Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 257

 

 2020       04          01                                   2020/ШЦТ/257

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинзул,

Улсын яллагч: С.Оюунжаргал, /Тээврийн прокурорын газар/

Хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч: Т.Нархүү

Шүүгдэгч: Ж.Б, түүний өмгөөлөгч Ж.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор С.Оюунжаргал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтанд зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ж.Б-д  холбогдох эрүүгийн 2003 0014 90125 дугаартай эрүүгийн 1 хавтаст хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар  2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1959 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникийн слесарь мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хилийн цэргийн 0164 дүгээр ангид слесерь ажилтай, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-928 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Ж.Б ,

Холбогдсон хэргийн талаар:

Ж.Б нь 2020 оны 02 дугаар сарын 05-ны 20 цаг 10 минутын үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, "TS" мини маркетын зүүн талын замд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 1.1-д заасан "Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх;", мөн хавсралтын 1.6-д заасан "Тоормосны системийн эд ангиудын хийцийг өөрчилсөн.", мөн хавсралтын 5.2-т заасан "Хол.ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан;" мөн хавсралтын 5.3-т заасан гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон;" мөн хавсралтын 6.2-т заасан "Дуут дохио ажиллахгүй болсон;" гэсэн заалтуудыг зөрчиж, ашиглахыг хориглосон, эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй "Hyundai Avante" маркийн 58-88 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т заасан "Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй" гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Төрсайханыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй....” гэв,

Шүүхийн хэлэлцүүлэгг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Нархүү мэдүүлэхдээ “...Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул тухай бүрт гарах зардлыг нэхэмжлэх хүсэлтэй байна...” гэв.

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-5, 7-11-р хуудас/

Сиди-нд үзлэг хийсэн тэмдэглэл: “...алхаж явсан явган зорчигч цайвар өнгийн машины хойд талаар зам хөндлөн гарч явтал цайвар өнгийн автомашин ертөнцийн зүгээр баруунаас зүүн чигт ухрах үйлдэл хийн явган зорчигчийг мөргөн унагаж байгаа харагдана” /хавтаст хэргийн 18-р хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Нархүү мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2020 оны 02 дугаар сарын 05 орой би гэртээ байж байтал 22 цаг 30 минутын үед миний гар утсанд дуудлага ирж нэг эмэгтэй хүн аавын утасны дугаарыг хэлж энэ хүнийг таних уу гэхээр нь би манай аавын дугаар гэж хэлсэн тэгэхэд тэр эмэгтэй аавыг машинд мөргүүлсэн гэмтлийн эмнэлэг дээр ирсэн байна одоо ирэх боломж байна уу гэж ярьсан би одоо очлоо гэж хэлээд гэмтлийн эмнэлэг дээр ирж очтол аав 3 давхарын тасагт хэвтсэн байсан. ...Гэмтлийн эмнэлэгт над руу ярьсан хүн энэ хүн жолооч нь байгаа юм аа гээд нэг ахыг зааж байсан. ...аав ослын маргааш өдрөөс сэхээний тасагт шилжсэн.  Одоог хүртэл ухаангүй, амьсгалын аппаратаар амьсгалж, эмчилгээ хийлгүүлж байгаа. Эмч бид нарт хэлэхдээ аавын биеийн байдлыг хүнд байна, баруун уушиг агшилттай байна ухаан ороод бослоо гэхэд биеийн баруун тал саажилттай болно гэж хэлсэн. ...Манай аав 2013 онд гэмлтийн эмнэлэгт тархины хагалгаанд орж байсан. Аав толгойгоо юманд цохиж гэмтээгээд удаан явснаас тархинд нь цус хуралттай гэж оношлогдож байсан. Хагалгаанаас хойш биеийн байдал нь зүгээр байсан. Эмнэлэгт хэвтээгүй, гэрт төмрөөр яндан хийж зардаг байсан. ...одоогоор жолооч эм тарианы зардал гаргаж байгаа учраас нэхэмжлэх зүйл байхгүй байна” гэх мэдүүлэх /хавтаст хэргийн 22-23-р хуудас/,

Эмч Оюунчимэгийн тодорхойлолт “Д.Төрсайхан 58 настай, эр. Авто осолд орсон. Өвчтөний биеийн байдал маш хүнд. Тархины хүнд гэмтэлтэй. Амьсгалыг амьсгалын аппаратаар дэмжиж байгаа тул одоогоор мэдүүлэг өгөх боломжгүй” /хавтаст хэргийн 38-р хуудас/

Гэрч Д.Эрдэнэдалайгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 02 дугаар сарын 05-ны орой би Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутагт байх гэрийнхээ хашааны үүдэд түлшээ зараад зогсож байтал замын цаана Ж.Б ахын машин харагдсан машиных нь ард нэг хүн хэвтсэн харагдсан энэ үед Ж.Б ах машинаасаа бууж ирж харагдсан би Ж.Б ахыг хүн мөргөсөн байна гэж бодоод 103 дугаарын утсанд өөрийнхөө 90480815, 90171798, 96505158 дугаартай 3 утасныхаа аль нэгээр нь залгаж түргэн дуудсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-р хуудас/,

            Иргэний хариуцагч Б.Гунгаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...миний эзэмшилд Х.Аванте маркын 58-88 УАЕ дугаартай тээврийн хэрэгсэл байдаг юм. Би 2017 онд энэ машиныг хувь хүнээс худалдаж авсан юм. Энэ үеэс манай аав Ж.Б байнга унадаг байсан. Би тэр өдөр гэртээ байж байтал аав ээж рүү залгаж хүн мөргөчихлөө гэж хэлсэн байсан. Би ээж, эгч нартайгаа осол гарсан газар яваад очтол мөргүүлсэн хүнийг түргэн ирээд аваад явсан байсан. ...би хохирогчийн эмчилгээний зардалыг төлж барагдуулна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №2374 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлтэнд: 1. Д.Төрсайханы биед тархины зүүн талын зулай, чамархай дагзны дэлбэнгийн хатуу бүрхүүлийн доорх тархмал цусан хураа, баруун зулай, чамархайн хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, зүүн чамархай, зүүн дотор капсулын түвшинд тархины эдийн цусархаг няцрал тархины эдийн хаван тархины аалзан хальсан доорх цус харвалт, тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, хоёр өвдөгт зургаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл, эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 66-68-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн Дугаар 330 тоот дүгнэлт: “1. Д.Төрсайханы 2013 онд толгойн КТГ-ын шинжилгээгээр “зүүн дух, чамархай, зулай хэсгийг хамарсан 1.8 см зузаан хурц субдурал цус хуралт. Зүүн чамархай, зулай хэсгийн тархины эдийн атираа, ховил завсар субарахнойд цус хуралт, зүүн чамархайн урд доод хэсэгт 2.5*2.0 см хэмжээтэй цус хуралт, няцрал, тархи дарагдал” оношлогдож тухайн тархи дарагдлыг чөлөөлөх хатуу бүрхүүлийн доорх цусан хурааг авах мэс засал эмчилгээ хийлгэсэн байна. Энэ нь №2374 дугаартай дүгнэлтэнд нөлөөлөхгүй. 2. Д.Төрсайхан нь 2013 онд тархиндаа гэмтэл авч байсан нь гэмтлийн зэрэг өөрчлөгдөх үндэслэл болохгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 59-62-р хуудас/       

Шинжээч эмч Т.Чимэт-Очирын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Д.Төрсайханыг үзэх үед тархины гэмтэл оношлогдсон байсан бөгөөд уушигны гэмтлийн өөрчлөлт илрээгүй байсан. Тархины гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж дүгнэлтийг гаргасан” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 51-52-р хуудас/

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 6-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1002 дугаар дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн “Дэмбэрэл Төрсайхан 57н эр” гэсэн хаягтай цусны дээж спиртийн зүйл тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн “Дэмбэрэл Төрсайхан 57н эр” гэсэн хаягтай цусанд 2.6 промилл спиртийн агууламж илрэв. 3. Цусанд 2.6 промилл спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас/

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн №147 дугаар дүгнэлт: “1. Х.Аванте 58-88 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Жигжидсүрэн овогтой Ж.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14. Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй. Мөн дүрмийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 1.1-д заасан "Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх;", мөн хавсралтын 1.6-д заасан "Тоормосны системийн эд ангиудын хийцийг өөрчилсөн /2020.02.17-ний өдрийн СХТХҮТын №888018 шинжээчийн дүгнэлт, хариулт 5. Тоормосны хүчний зөрүү хэвийн хэдий ч ABS систем ажиллахгүй байна/ мөн дүрмийн 5.2. "Хол.ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан;" 5.3. гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон. /2020.02.17-ний өдрийн СХТХҮТын №888018 шинжээчийн дүгнэлт. Хариулт2: баруун хойд тормосны гэрэл асахгүй, ойрын гэрлийн чадал тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангахгүй байна/ 6.2-т заасан "Дуут дохио ажиллахгүй болсон; гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн үндэслэлтэй байна. /2020.02.17-ний өдрийн СХТХҮТын №888018 шинжээчийн дүгнэлт. Хариулт 4. Уг тээврийн хэрэгсэл нь техникийн байдалд тавигдах техникийн шаардлагыг хангахгүй замын хөдөлгөөний дүрмийн ашиглахыг хориглох эвдрэл гэмтэлтэй байна. Үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр шалгахад тээврийн хэрэгслийн гэрэл жолоочид үзэгдэх орчин хязгаарлах байдлаар нөлөөлнө/. 2. Явган зорчигч Дэмбэрэл овогтой Төрсайхан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 3. Зам тээврийн осол гарахад нөлөөлсөн замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 54-55 р хуудас/,

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Дугаар 888018 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 84-90-р хуудас/,

   Шүүгдэгч Ж.Бы иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 102-р хуудас/,

Шүүгдэгч Ж.Бы жолоочийн лавлагаа /хавтаст хэргийн 103-р хуудас/,

   Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 104-р хуудас/,

   Тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 105-р хуудас/,

   Шүүгдэгч Ж.Бы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 111-р хуудас/,

   Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан шүүгдэгч Ж.Бы хүсэлт /хавтаст хэргийн 219-р хуудас/

Прокуророос яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар танилцуулсан тэмдэглэл, санал /хавтаст хэргийн 228-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон байна. 

Шүүгдэгч Ж.Б нь 2020 оны 02 дүгээр сарын 05-ны 20 цаг 10 минутын үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, "TS" мини маркетын зүүн талын замд "Hyundai Avante" маркийн 58-88 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож ухрах үйлдэл хийх явцдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14. “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэж заасныг, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 1.1-д заасан "Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх” мөн хавсралтын 1.6-д заасан "Тоормосны системийн эд ангиудын хийцийг өөрчилсөн” мөн хавсралтын 5.2-д "Хол.ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан" мөн хавсралтын 5.3-д “гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон”, мөн хавсралтын 6.2-т заасан "Дуут дохио ажиллахгүй болсон” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Д.Төрсайханыг мөргөж, хохирогчийн биед тархины зүүн талын зулай, чамархай дагзны дэлбэнгийн хатуу бүрхүүлийн доорх тархмал цусан хураа, баруун зулай, чамархайн хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, зүүн чамархай, зүүн дотор капсулын түвшинд тархины эдийн цусархаг няцрал тархины эдийн хаван тархины аалзан хальсан доорх цус харвалт, тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, хоёр өвдөгт зургаралт бүхий эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэг авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  Сиди-нд үзлэг хийсэн тэмдэглэл, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Нархүү мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг, Гэрч Д.Эрдэнэдалайгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг, Иргэний хариуцагч Б.Гунгаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №2374 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн Дугаар 330 тоот дүгнэлт, Шинжээч эмч Т.Чимэт-Очирын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1002 дугаар дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн №147 дугаар дүгнэлт,Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Дугаар 888018 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүгдэгч Ж.Бы жолоочийн лавлагаа зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3 дахь заалтанд “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгоно гэжээ. Шүүгдэгч Ж.Б нь 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 20 цаг 10 минутын үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, "TS" мини маркетын зүүн талын замд  "Hyundai Avante" маркийн 58-88 УАЕ улсын дугаартай автомашиныг жолоодон ухрах үйлдэл гүйцэтгэх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14., мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 1.1., мөн хавсралтын 1.6., мөн хавсралтын 5.2., мөн хавсралтын 5.3., мөн хавсралтын 6.2-т заасныг тус тус зөрчиж явган зорчигч Д.Төрсайханыг мөргөж, хохирогчийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт авто тээврийн хэрэгслийн “жолооч” байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд зааснаар зүйлчлэгдэн эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэлтэй байна.

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хянавал зохих байдлуудыг бүрэн хянаж тогтоосон, прокурорын болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хохирогч Д.Төрсайхан нь биеийн байдлын улмаас мэдүүлэг өгөх чадваргүй байгаа талаар 2020 оны 2 дугаар сарын 11-ны өдөр эмч Н.Оюунчимэг нь тодорхойлолт бичсэн байна. 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Д.Төрсайханы охин болон Д.Нархүүг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтанд зааснаар үндэслэлтэй байна. Хууль ёсны төлөөлөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн төлөөлөн оролцож байгаа оролцогчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээх зохицуулалттай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргаж болно гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Б нь прокурорт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Дугаар 35 тогтоолоор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Б нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, дүрэм, стандартад нийцээгүй тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон, мөн ухрах үйлдлийг гүйцэтгэх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан аюулгүй байдлыг хангаагүйн улмаас явган зорчигд Д.Төрсайханыг мөргөж, хүний биед хүнд хохирол учруулсан үйлдэл нь шүүгдэгч Ж.Бы хэт хайхрамжгүй, тээврийн хэрэгслийн бүрэн бус байдал нь зам тээврийн осол, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үүсэх эрсдэлтэй нөхцөл байдал бий болж байгаа гэдгийг хайхраагүй, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, хохирол, хор уршиг учирах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, хохирол, хор уршиг учирах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн шинжтэй байна.

Шүүгдэгч Ж.Б болон түүний өмгөөлөгч нар нь хэргийг прокуророос зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийн талаар болон гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.  

Прокуророос Ж.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтанд зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ж.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтанд заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Б нь хохирогч Д.Төрсайханд 3.367.710 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Нархүү нь хохирол, төлбөрийг хүлээн авч гарын үсэг зурсан баримтыг шүүхэд ирүүлсэн байна.  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Нархүү нь хэргийн материал танилцсан тэмдэглэлд “...Жолооч Ж.Бд эмчилгээний төлбөр гаргаад явж байгаа юм чинь гомдол санал гээд байх юм байхгүй” гэх тэмдэглэл авагдсан байна. Улсын яллагчаас гаргасан хохирогч Д.Төрсайханыг цаашид хийлгэх эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг шүүх хүлээн авч гэмт хэргийн шинж, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан зэрэг нөхцөл байдал, мөн шүүгдэгч Ж.Бы цаашид гарах эмчилгээний зардалыг бүрэн хариуцна гэснийг тус тус үндэслэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 1, 2 болон 499.1., 499.4 дэх хэсэгт тус заасныг үндэслэн хохирогч Д.Төрсайханы цаашид гарах гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгахтай холбогдсон зардлыг шүүгдэгч Ж.Б, иргэний хариуцагч Б.Гунгаа нараас Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу жич  нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.   

Шүүгдэгч Ж.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар прокурор яллагдагчтай тохиролцож хүлээн зөвшөөрсөн талаар гарын үсэг зурж баталгаажуулсан тэмдэглэл, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Ж.Б нь урьд ял шийтгэлгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай боловч тохиолдлын шинжтэй нөхцөлийн улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардалыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ж.Б-н BCDE ангиллын 30219 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, Hyundai Avante маркын 5888 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн №02557422 дугаартай гэрчилгээг иргэний хариуцагч Б.Гунгаад буцаан олгож,   энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хадгалахыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Ж.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дээрхи зүйлд зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд заасныг баримтлан 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтанд зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчилөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх  үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон