. Хэсэг байсны дараа би тэнд ганцаараа үлдсэн байсан. Ганцаараа явж чадахгүй нойлын хажуугийн шатан дээр хэсэг суусан. Тэрнээс хойш юмаа санахгүй байна..., Эрдэнэтэд нойл ороход доороос ногоон юм маш их гарсан. Замд юм гараад байгаа нь надад мэдрэгдэж байсан..., би зүгээр хувцастайгаа боссон болохоор хүнтэй унтсан гэж бодоогүй. Би сүүлдээ ичихээ болиод Э  эгчид ярьсан. Тэгсэн хойд талын сааданд агаарт сууж байхад чи нөгөө залуутай мод руу яваад орсон. Тэгээд залуу хүмүүс юм яриг гэж бодсон чи удалгүй гараад ирсэн болохоор залуу хүмүүс зүгээр байх гэж бодсон гэж хэлсэн..., намайг хэзээний таньдаг хүн шиг байсан. Тэгээд би гар утасны дугаарыг нь асуугаад залгаж юу болсон юм гэсэн та олон хүний нүдэнд бөөлжих гээд байхаар нь ууланд авч очиж бөөлжүүлсэн. Тэгээд таньтай хийх гэж үзсэн та уурлаад байсан гэж хэлсэн гэх, гэрч Ш.О ын... тэр залуугийн утсыг олоод надад хэлсэн юм. Би тэгээд уг залуугийн утсаар залгаж ярьтал өөрийгөө Итгэл гэдэг гэж хэлсэн.  Тэр залуу ахаа уучлаарай миний буруу цагдаад битгий өгөөч гэхээр нь би чамтай ярихгүй чи наад үгээ эхнэрээрээ дамжуулж яриарай гэж хэлээд утсаа салгасан гэх /хх-ийн 44-45 дугаар хуудас/, гэрч Н.У ын...Заг хүйтэн өвчин нь... зөвхөн бэлгийн замаар дамжин халдана..., эрэгтэй хүнд 2-5 хоног, эмэгтэй хүнд 5-10 хоногт илэрнэ гэх /хх-ийн 50 дугаар хуудас/, гэрч Ж.Э ийн... унтаж байсан чинь Э , Т  2 Г ийг оруулж ирсэн. Г  нэлээн согтуу байсан. Тэр хоёр хувцсыг нь тайлаад оронд нь оруулсан...гэх /хх-ийн 54-55 дугаар хуудас/, гэрч А.О ийн… Э тай цуг Г  дээр очиход Г  нэлээн согтуу хана налчихсан зогсож байсан..., хүлээн авалтан дээр харин Баянхонгорын нэг залуу Г ийг урьж бүжиглээд байсан гэх /хх-ийн 56-57 дугаар хуудас/, гэрч Г.Э ын… нэг залуутай бүжиглээд байсан..., хайгаад олдохгүй байсан. Би буцаад өрөө рүүгээ явж байсан чинь өрөөнийхөө үүдэнд шал согтуу зогсож байсан...гэх /хх-ийн 58-59 дүгээр хуудас/ мэдүүлэгүүд болон гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-19/, зөөврийн дискэнд хуулсан бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-29/, 2019 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 24 дугаартай дүгнэлт...магадлуулагч А.И  нь бэлгийн замын халварт өвчингүй гэх /хх-ийн 88/, 2019 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 22 дугаартай дүгнэлт...магадлуулагч Э.Г  нь бэлгийн замын халварт өвчингүй гэх /хх-ийн 96/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт /хх-ийн 114/, иргэний үнэмлэхний лавлагаа, хуулбар /хх-ийн 115, 118 /, В  овогт И ийн Т  2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төрсөн гэх хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 116 /, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 119/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 190 /, шүүгдэгчийн хувийн байдлын талаархи бусад баримтуу /хх-ийн 121-124/, шүүгдэгч А.И  нь урьд ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч А.И  нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж, хүсч үйлдсэн шууд санаатай үйлдэл бөгөөд бэлгийн дур хүслээ хангахаар согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан хохирогчийн бэлгийн эрх чөлөөнд халдсан санаатай үйлдлээ гүйцэлдүүлснээр уг гэмт хэрэг төгссөн байна.

Хүчиндэх гэмт хэрэг нь эмэгтэй хүний хүсэл зоригоос гадуур түүний эсэргүүцлийг няцааж хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх зэргээр хурьцал үйлдэхийг хэлэх ба хүч хэрэглэж хурьцал үйлдэх нь хохирогчийн биед гэмтэл учруулах, боох, цохих, зодох гэх мэт бусад арга хэлбэрийг ойлгох бөгөөд тус гэмт хэргийн объект нь эмэгтэй хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал юм.

Иймд улсын яллагчийн шүүгдэгч А.И ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүх хүлээн авч, шүүгдэгчийг “согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Уг гэмт хэргийн улмаас шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Г нь 3835100 төгрөгний нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нотлох баримтын шаардлага хангасан замын зардал болон буудлыг хөлс 849750 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Э.Г т олгож, үлдэх нотлох баримтын шаардлага хангахгүй 2848500 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан.

Хохирогч нь энэ хэрэгтээ холбоотой гарсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч А.И  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт зааснаар хохирол төлбөрийг төлнө гэх хүсэлт гаргаж шүүх хуралдааныг 10 минутаар завсарлуулсан бөгөөд шүүгдэгч А.И  нь хохирогчид 1.350.000 төгрөг төлсөн байна.

            3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч А.И ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.И эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч А.И  нь урьд ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 117/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч А.И  нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “...Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч буруутай гэдгээ ойлгож ухамсарлалаа. Бага насны хүүхэдтэй, эхнэр 8 сартай жирэмсэн, тархины хорт хавтар гэх оноштойгоор эмчилгээ хийгдэж байгаа ээжийгээ асран хамгаалдаг, хохирогчид 1.350.000 төгрөг төлсөн, цаашид гарах хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байна. Иймд миний хувийн болон ар гэрийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан надад оногдуулах хорих ялыг тэнсэж өгнө үү” гэв.

 Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэ хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч А.И эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах хэсэгт заасныг баримтлах боломжтой гэж шүүх үзлээ.

Учир нь шүүгдэгч А.И ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарч байна. Мөн шүүгдэгч А.И  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөн байна.

  Иймд шүүгдэгч А.И ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугаа хүлэ зөвшөөрсөн, хохирол, хор уршгийн шинж чанар, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулах хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр  шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5 дах хэсэгт зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг шүүгдэгчид авч түүнд хянанлт тавихыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.И нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн зөөврийн флашийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлбөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлүүд, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч В  овогт А.И ийг “согтуурсны улмаас бихамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-тзаасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах хорих ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
  3. Шүүгдэгч А.И ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, түүнд хяналт тавихыг Баянхонгор аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  4. Шүүгдэгч А.И  нь шүүхээс тэнссэн тодорхой хугацаанд санаатай гэмт хэрэгүйлдвэл прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ялаар солихыг сануулсугай.
  5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1.350.000 төгрөгтөлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
  6. Хохирогчийн нэхэмжилсэн 2848500 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүйболгож, хохирогч нь энэ хэрэгтэй холбоотой гарсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
  7. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн зөөврийн флашийгшийтгэх тогтоол хүчин Т  болмогц хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэххэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин Т  болтол шүүгдэгч А.И эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахьхэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.И эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.ДЭЛГЭРМӨРӨН