| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2016/0815/И |
| Дугаар | 131/ШШ2016/00801 |
| Огноо | 2016-11-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 131/ШШ2016/00801
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн ******* сумын 5 дугаар багт оршин суух, эмэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******гийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1966 онд төрсөн. 1988 онд Архангай аймгийн багшийн сургуулийг бага ангийн багшаар төгссөн. 1988 онд Баянхонгор аймгийн ******* сумын сургуульд бага ангийн багшаар ажилд орсноос хойш одоог хүртэл тасралтгүй ажиллаж байна. 1988-1994 онуудын архивын лавлагааг авахад миний овгийг Довдон гэж бичигдсэн байна. Иймд миний 1988-1994 онд ******* сумын 9 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар Г.*******ы иргэний үнэмлэхний хуулбар, 1988-1993 онуудад авч байсан цалинг нь Баянхонгор аймгийн Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 790 тоот албан бичиг, ******* сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 09 тоот, 1991 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 10 тоот, 1993 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2 тоот тушаалуудын хуулбар, Баянхонгор аймгийн Архивын албаны 759, 758 тоот албан бичгүүд, гэрч ******* мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Г.******* нь 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн ******* сумын 10 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан болох нь түүний 1988-1993 онуудад авч байсан цалинг нь Баянхонгор аймгийн Төрийн архивын тасгийн сан хөмрөгийн Х№186, Б№01, ХН№02, 03 дугаар хадгаламжийн нэгжид хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 790 тоот албан бичиг, сургуулийн ажилчин тэтгэвэрт гарахад *******гоос 770 төгрөг суутгасан талаарх “Тэтгэмж олгох тухай” ******* сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 09 тоот тушаал, *******г хариуцлагатай жижүүрээр томилсон “Цагаан сарын шинийн нэгний баярын өдрийг тохиолдуулан хариуцлагатай дежур ажиллуулах тухай” 1991 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 10 тоот, “Хариуцлагатай дежур томилох тухай” 1993 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2 тоот тушаалууд, 1988-1989 онуудад авч байсан цалин болон ******* сумын 8 жилийн сургуулийн захирлын 1990 оны 02-р сарын 03-ны өдрийн 10 тоот тушаалд багш нарын баярын өдрийг угтаж социалист уралдаанд байр эзэлсэн *******д баярын бичиг 15 төгрөгөөр шагнасан, ******* сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 22 тоот тушаалд багш *******гийн ээлжийн амралтыг 08-р сарын 19-ний өдрөөс 10-р сарын 13-ны өдрийг хүртэл олгосон талаар архивын сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын албаны 759 тоот албан бичиг, ******* сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 10 тоот тушаалд Засгийн газрын 12-р тогтоолыг үндэслэн багш *******г 1050 төгрөгийг 1155 төгрөгөөр шинэчлэн тогтоосон, ******* сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1995 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 03 тоот тушаалд нийгмийн даатгалын шимтгэлийн хууль өөрчлөгдөж хөдөлмөрийн дэвтрийг бичилт дуусгавар болсон тул багш *******гийн хөдөлмөрийн дэвтрийг 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон хаасан талаар архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын албаны 758 тоот албан бичиг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна
Харин нотлох баримтад өгсөн архивын албан бичгүүдэд Довдонгийн ******* гэж бичигдсэн байдал нь “ ******* нь эх *******оор овоглож ажиллаж амьдардаг, Довдон нь түүний эцэг болох” талаар мэдүүлсэн гэрч ******* мэдүүлэг авагдсан байх ба энэ нь хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1,116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ийн *******гийн 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн ******* сумын 10 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай..
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Г.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ