Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 897

 

 

 

 

 

 

  2020         05         14                                       2020/ШЦТ/897

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

Улсын яллагч М.Ариунцэцэг,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Бд холбогдох 2006 00000 1047 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, УлаанБ хотод 1990 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Гарьд” харуул хамгаалалтын албанд ээлжийн ахлах ажилтай, ам бүл 4, эх, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 39 дүгээр гудамжны 657 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Д овогт Бын Б /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эвтэй 4 амьтантай Сансарын тойргийн урд иргэн Б.Энхчулуунтай гарцгүй газраар зам гарлаа гэж маргалдан улмаар нүүрэн хэсэгт нь гараараа цохиж хоолойг нь боож тархи доргилт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын язарсан шарх, цус хуралт, хүзүүний зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Энхчулууны өгсөн: “... 2020 оны 04 дүгээр сарын 09-ний шөнө 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Эвтэй 4 амьтны тойрог дээр Сансар талаас КТМ-рүү чиглээд эхнэр Мөнхзаяагийн хамт гарцгүй газраар зам гарч байхад приус 30 маркийн машинтай үл таних 2 залуу баруунаас зүүн тийшээ буюу шар хад руу чиглэлтэй явж байгаад цонхоо онгойлгоод “муу 2 хөдөөний орк” гэж баахан хэл амаар доромжлоод байхаар нь би “за юун сүртэй юм бэ? цаашаа яваач” гэхэд уг 2 залуу бууж ирээд жолоочтой хамт явсан дотуураа цэнхэр цамцтай хар богино куртик, саарал бэлтгэлийн өмдтэй залуу “зайлаа,ч муу 2 пизда” гэж миний хамар руу нэг удаа цохиод, дахин хамар уруул руу цохиод дээрээс дарж унагаан боогоод намайг босгохгүй байсан... үл таних залуу, эхнэр бид хоёрыг гарцгүй газраар зам гарлаа гээд түүнээс болж маргалдаад жолоочийн хажууд явсан залуу миний биед гэмтэл учруулсан... нийт баримтаар 281.400 төгрөг болж байгаа. Одоо би цаашид хамрын хагалгаанд ... 300.000 гаруй төгрөгөөр орно, мөн хиймэл шүд хугарч унасан 70.000-80.000 төгрөгөөр янзлуулна эдгээр хохирлоо төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх.6-8, 50-51/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнхзаяагийн өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 10-ны шөнийн 01:02 минутын үед нөхөр Б.Энхчулууны хамт ...приус 30 загварын 39-77 УБЯ улсын дугаартай автомашинтай 2 залуу бууж ирээд урд талд сууж явсан хар куртик байсан уу жилетиктэй залуу нь малнуудаа оркуудаа гээд манай нөхрийн нүүр рүү гараараа 1 удаа цохиход манай нөхөр доошоогоо унаж би нөхрийгөө өмөөрөөд болиоч дээ гээд түлхсэн ...хар хувцастай залуу нөхрийн цээжин дээрээс нь боогоод дээр нь гараад суусан...” гэх мэдүүлэг /хх.12-13/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 4558 дугаар:

          “... 1. Б.Энхчулууны биед тархи доргилт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын язарсан шарх, цус хуралт, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид еөрнхий хөдөлмөрийн чадварт алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх.21-22/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эвтэй 4 амьтантай Сансарын тойргийн урд иргэн Б.Энхчулуунтай “гарцгүй газраар зам гарлаа” гэж маргалдан улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохин, хоолойг нь боож тархи доргилт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын язарсан шарх, цус хуралт, хүзүүний зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Энхчулууны өгсөн: “... миний хамар луу нэг удаа цохиод, дахин хамар, уруул руу цохиод дээрээс дарж унагаан боогоод намайг босгохгүй байсан... үл таних залуу, эхнэр бид хоёрыг гарцгүй газраар зам гарлаа гээд түүнээс болж маргалдан жолоочийн хажууд явсан залуу миний биед гэмтэл учруулсан... Одоо би цаашид хамрын хагалгаанд ... 300.000 гаруй төгрөгөөр орно, мөн хиймэл шүд хугарч унасан 70.000-80.000 төгрөгөөр янзлуулна...” гэх мэдүүлэг /хх.6-8, 50-51/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнхзаяагийн өгсөн: “... манай нөхрийн нүүр лүү гараараа 1 удаа цохиход манай нөхөр доошоогоо унаж би нөхрийгөө өмөөрөөд болиоч дээ гээд түлхсэн... хар хувцастай залуу нөхрийн цээжин дээрээс боогоод дээр нь гараад суусан...” гэх мэдүүлэг /хх.12-13/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 4558 дугаартай:

          “... 1. Б.Энхчулууны биед тархи доргилт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын язарсан шарх, цус хуралт, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид еөрнхий хөдөлмөрийн чадварт алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх.21-22/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар Б.Бийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч Б.Энхчулуун нь эвлэрсэн, гомдолгүй, хохирол нөхөн төлөхөөр тохирсон гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Б.Бийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Б.Бийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч Б.Энхчулуун нь эвлэрсэн, гомдолгүй, хохирол нөхөн төлөхөөр тохирсон гэсэн,  шүүгдэгч Б.Б нь 2020 оны 05 дугаар сарын 22-нд цалин буухаар 350.000 төгрөг нөхөн төлнө гэж илэрхийлсэн байх боловч эмчилгээний зардалд нэхэмжилсэн 281.400 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор тогтоох нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Бийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Б.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Д овогт Бын Бийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Бд сануулсугай.

5. Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Энхчулуун нь эвлэрсэн, гомдолгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Бөөс 281.400 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Энхчулуунд олгосугай.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР