| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2020/0160/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/163 |
| Огноо | 2020-05-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 2020/ШЦТ/163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,
Улсын яллагч Ч.Батзориг,
Хохирогч Д.Ү,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Батсүх,
Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Тхолбогдох эрүүгийн 2038000000147 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Т нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Төгөл багт байрлах гэртээ 2020 оны 02 дугаар сарын 21-ний шөнө гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Д.Үхамарыг түлээний модоор цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Т нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Төгөл багт
байрлах гэртээ 2020 оны 02 дугаар сарын 21-ний шөнө гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Д.Үхамрыг түлээний модоор цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038000000147 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Тын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Д.Ү амьдралдаа анхаарал хандуулахгүй өөртөө бүх мөнгөө зарцуулдаг байсан тул амьдралыг идэвхитэй болгох хэрүүл маргаан хийж байсан. Мөн цагаан сар хийх гэхэд хадам ээж та хоёр тус тусдаа өөр өөрсдийнхөө төрсөн гэрт очиж цагаан сар хий гэхээр нь уурлаж бухимдаж яваад Д.Ү луу уурласан...Сүүлд эрүүл болоод Д.Үыг түлээгээр цохиж хамрыг нь хугалсан гэдгээ мэдсэн...Би хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Үмөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Б.Т намайг зогсож байтал гараа атгаад баруун талын чихны ар хэсэгт хүчтэй цохихоор нь ээж нь дараад унтуулсан. Тэгээд шөнө 12 цагийн үед сэрээд тамхи олж ир гээд өшиглөх гэхээр нь ээж Цэнгэлбаяр салгасан. Мөн тамхины үнсний шилэн саваар цохих гэхээр нь ээж нь бас л салгаж болиулсан. Тэгээд Б.Т чи түлээ хагалаад аваад ир гэхээр нь түлээ хагалж оруулж ирэхэд тамхи нэхээд байсан. Тэгээд цай хийж өг гэсэн. Би цай хийж өгч байтал аягатай цайгаа нүүр лүү минь цацсан. Би нүүрээ арчаад ахин цай хийж өгөөд хэвтэж байтал зуухны араас хагалсан түлээ авч шидээд миний хамрыг тас цохисон. Миний хамарнаас маш их цус гараад тогтохгүй байсан...Би цаашид дахин хамрын мэс засалд орохоор болсон. Би маш их гомдолтой байна. Эмчилгээний зардал 3.500.000 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Нмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 21-22-ны шөнө манай эмнэлэгт 02 цагийн үед эмнэлгийн ажилтан Ц.Д.Үын хамарнаас цус гараад тогтохгүй байна гэх дуудлага өгөөд тэр үед өгсөн газрын ойролцоо Далайсайхан эмч дуудлаганд явж байсан тул Д.Үын дуудлаганд очсон байсан. Тэгээд Далайбаяр эмч үзээд намайг очиж үзэх шаардлагатай байна гээр нь 03 цагийн үед би очиход Д.Үын биед ил харагдах шарх нь хамар цаашаа чихэгдэж орсон. Хамарнаас их цус гарсан. Толгой өвдөж нүд бүрэлзээд хэвлийгээр өвдөнө гэсэн зовиуртай байсан. Анх Цэнгэлбаяр эмч дуудлага өгөхдөө нөхөр Б.Т нь гэмтээсэн тухай ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,
Гэрч Ч.Дмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Нарангарав эмч утсаар Д.Үыг нөхөр Б.Т нь модоор цохичихсон байна, та очоод үзээд өгөөч гэж дуудлага өгсөн. Би дуудлаганд очоод болсон зүйлийн талаар асуухад Д.Ү намайг Б.Т модоор цохиод гэмтээчихлээ гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,
Гэрч Ч.Цэнгэлбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Т бөөлжиж байснаа эхнэрлүүгээ чи аятайхан байсан бол би ийм явахгүй байсан гэж байснаа галын урдаас түлээ аваад Д.Ү луу шидсэн. Тэр мод нь хамрыг нь цохиод хамраас нь цус гараад Д.Ү босоод ирсэн. Тэгээд би эмч дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 139 дугаартай:
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42, 43, 45-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2038000000147 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж
тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Т нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Төгөл багт байрлах гэртээ 2020 оны 02 дугаар сарын 21-ний шөнө гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Д.Үхамрыг түлээний модоор цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Тын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч Д.Үмөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн:
Гэрч Б.Н /хх-ийн 18-19-р хуудас/, гэрч Ч.Д/хх-ийн 21-р хуудас/, гэрч Ч.Цэнгэлбаярын /хх-ийн 23-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 139 дугаартай дүгнэлт /хх-ийн 25-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Б.Т нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн
санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Б.Т нь хохирогч Д.Үэрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна.
Хохирогч Д.Ү нь эмчилгээний болон бусад зардалд нийт 3.500.000 төгрөгний хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байх бөгөөд 3.500.000 төгрөгний баримт нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон ба шүүгдэгч нь 3.500.000 төгрөгний хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч Б.Таас 3.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Үт олгох нь зүйтэй байна.
Хохирогч Д.Ү нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Таас иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Т нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45-р хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Т нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Б.Тын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2038000000147 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Б.Таас 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Үт олгосугай.
5. Эрүүгийн 2038000000147 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Д.Ү нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Таас иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР