Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 861

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

Улсын яллагч Г.Цэрэнжамц,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6, 2.8-д мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.Б холбогдох эрүүгийн 1906 02864 0980 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1964 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Дундговь
аймагт төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин
мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн  тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,

 урьд 1992 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 81 дугаартай Таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял,

1997 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 81 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, тус ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар 2 жилийн хугацаагаар тэнссэн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Д.Б .

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Туул зөрлөг 8-11 тоотод буюу гэртээ иргэн Б.Болормаатай хамт согтууруулах ундаа хэрэглэж байгаад таван мянган төгрөг нэхэж “байхгүй” гэхэд нь гал тогооны шкапнаасаа сэрээ гаргаж ирээд баруун шуун тус газар нь 2 удаа хатгаж, зүүн гуяан тус газар нь 1 удаа хатгах үйлдлээрс эрүүл мэндэд нь хөнгөн

хохирол санаатай учруулсан,

2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Туул зөрлөгийн 8-110 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн дүү, одоо хамт амьдарж буй Б.Төмөрбаатарын хэвлийн тус газар нь отверкаар 1 удаа хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Болормаагийн өгсөн мэдүүлэг /хх-24-27, 22-23, 35-37/, гэрч Б.Сүхбатын өгсөн мэдүүлэг /хх-31-34/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 5937 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-40/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 11472 дугаартай дүгнэлт /хх-133/, хохирогч Б.Төмөрбаатарын өгсөн мэдүүлэг /хх-108-111, 112-114/, гэрч Б.Бямбаагийн өгсөн мэдүүлэг /хх-115/, гэрч Б.Бямбаагаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-121-122/, гэрч Ц.Чимэгмаагийн өгсөн мэдүүлэг /хх-123-125/, Д.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-84-85, 157-159, 164-165/, зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-2/, эд зүйл, баримт бичиг хураан авсан тухай тэмдэглэл /хх-13/, эд зүйл хүлээлгэн өсөн тухай тэмдэглэл /хх-49/, Д.Б урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-36, 137/, яаралтай тусламжийн хуудас /хх-131-132/, хохирогч Б.Төмөрбаатар, Б.Болормаа, яллагдагч Д.Б нараас гаргасан "гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай" хүсэлт /хх-166-169/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Туул зөрлөг 8-11 тоотод буюу гэртээ иргэн Б.Болормаатай хамт согтууруулах ундаа хэрэглэж байгаад таван мянган төгрөг нэхэж “байхгүй” гэхэд нь гал тогооны шкапнаасаа сэрээ гаргаж ирээд баруун шуун тус газар нь 2 удаа хатгаж, зүүн гуяан тус газар нь 1 удаа хатгах үйлдлээрс эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Туул зөрлөгийн 8-110 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн дүү, одоо хамт амьдарж буй Б.Төмөрбаатарын хэвлийн тус газар нь отверкаар 1 удаа хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

   Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Болормаагийн өгсөн: “2019 оны 5

дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ТҮЦ-нээс талх аваад гэр рүүгээ явж байхад Болор гэдэг эрэгтэй хүнтэй таарсан. Тэгсэн Болор надад “нэг шил архи байна манай гэрт ороод хуваагаад уух уу” гэж хэлээд би хамт гэрт нь ороод тэр архинаас нь аягалаад байж байхад араас манай хоёр хүүхэд орж ирсэн. Тэгээд надад гэрийн түлхүүр өгөөд явсан. Хүүхдүүд гараад тэгээд би тэр архинаас нь хоёр аяга уусан чинь Болор надаас 5000 төгрөг нэхээд би “байхгүй” гэж хэлсэн. Тэгсэн Болор гал тогооны шкапнаасаа сэрээ гаргаж ирээд миний баруун гарын шуу хэсэгт хоёр удаа хатгаад би гэрээс нь гараад зугтаагаад хашааных нь хаалга дээр очиход миний куртикны малгайнаас барьж татаад миний гуя руу хутгаар нэг удаа хатгасан. Би “хүн байна уу” гэж хашгираад хүн байхгүй байсан учир өөрийнхөө гар утсаар цагдаа дуудсан юм." /хх-24-27/ гэх мэдүүлэг,

 

 “2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ТҮЦ-ээс талх аваад гэр рүүгээ явж байхад Болор гэдэг эрэгтэй хүнтэй таарсан. Тэгсэн Болор энадад нэг шил архи байна манай гэрт ороод хуваагаад уух уу гэж хэлээд би хамт гэрт нь ороод тэр архинаас нь аяглаад байж байхад араас манай хоёр хүүхэд орж ирсэн. Тэгээд надад гэрийн түлхүүр өгөөд явсан. Хүүхдүүд гараад явсан. Тэгээд би тэр архинаас нь хоёр аяга уусан чинь Болор надаас 5000 төгрөг нэхээд би байхгүй гэж хэлсэн. Тэгсэн Болор гэрийн гал тогооны шкафнаас сэрээ гаргаад миний баруун гарын шуу хэсэгт хоёр удаа хатгаад би гэрээс нь гараад зугтаагаад хаааныхан хаалга дээр очход миний куртикны малгайнаас барьж татаад миний гуя руу хутгаар нэг удаа хатгасан. Би хүн байна уу гэж хашиграад хүн байхгүй байсан учир өөрийнхөө гар утсаар цагдаа дуудсан.”/хх-22-23/ гэх мэдүүлэг,

 

“Надад хохирол мөнгөтэй холбоотойгоор гаргах санал хүсэлт байхгүй.” /хх-35-37/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Сүхбатын өгсөн: “Д.Б  ахын гэрт ирэхэд ээж ирчихсэн байсан. Тэгсэн манай ээж хөлөндөө эмнэлэгийн боолт хийлгэчихсэн байсан. Би юу болсон талаар нь асуухад өчигдөр Д.Б  архи ууж байгаад намайг хутгалчихсан, ээж нь урьд шөнө Шүүх эмнэлэгт очиж үзүүлчихээд ирлээ гэж хэлсэн." /хх-31-34/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 5937 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

 

1. Б.Болормаагийн биед баруун шуу, зүүн гуянд шарх, зулгаралт, цус хуралт гэмтэл
тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Б.Болормаагийн цусанд спиртийн зүйл илрээгүй байна. /хх-40/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 11472 дугаартай дүгнэлтэд:

 

1. Б.Төмөрбаатарын биед хэвлийн зүүн талд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл
тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацагаар сарниулах тул гэмтлийн зэрэг

тогтоох журмы 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-133/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Төмөрбаатарын өгсөн: “2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр орой харанхуй болж байхад төвөөс Д.Б  ахын гэрт архи уучихсан ирсэн. Тэгээд Д.Б  бид хоёр маргалдсан. Яг юунаас болоод яагаад маргалдсанаа бол сайн санахгүй байна. Тэгсэн Д.Б  гартаа хутга ч юм уу юу ч юм мэдэхгүй барьчихаад тэгээд миний гэдэсний зүүн хэсэгт 1 удаа хатгасан. Манай гэр тогоо таслуулчихсан харанхуй байсан болохоор гартаа яг юу барьсан байсаныг нь хэлж мэдэхгүй байна. Би Д.Б т хутгалуулчихаад гэрээсээ шууд гараад хажууханд амьдардаг таних ах Бямбаа танил эгч Чимгээ хоёрын гэр лүү нь очиж утсаар нь түргэн тусламж дуудуулсан.” /хх-108-111/ гэх мэдүүлэг,

 

“Надад хохирол мөнгөтэй холбоотойгоор гаргах санал хүсэлт байхгүй байна.” 112-114/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Бямбаагийн өгсөн: “Би эхнэрийн хамт зурагт үзээд хэвтэж байсан унтчихсан, эхнэр хаалга түгжих гээд гараад орж ирээд “хойно байдаг Төмөрбаатарт хутгалуулчихсан” гээд хашаа руу орж ирлээ гэсэн. Би босож очоод харсан чинь гэдсээ дарчихсан, “намайг Болороо ах хутгалчихлаа, хотоос сая гэртээ ирсэн чинь мууцалдаад хутгалчихсан” гэж надад ярьчихаад дэлгүүрийн шалан дээр суугаад өвдөөд байна гээд хэвтчихсэн. Тэгээд би өөрийн 8864-1322 утсаар цагдаагийн 102, эмнэлэгийн 103 дуудсан юм.” /хх-115/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Бямбаагаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл: “Би Төмөрбаатар, Д.Б  нарыг багаас нь мэднэ. Олон жил манайхтай айл саахалт шахуу амьдарч байна. Төмөрбаатар, Д.Б  хоёр нь төрсөн ах дүү хоёр байгаа юм. Д.Б ыг бага байхад нь эцэг, эх хоёр нь хүнд өргүүлээд Д.Б  өргөж авсан эцгийнхээ овгоор овоглодог юм. Одоо Төмөрбаатар, Д.Б  хоёр нь хамт амьдардаг. Хоорондоо таарамж маш муу байдаг." /хх-121-122/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Чимэгмаагийн өгсөн: “Эрэгтэй хүн хаалга нүдээд “Бямбаа ахаа гээд орилсон.” Би гэрийн хаалга онгойлготол Далангийн хажууд амьдардаг Төмөрбаатар гэх залуу “Д.Б  намайг хутгалчихлаа” гээд бөөн цус нөж болчихсон, гэдэс орчимоос нь цус гарсан байдалтай байсан. Тэр хэсгээ гараараа дарчихсан зогсож байсан."/хх-123-125/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Б яллагдагчаар өгсөн: “Би энэ ялладагчаар татсан тогтоолын хүлээн зөвшөөрч байна. Надад тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй” /хх-84-85/ гэх мэдүүлэг,

 

“Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн дүү Төмөрбатартай маргалдаж улмаар автерикаар хэвлий тус газар нь 1 удаа хатгасан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Би цаашид дахин гэмт хэрэгт холбогдохгүй.” /хх-157-159/,

 

“Надад тогтоолтой холбогдуулан гаргах санал, хүсэлт байхгүй байна. Би уг тогтоолыг хүлээн хүлээн зөвшөөрч байна.” /XX 164-165/ гэх мэдүүлэг,

Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-2/,

 

Эд зүйл, баримт бичиг хураан авсан тухай тэмдэглэл /хх-13/,

 

Эд зүйл хүлээлгэн өсөн тухай тэмдэглэл /хх-49/,

 

Д.Б урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-36, 137/,

 

Яаралтай тусламжийн хуудас /хх-131-132/,

 

Хохирогч Б.Төмөрбаатар, Б.Болормаа, яллагдагч Д.Б нараас гаргасан "гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай" хүсэлт /хх-166-169/ зэрэг болно.

 

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогч Б.Болормааг баруун шуун тус газар нь 2 удаа хатгаж, зүүн гуяан тус газар нь 1 удаа хатгаж, хохирогч Б.Төмөрбаатарын хэвлийн тус газар нь отверкаар 1 удаа хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нар нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Д.Б нь 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Туул зөрлөг 8-11 тоотод буюу гэртээ иргэн Б.Болормаатай хамт согтууруулах ундаа хэрэглэж байгаад таван мянган төгрөг нэхэж “байхгүй” гэхэд нь гал тогооны шкапнаасаа сэрээ гаргаж ирээд баруун шуун тус газар нь 2 удаа хатгаж, зүүн гуяан тус газар нь 1 удаа хатгах үйлдлээрс эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Туул зөрлөгийн 8-110 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн дүү, одоо хамт амьдарж буй Б.Төмөрбаатарын хэвлийн тус газар нь отверкаар 1 удаа хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6, 2.8-д зааснаар “хоёр, түүнээс олон хүнийг”, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6, 2.8-д зааснаар “хоёр, түүнээс олон хүнийг”, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

 Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Б т Эрүүгийн

хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6, 2.8-д зааснаар “хоёр, түүнээс олон хүнийг”, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч Д.Б ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Мөн хохирогч Б.Болормаа, Б.Төмөрбаатар нар нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх хялбаршуулсан журмаар Д.Б т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж оногдуулан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно                                                                                 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Д.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6, 2.8-д зааснаар “хоёр, түүнээс олон хүнийг”, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан “хоёр ба түүнээс олон хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6, 2.8-д зааснаар “хоёр, түүнээс олон хүнийг”, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар Д.Б т 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар Д.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй Д.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.     

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,

хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС