Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 845

 

 

 

 

 

 

   2020         05         07                                     2020/ШЦТ/845

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

Улсын яллагч Н.Гэрэлмаа,

Шүүгдэгч О.Ша, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг /ҮД:1554/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Шад холбогдох 1906 07414 0006 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1983 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 4 дүгээр баг, Баян Хааны 2 дугаар гудамжны 121 тоотод оршин суух бүртгэлтэй,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 01 сарын 29-ний өдрийн 49 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 01 сарын 31-ний өдрийн 109 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 11 сарын 14-ний өдрийн 439 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 capын хугацаагаар хорих ял,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2015 оны 12 сарын 16-ны өдрийн 1171 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 5 жилийн хугацаагаар хорих ял,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 11-ний өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 2 жил 6 capын хугацаагаар хорих ял тус тус шийтгэгдэж байсан, Б овогт Оийн Ша /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

О.Ша нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 53 дугаар байрны В1 давхарт байрлах иргэн Н.Бэгзсүрэнгийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө нууцаар, хууль бусаар нэвтэрч, Индонез, Хятад улсад үйлдвэрлэсэн торго зэрэг эд зүйлийг хулгайлж 575.000 төгрөгийн,

Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 53 дугаар байрны В1 давхарт байрлах Н.Бэгзсүрэнгийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд 2019 оны 12 дугаар сарын18-ны өдөр нууцаар, хууль бусаар нэвтэрч хэрээсний машин, уурын индүү зэргийг хулгайлж 450.000 төгрөгийн,

2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Эко констракшн” ХХК-й барьж байгаа барилга дотроос барилгын эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч 2.507.000 төгрөгрийн буюу нийт 3.532.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Шын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх.5-9, 70-74/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Бэгзсүрэнгийн өгсөн: “... 2019 оны 12 дугаар сарын 12-ний өглөө 10:00 цагийн үед ажил дээрээ ирээд хаалгаа онгойлгох гэхэд хаалга ямар нэгэн цоожгүй байсан бөгөөд дотогш ороход хулгай орсон байдалтай байсан... өрөөн дотроос 6 ширхэг 4x1 метрийн хэмжээтэй Индонез торго, мөн 2 ширхэг 4x1 хэмжээтэй хятад торго, 3 ширхэг 3x1,5 хэмжээтэй Хятад даавуу, 2x1,5 хэмжээтэй Хятад даавуу алдагдсан...” гэх мэдүүлэг /хх.10-11/,

“... 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр оёдлын газар дээрээ ирэхэд 2 хаалга нь онгорхой харанхуй байсан. Улмаар дотогшоо ороод гэрэл асаагаад харахад ширээн дээр байсан уурын индүү байхгүй, мөн хажуу талын ширээн дээр байсан хэрээсний оёдлын машин байхгүй байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх.76-77/,

Мөрдөн шалгах ажиллагаанд О.Шын сэжигтнээр өгсөн: “... 2019 оны 12 дугаар сарын эхээр 10-ны үед байх шөнө 03 цаг өнгөрөөгөөд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Сансарт явж байгаад Сансарын тунел дээрх өндөр 9 байна уу, 10 давхар шар тоосгон байр луу орсон. Тухайн үед орц нь онгорхой байсан... Подвал руу нь буугаад харахад бие засах өрөөний хажуу талд нэг төмөр байхаар нь уг төмрөөр цоожтой хаалгыг хөшисөн. Тэгээд хаалгыг эвдэлж дотогш ороход оёдлын цех байсан. Тэгээд уг оёдолын цехээс бүс даавуунуудыг авсан. Оёдлын цехэд даавууных нь тор байсан уг торонд нь хийгээд аваад гарсан...” гэх мэдүүлэг /хх.51-52/,

“Дамно” ХХК-й Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх. 81-82, 207-210/,

О.Шын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх.42-44/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн төлөөлөгч Т.Гантулгын өгсөн: “... Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршал таун хотхоны баруун талд 17 давхар орон сууцыг барьж байгаа барилгын угсралтын үйл ажиллагаа 100 хувь дуусаад одоо дотор засал 20 хувьтай явж байгаа. Манай ажилтангууд орой ажлаасаа буухдаа ажлын багажнуудаа барилгынхаа В1 давхарынхаа складанд хадгалдаг. 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ажилтнууд ажлаасаа буухдаа багажнуудаа хураагаад складандаа түгжээд явсан. Гэтэл 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ажилдаа ирэхэд складанд байсан багажнууд алга болчихсон, хаалга нь онгорхой байсан...” гэх мэдүүлэг /хх.164-165/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Болдоогийн өгсөн: “... өрөө лүүгээ орох гэтэл хаалганы цоож байхгүй болохоор нь бусад ажилчид ирээд хувцасаа сольж байгаа юм байх гэж бодоод өрөө рүү ортол хамаг эд зүйлийг замбараагүй болгосон байсан...” гэх мэдүүлэг /хх.167-168/,

“Тэнцвэр истимэйт” ХХК-й 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Х-121 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.178-181/,

Мөрдөн шалгах ажиллагаанд О.Шын яллагдагчаар өгсөн: “... 2019 оны 12 дугаар сарын 10-ны орчимд /он сарыг нь нарийн сайн санахгүй байна/... Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сансарын тунелийн орчимд ... ойролцоогоор 10 орчим бүс даавуунууд байсан, тэр даавуунуудыг аваад өрөөнд байсан том даавуун уутан дотор бүгдийг нь хийгээд аваад гарсан юм... торго авах гээд явж байсан явуулын хүмүүст 100.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх.64/,

“... 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ... Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 53 дугаар байрны ... уг оёдлын газрын хаалгыг хөшиж онгойлгож орсон... би оёдлын машин, индүү хоёрыг тэвэрч аваад гарч таксинд сууж хорооллын нэг байр луу орж орцонд хоносон... Нарантуул зах руу очиж явуулын хүнд 20.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх.104-105/,

“... 2019 оны 11 дүгээр сарын 20-ны шөнө 03 цагийн үед тухайн баригдаж байсан барилгын 3 давхарт нь гараад гагнуурын аппарат, метр гэх мэт багажнуудыг нь авч яваад 3, 4 дүгээр хороололд /яг хаана гэдгийг нь мэдэхгүй/ авч очиж орон сууцны 7 давхарт нь байрлах хадгалах өрөө мэт зүйлд хийсэн бөгөөд шинэ цоожоор цоожилсон. Тухай багажнуудаас ямар нэгэн байдлаар зарж борлуулсан зүйл байхгүй. Бүгд тухайн газартаа байгаа...” гэх мэдүүлэг /хх.203-204/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

О.Ша нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 53 дугаар байрны В1 давхарт байрлах Н.Бэгзсүрэнгийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс12-нд шилжих шөнө нууцаар, хууль бусаар нэвтэрч, Индонез, Хятад улсад үйлдвэрлэсэн торго зэрэг эд зүйлийг хулгайлж 575.000 төгрөгийн,

Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 53 дугаар байрны В1 давхарт байрлах Н.Бэгзсүрэнгийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд 2019 оны 12 дугаар сарын18-ны өдөр нууцаар, хууль бусаар нэвтэрч хэрээсний машин, уурын индүү зэргийг хулгайлж 450.000 төгрөгийн,

2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Эко констракшн” ХХК-й барьж байгаа барилга дотроос барилгын эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч 2.507.000 төгрөгрийн буюу нийт 3.532.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх.5-9, 70-74/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Бэгзсүрэнгийн өгсөн: “... 2019 оны 12 дугаар сарын 12-ний өглөө 10:00 цагийн үед ажил дээрээ ирээд хаалгаа онгойлгох гэхэд хаалга ямар нэгэн цоожгүй байсан бөгөөд дотогш ороход хулгай орсон байдалтай байсан... өрөөн дотроос 6 ширхэг 4x1 метрийн хэмжээтэй Индонез орго, мөн 2 ширхэг 4x1 хэмжээтэй хятад торго, 3 ширхэг 3x1,5 хэмжээтэй Хятад даавуу, 2x1,5 хэмжээтэй Хятад даавуу алдагдсан...” гэх мэдүүлэг /хх.10-11/,

“... 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр оёдлын газар дээрээ ирэхэд 2 хаалга нь онгорхой харанхуй байсан. Улмаар дотогшоо ороод гэрэл асаагаад харахад ширээн дээр байсан уурын индүү байхгүй, мөн хажуу талын ширээн дээр байсан хэрээсний оёдлын машин байхгүй байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх.76-77/,

Мөрдөн шалгах ажиллагаанд О.Шын сэжигтнээр өгсөн: “... Тэгээд хаалгыг эвдэлж дотогш ороход оёдлын цех байсан. Тэгээд уг оёдолын цехээс бүс даавуунуудыг авсан. Оёдлын цехэд даавууных нь тор байсан уг торонд нь хийгээд авч гарсан...” гэх мэдүүлэг /хх.51-52/,

“Дамно” ХХК-й Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх. 81-82, 207-210/,

О.Шын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх.42-44/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Гантулгын өгсөн: “... 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ажилдаа ирэхэд складанд байсан багажнууд алга болчихсон, хаалга нь онгорхой байсан...” гэх мэдүүлэг /хх.164-165/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Болдоогийн өгсөн: “... өрөө лүү ортол хамаг эд зүйлийг замбараагүй болгосон байсан...” гэх мэдүүлэг /хх.167-168/,

“Тэнцвэр истимэйт” ХХК-й 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Х-121 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.178-181/,

Мөрдөн шалгах ажиллагаанд О.Шын яллагдагчаар өгсөн: “... 2019 оны 12 дугаар сарын 10-ны орчимд /он сарыг нь нарийн сайн санахгүй байна/ ...Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сансарын тунелийн орчимд ... ойролцоогоор 10 орчим бүс даавуунууд байсан тэр даавуунуудыг аваад өрөөнд байсан том даавуун уутан дотор бүгдийг нь хийгээд аваад гарсан юм... торго авах гээд явж байсан явуулын хүмүүст 100.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх.64/,

“... 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ...Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 53 дугаар байрны ... уг оёдлын газрын хаалгыг хөшиж онгойлгон орсон... би оёдлын машин, индүү хоёрыг тэвэрч аваад, гараад таксинд сууж хорооллын нэг байр луу орж орцонд хоносон... Нарантуул зах руу очиж явуулын хүнд 20.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх.104-105/,

“... 2019 оны 11 дүгээр сарын 20-ны шөнө 03 цагийн үед тухайн баригдаж байсан барилгын 3 давхарт нь гараад гагнуурын аппарат, метр гэх мэт багажнуудыг нь авч яваад 3, 4 дүгээр хороололд /яг хаана гэдгийг нь мэдэхгүй/ авч очиж орон сууцны 7 давхарт нь байрлах хадгалах өрөө мэт зүйлд хийсэн бөгөөд шинэ цоожоор цоожилсон. Тухай багажнуудаас ямар нэгэн байдлаар зарж борлуулсан зүйл байхгүй. Бүгд тухайн газартаа байгаа...” гэх мэдүүлэг /хх.203-204/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Шын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт шүүгдэгч О.Шыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул  “Хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч О.Шын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

О.Шаас 1.025.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Бэгзсүрэнд, 2.507.000 төгрөг гаргуулж хохирогч “Эко Констракшн” ХХК-д тус тус олгох нь зүйтэй.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

О.Шад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч О.Шын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, өмнө нь 5 удаа хорих ял шийтгэгдэж байсан, учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Шад 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

          О.Шын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг оногдуулахыг түүний өмгөөлөгч хүсч байх боловч шүүгдэгч бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй учир дээрх хүсэлтийг хангах үндэслэлгүй юм.

          Шүүгдэгч О.Шад эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          О.Шыг 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс одоог хүртэл цагдан хорьсон нийт 131 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Б овогт Оийн Шыг “Хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Шад 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, О.Шад оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар, О.Шыг урьд нь цагдан хорьсон 131 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

          5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Шаас 1.025.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Бэгзсүрэнд, 2.507.000 төгрөг гаргуулж хохирогч “Эко Констракшн” ХХК-д тус тус олгосугай.         

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Шад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

                                                 ШҮҮГЧ                         С.ӨСӨХБАЯР