| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2020/0100/Э/ |
| Дугаар | 90 |
| Огноо | 2020-05-14 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 90
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* ******* ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн 2036000960112 дугаартай, 178/2020/0100/Э/ индекстэй хэргийг 2020 оны 05 сарын 13-ны өдөр хүлээн авч 2020 оны 05 сарын 14-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,1971 оны 06 сарын 24-ний өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багийн 06-10 тоотод оршин суух хаягтай, аминдаа 300 толгой бог мал, гэр-1, суудлын автомашин 1-ийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 250000 төгрөг ******* дугаарын регистртэй ******* ******* ******* овогт ******* *******
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд тусгагдсанаар:
Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 01 дүгээр сард Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багийн нутаг дэвсгэр “Улаан харгана” хэмээх газраас зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, 750000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн...Ховд аймгийн Ховд сумын Баруунсалаа багийн нутаг “Улаанхаргана” гэх газар буюу Ховд сумны төвөөс 30 км орчим зайд байдаг газар байв. Иргэн ******* өвөлжөөний байшингаас 200 орчим метрийн зайтай үндсэн замаас 50-100 метрийн газар улаан харганыг үндсээр нь цохиж авсан байна. Харгана авсан газар нь бор өнгийн шороо гарсан байв. Харгана модыг хашааныхаа хажууд бэлтгэсэн 2 талыг нь бургас модоор шахаж төмөр утсаар боож хашаа барихад бэлтгэсэн байдалтай байв. Харгана моднуудад хэмжилт хийж үзэхэд эхний боож шахсан харганыг №1 дугаараар тэмдэглэж хэмжилж хийв. Урт нь 3,60 см өргөн нь 2,40 см харганы шахсан зузаан нь 20 см №2 дугаараар тэмдэглэсэн харганыг хэмжихэд урт нь 3,50 см өргөн нь 2,36 см зузаан нь 20,3 см, №3 тоогоор тэмдэглэсэн харганыг хэмжихэд газраас дээшээ хэмжихэд 185 см, хөндлөн өргөн нь 2,80 см зузаан нь 20 см, №4, №5, №6 дугаараар тэмдэглэсэн харганыг хашааны хойд талд хананд босгож барьсан байдалтай байв. №4 тоогоор тэмдэглэсэн харгана нь өндөр нь 160 см өргөн нь 140 см, №5 дугаараар тэмдэглэсэн харгана өндөр нь 180 см өргөн нь 150 см №6 дахь харгана нь урт нь 160 см өргөн нь 180 см өндөртэй байна. Үзлэгээр хурааж авсан эд зүйл эд мөрийн баримтаар тооцож хураан авах зүйл байхгүй байна. Тэмдэглэлийг 7 кадр гэрэл зургаар бэхжүүлэв...гэх тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 14-18 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Айболын гэрчээр өгсөн...Надад Б.******* хэлэхдээ “зам хаасан хоёр гурван ширхэг бут ) мод огтлоод хашаандаа баримаар байна” гээд хэлж байсан. Гэхдээ албан ёсны бичгээр зөвшөөрөл өгсөн асуудал байхгүй. Энэ талаар Б.******* надад харгана авлаа гэдэг талаараа хэлээгүй. Үнэхээр зам хаасан харгана байгаа бол “тэгэхгүй юу” гэж хэлж байсан. Гэхдээ би очиж үзээгүй. Уг газар нь ойн сан бүхий газарт ордог. Тусгай хамгаалалтанд авагдаагүй. Айлуудын өвөлжөөний бүс нутагт багтана.. гэх мэдүүлэг /хх-ийн 19-рт/
Шинжээчийн 2020 оны 03 сарын 20-ны өдрийн ...Модыг биологийн онцлогоор нь модлог ба бутлаг ургамал гэж 2 ангилна. Модлог ургамал нь ганц гол иштэй, олон жил амьдардаг, үндэсний систем иш, титэм, гэсэн гурван хэсгээс бүрдэнэ. Харин сөөг бутлаг ургамал нь модлог ургамлыг бодвол арай богино насалдаг. Бутлаг сөөг ургамалын онцлог нь үндэснээс олон салаа иш салаалж гарах бөгөөд бутлаж ургана. Иймээс Б.*******ын бэлтгэсэн мод нь харганы төрөл , Өргөст харгана буюу бутлаг ургамал болно. Модны нэр нь Өргөст харгана болно. Иргэн Б.*******ын огтолж өвсний хашааны саравч барьсан харганыг газар дээр нь очиж үзээд барьсан хашаанд хэмжилт хийхэд өргөн нь 7 м, урт нь 13 метрийн урттай малын хашааны саравч барьсан байв. Экологи эдийн засгийн үнэлгээг тогтоохын тулд хадсан харганыг газар дээр нь очиж үзээд нэг бүрчлэн тоолов Хадсан харгана тоолох, барьсан хашааны саравчны хэмжилтийг Ховд сумын хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ш.Еркинбек, Сум дундын Ойн ангийн инженер У.Цэцэгээ нар хийв. Харганыг тоолоход 26 ширхэг бутлаг хэлбэрээр ургасан харганыг хадсан болох нь тогтоогдов.Тухайн мод бэлтгэсэн газар нь Ойн сан бүхий газарт хамаарагдахгүй. Гэвч Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 сарын 13-ны өдрийн 325 дугаар тушаалаар мужлал тогтоосон тушаалын хавсралтаар уг газар нутгийн ой буюу бутлаг ургамал нь Монгол Улсын хамгаалалтын бүсийн нэгдүгээр мужлалд хамаарах болно.Тухайн бутлаг мод бэлтгэсэн газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй болно. Харгана 2,5-3 м өндөр ургадаг, мал их бэлчдэг газар өндрийг тодорхойлох боломжгүй, мал их иддэг. Зм-с дээш өндөртэй харгана 13-15 жилийн насжилалттай. 2м-с доош өндөртэй бол өсвөр харганад орно. Иргэн Б.*******ын тайрсан харганы урт нь 2.3-2,8 м байгаа учир ойролцоогоор 8-9 жилийн наслалттай байна. Модны наслалтыг тайрагдсан үндэсний хүзүүгийн жилийн цагираг тоолох, тусгай багаж болох насны өрөмөөр хэмжиж тогтооно. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2009 оны 394 тоот тушаалын 4-р хавсралтаар экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон болно. Уг тушаалын 4-р хавсралтын модны төрлөөр харгана нь сөөгийн төрөлд орж байгаа учир Айл өрх зөвшөөрөлгүйгээр ашигласан тохиолдолд энэхүү үнэлгээг ашиглаж экологи эдийн засгийн үнэлгээг тогтоов. Хадсан харгана 26 х 5000 төгрөг = 130 000 төгрөг /нийт хадагдсан харганы экологи эдийн засгийн үнэлгээ болно./ БОАЖСайдын 2009 оны 394 тоот тушаалын 4-р хавсралт/ Уг тушаалын 4-р хавсралтын модны төрлөөр харгана нь сөөгийн төрөлд орж зайгаа учир Айл өрх зөвшөөрөлгүйгээр ашигласан тохиолдолд энэхүү үнэлгээг ашиглаж экологи эдийн засгийн үнэлгээг тогтоов.
1. Хадсан харгана 26 ширхэг х 5000 төгрөг=130 000 төгрөг /нийт хадсан харганы экологи эдийн засгийн үнэлгээ болно./ БОАЖСайдын 2009 оны 394 тоот тушаалын 4-р хавсралт/
2.1-2 м-ийн урттай бургас мод 2 ширхэгийг унагааж харганы бүслүүр болгон хэрэглэсэн учраас БОАЖСайдын 2009 оны 394 тоот тушаалын 4-р хавсралтаар Нэг ширхэг зулзган, залуу модны экологи-эдийн засгийн үнэлгээгээр 1-2 м-ийн урттай 2 ш бургас нэг бүр нь 60 000 төгрөг болно. 2 ширхэг х 60 000 төгрөг=120 000 төгрөг /бургасны экологи эдийн засгийн үнэлгээ/ БОАЖСайдын 2009 оны 394 тоот тушаалын 4-р хавсралтаар/ Дээрх мод, сөөгөнд гаргасан экологи-эдийн засгийн үнэлгээ: 120000 +130 000 нийт дүнгээр: 250 000 төгрөг...гэх дүгнэлт /хх-ийн 21-23-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч байгууллагын төлөөлөгч /Ховд аймгийн Ховд суманд 1975 оны 10 сарын 06-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй / Ховд аймгийн Ховд сумын Засаг дарга ажилтай ПЛ75101616 дугаарын регистртэй/ Жантекей овогт Шамейханы Ерболатын өгсөн...“2020 оны 04 дүгээр сарын эхээр надтай Б.******* гэдэг хүн уулзаад “хашаагаа янзлах гээд жаахан хуурай харгана хадаж бэлдсэн чинь Ш.Еркинбек хэрэг нээж шалгагдаж байна” гэж хэлэхэд нь би хэсгийн мөрдөгч Ш.Еркинбекээс асуухад хууль бусаар харгана бэлдсэн бөгөөд хуулийн дагуу шалгагдаад явж байгаа гэж хэлсэн. Тэгээд би анх сонссон. Манай сумаас ямар нэгэн мод бэлтгэх зөвшөөрөл олгохгүй байгаа. Олгох ч хуулийн зүйл заалт байхгүй. Шинжээчийн дүгнэлт, байгаль орчны улсын байцаагчийн актаар 750000 төгрөгний хохирол байгаль экологид учирсан гэж акт тавигдсан гэх боловч 2 метрээс доош өндөртэй 2 ширхэг харгана унагааж тасадсан нь хууль бус байна. Харин 26 ширхэг харганы өндөрийг тодорхой бичээгүй учир энэ харганы үнийг нэхэмжпэх шаардлагагүй байна..." гэх мэдүүлэг /хх- ийн 33-34-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд К.Жарылхапбердийн гэрчээр өгсөн... Б.******* нь мал маллаж амьдардаг, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Бог бод нийлсэн 400 орчим малтай. Б.******* нь даруу төлөв зантай баг ард иргэдийн дунд нэр хүнд сайн, жирийн малчин иргэний нэг юмаа.Урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Хууль бусаар харгана бэлтгэсэн талаар манай сумын хэсгийн мөрдөгчөөс сонссон. Б.******* нь надад хандаж ямар нэгэн харгана авах талаар зөвшөөрөл хүсэж байгаагүй...гэх мэдүүлэг/хх-ийн 56-57-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Цэндсүрэнгийн гэрчээр өгсөн...Манайх ам бүл 4 нөхөр 2 хүүхдийн хамт Ховд сумын Баруун салаа багт мал маллаж амьдардаг. Манайх 300 орчим малтай. Манай нөхөр төлөв даруу зантай үг дуу цөөтэй их хөдөлмөрч амьдралын төлөө зүтгэдэг, амьдралдаа арчаатай, баг болон сумын ард иргэдийн дунд нэр хүнд сайтай. Бид 2 гэр бүл болоод 26 жил болж байна. 2020 оны 02 сарын эхээр хашаагаа засаж янзлах гээд 3 хавчиг хийх гээд жаахан харгана гэрийн ойролцоо газраас түүж авсан нь үнэн. Тэглээ гээд ийм асуудал болгож байгаад гайхаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 58-59-рт/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ хх-ийн 60-62-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн...Манайх Ховд аймгийн Ховд сумын Баруунсалаа багийн нутаг “Улаанхаргана” гэдэг газарт өвөлждөг бөгөөд дээр үеэс нааш энэ газарт ажиллаж мал маллаж амьдарч байгаа. Манай хашаа хуучраад салхи түйтэн нэвтрээд байхаар нь түүнийг засаж дулаалах зорилгоор 2020 оны 01 сарн 19-нөөс 20-ний хооронд гэрийн ойролцоох газар буюу бэлчээрт ургадаг Харгана түүж хашааныхаа нурсан цоорсон хэсгийг сэргээж янзалсан. Би ургаж байсан 2 бут /хэсэг/ харганыг тасалж авсан юмаа. Би өөрийнхөө модон иштэй сүхээр түүж бэлтгэсэн.Би ганцаараа түүсэн. Тухайн үед намайг харгана түүж байгааг өөр хэн нэгэн хүн мэдээгүй.Тухайн түүсэн газраасаа би ганцаараа өргөөд үүрч хашаа дээрээ авч ирсэн. Надад албан ёсоор зөвшөөрөл авсан бичиг хийж өгөөгүй. Харин би амаар Ховд сумын байгаль орчны байцаагч Айболд хэлж байсан. Би 300 гаруй бог малтай, 40 орчим бод малтай. Би учруулсан хохиролоо төлсөн. Харгана хадаж болохгүй гэдгийг ойлголоо. Цаашид анхаарна...гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмыг дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтыг үнэлж дүгнэхэд:
Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 01 дүгээр сард Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багийн нутаг дэвсгэр “Улаан харгана” хэмээх газраас зөвшөөрөлгүйгээр харгана 26 ширхэг, бургас 2 ширхэгийг бэлтгэж, өөрийн малынхаа хашааны саравчийг барьж, байгаль экологид 750000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагад нийцэж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно.
Шинжээчийн 2020 оны 03 сарын 20-ны өдрийн...26 өргөст харгана хадсан, ширхэг х 5000 төгрөг =130 000 төгрөг /нийт хадсан харганы экологи эдийн засгийн үнэлгээ болно./ БОАЖСайдын 2009 оны 394 тоот тушаалын 4-р хавсралт/
2.1-2 м-ийн урттай бургас мод 2 ширхэгийг унагааж харганы бүслүүр болгон хэрэглэсэн учраас БОАЖСайдын 2009 оны 394 тоот тушаалын 4-р хавсралтаар Нэг ширхэг зулзган, залуу модны экологи-эдийн засгийн үнэлгээгээр 1-2 м-ийн урттай 2 ш бургас нэг бүр нь 60 000 төгрөг болно. 2 ширхэг х 60 000 төгрөг 120 000 төгрөг /бургасны экологи эдийн засгийн үнэлгээ/ БОАЖСайдын 2009 оны 394 тоот тушаалын 4-р хавсралтаар/ Дээрх мод, сөөгөнд гаргасан экологи-эдийн засгийн үнэлгээ: 120 000 +130 000 нийт дүнгээр: 250000 төгрөг болсон...гэх дүгнэлт болон гэрч У.Цэцгээгийн ...Монгол улсын нутаг дэвсгэрийг гурван мужлалд хуваадаг ба Ховд аймаг нь Хамгаалалтын бүсийн нэгдүгээр мужлалд ордог. 1-р бүс гэдэг нь хамгаалах ёстой ойн сан багатай учраас нөхөн төлбөрийн хэмжээ нь их байдаг...гэх мэдүүлэг, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зураг, хохирогч байгууллагын төлөөлөгч Ш.Ерболатын...Манай сумаас ямар нэгэн мод бэлтгэх зөвшөөрөл олгохгүй байгаа. Олгох ч хуулийн зүйл заалт байхгүй. Шинжээчийн дүгнэлт, байгаль орчны улсын байцаагчийн актаар 750000 төгрөгний хохирол экологид учирсан ..." гэх мэдүүлэг /хх- ийн 33-34-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд К.Жарылхапбердийн гэрчээр өгсөн...Хууль бусаар харгана бэлтгэсэн талаар манай сумын хэсгийн мөрдөгчөөс сонссон. Б.******* нь надад хандаж ямар нэгэн харгана авах талаар зөвшөөрөл хүсэж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 56-57-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Цэндсүрэнгийн гэрчээр өгсөн...2020 оны 02 сарын эхээр хашаагаа засаж янзлах гээд 3 хавчиг хийх жаахан харгана гэрийн ойролцоо газраас түүж авсан нь үнэн. Тэглээ гээд ийм асуудал болгож байгаад гайхаж байна...гэх мэдүүлэг/хх-ийн 58-59-рт зэргээс үзэхэд шүүгдэгч Б.******* нь 2020 оны 01 дүгээр сард Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багийн нутаг дэвсгэр “Улаан харгана” хэмээх газраас зөвшөөрөлгүйгээр 26 ширхэг харгана, 2 ширхэг бургас бэлтгэж, байгаль экологид 750000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан...Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн...гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.*******ыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг:
Шинжээчдийн дүгнэлт болон хохирогчийн мэдүүлэгээр шүүгдэгч Б.******* нь 2020 оны 01 дүгээр сард Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багийн нутаг дэвсгэр “Улаан харгана” хэмээх газраас зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж нийт 250000 төгрөгийн хохирол учруулсан тул Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 1.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар...иргэн хууль бусаар мод бэлтгэсэн бол шууд учирсан хохирлыг, ойн экологи эдийн засгийн үнэлгээгээр 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлнэ...гэснийг үндэслэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаль орчинд шууд учирсан хохирол 250000 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлж , 750000 төгрөгийг шүүгдэгч Б.******* нь Ховд аймгийн Ховд сумын Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн 100161300452 тоот дансанд 2020 оны 05 сарын 11-ний өдөр шилжүүлсэн нь хэргийн 67 дугаар хуудас дахь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.*******ыг хохирол төлсөн гэж үзнэ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* ******* ******* овогт ******* ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 54 дүгээр хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Цэндсүрэнгийн өгсөн...Манай нөхөр Б.******* нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй...гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.******* нь байгаль экологид учруулсан хохирол 750000 төгрөгийг төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байгаа, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч Б.*******ыг 450000 төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, хүрээлэн буй орчинд учруулсан хохирол 250000 төгрөгийг хуульд зааснаар 3 дахин нэмэгдүүлж, 750000 төгрөгийг Ховд сумын Тамгын газрын дансанд шилжүүлсэн “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ”-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх саналтай байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хэлсэн дүгнэлтдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Малдаа харгана хадаад хашаа барьсан нь үнэн. Бүгд л харгана хадаж хашаа барьдаг. Прокурорын санал болгосон 450000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналыг хүлээн зөвшөөрч төлнө. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.
Шүүхээс шүүгдэгч Б.*******ыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******ыг дөрвөн зуун тавин нэгтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 450000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.*******т тайлбарлан өгөв.
Эрүүгийн 2036000960112 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хүрээлэн буй орчинд учруулсан хохирол 250000 төгрөгийг хуульд зааснаар 3 дахин нэмэгдүүлж, 750000 төгрөгийг Ховд сумын Тамгын газрын дансанд шилжүүлсэн байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ******* ******* овогт ******* *******ыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* ******* ******* овогт ******* *******ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 450000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн 2036000960112 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохиролд 750000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.*******т тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******ын торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Б.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА