| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2020/0088/Э |
| Дугаар | 95 |
| Огноо | 2020-05-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 95
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Ж.Дэлгэрмөрөн даргалж, нарийн бичгийн дарга Б.Энхзул, улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгч С.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Т д холбогдох 163/2020/0088/Э индекстэй, эрүүгийн 2015001230074 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ш од ачааны машины жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Я овогт С.Т,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Т нь 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Могод сумын 5 дугаар багийн нутагт иргэн Х.Б ыг сандлаар толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэнд/
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Т ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
2015001230074 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Х.Б ын өгсөн: “...би 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 18 цагийн үед Булган аймгийн Могод сумын 5 дугаар багт гэртээ найз Б.О , Ө.А нартай хамт хөзөр тоглож байсан. Гаднаас Т ах 0.5 граммтай Ерөөл нэртэй архитай орж ирээд бид нар цугтаа уусан... намайг Т ах нүүрний зүүн хацар луу 2 удаа гараараа цохисон... Т ах сандал чирээд миний ард ирэх шиг л болсон дараа юу болсныг мэдээгүй манарсан байдалтай байсан. би эмнэлэгт ирж оёдол хийлгэж байхад чамайг Т ах сандлаар цохиод авсан гэж миний найз А хэлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар хуудас/,
Гэрч Л.Б ийн өгсөн: “...явахад толгой эргэнэ, толгойноос цус алдсан шархтай ирсэн.. ингээд 8 оёдол тавиад эм бичиж өгөөд явуулсан... ээж нь надад Т нь сандлаар цохисон гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
Гэрч Ө.А ын өгсөн: “...Т ах 0.5 гараммын Ерөөл нэртэй архи авдарнаас гаргаж ирээд бид хэд цугтаа уусан. Т ах түшлэгтэй сандал чирж явж байгаад Б ын хажууд суух гэж байна гэж бодож байтал ганцхан Б ын араас нь толгой хэсэг рүү нь цохиод Б нь ухаан алдаад шалаар унаад хэвтээд өгсөн. Толгойноос нь цус гоожоод байхаар цусыг нь тогтоох гээд 00 цаасаар арчиж байсан чинь Б ын ээж нь орж ирээ цагдаа дуудсан... Б нь толгойн баруун хэсэгтээ 8 оёдол тавиулаад...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Гэрч Б.О ын өгсөн: “...Т ах ардаа түшлэгтэй сандал чирээд Б ын хажууб очоод сандлаараа Б ын араас толгойн орой хэсэг рүү 1 удаа цохиод авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Гэрч Д.Б ийн өгсөн: “...Б манай эмийн сангаас оёдлын зүү, утас, антибиотик, өвчин намдаах эм, тамидин, боолтны бинт зэрэг эмийн бүтээгдэхүүн авсан. Би баримтаар нэхэмжлэх гаргаж өгсөн. манай байгууллага бэлэн мөнгөөр үйлчлүүлсэн болохоор манай байгууллагад нэхэмжлэх зүйл байхгүй. манай эмийн сангаар үйлчлүүлэхдээ бэлэн мөнгөөр үйлчилсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/, Яллагдагчаар С.Т мэдүүлэхдээ: “...Б өөрийнхөө аав болох Х тай хэрүүл хийгээд байхаар нь би Б д хандаж миний дүү аавтайгаа хэрүүл хийж болохгүй гэж хэлсэн чинь Б чамд хамаагүй гэж намайг хэлсэн. удалгүй Х гараад явсан. би Х ынхаас гараад Б ыг гараад ир гэж дуудсан чинь Б миний араас гарч ирсэн. Б бид 2 хоорондоо зодолдсон... Б манайд орж ирэхээр нь Б бид 2 дахиж хоорондоо хэрүүл маргаан хийсэн.
Би гэртээ байдаг түшлэгтэй шар өнгийн модон сандалаа хойд өрөөнөөсөө аваад Б ын хажууд суух гэж байхдаа Б ын толгойн хэсэгт нь 1 удаа сандалны хөл хэсгээр цохисон. Яг аль хөлөөр нь цохисноо санахгүй байна нэг мэдсэн Б шалан дээр хэвтсэн. Б ын толгойноос цус гарахаар нь А , О нар ариун цэврийн цаасаар цусыг нь тогтоож байгаад сумын эрүүл мэндийн төв рүү аваад явсан... Х.Б д учирсан гэмтлийг би учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 77 тоот дүгнэлтэнд: 1. 2. Х.Б ын биед толгойн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. 3. Шарханд үзлэг хийгээгүй тул гэмтлийн үйлчиллийг тогтоох боломжгүй. 4. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тоогтоох журмын 2.4.1т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.... гэх дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Гэмт хэрийн талаархи гомдол, мэдэлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи /ххийн 33-38 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 32 дугаар хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Т нь 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Могод сумын 5 дугаар багийн нутагт иргэн Х.Б ыг сандлаар толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч Х.Б , гэрч Л.Б , Ө.А , Б.О , Д.Б нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон Х.Б ын толгойн хуйханд шарх гэмтэл учирсан болохыг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 77 тоот дүгнэлтэнд зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч С.Т ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч С.Т ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч Х.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч С.Т ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч С.Т ын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Т нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН