Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 131/ШШ2016/00765

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: ******* ХХК

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, эмэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт Давгажанцангийн *******,

 Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ы ******* нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн 1335060 төгрөг, нотариатын зардал 8000 төгрөг, нийт 1343060 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч Д.*******, Ж.******* нар нь 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ны Баянхонгор салбартай байгуулсан 1210010470 тоот зээлийн гэрээний дагуу 2,500,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2,67 хувийн хүүтэй холимог зээлийн зориулалтаар авсан. 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 1210010470 гэрээний хугацааг сунгаж 1210016214 тоот гэрээ болгон нэмэлт өөрчлөлт оруулсан. Зээлдэгч 1210010470 тоот зээлийн барьцаанд Ж.*******ын өмчлөлийн х соната 2 маркын улсын дугаартай мөнгөлөг өнгийн суудлын авто машин болон 5 ханатай иж бүрэн гэр, 21 инчийн хятад зурагт зэргийг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь 1210010470 тоот зээлийн гэрээний 4.2-д заасны дагуу зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөхөөс зайлсхийсэн, 1210010470 тоот Барьцаат зээлийн гэрээний 4.2.1-д заалтыг зөрчин барьцаанд байсан авгомашиныг банкнаас зөвшөөрөл авалгүй зарсан болно. Банкны зүгээс зээлдэгч Д.******* болон Ж.******* нартай удаа дараа уулзаж, зээлээ төлох талаар мэдэгдэж, бизнесийн орлого буурсан байдлыг харгалзан үзэж 2015 оны 3 сарын 23-ны өдөр гэрээний хугацааг 1 удаа сунгаж өгсөн боловч зээлээ төлөх санаачлага гаргаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, зээлийн төлбөрөө төлөхөөс зайлсхийж байна. Гэрээний хугацааг сунгахад зээлийн гэрээний дугаар 1210016214 болж өөрчлөгдсөн. Зээлдэгч нь 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөлгүй 294 хоногийн хугацаа хэтэрсэн. Иймд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2, төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4-р зүйлийн 4.1, 4.2 дэх хэсэг болон 1210010470 тоот үндсэн зээлийн гэрээний 5.1.1 дэх заалт, зээлдэгчийн 2016 оны 10 сарын 18-нд гаргаж өгсөн хүсэлтийн дагуу зээлийн гэрээг дуусгавар болгож барьцаа хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулж өгнө үү гэж дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2016 оны 11-р сарын 10-ны өдрийн байдлаар зээлдэгчийн 1210016214 тоот зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 989,683 төгрөг, хүү 330,441 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,936 төгрөг, нийт 1,335,060 төгрөг болон зээлийн гэрээ, хавсралтууд, холбогдох баримтыг нотариатаар гэрчлүүлсэний үйлчилгээний хөлс 8,000 төгрөг, нийт 1,343,060 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Улсын Тэмдэгтийн Хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 36,439 төгрөг төлсөн болно гэжээ.

Хариуцагч Д.*******, Ж.******* нар шүүхэд гаргасан тайлбартаа:

наас 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 2500000 төгрөгийг 36 сарын хугацаатай 2,67 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу тогтсон хугацаанд зээлийн мөнгөө тушааж чадаагүй. Одоо банкны нэхэмжилсэн 1343060 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Д.*******, Ж.******* нар нь Зээлийн гэрээний үүргийн 1335060 төгрөг, нотариатын зардал 8000 төгрөг, нийт 1343060 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгч ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд тайлбар гаргасныг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг нь баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  тус тус заасныг удирдлага болгон

                                                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1-д Нотариатын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д заасныг заасныг баримтлан хариуцагч Д.*******, Ж.******* нар нь зээлийн гэрээний үүргийн 1335060 төгрөг, нотариатын зардал 8000 төгрөг, нийт 1343060 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгч ХХК-д төлөхийг зөвшөөрснийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төрийн сангийн данснаас 18219,25 төгрөг, хариуцагч Д.*******, Ж.******* нараас 18219,25 төгрөгийг тус тус гаргуулж,  нэхэмжлэгч ХХК-д олгосугай.        

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан  уг захирамжийг хариуцагч Д.*******, Ж.******* нар нь  сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж, зээлийн барьцааны  зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.   

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ