Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 947

 

                                             

 

 

 

 

 

 2020        05          21                                       2020/ШЦТ/947

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

Улсын яллагч Я.Сансар,

Өсвөр насны шүүгдэгч А.А, түүний хууль ёсны төлөөлөгч А.Бямбаа, тэдний өмгөөлөгч Д.Батсүх /ҮД:0445/,

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн А.А, Б.М нарт холбогдох 2006 00739 1127 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

1. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2003 оны 08 дугаар сарын 06-ны өдөр өрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянзүрх дүүргийн 120 дугаар дунд сургуулийн 12-А ангийн сурагч, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 3 дугаар хэсгийн 33 дугаар гудамжны1357 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Ит овогт Агийн А /РД: /,

2. Монгол Улсын иргэн, Булган аймгийн Хишиг-Өндөр суманд 2001 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 3 дугаар хэсгийн 26 дугаар гудамжны 1193 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Бын М /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

А.А, Б.М, нар нь бүлэглэж 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банкинд байх АТМ-с иргэн Б.Баттөмөрийн эзэмшдэг ХААН банкны 5720281496 дугаартай данснаас төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийгдэж гарсан 650.000 төгрөгийг бусдын эзэмшил өмчлөлд байгааг мэдсээр байж завшин авч 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч А.Аын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэгэл /хх.8-9/,

Хаан банкин дахь хохирогч Б.Баттөмөрийн депозит дансны хуулга /хх.5/,

          Мөрдөн шалгах ажиллгаанд хохирогч Б.Баттөмөрийн өгсөн: “... 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутагт байрлах ШУА-ийн Түүхийн хүрээлэнд ирсэн. Уг өдөр тус хүрээлэнгийн ажилтан болох шавь Цэрэнсугартай уулзаад өөрийн ХААН банкны картаа нууц кодтой нь өгч “цалин орсон байгаа, 650.000 төгрөг аваад Төрийн банкны 452594159 тоот дансанд хийгээд өгөөч” гэж хэлээд явуулсан. Гэтэл удалгүй “мөнгө байхгүй байна” гэж хэлсэн, тэр өдөр орой нь би эмнэлэгт хэвтэн 2019 оны 12 дугаар сарын 30-нд эмнэлгээс гараад өөрийн дансны мэдээллээ тодруулж чадаагүй. Тухайн үед би банкинд хандах гэтэл бичиг баримтаа гээсэн байсан ба шинээр захиалчихаад өнгөрсөн 7 хоногт банкинд хандаад дансны хуулга авсан. Тэгээд хуулгаа үзэхэд тухайн өдөр 16 цаг 28 минутанд 650.000 төгрөг авсан байсан...” гэх мэдүүлэг /хх.12-13/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Цэрэнсугарын өгсөн: “... Баттөмөр багш манай ажил дээр ирсэн. Тухайн үед би өрөөндөө ганцаараа сууж байтал намайг дуудаад “дансанд мөнгө орсон байх ёстой, үзээд орчихсон байвал 650.000 төгрөг авч, миний Худалдаа хөгжлийн банкинд байх данснаас аваад төлчих” гэж хэлсэн. Тэгээд би картыг нь аваад Офицеруудын ордны хажууд байх ХААН банк руу ороод үлдэгдлийг нь шалгаж үзтэл 700.000 гаруй мянган төгрөг байсан. Тэгээд би картыг хийгээд мөнгийг нь авах гээд 650.000 төгрөг хийтэл дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэсэн хариу өгсөн... би уг мөнгийг аваагүй банкны хяналтын камерын бичлэг тодорхой харагдах байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх.14-15/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

А.А, Б.М нар нь бүлэглэж 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банкинд байх АТМ-с хохирогч Б.Баттөмөрийн эзэмшдэг ХААН банкны 5720281496 дугаартай данснаас төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийгдэж гарсан 650.000 төгрөгийг бусдын эзэмшил өмчлөлд байгааг мэдсээр байж завшин авч 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэгэл /хх.8-9/,

Хаан банкин дахь хохирогч Б.Баттөмөрийн депозит дансны хуулга /хх.5/,

          Мөрдөн шалгах ажиллгаанд хохирогч Б.Баттөмөрийн өгсөн: “... хуулгаа үзэхэд тухайн өдөр 16 цаг 28 минутанд 650.000 төгрөг авсан байсан...” гэх мэдүүлэг /хх.12-13/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Цэрэнсугарын өгсөн: “... Тэгээд би картыг нь аваад Офицеруудын ордны хажууд байх ХААН банк руу ороод үлдэгдлийг нь шалгаж үзтэл 700.000 гаруй мянган төгрөг байсан. Тэгээд би картыг хийгээд мөнгийг нь авах гээд 650.000 төгрөг хийтэл дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэсэн хариу өгсөн...” гэх мэдүүлэг /хх.14-15/,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М, өсвөр насны шүүгдэгч А.А нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.А, Б.М нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, өсвөр насны шүүгдэгч А.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Б.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар өсвөр насны шүүгдэгч А.А, шүүгдэгч Б.М нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч Б.Баттөмөр нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарт прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна

Иймд өсвөр насны шүүгдэгч А.А, шүүгдэгч Б.М нарыг “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тус тус тооцов.

Өсвөр насны шүүгдэгч А.А, шүүгдэгч Б.М нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохиролд өсвөр насны шүүгдэгч А.А 40.000 төгрөг, шүүгдэгч Б.М 610.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Б.Баттөмөр нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч нарыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Өсвөр насны шүүгдэгч А.А, шүүгдэгч Б.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чА, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ өсвөр насны шүүгдэгч А.А, шүүгдэгч Б.М нарын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чА, хэр хэмжээ, гэмт хэрэгт хамтран оролцогчдын гүйцэтгэсэн үүрэг, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэн болно.

Өсвөр насны шүүгдэгч А.А, шүүгдэгч Б.М нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүрлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Өсвөр насны шүүгдэгч А.А, шүүгдэгч Б.М нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

          Өсвөр насны шүүгдэгч А.А, шүүгдэгч Б.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Ит овогт Агийн А, Б овогт Бын М нарыг “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Ат 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мад 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг өсвөр насны шүүгдэгч А.А, шүүгдэгч Б.М нарт тус тус сануулсугай.

5. Өсвөр насны шүүгдэгч А.А, шүүгдэгч Б.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд нийт 650.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Баттөмөр нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нь үлдээсүгэй.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.М, өсвөр насны шүүгдэгч А.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                        С.ӨСӨХБАЯР