| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2020/0244/Э |
| Дугаар | 284 |
| Огноо | 2020-03-31 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Ц |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 284
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,
Улсын яллагч Г.Цогтгэрэл,
Шүүгдэгч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэрэндэлэг овогт Т-н А-т холбогдох эрүүгийн 1909037401350 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум, Уртлаг баг, Их хаад 10 дугаар байр 88 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байр, 311 тотод түр оршин суух,
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 891 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:ФБ98082377 / Цэрэндэлэг овог Т-н Ань:
- Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын их сургуулийн автобусны буудал дээр “Гар утсаа өгөөч. Нэг яриад өгье” гэж хуурч Б.Батдуламын Самсунг эс-6 загварын гар утсыг залилан авч, түүнд 150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Батдулам мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 21 цагийн үед Эх нялхсын эмнэлгийн урдаас гар өргөсөн 26 орчим насны эрэгтэй, өндөр туранхай, саарал өнгийн цамцтай хүнийг аваад Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, МУИС-ийн автобусны буудал дээр явж байтал энд зогсож бай. Эдээс 2 хүүхэд аваад Сансар орно гэж хэлээд миний гар утас унтарчихлаа. Та гар утсаа өгөөч гэхээр нь би гар утсаа өгтөл миний гар утсыг аваад зугатаачихсан. Би гар утсаа буцаан авсан байгаа гэжээ. / хх 10-13 /
Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 8-9/
Гэрч Б.Екатерина мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тамир угаалгын газарт ажлаа хийж байхад Амгаланбаяр гээд манай ажлын газрын угаагч залуу гар утас зарна гэсэн. Тэгэхээр нь би 50.000 төгрөгөөр худалдаж авсан гэжээ. / хх 15 /
“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний газрын үнэлгээний тайлан /хх 17-18 /
Яллагдагч Т.Амөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр МУИС-ийн автобусны буудал дээр буугаад нэг эгчээс утсаараа яриулчих гэж хэлээд гар утсыг нь аваад ТҮЦ оръё гээд тэр чигтээ аваад явчихсан юм. Би хохирогчид гар утсыг нь өгсөн. Тухайн гар утсыг худалдаж авсан ажлын зохион байгуулагчийн эхнэр Екатеринад гар утас худалдаж авсан мөнгө 50.000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэжээ. / хх 25-26 /
Шүүгдэгч Т.Аыг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 25-26 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 31 / зэрэг болно.
Шүүгдэгч Т.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр жолоочийн утсыг нэг яриад өгье гээд аваад зугтаасан, утсыг 50.000 төгрөгөөр зарсан. Хүний утсыг хагалчихсан учир төлж өгсөн. Хохирлыг эцэг, эх маань төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.
Шүүгдэгч Т.А нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын их сургуулийн автобусны буудал дээр “Гар утсаа өгөөч. Нэг яриад өгье” гэж хуурч Б.Батдуламын Самсунг эс-6 загварын гар утсыг залилан авч, 150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... “Миний гар утас унтарчихлаа. Та гар утсаа өгөөч” гэхээр нь би гар утсаа өгтөл миний гар утсыг аваад зугатаачихсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Батдуламын мэдүүлэг / хх 10-13 /, ...Эд зүйл хүлээн авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 8-9 /, ... Тамир угаалгын газарт ажлаа хийж байхад Амгаланбаяр гээд манай ажлын газрын угаагч залуу гар утас зарна гэхээр нь би 50.000 төгрөгөөр худалдаж авсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Екатеринагийн мэдүүлэг / хх 15 /, ...“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний газрын үнэлгээний тайлан /хх 17-18 /, ...Би нэг эгчээс утсаараа яриулчих гэж хэлээд гар утсыг нь аваад ТҮЦ оръё гээд тэр чигтээ аваад явчихсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Т.Амгаланбаярын мэдүүлэг / хх 25-26 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Т.Аыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Ат ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэргийг харгалзан хуульд заасан 300 / гурван зуу / цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Т.Аыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Атөлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цэрэндэлэг овог Т-н Аыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т-н Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 / гурван зуу / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Т.А нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар Т.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Т.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ