| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 105/2017/0642/Э |
| Дугаар | 868 |
| Огноо | 2017-12-07 |
| Зүйл хэсэг | 175.1., 212.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 868
Х.Г , Х.Г-с нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Гансүх даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Эрдэнэзаяа,
шүүгдэгч Х.Г , түүний өмгөөлөгч Н.Ж ,
шүүгдэгч Х.Г-с, түүний өмгөөлөгч Н.Н ,
нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 577 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Эрдэнэзаяагийн бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 47 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр шүүгдэгч Х.Г , Х.Г-с нарт холбогдох 2017 2400 0063 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б овогт Х.Г, 1981 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 2 дугаар хэсэг, Төмөр замын гудамж, 84 тоотод оршин суух,
- Дорноговь аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар 260 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, /РД:НД81121978/;
2. Б овгийн Х.Г, 1991 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 2 дугаар хэсэг, Төмөр замын гудамж, 84 тоотод оршин суух,
- Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 305 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
- Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 406 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн, /РД:НД91042511/;
1. Х.Г нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн А-282 дугаартай тушаалаар ховор ургамлын жагсаалтад оруулсан Сибирийн хуш модны үр идээ болох цайруулсан 63 шуудай буюу 1492.2 кг самрыг 2016 оны 10, 11 дүгээр сард Баянзүрх дүүрэг дэх “Цайз” захын орчмоос зохих зөвшөөрөлгүй худалдан авч өөрийн амьдардаг Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Төмөр замын 2-84 тоотод байх хувийн эзэмшлийн сууцны 1 дүгээр давхарт хадгалсан, уг хадгалсан самрыг төрсөн дүү Х.Г-стэй бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр болон 2016 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 2 удаагийн үйлдлээр 55-00 УНК улсын дугаартай, “Пажеро” загварын тээврийн хэрэгслээр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Улаанбаатар төмөр замын Толгойт өртөө хүртэл тээвэрлэсэн хэргийн улмаас байгаль орчинд 74.610.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Х.Г нь төрсөн дүү Х.Г-стэй бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Толгойт өртөөнд түр байрлуулсан ОХУ-аас мод, модон материал тээвэрлэн ирсэн БНХАУ-ын хил нэвтрэх транзит ачаатай 92633346, 92646850, 54235833 дугаарын вагонуудын доод талд Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон хуш модны үр идээ болох цайруулсан 63 шуудай буюу 1492.2 кг, 74.610.000 төгрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээтэй самрыг буюу хориглосон барааг нууж хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан,
2. Х.Г-с нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн А-282 дугаартай тушаалаар ховор ургамлын жагсаалтад оруулсан Сибирийн хуш модны үр идээ болох цайруулсан 63 шуудай буюу 1492.2 кг самрыг Х.Г той бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 55-00 УНК улсын дугаартай, “Пажеро” загварын тээврийн хэрэгслээр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Улаанбаатар төмөр замын Толгойт өртөө хүртэл тээвэрлэсэн хэргийн улмаас байгаль орчинд 74.610.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Х.Г-с нь төрсөн ах Х.Г той бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Толгойт өртөөнд түр байрлуулсан ОХУ-аас мод, модон материал тээвэрлэн ирсэн БНХАУ-ын хил нэвтрэх транзит ачаатай 92633346, 92646850, 54235833 дугаарын вагонуудын доод талд Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон хуш модны үр идээ болох цайруулсан 63 шуудай буюу 1492.2 кг, 74.610.000 төгрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээтэй самрыг буюу хориглосон барааг нууж хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Х.Г ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
- Х.Г-сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн Хаянхярваагийн Ганзориг, Боржигон овгийн Хаянхярваагийн Гантөгс нарыг байгалийн ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг, мөн улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Х.Г ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сар хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Х.Г ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.2 дахь хэсэгт зааснаар Х.Г т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 5 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хорих ялаар, Х.Г-ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 5 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Г , Х.Г-с нарт оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Х.Г , Х.Г-с нарт оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг 1 жил хүртэл хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Х.Г , Х.Г-с нар ял тэнссэн хугацаанд хяналт тавихыг оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн буюу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Г , Х.Г-с нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохоор эд мөрийн баримтаар тооцсон Төмөр замын Цагдаагийн хэлтсийн хадгалах чингэлэгт хадгалагдаж байгаа хуш модны цайруулсан 6.247.240 төгрөгийн үнэ бүхий 63 шуудай буюу 1492.2 кг самрыг улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Төмөр зам дахь Цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Д.Түвшинтөрийн 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн тогтоолоор Х.Г ийн эзэмшлийн АЯ№04711565 гэрчилгээтэй 55-00 УНК улсын дугаартай, “Митсубиши-Пажеро” загварын автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчид буцаан олгож шийдвэрлэжээ.
Прокурор М.Эрдэнэзаяа бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоолд хууль хэрэглээний дараах зөрчил байна. Үүнд:
Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт зөвхөн шүүгдэгч Х.Г т мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Х.Г т мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэх гэжээ.
Шийтгэх тогтоолын дээрх заалтаас үзвэл шүүгдэгч Х.Г т яг ямар ял оногдуулсан нь ойлгомжгүйгээс гадна шүүгдэгч Х.Г-сийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа Эрүүгийн хуульд заасан ял оногдуулаагүй байна. Мөн шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 3 дахь заалтад шүүгдэгч Х.Г , Х.Г-с нарт мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн гэж бичихдээ уг нийтэд тустай ажил хийлгэх ялыг ямар байдлаар тооцон хорих ялд шилжүүлсэн нь тодорхойгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэх шаардлагыг хангаагүй байна.
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж,
Мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж тус тус заасан.
Гэтэл шүүх шийтгэх тогтоолоор шүүгдэгч нарыг хөнгөн гэмт хэрэгт гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тус тус 1 жил 6 сарын хорих ял оногдуулсныг нь тэнсэж, тус тус 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэлээ гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Х.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэв.
Шүүгдэгч Х.Г-с тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй...” гэв.
Шүүгдэгч Х.Г ийн өмгөөлөгч Н.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд техникийн алдаа гарсан гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Х.Г-сийн өмгөөлөгч Н.Н өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд техникийн алдаа гарсан гэж үзэж байна. Хууль хэрэглээний хувьд алдаа гараагүй. Иймд давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолд залруулга хийж өгнө үү...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Боржигон овогт Хаянхярваагийн Ганзоригийг ...мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 5 хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Боржигин овогт Хаянхярваагийн Ганзоригийг ...мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 5 /таван/ сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дахь хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй” гэж заасан нь Х.Г , Х.Г-с нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа зөвхөн шүүгдэгч Х.Г т хоёр удаа ял шийтгэл оногдуулж, Х.Г-сийг гэм буруутайд тооцсон боловч ял шийтгэл оногдуулаагүй байна.
Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.2 дахь хэсэгт зааснаар Х.Г т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 5 /таван/ сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хорих ялаар, Х.Г-ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 5 /таван/ сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хорих ялаар тогтоосугай” гэж заажээ.
Тогтоох хэсгийн дээрх заалт нь 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын хэдэн цагийг 1 хоногт тооцож, 1 сарын хорих ялаар тогтоож, уг ялыг нэмж нэгтгэж байгааг тодорхойлоогүй, шүүгдэгч Х.Гантөсгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял шийтгэл оногдуулаагүй атлаа ялыг нэмж нэгтгэж байгаа нь ойлгомжгүй байх тул шийтгэх тогтоолын дээрх заалтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн заалтад нийцээгүй байна.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх эсэх асуудалд анхан шатны шүүхээс зайлшгүй хууль зүйн дүгнэлтийг хийж, хуулийг нэг мөр хэрэгжүүлэх нь зүйтэй байна.
Иймд энэ талаар бичсэн прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 47 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Х.Г , Х.Г-с нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 577 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Х.Г , Х.Г-с нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Х.Г , Х.Г-с нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНСҮХ
ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Ш.БАТ-ЭРДЭНЭ