Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 836

 

 

 

 

 

 

2020         05           07                                 2020/ШЦТ/836

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Э.Чингис, шүүгч Ц.Амаргэрэл нарын бүрэлдэхүүнтэй

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал, 

иргэдийн төлөөлөгч Ш.Чулуунбат,

улсын яллагч Н.Дуламсүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Чулуунбат, түүний өмгөөлөгч О.Анхбаяр,

шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, Б.Минжүүрдорж, Ц.Дэлгэрням, О.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Эад холбогдох эрүүгийн 1806 00000 2087 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн С.Э, 1968 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Жаргалант суманд төрсөн, эрэгтэй 51 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Да-хүрээ” зах дээр хувиараа автомашин зардаг ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Эмнэлгийн 791 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч С.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Да Хүрээ” авто техникийн захын 5 дугаар хаалганы орчим, автомашины зам дээр иргэн Б.Энхмэндийн цээжин тус газар нь 1 удаа, хүзүүн тус газар нь 1 удаа, зүүн хөлийн өвдөгний гадна хэсэгт 1 удаа, зүүн тахимны хонхорт 1 удаа хутгалж, онц хэрцгий аргаар алсан гэмт хэрэг,

2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Нарлаг” төвийн үүдэнд иргэн С.Отгонтуяагийн эрүүн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч С.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би амь хохирогч Энхмэнд гэдэг хүнтэй 17-18 жил цуг ажиллаж өөрийн төрсөн дүү шиг ханддаг байсан. 2016 онд Баянзүрх дүүргийн товчооны орчимд хүн амьны хэрэг гарсан. Тэр хэргийн талаар амь хохирогч надад би тэр хүнийг цохиод алчихлаа гээд хэлснээс болоод бид хоёрын харилцаа муудаж эхэлсэн. Тэрнээс хойш амь хохирогч намайг та цагдаа дуудаж, намайг хэлэх гээд байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх болгондоо над руу ярьдаг болсон байсан. Бид хоёрын хооронд хэрүүл маргааны асуудал байдаггүй байсан. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн өглөө 9 цагт над руу утасдаад ах миний төрсөн өдөр болж байна хоёулаа техникийн зах руу гаръя гэхээр нь би өнөөдөр ах нь гарахгүй хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгсэн чинь амь хохирогч удалгүй гэрийн гадаа ирсэн байна гэж ярьсан. Тэгээд би ажлынхаа хувцастай гараад очсон чинь 1 шил архи аваад найз Төрбаттай хамт зогсож байсан. Авч ирсэн архийг нь хувааж уугаад зах ороод ирье гэхээр нь бид 3 хамт зах орсон. Зах орох явцад Г.Хайдав руу утсаар залгаад замдаа Г.Хайдавыг аваад техникийн зах руу явсан. Техникийн захын 5 дугаар хаалганы тэнд байдаг “Мазаалай” нэртэй шөнийн цэнгээний газар ороод 1 шил архи авсан. Уугаад сууж байтал амь хохирогч нөгөө хэргээ яриад та намайг О.Тамир хулгайчид ярьсан байна. Би таныг хэлнэ гэж бодоогүй бууны нохой, би таныг ална гээд агсам тавьж эхэлсэн. Ингээд амь хохирогчтой муудалцах үед шөнийн цэнгээний газар амь хохирогч намайг 2 удаа цохиход миний хиймэл шүд унасан. Тэр үед шөнийн цэнгээний газрын ажилтан бид хоёрыг гарч наад асуудлаа шийд гээд бид хоёрыг хөөгөөд гаргасан. Тэгээд шөнийн цэнгээний газрын үүдэнд зогсож байхад амь хохирогч намайг боохоор нь би хоёулаа маргааш эрүүл болоод уулзъя гээд боолтыг нь тавиулаад 5-10 метр газар орхиод явсны дараа амь хохирогч араас гүйж ирээд куртикны захаар боогоод, хашаа мөргүүлээд өшиглөсөн. Тэр үед би хутгалснаа мэдээгүй. Хутгалаад гартаа хутгаа бариад байж байхад Г.Хайдав хүрч ирээд намайг авч явж байхад амь хохирогч замын хашлага дээр сууж байгаад, чамайг ална, чи хүрээд ир гэж орилоод байсан. Г.Хайдав намайг таксинд суулгаад 1 шил архи авч өгөөд 30-40 минутын дараа над руу Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн Түвшинбаяр гэдэг хүн залгаад чи хүн хутгалсан байна. Одоо хүрээд ир, тэр хүний бие муу байна. Яаралтай надтай уулз гэхээр нь би юу болсон юм бэ гэсэн чинь нас барсан байна гэж хэлсэн. Тэр үед бие хүн алсан гэдгээ мэдсэн. Тэгээд би цагдаагийн 3 дугаар хэлтэс рүү очоод архи уусан байсан болохоор 1 цаг гаран цагдаагийн газар сууж байгаад байцаалт өгсөн. Дүүгийнхээ амь насыг хохироосондоо маш их харамсаж байна. Би буруутай зүйл хийсэн. Талийгаачийн оршуулгын зардалд нийт 5 сая төгрөгийг өгсөн.

            -Хохирогч С.Отгонтуяагийн хэргийн тухайд: - Г.Хайдав шоронгоос гарч ирээд хамт Шар-Хадын Нарлаг гэдэг зоогийн газар ороод сууж байсан чинь согтуу эмэгтэй хүн Г.Хайдавтай бүжиглээд байж байхад нөхөр нь 2 хүүхэдтэйгээ хүрч ирээд Г.Хайдавыг зодохоор нь би очоод чи яаж байгаа юм гэсэн чинь эхнэр нь хүрч ирээд миний толгойн тус газар сэрээгээр зоосон. Толгойгоо бариад харсан чинь цус гараад байж байхад 2-3 хүн над руу дайраад байхаар нь би цохисон. Хохирол төлбөрт 2.5 сая төгрөгийг төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ариунжаргал шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Талийгаачийн оршуулгын зардалд 837.000 төгрөгийн баримттай нь энэ. Шүүгдэгч оршуулгын зардалд 5 сая төгрөгийг нөхөн төлсөн. Миний зүгээс амь хохирогчийн охиныг 18 нас хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгоно. 50.000.000 төгрөгийг манай охин хүү нэхэмжилсэн байгаа. Хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хохирогч Н.Ариунжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 16 цагийн үед намайг Төмөр замын тэнд явж байхад госпиталын эмнэлгээс ярьж байна гээд надтай миний танил Ганчимэг гэх эмэгтэй утсаар ярихдаа “та хаана байна, хурдан коспиталын эмнэлэг дээр хүрээд ир, таны хүү Энхмэндийн бие нь их хүнд байна, хурдлаарай” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би тэр дороо госпиталын эмнэлэг дээр очсон. Надтай утсаар ярьсан Ганчимэгтэй уулзаж “юу болсон юм бэ” гэж асуухад, Ганчимэг надад хэлэхдээ "Энхмэнд сая нас барчихлаа" гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар ирсэн. Эмнэлгээс хаанаас ирсэн яасан ийсэн гээд асуугаад байсан чинь Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Да-Хүрээ захын хойд талд байдаг “Мазаалай” пабын гадна талд хутгалуулчихсан байхад нь түргэн очиж авч ирсэн байсан. Тэгээд бэр охин Цолмонтуяа, миний төрсөн дүү Цогбаатарын хүү Мэнд-Амар хоёр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Да-Хүрээ захын Хойд талд байрлалтай “Мазаалай” пабд очиж юу болсон талаар асуухад тэх газрын ажилтан нь хэлэхдээ “Энхмэнд, Э, Хайдав 3 хамт орж ирж архи ууж байгаа Энхмэнд, Э хоёр хоорондоо маргалдаад гарсан. Төд удалгүй гадаа хүмүүс бужигнаад явчихаар нь гараад харахад Энхмэнд зам дээр хэвтэж байсан. Юу болсонг асуухад хэлэхгүй байсан ба хэвлий орчмоос нь цус гарч байсан” гэж ярьсан байсан. Тэрийг нь гар утсан дээрээ бичлэг болгон хийсэн байсан. Тэр бичлэгээ 2018.12.06-ны өдөр ирэхдээ хэрэгт нь хавсаргуулахаар танд өгсөн. Миний хүүг Сандагийн Э буюу Марик гэж дууддаг залуу хутгалж алсан байна лээ. Маш их гомдолтой байна. Хэргийн талаар ийм л зүйл мэднэ...Талийгаач хүү Энхмэнд маань 1991.04.13-ны өдөр Улаанбаатар хотод 3 дугаар төрөх эмнэлэгт төрсөн. Эхээс хоёулаа. Айлын том нь ба доороо 17 настай, 1 эрэгтэй дүүтэй. Энхмэнд бага насандаа 187 дугаар цэцэрлэгт 3-7 нас хүртлээ явж байсан. 7 настай байхдаа Баянзүрх дүүргийн 79 дүгээр бүрэн дунд сургуульд 1 дүгээр ангид орж суралцах болсон. 79 дүгээр сургуульд 8 дугаар ангиа төгстөл сурсан. 8 дугаар ангиа төгсөөд сургуульд үргэлжлүүлэн сураагүй, хувиараа ойр зуурын ажил хийдэг байсан. Да-Хүрээ, Өгөөмөр зах дээгүүр автомашины сэлбэг, амортизатор зардаг байсан. Энхмэндийг 17 настай байхад буюу 2010 онд манай нөхөр өвчнөөр нас барсан. Тэрнээс хойш Энхмэнд дүүтэйгээ, надтай бид гурвуулаа Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо товчооны 6-173 тоотод амьдарч байсан. 2011 онд Энхмэнд Болормаа гэх эмэгтэйтэй танилцаж хамт амьдрах болсон. Тэгээд 2011 онд 1 охинтой болсон. Албан ёсоор гэр бүл болж батлуулаагүй байж байгаад 2014 онд Болормаагаасаа салчихсан. Дараа нь Энхмэнд одоогоос 3 жилийн өмнө Цолмонтуяа гэх эмэгтэйтэй танилцаж хамт амьдрах болсон. Энхмэнд Цолмонтуяа хоёрын дундаас хүүхэд гараагүй, Цолмонтуяатай мөн л гэрлэлтээ батлуулаагүй. Болормаа нь салахдаа хүүхдээ Энхмэндэд орхиод явсан. Энхмэндийн охин нь одоо над дээр байдаг. Хааяа ээжийнхээ аав, ээж рүү явчихдаг юм. Энхмэнд цэргийн алба хаагаагүй. Яагаад цэргийн албанд яваагүйг нь би мэдэхгүй байна. Урьд нь ял эдэлж байгаагүй. Одоогоос 4 жилийн өмнө Энхмэнд хүний гар гэмтээсэн хэрэгт холбогдон шалгагдаж, цагдан хоригдож байгаад гарч ирсэн. Тэр хэрэг нь хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн. Энхмэндийн ааш араншин нь огцом, дүрс хийсэн ууртай. Тэгэхдээ их цагаахан ш дээ. Хүнд муу юм санадаггүй юм. Энхмэнд сүүлийн үед үе үе архи уугаад байдаг болчихсон. Архи уухаараа нээх агсраад байдаггүй. Их л үглээ болчихдог байсан...Сандагийн Эыг нээх сайн танихгүй ч мэднэ. Намайг бага байхад буюу ерөнхий боловсролын сургуульд байхад С.Э манай параллель ангид сурч байсан юм. Би бага байхынх нь мэднээ. Насанд хүрээд сураггүй болсон. Сүүлд л сонсогдоод л байдаг болчихсон. Тэрнээс уулзаж, харьцаж байгаагүй учир сайн мэдэхгүй. Э, Энхмэнд хоёр үе үе уулзаад л байдаг байсан байна лээ. Тэгэхдээ намайг байхад Э манайд ирж байгаагүй. Э, Энхмэнд хоёр хоорондоо ямар харьцаатайг нь би сайн мэдэхгүй...Энхмэнд манай гэр бүлийг ганц тэжээж байсан хүн байгаа юм. Сэтгэлийн маш их шаналалтай байна. Оршуулгын зардал, сэтгэл санааны хохирол гээд нэхэмжилнэ. Одоохондоо яг хэдэн төгрөг нэхэмжлэхээ мэдэхгүй байна. Өмгөөлөгч авч байгаад л болъё. Өмгөөлөгч авъя гээд өмгөөлөгчөө авч чадаагүй л байна. Нэг өмгөөлөгчтэй ярьсан. Нөгөө өмгөөлөгч маань шүүх хуралтай гээд олдохгүй юм...Би задлан шинжилгээний дүгнэлт, бусад дүгнэлттэй танилцсан. Дүгнэлтүүдтэй холбоотой санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 71/;

"...Амь хохирогчийн ажил явдалд баримтаар 837.600 төгрөг, баримтгүйгээр 6.846.000 төгрөгийн хохирол учирсан байна. Дээрх хохирлын мөнгөн дүнг нэхэмжилж байна. Би тухайн үед их уй гашууд автсан байсан учраас буяны ажилд зарцуулсан эд зүйлсийн баримт сэлтийг аваагүй. Харин нэгэн дэвтэр дээр тэмдэглэж бичиж байсныгаа хуулбарлан өгье...” гэх мэдүүлэг /1хх-ийн 72/;

“...Би өмнөх мэдүүлэг дээрээ нэмж хэлэх зүйл байхгүй байна...Талийгаач хүүгийнхээ оршуулгын зардалд нийт 7.000.000 орчим төгрөг зарцуулсан, одоо 1 жил 1 сар өнгөрч байгаа учраас би яг тэд гэж цээжээр мөнгөн дүнг хэлж мэдэхгүй байна, оршуулгын зардалд зарцуулсан баримтууд хэргийн материалд өгчихсөн байгаа. Оршуулгын зардлаас гадна талийгаач хүүгийн минь 7 настай охин өнчирч үлдсэн. Энэ хүүхдийг 18 нас хүртэл тэжээн тэтгэх зардлыг Эаас нэхэмжилнэ. Мөн 1 жил, 1 сарын хугацаанд талийгаачид ном уншуулсан, би өөрөө энэ хэргээс болж өмгөөлөгч 3.000.000 төгрөгөөр авсан. Мөн шүүх прокурор, цагдаа гэж явахад байнга зардал унааны мөнгө гарч байна. Би бүхэл бүтэн хүүгээ алдчихсан, миний хүү өөрийнхөө 7 настай охин болон намайг, төрсөн дүүгээ тэжээж явдаг байсан. Би Эаас 50.000.000 төгрөг нэхэмжилж байна...Э хэрэг гарснаас хойш эхнэр болон бусад гэр бүлийнхээ хүмүүсээр дамжуулан одоог хүртэл нийтдээ 5.000.000 орчим төгрөг надад өгсөн. Одоог хүртэл оршуулгын зардлыг бүрэн төлж дуусаагүй байна...Маш их гомдолтой байна. Хэргийг хуулийн дагуу хурдан шуурхай шалгаж, шийдвэрлэж өгнө үү..." гэх мэдүүлэг /4хх-ийн 18-19/;

Хохирогч С.Отгонтуяа мөрдөн ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дугаар хороонд байдаг Нарлаг төвийн бааранд 19 цагийн үед найз Томоо буюу Энхтуяатай төрсөн өдрийг нь тэмдэглэж орсон. Тэнд бид хоёр 4-5 шил пиво ууж суусан. Энхтуяа явахаар болоод түрүүлээд явсан, би удалгүй гарсан. Уг баарны гадаа намайг гарч ирсэн чинь Марик гэдэг хочтой зүс таних хүн 1 залуутай барилцаагүй маргалдаад зогсож байхаар нь би “Чи одоо хөгшин хүн байж жаахан хүүхэдтэй юу ярьдаг юм” гэж хэлсэн чинь Марик эргэж хараад, миний доод эрүү рүү гараараа цохиход нь би шат руу унасан. Миний амнаас их цус гарсан, цохиход нь миний хиймэл шүд хугарсан. Тэгээд цагдаа дуудсан...Марик нэг хүүхэдтэй маргалдаж байхаар нь би “хөгшин хүн байж хүүхэдтэй юу ярьдаг юм” гэж хэлсэн чинь миний эрүү рүү гараараа 1 удаа цохисон...Марик согтуу байсан. Гэхдээ гайгүй л байх шиг байсан. Би гайгүй согтолттой байсан...Би эмчилгээнд 3.000.000 гаруй төгрөг зарцуулсан. Эмчилгээний мөнгөө гаргуулж авна, гомдолтой байна. Би Нарантуул зах дээр Эрдэнэцэцэгийн бэлэн хувцсыг зарж зогсдог. Би зодуулснаас хойш одоо хүртэл ажлаа хийж чадахгүй байгаа. Иймд ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байна. Би сард 600.000 төгрөгийн цалин авдаг. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 186-187/,

 “...Би өмнөх мэдүүлэг дээрээ нэмж хэлэх зүйл байхгүй. Надад учирсан хохирлыг бүгдийг нь Эын гэр бүлийн зүгээс нөхөн төлсөн. Надад Эаас нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /4хх-ийн 17/,

Гэрч Ш.Болорцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2018.11.28-ны өдрийн 14 цагийн орчим манай “Мазаалай” пабад гаднаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хоёр залуу, эрүүл 1 залуугийн хамт гурвуулаа орж ирээд манайхаас 1 шил 0.5 литрийн Улаанбаатар архи авч ууцгаасан. Тэгээд архиа ууж дуусчихаад хоорондоо маргалдаад нэгэн рүүгээ сандал аваад цохино шүү гээд далайгаад цохиогүй. Тэгээд хоорондоо маргалдаж байгаад барилцаж авахад нь хамт явсан эрүүл шахуу залуу нь салгаад, тэр хоёрыг аваад гарсан. Тэгээд цааш нь юу болсныг мэдэхгүй байж байхад гаднаас нэг залуу орж ирээд танай гадаа хутгалуулчихсан хүн байна гэж хэлэхээр нь нөхөр бид хоёр гарсан чинь манайд үйлчлүүлээд хоорондоо маргалдаж байсан хоёр залуугийн нэг нь газар хэвтэж байхад нь манай нөхөр эмнэлэг дуудсан. Гадаа тэд яасан талаар би мэдэхгүй...Эрүүл байсан залуу нь Хайдав гэдэг шархаданд байдаг. Хаана юу хийдэг, гэр нь хаана байдгийг мэдэхгүй. Маргалдсан хоёр залуугийн нэгийг нь шархаданд байдаг. Марик гэдэг залуу, нөгөө хутгалуулсан залууг нь мэдэхгүй, хүмүүсийн ярьж байгаагаар мөн шархадны залуу гэсэн...хутгалуулсан залуу нь гайгүй байсан. Марик жаахан уучихсан орж ирсэн боловч гайгүй байсан. Юунаас болсныг мэдэхгүй байна. Шорон ярьж байгаад Марик нь усны саваар хутгалуулсан залууг цохих гээд нөгөө залуу нь уурлаад хажуудаа байсан модон сандлыг аваад цохих гээд далайхад нь хамт явсан Хайдав болиулсан. Тэгсэн Марик нь босч ирээд хутгалуулсан залуу руу дайраад хутгалуулсан. Залуу нь Марикыг мангасдах шиг болоод тэр хоёр зууралдаж аваад гарсан...хутга шөвөг бол гаргасан юм бол байхгүй. Харин нэгнийгээ ална шүү гээд л хэрэлдээд байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 82-83/;

Гэрч С.Болд мөрдөн шалгах ажиллагаанд: “...Өнөөдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14 цагийн үед байх намайг Мазаалай пабад ажлаа хийгээд байж байхад Марик гэх 50 орчим насны эрэгтэй хүн ганцаараа орж ирээд үйлчлүүлж байсан. Заяа /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ ахтай очиж мэндлээд ширээнд нь суусан, араас нь хутгалуулсан гэх залуу, Хайдав гэдэг хүнтэй хамт орж ирээд мухрын ширээнд суусан. Марик, Хайдав хутгалуулсан залуу хоёртой хамт 1 ширээнд суугаад 0.5 граммын Улаанбаатар архинаас 1 шилийг авсан. Удалгүй Заяа ах цуг сууж байсан хүнтэйгээ хамт пабаас гарч явсан. Ойролцоогоор 5 минутын дараа байх намайг ажлын өрөөндөө байж байхад пабын зааланд хүмүүсийн хэрэлдэх чимээ гарсан. Хутгалуулдаг залуу “Би чамайг 10 жил цээжээрээ хамгаалж явсан шүү. Тэгэхэд чи намайг цохих гэж далайлаа гээд орилоод байсан. Марик дуугүй харж сууж байснаа босох гэсэн чинь Хайдав буцаж суулгаад болиулаад байсан. Тэгж байснаа Марик “За, за явъя гээд босоод яваад хутгалуулсан залуугийн урд ирээд зодолдох гээд 2 гараа урдаа авахаар нь Хайдав Марикийг бариад, би хутгалуулсан залууг барьсан чинь уг залуу “Лаларууд минь тавьцгаа” гээд гараа угзрахаар нь би тавиад “Одоо гарцгаа” гэж хэлсэн чинь хутгалуулсан залуу түрүүлээд гарсан. Араас нь Марик, Хайдав 2 гарсан. Паб дотор бие биенээ цохиогүй, цохих гэхэд нь салгасан. Манай пабаас Марик, Хайдав хутгалуулсан залуу нар гарснаас хойш 5-6 минутын дараа манайд засвар хийдэг. Улаанаа /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ орж ирээд надад “Марик нөгөө цуг явж байсан залуугаа хутгалаад хаячихжээ, цагдаа дуудаач” гэхээр нь би “Худлаа яриад байгаач, чи өөрөө цагдаа дуудаач” гэсэн чинь Улаанаа “Нээрээ шүү” гэж хэлэхээр нь би шууд куртикээ өмсөөд гарсан чинь манайхаас урагш ойролцоогоор 40-өөд метрийн зайтай хутгалуулсан залуу газар хэвтэж байсан. Хажууд нь Да хүрээнд сэлбэг зардаг залуу зогсож байсан. Би очоод “Юу болсон юм бэ” гэсэн чинь сэлбэг зардаг 30 гаран насны залуу /нэрийг нь мэдэхгүй/ “Түргэн дуудах гээд байж байна” гэж хэлэхээр нь би “Цусыг нь дарж бай” гээд цагдаа руу утсаар ярьж дуудлага өгөөд, дараа нь түргэн тусламж руу утсаар ярьсан. Хутгалуулсан залуугийн хажууд зогсож байсан сэлбэг зардаг залуу надад тодорхой юм яриагүй. Би ч асуух сөхөөгүй түргэн тусламж, цагдаа руу утсаар ярьсан...Би сандраад хаанаас нь цус гараад байгааг анзаараагүй, ямар ч байсан хэвлий нь цус болчихсон байсан...Тэд нар орж ирэхдээ гайгүй л орж ирсэн. Манайд 1 шил архиа ууж дуусгаад гарсан. Тэд нар юунаас болж муудалцсаныг мэдээгүй. Хутгалуулсан залуу “Би чамайг 10 жил цээжээрээ хамгаалж явж байхад чи над руу цохих гэлээ. “Чи намайг дээрэлхдэг юу юм” гээд байсан...Би өөрийн нүдээр хараагүй болохоор мэдэхгүй байна. “Марк-2” сэлбэг зардаг газрын камерт Марик нь тэр залууг хутгалж байгаа бичлэг байна гэсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 84-85/;

Гэрч Б.Цолмонтуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Талийгаач бид хоёр доогоос 12 жилийн өмнө танилцаж байгаад 2 жилийн өмнөөс нэг гэрт хамтран амьдарч эхэлсэн юм. Бид 2 албан ёсны баталгаа бол байгаагүй...Надад татгалзах зүйл байхгүй байна. Өнөөдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 14:47 минутад гадны хүний хүний 99171445 гэсэн дугаараас залгаад танай нөхөр хүнд хутгалуулчихсан хэвтэж байна, хурдан ирээч гэж залгасан. Тухайн үед би гэртээ амарч байсан, тэгээд тэрийг дуулаад сандраад гэрээсээ гарч гүйгээд шууд замаасаа таксинд суугаад Да Хүрээ худалдааны төвийн 5 дугаар хаалганаас холдохгүй, замын хажууханд хэвтчихсэн эргэн тойронд 4-5 хүн 2 цагдаа ирчихсэн. Түргэн тусламж хүлээж байгаа бололтой хэвтэж байсан. Цус их алдсан байдалтай байсан. Намайг ирсний дараа 20 орчим минутын дараа түргэн тусламж ирээд талийгаачтай цуг ороод хэн ингэчих вэ? Миний хайрыг гэтэл Марик хутгалсан гэж хэлсэн. Тэр ах нь уг нь манай нөхрийн xyypaй ax байгаа юм. 14:47 цагт над руу танихгүй хүнээр залгуулж хэлүүлж байхад нөгөө утсаар яриулж байгаа хүндээ цаанаас нь манай нөхөр Марик хутгалсан гэж хэлээрээ гээд дуу хоолой нь давхар сонсогдож байсан. Эмнэлгийн машинд явж байхдаа би итгээгүй дахин дахин асуухад тэрний нэрийг /Марик/ хэлээд байсан. Ингээд эмнэлэг дээр очоод удаагүй нас барсан юм...Шар хаданд цуг амьдарч байсан болохоор би биенээ сайн таньдаг. Ер нь бол багаасаа таньдаг байсан юм шиг байна лээ. Манай нөхөр жаахан ядарсан хүнд тусархуу байсан болоод тэр үү өөрөөсөө холдуулж хөөгөөд чадахгүй. 7 хоногийн 3 өдөр ч юм уу хамтдаа явдаг байсан...Гэртээ өглөө 09.00 өнгөрч байхад Да Хүрээ худалдааны төв орлоо гэж хэлээд гарсан. Би яг ямар ажлаар гарах гэж байгаа талаар огт асуугаагүй...Намайг очиход ямар ч хүн байгаагүй. Би хамаатан садан, дүү нарынх нь хамтаар тухайн хэрэг болсон газрын ойр орчмын хяналтын камерыг шүүлгэж харахад ямар нэртэйг нь би сайн анзаарч хараагүй. Нэг Пабаас талийгаач эхлээд түрүүлж гараад алхаж явахад араас нь нөгөө Марик гарч ирээд шууд манай нөхрийн баруун талын суганы хэсэгт 2 удаа хутгалж байгаад зууралдаж байхад дахиад зүүн хөлөн тус газар нь нэг удаа хутгалаад зугтаж байгаа бичлэг харагдаж байсан. Мариктай хамт Хайдав гэдэг хүн цуг явж байсан мөртлөө яг тухайн үйл явдал болоход хараад зогсож байгаа бичлэг харагдаж байсан. Миний сэтгэл санаа уймраад байгаа болохоор би юмаа мартаад байна. Надад миний сэтгэл санаа маш хэцүү байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 86-87/,

Гэрч Ц.Мэнд-Амар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Өнөөдөр буюу 2018 оны 11 сарын 28-ны өдрийн 15-н цагийн орчим ажил дээрээ байж байхад талийгаачийн эхнэр Солонго над руу залгаад ах чинь хүнд хутгаллуулчихлаа бие нь муу байна. Цэргийн эмнэлэг дээр байна, яаралтай ирээч гэж ярихаар нь ажил дээрээсээ шууд гарч Цэргийн төв эмнэлэг дээр ирэхэд талийгаач яаралтай тусламжийн хэсэгт ямар ч ухаан байхгүй. Хагалгаанд ороод гарч ирсэн байдалтай байсан. Тэгээд эмчлэгч эмч нь ах дүү нар руу нь залгаарай яаралтай гэж хэлэхээр нь би нэгжинд дэлгүүр рүү гарахад араас эмч нь залгаад өнгөрчихлөө гэж хэлэхээр нь эргээд ороход өнгөрчихсөн байсан учир ах дүү нараа дуудаад төрсөн дүү болох Баясахын Соронзонболдыг аваад хэрэг болсон Да Хүрээ зах дээр очиж Мазаалай паб руу орж зөөгч эмэгтэйтэй уулзахад Хайдав, Э, талийгаач гурвыг хоорондоо маргалдаад Э талийгаачийн нүүр рүү ууж байсан усаа шидчихсэн гэж хэлсэн. Тэгээд тэр гурав гараад явсан цааш нь юу болсныг би мэдэхгүй гэхээр нь гараад Марк-2 гэсэн аннос өлгөсөн авто сэлбэг зардаг үйлчилгээний төв гэмээр хэсгийн хяналтын камерыг үзэхэд уг камерт өдрийн 14 цаг 40 минутын орчимд Мазаалай пабаас Э, Хайдав талийгаач гурав цувраад ар араасаа гарч ирээд Э Хайдав хоёр нь түрүүлээд алхаж байгаа ард нь талийгаач алхаад, талийгаач Э хоёр хоорондоо маргалдаад байгаа бололтой Э нь эргэж хараад зодох гээд байгаа бололтой үйлдэл үзүүлж байгаад Э нь талийгаач руу дайрахад нь дундуур нь Хайдав ороод Эыг тэврээд цаашаа түлхээд байсан. Энэ үед Э нь энгэрээсээ хутга гаргаж байгаа харагдаж байсан. Хайдав, Эыг түлхсээр байгаад хяналтын камераас гарсан. Талийгаач, Э Хайдав хоёрын араас хяналтын камераас дөнгөж гараад буцаад хойшоо эргээд гэдэс цээж хэсгээ дараад хажуугаар унаж байгаа бичлэг бичигдсэн байсан. Тэгээд талийгаач газар унасан байдалтай хоёр хөлөөрөө хутгыг нь зайлуулах гээд өшиглөөд байгаа бололтой харагдсан. Харин Э хоёр хөлийг нь тойроод баруун гартаа хутга барьчихсан, цээж рүү нь дайраад хутгалах гээд тэгснээ хамгаалж байгаа хөл рүү нь хутгаараа 2-3 хатгасан. Энэ үед Хайдав нь Эыгаа болиулаад цааш нь аваад явж байгаа бичлэг бичигдсэн байсан...Талийгаач Энхмэнд, Э, Хайдав гурав бол нэг довны хүмүүс байгаа юм. Э нь залуу насандаа хулгай зэлгий хийж шорон оронд явснаараа талийгаачийг айлгаж дарамталж дагуулж явж архи дарс уулгадаг байсан. Айхтар сүрхий дотно харьцаа бол байхгүй. Нэг иймэрхүү л харьцаа байдаг байсан. Миний бие Хайдав, Э гэх энэ хоёр хүнд маш их гомдолтой байна..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 88-89/;

Гэрч Г.Хайдав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгэхэд пабын хаалгаар ороод чигээрээ буланд ширээн дээр Э ганцаараа сууж байсан. Энхмэнд бид ширээн дээр нь очиж суугаад Энхмэнд үйлчлэгчийг дуудаад 20.000 төгрөгийн архи байна уу гээд бэлэн 20.000 төгрөгийн дэвсгэрт үйлчлэгчид өгсөн. Ингээд үйлчлэгч 0.75 литрийн нэрийг нь санахгүй байна. Нэг архи авч ирж өгснийг нь Э, Энхмэнд 2 хувааж уусан, би огт уугаагүй. Ингээд сууж байхдаа Энхмэнд гэнэт уурлаад Эад хандан “Чиний хэрэгт орох надад ямар хамаатай юм миний дүү ч гэсэн хэрэгт орчихсон байгаа” гэхэд Э “Чи юу гээд хуцаад байгаа юм” гэсэн чинь Энхмэнд түрүүлж босоод Эын нүүр рүү гараараа 2 удаа цохиод авахаар нь би дундуур нь орж салгаад хоёуланг нь дагуулаад пабаас гарч ирээд хоёуланг нь орхиод зам дагаад алхаж байтал миний араас Э гүйж ирээд “Би Энкүүлийн хөл рүү нь хутгалчихлаа” гэхээр нь “Чи яаж байгаа юм бэ нэгнийгээ” гэж хэлээд утсаа гаргаж ирээд цагдаа руу залгаад “Э энд хүн хутгалчихлаа шүү” гэж хэлээд утсаа салгасан. Тухайн үед би аминд нь хүрчих хэмжээний юм болоогүй хөл рүү нь хутгалчихсан гэхээр нь гайгүй юм байх гэж бодоод тоогоогүй юм. Ингээд Э бид зам дээрээс такси бариад хот руу Хар хорин руу явж байтал Э эхнэр рүүгээ залгаад ярихад эхнэр нь нэг зүйл хэлсэн чинь Э гэнэт орилоод “үхсэн байна гэж байна, би хүн алчихлаа” гээд орилоод байсан. Тэгээд бид 2 Хар хорин дээр буугаад би дүү Ганзориг руу залгаад “Э хүн алсан байна” гэж хэлсэн. Би Ганзоригт энийг цагдаад бариулах хэрэгтэй байна гэж хэлсэн. Миний утсыг Э аваад Ганзоригтой яриад архи аваад ир гэж хэлсэн. Ганзориг цагдаа руу залгаж хэлээд зохион байгуулж байгаад хэсэг хугацааны дараа Ганзориг өөрөө утсаар над руу залгаад “21”-ийн буудал дээрээс ирж архи ав гэж хэлээд Э бид хоёр “21”-ийн буудал дээр очиход архи авах гэж байгаа болоод очиход цагдаа нар ирчихсэн байсан. Би эхэлж машинаас буугаад цагдаа нарт хамгийн урд талын машинд байгаа шүү гэж хэлээд Эыг бариулсан. Тэгээд Э бид хоёрыг хамтад нь цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн...Э Энхмэнд нар надтай тааралдаад Шархад руу явж байхдаа огт муудалцаагүй. Ах, дүү хоёулаал инээж хөөрөөд явж байсан. Мазаапай пабд Э “Би хэрэгтэй байгаа, цагдаа руу явах хэрэгтэй байна” гэхэд нь Энхмэнд “Чиний хэрэгт орох ямар хамаатай юм. Манай дүү ч гэсэн хэрэгт орчихсон байгаа” гээд л муудалцаад Энхмэнд “Би чамтай 10 жил үерхээд чи муу надад юу өгсөн юм” гээд Эын нүүр рүү 2 удаа гараараа цохисон. Тэгээд би салгаад хоёуланг нь дагуулж гараад гадаа пабын үүдэнд Э, Энхмэнд хэрэлдээд байхаар нь би орхиод явж байтал Э миний араас гүйж ирээд би Энхмэндийн хөл рүү хутгалчихлаа гэж хэлсэн... Би яг аль хэсэгт нь хэдэн удаа хутгалсныг нь хараагүй. Миний ард хэрэлдээд үлдсэн юм. Э надад хэлэхдээ хөл рүү нь хутгалчихлаа гэж хэлсэн. Паб дотроос ямар нэг хутга авч гараагүй. Миний бодлоор өөрөө биедээ хутгатай явж байсан байх. Миний араас гүйж ирэхдээ гартаа ямар нэг зүйл бариагүй байсан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 90-91/;

Гэрч Б.Мөнхболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...84-60 УНҮ улсын дугаартай автомашин бол миний өөрийн машин байгаа юм. Би 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14 цагийн орчим байх би яг цагаа мэдэхгүй байна. Да Хүрээ зах орчихоод гарч явсан тэгтэл үл таних 3 залуу миний автомашины урд явж байсан. Тэгээд тэд 1 өндөр залуу, намхан залуугаа араас түлхэх шиг болсон. Гэтэл нөгөө намхан ахимаг настай залуу нь эргэж хараад гаднах куртикээ тайлаад, нөгөө түлхсэн өндөр залуу руу гүйж дайрсан. Тэгээд өндөр залуу нь ухарсан ба би машинаараа хажуу тийш зайлаад тэд нарыг өнгөрөөд явсан юм. Намайг өнгөрч явахад бас нэг өндөр махлаг залуу нь намхан залуугийнхаа куртикнээс зуураад үлдсэн...Би сайн хараагүй, гарт нь хутга байсныг ажиглаж хараагүй. Ямар нэгэн цус гарсан эсэхийг хараагүй. Миний машины ард унаж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 97/;

Гэрч А.Баасанхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Тухайн өдөр би хамт ажилладаг Ш.Төгөлдөрийн 84-42 УНД улсын дугаартай автомашиныг жолоодож Да Хүрээ худалдааны төвд байдаг салбар руугаа явж байсан. Тэгээд 5 дугаар хаалга буюу хамгийн арын замаар явж байхад үл таних 3 эрэгтэй хүн зодолдоод байх шиг байсан. Нэг нь газар унасан, газар унасан хүний дээрээс нэг нь цохиж нөгөө нь салгах гээд байсан. Тэгээд би хажуугаар нь өнгөрөөд л яваад өгсөн. Одоо хэн нь цохиж, хэн нь салгаж, хэн нь газар унасан байсныг мэдэхгүй байна. Гурвуулаа л хар өнгийн хувцастай байсан. Гарт нь ямар нэгэн зүйл байсан эсэхийг анзаарч хараагүй. Унасан хүнийг цохиж байсан эрэгтэй нь махлаг хүн байсныг л санаж байна, өөр санах зүйл алга...Тавьж бай би наадахыг чинь алчихъя гээд байх шиг байсан. Салгаж байсан залуу боль л доо гээд байсан. Унасан хүнээс дуу гараагүй газар хагас хэвтсэн байдалтай л байгаад байсан. Тухайн үед машиндаа ганцаараа явж байсан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 99/,

          Гэрч Б.Амарзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018.11.28-нд би тухайн өдөр Мазаалай баарны урд байдаг ахынхаа ажил дээр машинаа янзалж байсан. Тэгээд гадаа гудамжинд маргаан болоод байсан. Яг ямар үг хэллэг хэлж маргалдаж байсныг би санахгүй байна. Ер нь бол тоогоогүй. Тэгээд би машинаа янзалж байгаад гараа угаах гээд гараад иртэл үл таних 20-25 орчим настай өндөр залуу газар, дээш харж хэвтээд намайг хутгалчихлаа шүү дээ 103 дуудаач ээ гээд байхаар нь би очсон. Тэгэхэд тэр залуугийн цээж хөлөөс нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд л Мазаалай баарнаас хүмүүс гарч ирээд овоорцгоосон юм. Тэр залуугаас хэн яасан юм бэ гэж асуухад түргэн дууд л даа яах гээд байгаа юм бэ гээд байсан. Хэн юм бэ гэж олон хүн асуусан боловч ямар нэг хариулт өгөөгүй, мөн тэр залуу согтуу байсан. Миний хувьд яг хутгалсныг нь хараагүй. Харин харин маргалдаж байхыг нь хальт харахад 20-25 орчим насны нас бардаг залуу үл таних намхан ахимаг настай махлагдуу залуутай маргалдаж байсан. Мөн нэг өндөр махлаг залуу салгах гээд байсан. Амь хохирогчийг хутгалуулж газар хэвтэж байхад би гарч ирсэн. Тэгэхэд маргалдаж байсан 2 хүн байхгүй болсон байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 100-101/;

Гэрч Ж.Уянга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018.11.28-ны өдөр би Мазаалай бааранд дулаацахаар орж ирээд сууж байсан. Тэгээд би гарч цайны газар хоол идэхээр орсон ба тэгэхэд бааранд хүмүүс шуугилдаж байсан. Тэгээд гарч ирээд хартал Шархадны гэж ярьдаг зүс таних 3 залуу хоорондоо маргалдаж байсан. Тэгэхэд өндөр 25 орчим настай залуу намхан махлаг ахимаг настай залуу руу ална шүү гэж дайраад байсан. Нөгөө залуу нь мөн зодолдох гээд дайраад байсан. Тэгээд тэр 2 залуугийн өндөр Хайдав гэх залуу нь салгах гээд боль гээд байсан. Тэгээд аваад гарсан. Хайдав болон намхан залуугийн өмнө нь залуухан залуу гарсан араас нь Хайдав нөгөө намхан махлаг залуутай гарсан. Тэгээд би Мазаалай дотор үлдэж сууж байтал гадаа хүн хутгалчихлаа Улаанаа гэж энэ хавьд байдаг залуу хэлж орж ирээд би гарч харсан. Тэгтэл баарны гадаа авто зам дээр нөгөө өндөр залуухан залуу газар унасан байдалтай цээж зүүн хөлийн булчин орчмоос нь цус гарсан байсан. Нөгөө Хайдав намхан залуу нар харагдахгүй байсан. Намайг хутгалчихлаа эмнэлэг дуудаарай, хурдлаарай гээд байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 103-104/;

Гэрч Н.Цэцэгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүлэхдээ: “...2018.11.28-нд би Мазаалай бааранд өөрт оногдох ажлыг хийж байгаад гадаа гарсан юм. Гадаа гартал Да Хүрээ худалдааны төв дээр наймаа хийдэг Баярхүү, амь хохирогч, Марик, Хайдав нар Мазаалай баарны үүдэнд уулзаад зогсож байсан. Би зайтай байсан учир юу ярьсныг сонсоогүй. Тэгээд Баярхүү нөгөө хэддээ 20.000 төгрөгийн дэвсгэрт өгч, өөрөө яваад өгсөн. Тэгээд би Марик төлөөс авч байна гэж бодсон. Би тэдгээр залуусыг таньж мэдэхээс цаашгүй. Ер нь бол Марик “Да Хүрээ” зах дээр хүмүүсээс архины мөнгө авдаг юм байна лээ. Марик бааранд орж ирсэн үед энэ хавийнхан баараар орж, шагайж харчихаад л гараад явдаг байсан юм. Тэгээд Баярхүү 20.000 төгрөг өгснөөр тэд бааранд орж ирсэн. Би хөөгөөд байдаг учир тэд Цэцэгээ эгчээ ганц юм уучихаад гаръя гэхээр нь томоотой суугаад гараарай гэж хэлсэн. Тэгээд амь хохирогч, Хайдав, Марик нар 0.5 граммын 1 шил архи аваад уугаад суусан. Тэгээд л би гадаа гараад байж байхад манай охин Болорцэцэг ээж эд нар маргалдаад байна гэж хэлсэн. Тэгээд би орж иртэл амь хохирогч, Марик нар маргалдсан...би хараагүй. Тэд маргалдаад гарсан. Тэгээд гадаа энэ зүйл болсон хоорондоо ямар үг хэллэг хэлж маргалдсан талаар мэдэхгүй. Энэ бааранд байхдаа ямар нэг хутга гаргаагүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 105-107/;

Гэрч Н.Төрбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би өөрийн ажил дээрээ байсан Мазаалай гуанзанд орж хоол идчихээд гарах гэж байтал Мазаалай бааранд хүмүүс маргалдаж байсан. Тэгээд би хальт харчихаад л гараад яваад өгсөн. Ямар хүн юу гэж маргалдсаныг мэдэхгүй байна. Тэгээд би ажлаа хийгээд байж байгаад дахин Мазаалай орчихоод гадаа гартал амь хохирогч газар хажуугаар хэвтчихсэн байсан. Тэгээд би эргэж орж ирээд Мазаалай баарныханд хэлж хамт гараад тэр залууг түргэн дуудаад өг намайг хутгалчихлаа ш дээ гэж хэлсэн. Хэн гэж асуухад өөр зүйл яриагүй түргэн хурдан дуудаарай л гээд байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 109/;

Гэрч Т.Базаррагчаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Энхмэнд, Э хоёр хуурай ах, дүү нар ш дээ. Сүүлийн үед л Энхмэнд Эын өөдөөс хэрэлдэж маргалдаад цохиж аваад, гар дайлайгаад айдаг болсон байна лээ ш дээ. Энхмэндийн зан ааш сүүлийн үед их өөрчлөгдөж догшин болсон. Энхмэндийг ахыгаа зодож байна, ээжийгээ зодсон байна гээд л их зүйл сонсож байсан. Өнгөрсөн зун Энхмэнд Эын баруун нүднийх нь доод талд хутгалсан байсан. Би яг хажууд нь байгаагүй. Дараа нь сонсож мэдсэн...Э Энхмэндийг хутгалсан гэж дуулсан. Энхмэнд өөрөө л болоогүй юм билээ. Би сүүлд нь “Мазаалай” пабад сууж байсан, харсан гэх тэр хавийн нэг нөхрийн ярианаас сонсоход “Энхмэнд, Э, Хайдав 3 хамт архи ууж сууж байгаад Энхмэнд нь Э руу агсарч хавсарч унагаагаад зодолдох гээд байсан ба муудалцаад гарсан гэсэн. Гадаа гараад Энхмэнд нь агсараад дайраад байсан” гэж ярихыг нь дуулсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 78-79/,

Гэрч Б.Батбилгүүн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...14 цагийн орчим манай “Мазаалай” пабад гаднаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 2 залуу, эрүүл 1 залуугийн хамт гурвуулаа орж ирээд манайхаас 1 шил 0.5 литрийн Улаанбаатар архи авч ууцгаасан. Тэгээд архиа ууж дуусгачихаад хоорондоо маргалдаад нэгэн рүүгээ сандал аваад цохино шүү гэж далайгаад цохиогүй. Тэгээд хоорондоо маргалдаж байгаад барьцалдаж авахад нь хамт явсан эрүүл шахуу залуу нь салгаад тэр хоёрыг аваад гарсан. Тэгээд цааш юу болсныг мэдээгүй. Удалгүй гаднаас нэг залуу орж ирээд манай гадаа хутгалуулсан хүн байна гэж хэлэхээр нь нөхөр бид хоёр гарсан чинь манайд үйлчлүүлээд хоорондоо маргалдаад байсан 2 залуугийн нэг нь газар хэвтэж байхад нь манай нөхөр эмнэлэг джждсан. Гадаа тэд яасан талаар бид мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 82-83/,

Шинжээч эмч Т.Амартүвшин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Дээрх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй буюу хутганы олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цээж хэвлийн хөндий рүү нэвтэрч өрц, элэг гэмтээж, цус алдалт үүсгэсэн шарх нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хүзүү, зүүн өвдөгний гадна тал, тахимны хонхор нэвтэрсэн шарх бүхий гэмтлүүд нь хөнгөн гэмтэлд хамаарна. Дээрх гэмтлийг авсан тохиолдолд эмнэлгийн яаралтай тусламж авсан ч амь нас аврагдах магадлал муутай. Учир нь элэгний венийн судас гэмтсэн учир богино хугацаанд цус алдалт явагдаж шоконд орно...” гэх мэдүүлэг /1хх-ийн 134-135/,

Яллагдагч С.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулганы 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр танилцсан. Сая дахин танилцлаа. Намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна...Миний хувьд хүн алчихсан юм чинь нуугаад байх зүйл байхгүй...Тэгээд Баярхүүгийн стачир зардаг газрын ойролцоо очтол Энхмэнд надад хэлэхдээ “та энэ хойно байдаг “Мазаалай” пабад очоод сууж бай, бид хоёр Баярхүүтэй уулзчихаад араас чинь яваад очъё гэсэн. Тэгэхээр нь би “за тэгьё” гээд салж явсан. Би ганцаараа яваад Да-Хүрээ захын хойд талын 5 дугаар хаалганы баруун хойд талд байрлах 2 давхар улаан тоосгон “Мазаалай” бааранд ганцаараа орж суусан. Намайг орж сууснаас хойш 10 орчим минут өнгөрөхөд гаднаас Хайдав, Энхмэнд хоёр орж ирсэн. Орж ирэнгүүтээ Энхмэнд архи захиалсан. Тэр захиалсан архийг би одоо бодоход хар Чингис билүү Голд Чингис байсан шиг санаж байна. Ямар ч байсан 0.5 литрийн архи байсан. Бид 3 тэр архиа хувааж уусан. Архи ууж байхдаа ойр зуурын, энгийн юм ярьж байсан. Тэгээд тэр архи талдаа орж байх үед Энхмэнд надад хандаж “та одоо намайг матах гээд байна уу” гэсэн. Тэгэхээр нь би “чи одоо юу яриад байгаа юм, чи согтох болгондоо над руу ийм юм” ярьж дайрч байх юм. Чи яг юу хэлэх гээд байгаа юм, одоо тодорхой хэлээдэх гэсэн. Тэгсэн чинь Энхмэнд чи намайг товчоон дээр хүн цохиж алсан гээд байгаа биз дээ, би залуу шүү 10 жил л сууна ш дээ” гээд агсарсан. Тэгээд куртикээ тайлаад ална, гаръя, үзье гэсэн. Тэгээд агсраад байхаар нь би “за хоёулаа ерөөсөө гаръя, гарч учраа олъё" гэсэн. Тэгээд гарцгаая гээд би хамгийн түрүүнд гарсан. Араас Энхмэнд, хамгийн сүүлд Хайдав нар гарч ирсэн. “Мазаалай” паб нь хашаан дотор байдаг. Хашаанаас нь гараагүй пабын байрнаас гараад хашаан дотор нь Энхмэнд бид хоёр заамдалцаж барьцалдаж авсан. Энхмэнд намайг боох гээд байсан. Би гарнаас нь барьж боолгохгүй гэж тэмцэж байсан. Тэгээд Энхмэнд миний толгойн орой, хажуу ам хэсэг рүү гараараа 3 удаа цохисон. Тэгээд зууралдаж байгаад миний хувцсыг урчихсан. Мөн үүдэн доод 4 хиймэл шүдийг хугалсан. Хиймэл шүд маань хугарч унасан. Би шүдээ авъя гэж хайгаад олоогүй. Тэгээд зууралдаад, хэрэлдээд “Мазаалай” пабын хашаанаас гарангуутаа Энхмэнд бид хоёр гайгүй болсон. Тэгээд зам дагаад баруун тийшээ 10-аад метр алхсан. Хайдав хамт хажууд алхаж явсан. Хайдав ерөнхийдөө бид хоёрыг салгах маягтай байсан юм. Тэгтэл Энхмэнд гэнэтхэн л над руу агсарч “лалараа алнаа” гээд над руу дайрсан. Над руу дайраад нүүр рүү цохиж, хашаа руу түлхэж, татаж чангаасан. Хайдав голоор орж салгах гээд Энхмэндийг хориглож дийлэхгүй байсан. Би бол Энхмэнд рүү дайрахгүй байсан. Учир нь Энхмэнд надаас 20 см орчим илүү өндөртэй биерхүү залуу учир зодолдоход дийлэхээргүй байсан. Тэгээд намайг нүүр рүү цохиод зодоод, хоёр хүүхдийг чинь ална, чамайг дуусгана гээд байхаар нь куртикны баруун талын халаасанд байсан цагаан никел өнгийн төмөр эвхэгддэггүй хутгыг гаргаж ирээд баруун гартаа барьж байгаад Энхмэндийг өөдөөс хараад намайг заамдаад зогсож байхад нь зүүн гуя орчимд нь нэг удаа хутганы үзүүрээр дүрсэн. Тэр яг аль хэсэг рүү нь дүрэгдсэнг мэдэхгүй байна. Энхмэнд надыг бодвол өндөр учраас гуя орчимд нь дүрэгдсэн байх гэж бодоод байгаа юм. Намайг дүрэнгүүт Энхмэнд миний өөдөөс ганц хоёр цохисон санагдаж байна. Тэгээд Хайдав намайг дагуулаад баруун тийшээ явсан. Энхмэнд тэндээ үлдсэн. Би эргэж хараагүй, юу болсонг мэдээгүй. Тэгээд засмал зам дагаж алхаж яваад, засмал зам урагшаа эргэсэн. Засмал зам дагаж явахгүй цаашаа буюу баруун тийшээ гудамжруу орсон шороон замаар алхаад нэлээн явж байгаад гудамжин дунд 2, 3-н машин зогсож байхаар нь нэг машины дооруур хутгаа шидчихсэн. Хайдав бид хоёр такси бариад явах гэж байхад цагдаагаас Хайдавруу залгасан. Хайдавтай цагдаа нар яриад "Марик хүн хутгалчихсан байна, та хоёр хамт явж байгаа юм байна, уулзаадах" гэсэн. Тэгээд Хар хорин захын зам дээр байдаг "Тайхар" гээд бааранд хүлээж байя гэсэн. Тэгээд тийшээ явсан. Тэгээд цагдаа нар ирээд намайг барьж авч явсан. Цагдаа дээр очоод Энхмэндийг нас барсанг мэдсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 8/;

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Амартүвшингийн  №2643 тоот дүгнэлтэд:

1.2. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрч өрцний баруун тал, элэгний 4-р сегмент, элэгний доод хөндийн венийн судасны салааг /Meddle Hefatis vein/ гэмтээсэн, хүзүүний шарх, зүүн өвдөгний гадна тал, тахимны хонхорын нэвтэрсэн шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

3. Учирсан гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Талийгаачид учирсан цээж, хэвлийн хөндй рүү нэвтэрч, өрц, элэг, элэгний венийн судсыг гэмтээсэн шарх, цус алдалт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмттлийн хүнд зэрэгт хамаарна. Хүзүүний шарх, зүүн өвдөгний гадна тал, тахимны хонхорын шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл хамаарна.

5. Талийгаач нь цээж, хэвлий рүү нэвтэрч өрц, элэгний эд, элэгний венийн судсыг гэмтээсэн шархны улмаас хурц цус алдалт, цус алдалтын шоконд орж нас баржээ.

6. Талийгаачийн цусанд 2.2 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна.

7. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй.

8. Талийгаач нь цусны АВО системээр В3-р бүлгийн цустай.

9. Учирсан гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. гэх дүгнэлт. /1хх-ийн 117/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Ганхүүгийн  №14174 тоот дүгнэлтэд:

1. С.Эын биед гэмтэл тогтоогдсонгүй.

2. С.Эаас авсан цусанд 1.4%, шээсэнд 1.6 % спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /1хх-ийн 138/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Кримналистикийн шинжилгээний газрын шинжээч, цагдаагийн ахмад Г.Ганзоригийн №6722 тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн хүрмэнд эдэлгээний явцад 20х19см, 8х9см хэмжээтэй талбайд гарсан хуучин халцралт байна.

2.  Шинжилгээнд ирүүлсэн цамцны зүүн мөрөнд татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан 160мм хэмжээтэй шинэ ханзралт байна. Хэдэн удаагийн үйлчлэлээр гарсныг тогтоох боломжгүй.

3. Шинжилгээнд ирүүлсэн баруун хэвлий орчимд 19мм хэмжээтэй, гутлын баруун өмсгөлийн хоншоорт 31мм хэмжээтэй, дотуур өмдөнд 95мм хэмжээтэй, хар өмдөнд 101мм хэмжээтэй, хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлт байна. Цамц болон гутланд гарсан гэмтэл нь тус бүр нэг удаагийн үйлчлэлээр, дотуур өмдөнд, хар өмдөнд гарсан зүсэгдэлт нь нэг удаагийн үйлчлэлээр гарсан байна. гэх дүгнэлт /1хх-ийн 146-150/, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын биологийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч Ж.Оюунаагийн №12712 тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн даавуу болон алчуур цус илэрсэн. АВО системээр В/III/ бүлгийн харъяалалтай хүний цус байна. гэх дүгнэлт /1хх-ийн 156/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын биологийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч Ж.Оюунаагийн №12711 тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн ХГҮ толбон дээр цус илэрсэн. АВО системээр В/III/ бүлгийн харъяалалтай хүний цус байна.  гэх дүгнэлт /1хх-ийн 159/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын биологийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч Ж.Оюунаагийн №12709 тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн хохирогчийн гэх хувцаснууд дээр цус илэрсэн. АВО системээр В/III/ бүлгийн харъяалалтай хүний цус байна.  гэх дүгнэлт /1хх-ийн 168/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын №150 тоот дүгнэлтэд:

1. С.Э нь гэмт хэрэг үйлдэгдэх үед сэигэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. С.Э нь тэр үедээ өөрийнхөө үйлдлийг мэдэн удирдаж чадаж байсан байна.

2. С.Э нь гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. С.Э нь өөрийнхөө үйлдлийг зөв ойлгон мэдэн удирдаж чадаж байсан байна.

3. С.Э нь одоо сэтгэцийн ямар  нэгэн өвчингүй байна. С.Э нь гэмт үйлдлээ хариуцах чадвартай байна. гэх дүгнэлт /1хх-ийн 172-173/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн гаргасан 12487 дугаартай дүгнэлт:

  1. С.Отгонтуяагийн биед эрүү ясны хугарал, эрүүнд цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /1хх-ийн 198/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 14-17/; хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 18-22/; мэдүүлгийн газар дээр нь шалгасан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 24-30/; талийгаачийн биед өмсөөстэй байсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 31-33 дугаар хуудас/; цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 34- 37/; эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 46-47, 48, 65, 66/; хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 49-63/, мөрдөгчийн тэмдэглэл /1хх-ийн 112-113/, иргэний үнэмлэхний лавлагаа /3хх-ийн 51/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /3хх-ийн 52/, НЦГ-ын албан тоот /3хх-ийн 53/, прокурорын зөвшөөрөл /3хх-ийн 54/, Улсын бүлтгэлийн ерөнхий газрын албан тоот /3хх-ийн 55/ гэсэн нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тус тус шинжлэн судалсан болно.

 

Прокуророос шүүгдэгч С.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Да Хүрээ” авто техникийн захын 5 дугаар хаалганы орчим, автомашины зам дээр иргэн Б.Энхмэндийн цээжин тус газар нь 1 удаа, хүзүүн тус газар нь 1 удаа, зүүн хөлийн өвдөгний гадна хэсэгт 1 удаа, зүүн тахимны хонхорт 1 удаа хутгалж, онц хэрцгий аргаар алсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба түүний үйлдэлд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Тухайлбал гэрч Г.Хайдавын: “...Ингээд сууж байхдаа Энхмэнд гэнэт уурлаад Эад хандан “Чиний хэрэгт орох надад ямар хамаатай юм миний дүү ч гэсэн хэрэгт орчихсон байгаа” гэхэд Э “Чи юу гээд хуцаад байгаа юм” гэсэн чинь Энхмэнд түрүүлж босоод Эын нүүр рүү гараараа 2 удаа цохиод авахаар нь би дундуур нь орж салгаад хоёуланг нь дагуулаад пабаас гарч ирээд хоёуланг нь орхиод зам дагаад алхаж байтал миний араас Э гүйж ирээд “Би Энкүүлийн хөл рүү нь хутгалчихлаа” гэхээр нь “Чи яаж байгаа юм бэ нэгнийгээ” гэж хэлээд утсаа гаргаж ирээд цагдаа руу залгаад “Э энд хүн хутгалчихлаа шүү” гэж хэлээд утсаа салгасан. Тухайн үед би аминд нь хүрчих хэмжээний юм болоогүй хөл рүү нь хутгалчихсан гэхээр нь гайгүй юм байх гэж бодоод тоогоогүй юм. Ингээд Э бид зам дээрээс такси бариад хот руу Хар хорин руу явж байтал Э эхнэр рүүгээ залгаад ярихад эхнэр нь нэг зүйл хэлсэн чинь Э гэнэт орилоод “үхсэн байна гэж байна, би хүн алчихлаа” гээд орилоод байсан. ...Мазаапай пабд Э “Би хэрэгтэй байгаа, цагдаа руу явах хэрэгтэй байна” гэхэд нь Энхмэнд “Чиний хэрэгт орох ямар хамаатай юм. Манай дүү ч гэсэн хэрэгт орчихсон байгаа” гээд л муудалцаад Энхмэнд “Би чамтай 10 жил үерхээд чи муу надад юу өгсөн юм” гээд Эын нүүр рүү 2 удаа гараараа цохисон. Тэгээд би салгаад хоёуланг нь дагуулж гараад гадаа пабын үүдэнд Э, Энхмэнд хэрэлдээд байхаар нь би орхиод явж байтал Э миний араас гүйж ирээд би Энхмэндийн хөл рүү хутгалчихлаа гэж хэлсэн... Би яг аль хэсэгт нь хэдэн удаа хутгалсныг нь хараагүй. Миний ард хэрэлдээд үлдсэн юм. Э надад хэлэхдээ хөл рүү нь хутгалчихлаа гэж хэлсэн. Паб дотроос ямар нэг хутга авч гараагүй. Миний бодлоор өөрөө биедээ хутгатай явж байсан байх. Миний араас гүйж ирэхдээ гартаа ямар нэг зүйл бариагүй байсан..." гэсэн мэдүүлэг,

Гэрч Ж.Уянгын: “...2018.11.28-ны өдөр ...Шархадны гэж ярьдаг зүс таних 3 залуу хоорондоо маргалдаж байсан. Тэгэхэд өндөр 25 орчим настай залуу намхан махлаг ахимаг настай залуу руу ална шүү гэж дайраад байсан. Нөгөө залуу нь мөн зодолдох гээд дайраад байсан” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Батбилгүүны: “...14 цагийн орчим манай “Мазаалай” пабад гаднаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 2 залуу, эрүүл 1 залуугийн хамт гурвуулаа орж ирээд манайхаас 1 шил 0.5 литрийн Улаанбаатар архи авч ууцгаасан. Тэгээд архиа ууж дуусгачихаад хоорондоо маргалдаад нэгэн рүүгээ сандал аваад цохино шүү гэж далайгаад цохиогүй. Тэгээд хоорондоо маргалдаж байгаад барьцалдаж авахад нь хамт явсан эрүүл шахуу залуу нь салгаад тэр хоёрыг аваад гарсан.” гэсэн мэдүүлэг зэргээр талийгаач Б.Энхмэнд нь шүүгдэгч С.Э руу үг хэлээр дайрч муудалцаж, цохисоноос үүдэн маргалдсан хэргийн нөхцөл байдал үүссэн байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Э амь хохирогч Б.Энхмэнд нарын хувийн таарамж тохиромжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар С.Э нь хохирогчийг хутгалж алсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч С.Эад Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгож хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Харин шүүгдэгч С.Э нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Нарлаг” төвийн үүдэнд иргэн С.Отгонтуяагийн эрүүн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч С.Отгонтуяагийн: “..Нарлаг төвийн бааранд 19 цагийн үед найз Томоо буюу Энхтуяатай төрсөн өдрийг нь тэмдэглэж орсон. Тэнд бид хоёр 4-5 шил пиво ууж суусан. Энхтуяа явахаар болоод түрүүлээд явсан, би удалгүй гарсан. Уг баарны гадаа намайг гарч ирсэн чинь Марик гэдэг хочтой зүс таних хүн 1 залуутай барилцаагүй маргалдаад зогсож байхаар нь би “Чи одоо хөгшин хүн байж жаахан хүүхэдтэй юу ярьдаг юм” гэж хэлсэн чинь Марик эргэж хараад, миний доод эрүү рүү гараараа цохиход нь би шат руу унасан. Миний амнаас их цус гарсан, цохиход нь миний хиймэл шүд хугарсан. Тэгээд цагдаа дуудсан...Марик нэг хүүхэдтэй маргалдаж байхаар нь би “хөгшин хүн байж хүүхэдтэй юу ярьдаг юм” гэж хэлсэн чинь миний эрүү рүү гараараа 1 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.Эыг хүнийг алах гэмт хэрэг,

Хүний эрүүл мэндэд санаатай хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.Э нь хохирогчС.Отгонтуяагийн хохирол төлбөрт нийт 2.500.000 төгрөгийг нөхөн төлсөн, талийгаач Б.Энхмэндийн оршуулгын зардалд хууль ёсны төлөөлөгчид 5 сая төгрөгийг тус тус нөхөн төлсөн бөгөөд түүнийг хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн гэж дүгнэв.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь талийгаачийн насанд хүрээгүй хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж нэхэмжилсэн ба энэ талаарх нотлох баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ариунжаргал нь талийгаач Б.Энхмэндийн насанд хүрээгүй хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн талаарх гэм хорын хохирлын нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Шүүх шүүгдэгч С.Эад ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж хүнийг алсан гэмт хэрэгт хуульд заасан хорих ял,

-хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт хуульд заасан торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн хорих ял оногдуулж, уг хорих ялыг улсын яллагчийн саналын дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Уг хэрэгт “2018.11.28-нд Б.Энхмэндийн амь нас хохиросон эрүүгийн 1806000002087 дугаартай хэрэгт “Гранд марк" ХХК-ны камерын бичлэгт үзлэг хийж хураан авсан CD disc хэргийн үйлдлийг харуулсан бичлэг эд мөрийн баримт" гэсэн бичигтэй цагаан өнгийн диск 1 ширхэг; “хохирогч Н.Ариунжаргал, гэрч Б.Цолмонтуяа нараас хураан авсан бичлэг, хэрэг болсны дараа "Мазаалай" пабад ажилладаг хүнтэй ярилцсан бичлэг гэсэн бичигтэй HP гэсэн бичигтэй цэнхэр өнгийн диск 1 ширхэг /энэ хэргээс тусгаарлагдсан 2006000000618 дугаартай хэрэгт хавсаргасан улаан өнгийн DVD-нээс хуулбарласан Number гэсэн бичигтэй буудлын бичлэг бүхий цагаан өнгийн DVD 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, ажлын хэсэг нь 9 см, бариул хэсэг нь 12 см, нийт 21 см урттай ажлын хэсэгтэй үргэлжилсэн төмөр бариултай, ажлын хэсгийн- хажуу талын төмөр дээр dipai HIGH QUALITY гэсэн бичигтэй хутга 1 ширхэг цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хар өнгийн савхин гадартай, зах хэсгээрээ хар өнгийн үстэй, дотуураа цагаан өнгийн үстэй, урдуураа цахилгаантай өвлийн куртик 1 ширхэг цус мэт улаан хүрэн өнгийн шингэн зүйлээр бохирлогдсон хар өнгийн даавуун материалаар хийгдсэн, ханцуйтай, урд энгэртээ улаан өнгөөр DREAM LIKE SENSATION гэсэн бичигтэй нимгэн хар өнгийн цамц 1 ширхэг цус мэт улаан хүрэн өнгийн шингэн зүйлээр бохирлогдсон саарал хар өнгийн даавуун материалаар хийгдсэн урдаа нэг ширхэг товчтой даавуун дотуур өмд 1 ширхэг, өрөөсөн нь дээд хэсэгтээ улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан эрээн судалтай 2 ширхэг ноосон оймс, баруун ташаа хэсэг нь улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, хар өнгөтэидээд хэсгээрээ үргэлжилсэн CALER DAN гэсэн бичигтэй дотуур өмд 1 ширхэг зүүн хөлийн доод ирмэгээс дээш 51 см зайд нэлэнхийдээ улаан хүрэн өнгийн зүйлээр бухирлогдсон хар өнгөтэй урд хэсгээрээ цахилгаан товчтой даавуун өмд 1 ширхэг, зүүн хөлийн гутлын уланд цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, үдээстэй, хүрэн өнгийн дотроо үстэй, хагас түрийтэй арзгар шаргал өнгийн ултай, уландаа 44 гэсэн бичигтэй нэг хос гутал, хэргийн газар байсан цус мэт зүйлийг хусаж авч марланд шингээсэн зүйл зэрэг эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын хэлтэсийн эд мөрийн баримт устгах комисст даалгав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокуророос С.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах холбогдуулж дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. С.Эыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг,

- хүнийг алах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Эад 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ял,

-Мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Эыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар С.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжийг нэг өдрийн хорих ялаар тооцож 1 сарын хорих ялыг,

-Мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн С.Эын бүгд биечлэн эдлэх ялыг нийт 9 /ес/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар С.Эад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Эын урьд цагдан хоригдсон нийт 424 /дөрвөн зуун хорин дөрөв/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “2018.11.28-нд Б.Энхмэндийн амь нас хохиросон эрүүгийн 1806000002087 дугаартай хэрэгт “Гранд марк" ХХК-ны камерын бичлэгт үзлэг хийж хураан авсан CD disc хэргийн үйлдлийг харуулсан бичлэг эд мөрийн баримт" гэсэн бичигтэй цагаан өнгийн диск 1 ширхэг; “хохирогч Н.Ариунжаргал, гэрч Б.Цолмонтуяа нараас хураан авсан бичлэг, хэрэг болсны дараа "Мазаалай" пабад ажилладаг хүнтэй ярилцсан бичлэг гэсэн бичигтэй HP гэсэн бичигтэй цэнхэр өнгийн диск 1 ширхэг /энэ хэргээс тусгаарлагдсан 2006000000618 дугаартай хэрэгт хавсаргасан улаан өнгийн DVD-нээс хуулбарласан Number гэсэн бичигтэй буудлын бичлэг бүхий цагаан өнгийн DVD 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, ажлын хэсэг нь 9 см, бариул хэсэг нь 12 см, нийт 21 см урттай ажлын хэсэгтэй үргэлжилсэн төмөр бариултай, ажлын хэсгийн- хажуу талын төмөр дээр dipai HIGH QUALITY гэсэн бичигтэй хутга 1 ширхэг цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хар өнгийн савхин гадартай, зах хэсгээрээ хар өнгийн үстэй, дотуураа цагаан өнгийн үстэй, урдуураа цахилгаантай өвлийн куртик 1 ширхэг цус мэт улаан хүрэн өнгийн шингэн зүйлээр бохирлогдсон хар өнгийн даавуун материалаар хийгдсэн, ханцуйтай, урд энгэртээ улаан өнгөөр DREAM LIKE SENSATION гэсэн бичигтэй нимгэн хар өнгийн цамц 1 ширхэг цус мэт улаан хүрэн өнгийн шингэн зүйлээр бохирлогдсон саарал хар өнгийн даавуун материалаар хийгдсэн урдаа нэг ширхэг товчтой даавуун дотуур өмд 1 ширхэг, өрөөсөн нь дээд хэсэгтээ улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан эрээн судалтай 2 ширхэг ноосон оймс, баруун ташаа хэсэг нь улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, хар өнгөтэидээд хэсгээрээ үргэлжилсэн CALER DAN гэсэн бичигтэй дотуур өмд 1 ширхэг зүүн хөлийн доод ирмэгээс дээш 51 см зайд нэлэнхийдээ улаан хүрэн өнгийн зүйлээр бухирлогдсон хар өнгөтэй урд хэсгээрээ цахилгаан товчтой даавуун өмд 1 ширхэг, зүүн хөлийн гутлын уланд цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, үдээстэй, хүрэн өнгийн дотроо үстэй, хагас түрийтэй арзгар шаргал өнгийн ултай, уландаа 44 гэсэн бичигтэй нэг хос гутал, хэргийн газар байсан цус мэт зүйлийг хусаж авч марланд шингээсэн зүйл зэрэг эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын хэлтэсийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ариунжаргал нь талийгаач Б.Энхмэндийн насанд хүрээгүй хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл С.Эад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР

 

  •  

 

  •