Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 00036

 

     Г.Цолмонгийн нэхэмжлэлтэй

                                      иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1534 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Г.Цолмонгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Эрх ХХК-ийн захирал Б.Амаржаргалд холбогдох

“Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үнийн дүн 30.334.326 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Эрх ХХК-ийн захирал Б.Амаржаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Цолмон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Цолмон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Цолмон би Эрх ХХК-ийн захирал Б.Амаржаргалтай 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулан 30 тнн 130 кг гала үрийн төмс, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 5 тнн 133 кг гала таваарын төмс, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж 1 тнн 800 кг гала үрийн төмс, зээлээр худалдах худалдан авах гэрээ тус тус байгуулж гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Эрх ХХК-ийн өмчлөлийн Ү-2101019893 тоот улсын бүртгэлийн дугаартай Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг баг Ургацын 01 дүгээр гудамжны 3б тоот хаягт байршилтай 195 мкв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээг Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн. 2016 оны 05 дугаар сарын 01-нд худалдсан 30 тн 130 кг гала үрийн төмсийг дараах нөхцөлтэйгээр худалдсан

1. 2016.05.01-2016.05.31-ний хооронд ттөлөх тохиолдолд 1 кг-ийг 450 төгрөгөөр бодож нийт 13 558 500 төгрөг

2.2016.06.01-2016.06.30-ны хооронд төлөх тохиолдолд 1 кг-ийг 500 төгрөгөөр бодож нийт 15 065 000 төгрөг,

3.2016.07.01-2016.07.31-ний хооронд төлөх тохиолдолд 1 кг-ийг 550 төгрөгөөр бодож нийт 16 571 500 төгрөг.

Эрх ХХК-ийн захирал Б.Амаржаргал нь гэрээнд тохиролцсон энэхүү нөхцөлийг огт биелүүлээгүй тул гэрээний 2.1.3-т заасанчлан 30 тн 130 кг гала үрийн төмсийг 1 кг-ийг 550 төгрөгөөр бодож 16 571 500 төгрөг болсон.

1. Гэрээний 3.3-т заасанчлан төлбөл зохих 16 571 500 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртлэх хугацаа хэтэрсэн хоног тутмын 0,5 хувийн алданги 7 208 602 төгрөг, алданги болон үндсэн төлбөр нь нийт төлбөл зохих 23 780 102 төгрөгийг төлөх үүрэгтэй,

2. 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн гала таваарын төмс зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу 5 тн 133 кг таваарын төмсийг 1 кг төмсийг 550 төгрөгөөр тооцож худалдсан нийт үнэ 2 823 150 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 10-нд төлөх ёстой байсан боловч огт төлөөгүй бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртлэх хугацаа хэтэрсэн хоног тутмын 0,5 хувийн алданги 1 947 974 төгрөг болсон. Энэхүү гэрээний дагуу төлбөл зохих нийт төлбөр 4 771 124 төгрөг болсон байна.

3.Эрх ХХК-ийн захирал Б.Амаржаргал нь 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн гэрээний нөхцөлөөр иргэн ГЦолмонтой 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр нэмж 1 тн 800 кг гала үрийн төмсийг 1 кг-ийг 550 төгрөгөөр тооцож зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу худалдан нийт үнэ 990 000 төгрөг бөгөөд энэхүү гэрээний дагуу төлбөрийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төлбөр төлөхөөр авсан бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацааны алданги нь 683 100 төгрөг, нийт төлбөл зохих 1 673 100 төгрөг болсон байна. Ийнхүү 3 удаагийн гэрээний нийт 37 тн 63 кг төмсний үнэ 20 384 650 төгрөг, алданги нь нийт 9 839 676 төгрөг, төлбөл зохих нийт төлбөр 30 224 326 төгрөг, Эрдэнэтэд очиж уулзахсан замын зардал бензиний мөнгө 60 000 төгрөг, буудалд хоносон 50 000 төгрөгийг Эрх ХХК-ийн захирал Б.Амаржаргалаас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Эрх ХХК-ийн захирал Б.Амаржаргал шүүхэд гаргасан тайлбартаа:...нэхэмжлэгч Г.Цолмонгийн нэхэмжлэлтэй 2016 оны 05 дугаар сарын 01, 04-нд зээлээр худалдан авсан төмсний үнэ болох 16 571 500 төгрөгийг өөр хүнээс авч өгөх байснаас бүтэхгүй өдий хүрсэн бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 20-ноос төлөх боломжтой болно. Зээлийн хүүнд төлбөр төлөх шаардлагагүй гэж үзэж байгаа бөгөөд учир нь хавар үрийн төмс 300 төгрөг байх үед худалдан авахдаа 50% илүү үнээр авсан болно. 2016 оны намар товарын төмс 200 төгрөг байх үед өөр хүний үрийн төмсний төлбөр болох 10 сая төгрөг төлсөн тул дараагийн санхүүжилтийг хүлээх шаардлагатай байгаа болно гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1534 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч Эрх ХХК /захирал Б.Амаржаргал/-иас 29 364 827 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Цолмонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 969 499 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309 622 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Эрх ХХК /захирал Б.Амаржаргал/-иас 304 774 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Цолмонд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Эрх ХХК-ийн захирал Б.Амаржаргал давж заалдсан гомдолдоо:

Манай компани нь 2016 оны 05 сарын 01-ний өдөр иргэн Г.Цолмонтой зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсаны үндсэн дээр 30 тн гала үрийн төмсийг 1 кг 450-550 төгрөгний үнэтэйгээр зээлээр худалдан авсан ба тухайн үед гала үрийн төмс нь 1 кг 300 төгрөгний үнэтэй байсан. Гэтэл манай компанийн тухайн үеийн санхүүгийн байдал бусдаас авах өр, төлбөр орж ирээгүй бэлэн мөнгөгүй байсан тул аргагүй эрхэнд зээлээр худалдан авах зайлшгүй шаардлагатай болсон. Иймд 300 төгрөгний үнэтэй байсан гала үрийн төмсийг 450 -550 төгрөгний үнээр худалдан авсан юм. Мөн 2016 оны 05 сарын 04-ний өдөр иргэн Г.Цолмонтой зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсаны үндсэн дээр 5 тонн 133 кг таваарын төмсийг 1 кг =550 төгрөгний үнээр нийт 2 823 150 төгрөгөөр худалдан авсан. 2016 оны 05 сарын 10-ны өдөр мөн л иргэн Г.Цолмонтой зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулан 1 тонн 800 кг гала үрийн төмсийг 500 төгрөгний үнэтэйгээр нийт үнэ 900 000 төгрөг төлөх нөхцөлтэйгөөр зээлээр худалдан авсан. Гэтэл нэхэмжлэгч нь тухайн үеийн гала үрийн төмсний 1кг үнэнээс 50хувийн өндөр үнэ буюу 450 төгрөгөөр худалдсанаа харгалзан үзэлгүй хэтэрхий өндөр алданги тооцож байгаа нь шудрага бус байна.

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 12-ны өдрийн 142/ШШ2016/01534 дугаартай шийдвэрээр 29 364 827 төгрөгийг “Эрх” ХХК-иас гаргуулж Г.Цолмонд олгохоор шийдвэрлэсэн. Үүнээс шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан "2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу 30 тонн 130 кг гала үрийн төмсний үнэ 16 571 500 төгрөг, алданги 7 208 602 төгрөг” алданги болох 7 208 602 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2016 оны 05 сарын 01-ний өдрийн, Зээлийн гэрээний 2.1.1, 2.1.2, 2.1.3-т заасан үнэ нэмэгдүүлсэн төлбөр нь Зээлээр худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэг төрлийн арга хэрэгсэл байсан тул алданги тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймээс Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 12-ны өдрийн, 142/ШШ2016/01534 дугаартай шийдвэрийн 29 364 827 төгрөгийг “Эрх” ХХК-наас гаргуулж Г.Цолмонд олгохоор шийдвэрлэсэн үнийн дүнгээс алданги 7 208 602 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул энэхүү 7 208 602 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                             ХЯНАВАЛ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1534 дугаар шийдвэрийг

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн .... дүгээр зүйлийн .....д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130.300 төгрөгийг

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.УРАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД                                               Б.БАТТӨР

                                                                Б.ОЮУНЦЭЦЭГ