Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 837

 

 

 

 

 

 

 

 

     2020        05          06                                  2020/ШЦТ/837

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Э.Чингис, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй,

улсын яллагч Н.Гэрэлмаа,

нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

иргэдийн төлөөлөгч Т.Ганцэцэг,

шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэцэцэг,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Л.Цэндоо,

шүүгдэгч Б.Э,

шүүгдэгч Ц.М, тэдний өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээллттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт А.Э,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Б.Б,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Ц.М, Б.Э нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 05210 1901 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

1. шүүгдэгч А.Э, Б.Б нар нь бүлэглэн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 48 дугаар байрны баруун талд 2019 оны 09 дүгээр сарын 03-ны шөнө 02 цагийн орчим иргэн О.Ариун-Эрдэнэ, Д.Даваасүрэн нарын эд зүйлийг авахаар зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн,

2. мөн 2019 оны 09 дүгээр сарын 01-нии шөнө Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо 143 дугаар байрны гадна байсан Н.Мягмархандын эзэмшлийн 6340 УНГ улсын дугаартай Тоёота Харрер маркийн тээврийн хэрэгслийг авахаар Н.Мягмархандын хоолойд хутга тулган хүч хэрэглэн довтлож дээрэмдсэн, мөн тээврийн хэрэгсэлд сууж байсан В.Лхагвасүрэнгийн хоолойг боож, гарыг хүлж хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн,

 3. мөн 2019 оны 09 дүгээр сарын 03-ны шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Энхзаяа, А.Мишээл нарт зэвсэг буюу хутга тулган, хоолойг нь боож хүч хэрэглэн довтолж А.Мишээлийн Самсунг галакси эс 6 маркийн гар утсыг авч дээрэмдсэн,

шүүгдэгч А.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 03-ны шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Энхзаяад хүч хэрэглэн, түүний нуруунд хутгаар зүссэний улмаас биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан,

4. мөн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Офицеруудын ордны замын хойд талын автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг түргэн үйлчилгээний цэгт байсан иргэн Д.Дарханбаярын эд зүйлийг авахаар зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн,

 

1. шүүгдэгч А.Э нь ганцаараа 2019 оны 05 дугаар сарын 28-ны шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Б/11-3156 тоотод иргэн Б.Оюун-Эрдэнийн эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтолж гар утсыг дээрэмдсэн,

хохирогч Б.Оюун-Эрдэнийн эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтлохдоо гэр ахуйн төмс нухагч хэрэгслээр толгойд нь цохиж, биед нь хөнгөн гэмтэл учруулсан,

 

1. шүүгдэгч А.Э нь ганцаараа 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Налайх дүүргийн 7-р хороо Өвөршандын 6-9 тоотод байрлах иргэн С.Ганболдын гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйлс хулгайлж 2.981.600 төгрөгийн хохирол учруулсан,

2. мөн 2018 оны 05 дугаар 28-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын 1-р баг Худгийн хоолой гэх газарт байрладаг иргэн Р.Нацагдоржийн өвөлжөөн дэх амбаарт хууль бусаар нэвтэрч 2 ширхэг цахилгаан хадуур, цахилгаан харуул, цахилгаан тасдагч, цахилгаан дрилл, хөнгөн цагаан сав, обуд, жигнүүр, гудас зэргийг хулгайлан авч 673.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. мөн 2018 оны 05 дугаар сарын 27-ноос 28-ны өдрийн хооронд Төв аймгийн Эрдэнэ сумын 1-р баг Цэмбэлийн ам гэх газарт байрлах иргэн Ж.Доржсүрэнгийн амбаарт хууль бусаар нэвтэрч гар хадуур, хөнгөн цагаан сав зэргийг хулгайлан авч 374.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. мөн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Налайх дүүргийн 2-р хороо Нарлаг хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч эд зүйл болон бэлэн мөнгө хулгайлж 241.860 төгрөгийн хохирол учруулсан,

6. мөн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 6-р баг 9-18 тоотод оршин суух иргэн Р.Дамчааравжаагийн гэрт хууль бусаар нэвтэрч бэлэн 235.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга, их гарын мөнгөн аяга эд зүйл хулгайлж 707.858 төгрөгийн хохирол учруулсан,

7. мөн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд 6-р баг 11-37 тоотод оршин суух иргэн Т.Даваажаргалын орон байранд хууль бусаар нэвтэрч ЛЖ Прада маркийн гар утас хулгайлж 275.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. мөн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 16-р хороо Буянт-Ухаа 4-164 тоотод байрлах иргэн Ж.Баттогтохын гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 9.769.560 төгрөгийн хохирол учруулсан,

9. мөн 2018 оны 09 дүгээр сард Төв аймгийн Зуун мод сумын 6-р баг Энхтайваны 5-17 тоотод байрлах иргэн М.Шинэхүүгийн гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан авч 139.567 төгрөгийн хохирол учруулсан,

10. мөн 2019 оын 01 дүгээр сарын 28-ны өдөр Налайх дүүргийн 7-р хороо Бадралын 15-20 тоот иргэн Д.Оюунцэцэгийн гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 1.888.100 төгрөгийн хохирол учруулсан,

11. мөн 2019 оны 08 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Налайх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Үүрийн саран” нэртэй дэлгүүрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 1.604.000 төгрөгийн хохирол учруулсан,

12. мөн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 5-р хороо Монелын 44-16 тоот иргэн М.Чанцалын байшингийн цонхоор нэвтэрч 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, жордан загварын пүүз зэргийг хулгайлан авч 324.000 төгрөгийн хохирол учруулсан,

13. мөн 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Налайх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Налайх" караокед хууль бусаар нэвтэрч, ай фоне 6 маркийн rap утас, дрилл, газан плитка зэрэг эд зүйлс хулгайлж 874.800 төгрөгийн хохирол учруулсан,

14. мөн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Налайх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Баялаг ресорт" нэртэй амралтын газарт амарч байсан иргэн Б.Энхтуяагийн ай фоне 8 маркийн гар утас, хөөрөг, бэлэн 2 сая төгрөг, машинаас нь бэлэн 1 сая гаран төгрөгийг хулгайлж, 5.930.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

1. мөн 2019 оны 08 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22-р хороонд байрлах Найт бааранд иргэн Г.Баасандоржийн хүрэмнээс 5202 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн түлхүүрийг авч, тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан,

 

1. шүүгдэгч А.Э, Б.Э нар нь бүлэглэж, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг, 101-06 тоотод оршин суух иргэн Г.Ганзаяагийн гэрт хууль бусаар нэвтэрч, их гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, жижиг гарын мөнгөн аяга 2 ширхэг, мана хөөрөг эд зүйлс хулгайлж 2.337.307 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 9-р хороо Буянт-Ухаа 13-496 тоотод оршин суух иргэн У.Соёлмаагийн гэрийн цоожийг эвдлэн нэвтэрч эд зүйл хулгайлан 237.200 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Налайх дүүргийн 7-р хороо Бадралын 10-р гудамж 24 тоотод байрлах иргэн В.Сосорбурамын байшинд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 4.662.500 төгрөгийн хохирол учруулсан,

 

1. шүүгдэгч А.Э, Б.Б нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2019 оны 09 дүгээр сарын 1-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Ногоончулуутын 10-12 тоотод оршин суух Ш.Отгонбаярын монгол гэрт хууль бусаар нэвтэрч Ш.Отгонбаяр, Б.Болорчулуун, Э.Нямсүрэн нарын гар утсыг хулгайлан авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2019 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Нямжавын эзэмшлийн Сузуку Жимни загварын машины цонхыг хаглаж, шаргал өнгийн хэтэвч, 700 ам доллар, 180.000 төгрөг, банкны карт, иргэний үнэмлэх зэргийг хулгайлан авч 3.692.572 төгрөгийн хохирол учруулсан,

 

1. шүүгдэгч А.Э, Б.Б, Ц.М нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 11-366а тоотод орших Б.Төгсжаргалын гэрт хууль бусаар нэвтэрч, иргэн А.Долгормаа, Б.Төгсжаргал нарын эзэмшлийн гар утсыг хулгайлж 159.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2019 оны 09 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10-р хороо, Чингэлтэйн 11-374 тоот иргэн Ц.Болортолийн гэрт хууль бусаар нэвтэрч 3 ширхэг гар утас хулгайлж 385.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2019 оны 09 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10-р хороо, Дэнжийн 39-5326 тоот иргэн С.Энхцацралын гэрт хууль бусаар нэвтэрч 2 ширхэг гар утас хулгайлж 258.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

1. шүүгдэгч Б.Б нь Б.ПүрэвБ, М.Пүрэвсүрэн нартай бүлэглэн 2016 оны 03 дугаар 11-ний өдөр Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Заламт гол ХХК-ийн хашаанаас цахилгаан жин, гагнуурын аппарат, зэс ороомогыг хулгайлж нийт 1,900,000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Б.Мөнгөнсүхтэй бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4-19-20 тоотод оршин суух М.Сайнбилэгийн хашаан дотор байсан приус-20 маркийн машины шилийг хагалж машины батарейг хулгайлж нийт 2.505.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Б.ПүрэвБтай бүлэглэн 2015 оны 12 сарын 28-ны өдөр СүхБ дүүргийн 20 дугаар хороо Сандагийн ам, 1-15 тоотод оршин суух иргэн Н.Батсуурийн гэрт хууль бусаар нэвтрэн орж мөнгөн тоногтой эмээл, хазаар, шар манан хөөрөг зэрэг эд зүйл хулгайлж 4.510.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. Б.ПүрэвБтай бүлэглэн 2015 оны 12 сарын 28-ны өдөр СүхБ дүүргийн 20 дугаар хороо Сандагийн ам 1-15 тоотод оршин суух иргэн Б.Баян-Амгалангийн гэрт хууль бусаар нэвтрэн орж бор өнгийн гадартай хурган дотортой дээл, шар гадартай даалимбан дээл, шашны холбогдолтой сийлбэрэн модон бар, 8 тахилтай зэс суурьтай мөнгөн сийлбэртэй шашны цар зэрэг эд зүйлс хулгайлж 330.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

1. шүүгдэгч Ц.М нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эра нэртэй зочид буудлын 515 тоотод хууль бусаар нэвтэрч, иргэн Б.Хаш-Оргилын айфонь 10 маркийн, Э.Болдын айфонь 11 маркийн гар утаснуудыг хулгайлан авч 4.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                                                                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч яллах дүгнэлтийн 3 дугаар хуудсанд авагдсан 19 дүгээр үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус үйлдэл нь 2018 оны 08 дугаар сарын 03-ны шөнө үйлдэгдсэн. Дэлгүүрийн камерийн бичлэгт бичигдсэн монхор хамартай хүнийг Налайхад чамаас өөр монхор хамартай хулгайч байхгүй гэж мөрдөгч хэлж байсан. Камерийн бичлэгт гарснаар монхор хамартай хүн гэх үндэслэлээр надад өгсөн. Яллах дүгнэлтийн 4 дүгээр хуудсанд авагдсан 24 дүгээр үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж, 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 7 дугаар сарын 22-ны өдрийн хооронд саатуулах байранд байсан. Би гэм буруу дээр маргахгүй гэх мэдүүлэг.

 

Шүүгдэгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

Би 4 удаагийн дээрэм, 7 удаагийн хулгайн гэмт хэрэг, нийт 9 удаагийн үйдлэлтэй. Яллах дүгнэлтийн 12 дугаар хуудсанд авагдсан 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ПүрэвБтай бүлэглэсэн үйлдэл, яллах дүгнэлтийн 20 дугаар хуудсанд авагдсан 2015 оны үйлдлийг би огт хийгээгүй учир хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 онд Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс анх эрүүгийн хэрэг үүссэн. ПүрэвБтай хамт гэмт хэрэг үйлдээгүй. Яллах дүгнэлтэд дурдсан бусад үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг.

 

Шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

Би яллах дүгнэлтэд дурдсан үйлдлүүдээ бүгдийг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг.

 

Шүүгдэгч Б.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

Би хийсэн хэргээ бүгдийг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэлүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд, гэрэл зурагаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний Дамно, Арвижих-эстимейт, Эй жэй жэй эм ХХК болон эд зүйлийн үнэлгээний комиссын үнэлгээний тайлангууд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн кримнилистикийн шинжилгээний газрын гарын болон гутлын мөрөнд шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч Ц.М, Б.Э нарын мэдүүлэгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг, эд зүйлд үзлэг хийж гэрч Г.Сандаг-Очироос хурааж авч хохирогч нарт хүлээлгэж өгсөн тэмдэглэлүүд, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэлүүд, гэрч Х.Алтангэрэл, Г.Сандаг-Очир нарын мэдүүлэг, шүүгдэгч Ц.М, Б.Э нарын хохирогч нарт учирсан хохиролоос өөрт оногдох хэсгийг төлж барагдуулсан баритууд, шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх баримтууд болох иргэний үнэмлэхийн лавлагаанууд, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудасууд, оршин суугаа хорооны тодорхойлолтууд, хувийн байдлын талаар мэдүүлсэн гэрч нарын мэдүүлэгүүд,  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул уг нотлох баримтуудыг үнэн зөвд тооцон эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Б, А.Э, Ц.М, Б.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарыг ялллагдагчаар байцаахдаа болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний тайлангуудыг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байна.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Э, Б.Б нар нь бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хүч хэрэглэж дээрэмдэн авсан,

Шүүгдэгч А.Э нь бусдын эд хөрөнгийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хүч хэрэглэж дээрэмдэн авсан, мөн дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх явцдаа шүүгдэгч А.Э нь хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

 

1.        Хохирогч О.Ариун-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 09 дүгээр сарын 03-ны шөнө 02 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 48 дугаар байрны хойд талын туслах зам дээр найз Даваасүрэнгийн хамт гэрлүүгээ орох гээд явж байтал хойноос хүн дагаад явж байгаа юм шиг байхаар нь эргээд хартал үл таних залуу намайг шууд хавираад унагаасан. Нөгөө залуу нь манай найз Даваасүрэнг араас нь боогоод байсан. Тэгсэнээ миний дээр гараад хутга гаргаж ирээд хоолойнд тулгаад дугарах юм бол ална шүү цүнхээ өг гэсэн. Миний хоолойг зүссэн. Бид хоёр хашгираад, би босоё гэхэд цүнхний оосор тайлаад зугтаасан. Хөөгөөд булан эргэтэл 1 ах явж байхаар нь тусламж гуйтал араас нь гүйгээд барьж авсан. Миний хүзүү чихнээс цус гараад байсан ба бид нар сандралдаад байж байх хооронд зугтсан байсан. Миний хүзүүний зүүн хэсэг, зүүн чихний ар хэсэг зүсэгдсэн байсан. Дээрэмчин зугтааж байхдаа миний цүнхийг хаясан. Би эд зүйлсээ бүрэн, бүтэн буцааж авсан. Нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /1 хх-н 46-48, 55-56, 58-59/,

 

Хохирогч Д.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 09 дүгээр сарын 03-ны шөнө 02 цаг 10 минутын үед найз Ариун-Эрдэнийн гэрт орох гээд хамт явж байтал гэнэт хойноос хүн боогоод газарт унагаасан. Хашгирч болохгүй шүү. Хашгирвал ална шүү гэсэн. Нөгөө залуу нь Ариун-Эрдэнийг унагаасан байсан. Тэр хооронд нөгөө залуу хар өнгийн rap буу гаргаж ирээд амыг нь надруу чиглүүлж тулгасан. Ариун-Эрдэнийг унагаасан байсан залуу нь цаашаа зугтаасан учир надаас юм авч амжилгүй дагаад зугтаасан. Бид 2 хашгираад ардаас нь хөөгөөд булан эргэтэл 1 хүн явж байхаар нь туслаарай цүнх авчихлаа гэхэд араас нь гүйгээд бариад авсан. Ариун-Эрдэнийн хүзүүнээс цус гараад байсан учраас тийшээ анхаарч байх хооронд зугтаачихсан. Надаас ямар нэгэн эд зүйл авч чадаагүй. Нэхэмжлэх зүйл, санал байхгүй гэх мэдүүлэг /1 хх-н 51-53, 56-57/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 сарын 09-ний өдрийн 10711 дугаартай:

О.Ариун-Эрдэнийн биед хүзүү, зүүн чихэнд зулгаралт, баруун шагайд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт /1 хх-ийн 65/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 сарын 07-ны өдрийн 10708 дугаартай:

Д.Даваасүрэнгийн биед баруун тохой, эрүүнд зулгаралт, эрүүний доод хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй гэх дүгнэлт /1 хх-ийн 67/,

 

Хөрөнгийн үнэлгээ зуучлалын Дамно ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн БЗД2-19-623 дугаартай:

Арьсан гар цүнх 15.000 төгрөг, гар утасны зөөврийн цэнэглэгч 71.200 төгрөг, айфонь 6 маркийн гар утасны цэнэглэгч 8.400 төгрөг, нийт үнэлгээ 94.600 төгрөгийн үнэлгээтэй гэх тайлан /1 хх-н 69-70/,

 

Шүүгдэгч Б.Бын мэдүүлгийг газар дээр нь шалгасан:

... Одоо Бөхийн өргөөний орчим үйлдсэн 2 дээрмийн үйлдэл байгаа гэж хэлэн замчилсаар Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, АМДА Е цент гэх газрын ертөнцийн зүгээр урд талд байрлах хар өнгийн торон хашааны хажууд очоод энд А.Эын хамтаар явж байгаад 2 эмэгтэй хүн байхад нь араас нь боож байгаад гар цүнхийг нь дээрэмдсэн. Э боож байсан эмэгтэй хүнийхээ хоолойг зүсээд гар цүнхийг нь аваад зугтаасан. Харин би боож байсан эмэгтэйгээ боож байгаад Эыг зугтаахад араас нь гүйж байгаад 2 салаад зугтаасан. Тэгээд бид 2 утсаар холбогдож Баянзүрх захын урд уулзаж байсан... гэмт хэрэг үйлдэхдээ цаасны хутга, сүх болдог бахьны ком багаж зэргийг ашигладаг. Бууг би хүнтэй цагаар сольж авч байсан гэх  тэмдэглэл /1 хх-н 34-36/,

 

-гэмт хэргийн талаархи мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-н 24-25/,

-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1 хх-н 28-31/,

-Б.Б, А.Э нараас эд зүйл хураан авсан тэмдэглэл /1 хх-н 32-33/,

-хохирогч О.Ариун-Эрдэнийн гар цүнхэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1 хх-н 37-42/,

 

Шүүгдэгч А.Эын мөрдөн байцаалтад өгсөн:

...Баянзүрх захын урдуур машин үзээд явж байтал Эрхэт төвийн урд таксинаас хоёр эмэгтэй бууж байсан. Барсаа тэгсэн чинь наад хоёрын чинь цүнхийг шүүрье гэж хэлсэн. Тэгээд өндөр цүнхтэйг нь би очиж араас гараараа боогоод чимээгүй бай гэж хэлсэн.Тэгээд хойшоогоо надтай хамт унасан. Чимээгүй бай гэж хэлэхэд тэр эмэгтэй чимээгүй болсон юм. Тэр үед үед нэг хүн хөөе гээд орилсон ба цүнхийг нь аваад би зугтаасан. Тэр эмэгтэйг би боохдоо хүзүүнд нь дэлгэдэг хутга тулгасан. Тэр хутгыг Барсаа надад машины цонх онгойлгохдоо ашиглаарай гэж өгч байсан. Би цүнхийг нь аваад гүйж байхад хэдэн залуучууд тааралдаад нэг нь намайг элэгдсэн. Би цүнхийг нь тэврээд унасан. Тэр үед нэг эмэгтэй нь ирээд намайг алгадаад цүнхээ аваад үлдсэн гэх мэдүүлэг /1 хх-н 114/,

 

Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн:

...Баянзүрх захын урагш алхаад баруун эргээд байрнуудын голоор орсон. Нааш цаашаа олон удаа явж байхад хоёр хүүхэн явж байсан. Тэгсэн Э наад хоёрыг чинь дээрэмдчихье боогоод дуу нь гарахгүй шүү дээ гээд хоёр талаас нь очоод хоёр эмэгтэйг араас нь гараараа боосон. Тэгтэл тэр хоёр эмэгтэй газар унаад маш хүчтэй орилсон. Тэр үед дээрээс нэг эрэгтэй хүн хүүш та нар боль гээд орилсон. Тэр үед Э гартаа цүнхийг нь бариад урагшаа гүйсэн. Би бас урагшаа гүйгээд урд талдаа цэцэрлэг модтой хашаа даваад тэр дотор нь нуугдаж байсан. Жоохон хүлээж байгаад би Эруу залгасан. Тэр урагшаагаа явж байя гээд намайг урагшаа байран дунд хүрээд ир гэж хэлсэн. Уулзаад саяны пизда орилоогүй бол уг нь юмыг нь авчих байсан юм. Би саяны эмэгтэйгийн хүзүүрүү нь бага зэрэг оруулчихсан гэж хэлж байсан гэх мэдүүлэг /1 хх-н 116/,

 

2.         Хохирогч Н.Мягмархандын мөрдөн байцаалтад өгсөн:

            2019 оны 08 сарын 31-ний шөнө 01 цагийн үед найз Лхагвасүрэнтэй Москва хооролол дунд байх зогсоол дээр машин дотороо пиво уугаад сууж байсан. ...нүдний буланд юм харагдаад байхаар нь машиныхаа толинд хойшоо хартал үл таних 2 эрэгтэй хүн миний машины ар талд ирчихсэн, нэг нь тонгойчихсон, нэг нь зогссон байдалтай байж байсан. Санаа зовоод цонхоо хаах гэтэл гэнэт 2 талаас хаалга онгойлгоод нэг нь манай найзын нөгөөдөх нь миний хоолойнд хутга маягийн зүйл тулгаад "орилох юм бол ална шүү машинаасаа буугаад арын хаалгаа онгойлго" гэж хэлэхээр нь би түлхээд шууд зам руу зугтаасан. Зам руу гарч такси бариад буцаад машиныхаа байсан газар иртэл миний машин, найз 2 байхгүй болчихсон байсан. Найзруугаа холбогдож хамт цагдаад дуудлага өгсөн. Маргааш нь танихгүй дугаараас залгаж миний машиныг Дэнжийн мянгын гэр хоорлол дунд байна гэж хэлхээр нь цагдаатай очиж авсан. Машины зүүн талын 2 хаалга, зүүн хойд буфер зэргийг гэмтээчихсэн байсан. Бас түлхүүрийг нь аваад явчихсан байсан. Машинд учирсан гэмтэл үнэлгээгээр 627.200 төгрөг болсоныг нэхэмжилж байна.

Миний хоолойд тулгасан байсан хутгыг би харсан. Цаасны хутга шиг нимгэн иртэй, арын иш нь улбар шар өнгөтэй байсан. Ирнийх нь урт багцаагаар шүдэнзний хайрцагны урт шиг хэмжээтэй байсан. Тэр хутгыг одоо харвал танина гэх мэдүүлэг /1 хх-н 178-179, 184-185/,

 

            Хохирогч В.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:

            ...Мягмархандын машинд юм яриад сууж байтал гэнэт үл таних 2 эрэгтэй хүн гарч ирээд бид хоёрын хаалгыг зэрэг онгойлгоод миний хүзүүнд хутга тулгаад машинаасаа буу гэхээр нь би буугаад миний хоолойд хутга тулгасан эрэгтэйг цааш нь түлхээд эсэргүүцэл үзүүлтэл намайг боосон. Би ухаан алдаад нэг сэртэл Мягмархандын машины хажуу талд газар суусан, миний 2 гарыг утасны залгуураар хүлсэн байсан. Намайг боож унагасан үл таних эрэгтэй машины зүүн хаалгыг онгойлгосон юм ухаж байхаар нь би босоод шууд гэр рүү гээ гүйгээд, ороод хүлээсээ тайлаад байж байтал миний гар утас дуугарахаар нь хартал найз Мягмарханд залгаж байсан. Миний хүзүү рүү мэдэгдэхүйц хүчтэйгээр нэг жижигхэн хутга ч юм уу мохоодуу иртэй зүйл тулгасан. Хутга байсан бол хоолой зүсэх байсан байх. Надад нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /1 хх-н 183, 186/,

 

            Б.Бын мэдүүлгийг газар дээр нь шалгасан:

            ... Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 143 дугаар байрны гадна ирсэн ба уг газарт Тоёото Харриер маркийн автомашиныг А.Эын хамт дотор нь байсан 2 эмэгтэйг цаасны хутга ашиглан айлган сүрдүүлж машиныг нь авч зугтаасан гэх тэмдэглэл /1 хх-н 34/,

 

Эрүүгийн мөрдөгчийн: алдагдсан тээврийн хэрэгслийг Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо 7-р гудамжинд оршин суух иргэнээс 9987... дугаарын утаснаас 11 цагийн үед хашааных нь хаалгыг тулган тавьсан байсныг эзэмшигчийн дугаарт мэдэгдсэн. Бүрэлдэхүүн үзлэг хийж хохирогч Н.Мягмархандад тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн гэх тэмдэглэл /1 хх-н 154/,

 

            Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2019 оны 09 сарын 16-ны өдрийн №27280 дугаартай:

            63-40 УНГ улсын дугаартай Тоёота Хариар маркийн автомашинд учирсан эвдрэлийг засварлахад урд буфер 95.000 төгрөг, зүүн урд крыло 65.000 төгрөг, зүүн урд хаалга 120.000 төгрөг, зүүн хойд хаалга 105.000 төгрөг, зүүн хойд арк 35.000 төгрөг, хойд буфер 80.000 төгрөг, будаг туслах материал  лак 127.200 төгрөг, нийт 627.200 төгрөгийн үнэлгээтэй гэх тайлан /1 хх-ийн 212/,

 

            -гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-н 144/,

            -хэрэг гарсан газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1 хх-н 157-161/,

            -тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1 хх-н 162-167/,

            -улбар шар чулуун толгойтой, ногоон их биетэй хөөргийг хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /1 хх-н 170-171/,

 

            Шүүгдэгч А.Эын мөрдөн байцаалтад өгсөн:

            ...нийтийн караокед орж пиво ууж байгаад шөнийн 01 цагийн үед нилээн согтолттой гараад Москва хороолол, Талх чихэрийн үйлдвэрийн хавьд байрлах байрны шатан дээр очиж суугаад тамхиа татах гэтэл шилтэй архи, 1 савтай хужирт ус байсан тэгэхээр нь тамхи татангаа нөгөө архинаас нь 2 удаа аягалаж уугаад сууж байтал зүүн талын шороон зогсоол дээр нэг цагаан саарал өнгийн Тоёота Харриер маркын тээврийн хэрэгсэл дотор 2 эмэгтэй пиво уугаад сууж байхаар нь Б бид 2 хоорондоо энэ 2 эмэгтэйг айлгаж байгаад мөнгө байвал аваад явъя гэж бодоод урд талын 2 хаалгыг нь гялс очиж онгойлгоод би хоолойд нь арматурын төмөр тулгаад Б болхоор нэг цаасны хутга тулгаад "Орилох юм бол ална шүү" гэж хэлээд машинаас нь буулгатал миний хоолойд нь төмөр тулгасан эмэгтэй "чи наадхаараа айлгах гээд байгаа юм уу" гээд өөдөөс эсэргүүцэхээр нь би хоолойг нь гараараа боох гэтэл ухаан алдаад уначихсан. Тэгэхээр нь би гарыг нь машин дотор байсан цэнэглэгчний утсаар хальт боочихоод машин дотроос авах зүйл байна уу гээд машиныг нь ухаж байтал нөгөө эмэгтэй зугтаагаад явчихаар нь би хойноос нь хөөгөөгүй. Тэгтэл Б бас нөгөө эмэгтэйдээ түлхүүлээд зугтаалгачихсан байсан. Нөгөө 2 эмэгтэй машинаа шууд түлхүүртэй нь хаяад явчихаар нь бид 2 машиныг нь бинзен нь дуустал уначихаад үлдээчихье гэж бодоод Дэнжийн 1000 руу явсан. Тэгээд бинзен нь дуусаагүй байхад нь Дэнжийн 1000-ын доод талын гэр хороолол дунд машиныг нь оруулаад 1 айлын хашааруу шахаж тавьчихаад түлхүүрийг нь үлдээхээ мартаад аваад явчихсан байсан. Машины зүүн талын бөөрөн дээр зурагдсан байх. Анх хөдлөхдөө зогсож байсан машин шүргэчихсэн юм гэх мэдүүлэг /1 хх-н 201-202/,

 

            Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн:

            ... Э бид 2 Драгон үйлчилгээний хойд талын автобусны буудлын түцнээс 1 хайрцаг тамхи худалдаж аваад түцний зүүн хойд талд байрлах МТ бинзен колонкийн хойд талд нь байрлах байрны шатан дээр харанхуй буланд очиж суугаад тамхиа татах гэтэл 2 шилтэй хараа, 1 савтай хужирт ус байсан. Тэгэхээр нь тамхи татангаа нөгөө архинаас нь 2 удаа аягалаж уугаад сууж байтал зүүн талын шороон зогсоол дээр цагаан саарал өнгийн Тоёота Харриер маркийн тээврийн хэрэгсэл дотор 2 эмэгтэй пиво уугаад сууж байхаар нь бид 2 хоорондоо энэ 2 эмэгтэйг айлгаж байгаад мөнгө байвал аваад явъя гэж бодоод урд талын 2 хаалгыг нь гялс очиж онгойлгоод би жолооч талын хаалгыг онгойлгон хоолойд нь цаасны хутга тулгаад Э яг юу тулгасан талаар мэдэхгүй. Ямарч байсан боож байх шиг харагдсан. Тэгээд би "Орилох юм бол ална шүү" гэж хэлээд машинаас нь буулгатал нөгөө эмэгтэй намайг түлхээд зугтаачихсан. Э бас нөгөө эмэгтэйгээ зугтаалгачихсан байсан. Бид 2 машин дотроос нь авчихаар эд зүйл хайгаад авчихмаар зүйл олдохгүй болхоор явах гэж байтал Э машиныг аваад хурдан зугтахгүй бол цагдаа ирчихнэ гээд Э машиныг унаад гэр хороолол дундуур явсаар байгаад Дэнжийн 1000 орчимд машиныг үлдээсэн. Хөдлөхдөө нэг машины урд хэсгийг зүүн талаараа зураад хөдөлсөн гэх мэдүүлэг /1 хх-н 204-205/,

 

3.         Хохирогч Д.Энхзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн:

            2019 оны 09 сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байхад Мишээл бид 2 түцнээс тамхи, пиво аваад Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 25 дугаар байрны гадна очиж суугаад юм ярингаа тамхиа татаж, пиво уусан. Тэгээд сууж байтал нэг залуу тэр хавиар яваад байсан. Гэнэт биднийг араас 2 залуу нэг нэгээрээ хүзүүнээс боогоод, орилвол хоолойг чинь хэрчинэ шүү гэхээр нь та нарт юу хэрэгтэй юм гэж асуутал биеийг чинь хүсээгүй нь тодорхой, өөрт байгаа эд зүйлсээ гарга гэж хэлсэн. Тэгэхээр нь би надад юу ч байхгүй гээд ноцолдсон. Тэгээд ноцолдож байтал хажуунаас манай найз Мишээл надад утас байна, энийг ав. Манай найзад бол юу ч байхгүй гээд утсаа өгтөл утсыг аваад алхаад явцгаасан. ...нурууны баруун дунд хэсэгт бөөрний дээд талд хөндлөн чигт 10 см орчим зүсэгдсэн байна гэх мэдүүлэг /2 хх-н 72-74, 79-80/,

 

Хохирогч А.Мишээлийн мөрдөн байцаалтад өгсөн:

            ... тэр 2 залуу босож ирээд бид хоёрыг чиглээд урдаас ирж байсан. Өндөр залуу нь манай найзын хүзүүний араас гараараа боосон. Яг тэр үед би босох гэтэл нөгөө залуу нь намайг араас боогоод хоёр тийшээ салсан. Ухаан алдуулах гэж маш хүчтэй боосон. Тэр үед би надад миний гар утас л байгаа. Үүнийг ав гэж хэлсэн. Тэр үед миний халааснаас Самсунг эс-6 загварын гар утас болон тамхи авсан. Би надад одоо юм байхгүй, орилохгүй, одоо явчих гэж гуйхад боохоо больсон. Тэр үед гарт нь дунд зэрэг хутга байсан. Тамхи ядаж авъя гэхэд өгсөн. Би тамхиа асаагаад чи яах гэж ингэж амьдардаг юм бэ гэхэд тэр хутга барьсан байсан ч уучлал гуйсан. Манай найзад юм байхгүй одоо боохоо боль гэж олон хэлсэн. Намайг боосон жижиг залуу нь та хоёрыг яах ч үгүй, биднийг явтал орилж болохгүй. Орилвол өөрсөддөө гомдоорой гэсэн. Тэгээд нөгөө залуудаа наадахаа тавь гэхэд Энхзаяаг боохоо больсон. ...тэгээд найзыгаа тайвшруулаад гэртээ ороод цамцыг тайлаад харахад зүсэгдсэн байсан. Самсунг галкси эс-6 маркийн гар утсыг 170.000 төгрөгөөр үнэлснийг гаргуулж авна гэх мэдүүлэг /2 хх-н 75-76, 82/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 сарын 09-ний өдрийн 10713 дугаартай.

Д.Энхзаяагийн биед бүсэлхийд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /2 хх-н 100/,

 

 Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын Дамно ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №20-03 дугаартай:

Самсунг Эс-6 загварын гар утас 170.000 төгрөгийн үнэлгээтэй гэх тайлан /2 хх-ийн 104-105/,

 

            -гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /2 хх-н 68-69/,

            -хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /2 хх-н 83-86/,

           

            Шүүгдэгч А.Эын мөрдөн байцаалтад өгсөн:

            ... Баянзүрх захруу зам гараад урагшаа байран дундуур явж байхад 2 эмэгтэй сууж байхтай таарсан. Быг ирэхээр нь хоёр эмэгтэйг сууж байгааг хэлэхэд харъя гэсэн. Буцаж очоод хажуу талынх нь сандал дээр сууж байгаад тамхи татсан. Б энэ хоёрт юм байна уу, үзье гэсэн. Тэгээд дахиад орилвол яах юм бэ гэж хэлэхэд зүгээрээ чи нэгийг нь хойноос нь боочих, би нөгөөдхийг нь урдаас нь цээжрүү нь цохиноо гэж хэлсэн. Би очоод нэг эмэгтэйг нь хойш нь боож унагаасан. Тэр үед миний гарт юм байгаагүй. Тэр эмэгтэй надад юу ч байхгүй шүү дээ гэхээр нь би босгоод уучлал гуйгаад Бт хандаж хоёулаа явъя юм байхгүй байна шүү дээ гэж хэлсэн. Тэгээд Б шууд тэр эмэгтэйг тавиад бид хоёр салаад замын урагш чигээрээ гарсан. Тухайн үед би дэлгэдэг бор иштэй хойноо алхтай тонгорогтой, Б шар өнгийн цаасны хутгатай байсан гэх мэдүүлэг /2 хх-н 90-91/,

 

            Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн:

            ... Э энд нэг хоёр эмэгтэй сууж байгаа ийшээ явъя гээд байран дунд очиход хоёр эмэгтэй сандал дээр суу байсан.Тэр үед 03:00 цаг болж байсан байх гэж бодож байна.Тэр хоёр эмэгтэйг Э харсанаа чи цаад талыг нь би наад талыг нь бооно шүү гэж хэлээд нааш цааш яваад хүн хараад байсан. Тэгээд бид хоёр зэрэг босоод Э наана сууж байсныг нь түрүүлж боосон. Гэтэл нөгөө охин нь босч ирээд Э руу дайраад орилоод боль гээд байсан. Би тэр охиныг хажуу талаас нь татаж унагаагаад зүгээр юмнуудаа өг гэж хэлээд аман дээр нь гараараа хаасан. Миний биед байгаа нь утас л байна. Үүнийг аваад яв гэж хэлсэн. Тэр үед тамхи, утас хоёр нь газар унасан байсан. Би утсыг нь аваад тамхийг нь буцааж өгсөн. Тэр үед Э нөгөө охиныг нь цаад талд боож унагаагаад дараад хэвтэж байсан. Миний араас нь боосон охин манай найзыг болиоч, наадханд чинь юу ч байхгүй шүү дээ гэж хэлсэн. Тэгээд Эыг болиулаад граш тойроод зугтаасан. Авсан утсаа харахад Самсунг эс-6 загварын утас байсан гэх мэдүүлэг /2 хх-н 94-95/,

 

4.         Хохирогч Ө.Сайнзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн:

            2019 оны 08 дугаар сарын 27-ны 02:20 цагийн үед манай дүү ТҮЦ-ндээ хаалгаа түгжээд унтаж байхад 2 хүн орж ирээд 2 кофе аваад ууж байгаад гарахдаа хутга тулгаад эд зүйл дээрэмдсэн байсан. Намайг сууж байхад орж ирээд өөрийгөө үзмэрч гээд байсан хүн мөн байна. Дүүд цагдаад өгөх юм бол эгчтэй чинь хамт ална гэсэн байсан. Тэгээд эд зүйл цуглуулж аваад явсан гэсэн. Самсунг эс-6 эдж плас маркийн гар утас, 105.000 төгрөг, 2 тор бараа, 30.000 төгрөгийн барьцаанд байсан камер авч явсан гэсэн. Манай дүүг доош нь хэвтүүлээд жижиг сүх хүзүүнд нь тулгасан гэсэн.

            Тэр хүмүүс угаасаа миний хохирлыг төлж чадахгүй учраас би хохирол нэхэмжлэхгүй. Гомдол саналгүй гэх мэдүүлэг /2 хх-н 172-174, 180/,

 

Хохирогч Д.Дарханбаярын мөрдөн байцаалтад өгсөн:

            2019 оны 08 дугаар сарын 26-27 нд шилжих шөнө ТҮЦ-ндээ унтаж байхад 02:10 цагийн үед гаднаас архи уусан байдалтай 2 хүн орж ирсэн. Орж ирээд гэрлийн унтраалга дарж гэрэл асаасан. 1 эрэгтэй нь урьд нь манай ТҮЦ-р орж ирж байсан эрэгтэй байсан. Тэр хүн 2 кофе ууя гэхээр нь ус буцалгаад найруулж өгсөн. Кофегоо ууж байгаад 1 хайрцаг LD club тамхи авна гэхээр нь өгсөн. Тооцоо нь 4.500 төгрөг болоод 3.000 төгрөг картаар уншуулсан. Би өндөр шар царайтай урьд нь орж ирж байсан эрэгтэйд хандаж үлдэгдэл 1.500 төгрөг, өмнө үйлчлүүлээд өгөөгүй 3.500 төгрөг нийт 5000 төгрөгийг хэзээ өгөх вэ гэхэд намхайн бор царайтай нь хаалга хаасан. Нөгөөх нь лангууны ар руу орж ирсэн. Гартаа жижиг сүх барьчихсан байсан ба та нар надаар  орлогын үүдээ нээлгэж засал хийлгэчихээд 5.000 төгрөг нэхэж байгаа юм уу гээд сүхээрээ цохих гээд далайгаад айлгаад байсан. Тэгээд орлогын мөнгө болох 60.000 орчим төгрөгийг авсан. Лангууны дор байсан Самсунг эс 6 эдж плас загварын гар утсыг аваад халаасандаа хийсэн. Камер байсныг бас авсан. Надад хандаж халаасанд байгаа мөнгөө өг гээд халаасанд байсан 40.000 төгрөгийг авсан. Дараагаар нь уут аваад 220.000 орчим төгрөгний тамхи ууталсан. Дахин 1 уут аваад 100.000 орчим төгрөгийн  хүнсний бараа авсан. Хаалга бариад зогсож байсан намхан эрэгтэй нь надад хутга тулгаад бид хоёрыг хүнд хэлбэл чамайг ална шүү гэж хэлээд миний гарыг утасны цэнэглэгчээр хүлсэн. Тэгсэн өндөр шар царайтай нь цагдаад хэлэх юм бол танай эгч та хоёрыг би таньдаг учраас ална шүү гэж хэлээд түлхүүр аваад гаднаас цоожлоод явсан. Намайг зодсон зүйл бол байхгүй гэх мэдүүлэг /2 хх-н 178-179/,

 

            Таньж олуулах ажиллагааг зургаар явуулсан:

            Хохирогч Д.Дарханбаяр “тэр 2 ахыг нүүр царайны ерөнхий дүр төрх, арьсны өнгө зэргээр таньж чадна. Арай өндөр нь шар царайтай, монхордуу хамартай, нүүрээрээ сэвхтэй байсан. Намхан нь бордуу царайтай, сахалтай, дөрвөлжиндүү төрхтэй байсан гэв. 1-10 хүртэл дугаарлаж, ... 4 дугаараар Агийн Э, ... 9 дугаараар Бын Б... нарын зургийг дугаарлаж хохирогч Д.Дарханбаярт үзүүлэхэд 4 дугаартай зураг дээрх хүн бол намайг дээрэмдсэн 2 хүний өндөр, шар царайтай, сэвхтэй монхордуу хамартай ах мөн. 9 дэх зурагт байгаа хүн намхан нь мөн байх шиг байна. Иймэрхүү царайтай байсан. Бусад хүмүүс бол биш... гэх тэмдэглэл /2 хх-н 165-169/,

 

            Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын Дамно ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн БЗ1-19-440 болон БЗ1-19-441 дугаартай:

            Ниссон загварын дүрс бичлэгийн камер 523.880 төгрөгийн үнэлгээтэй гэх тайлан /2 хх-н 191-192/,

            Тамхи: Club LD 2 блок нь 49.000 төгрөг, change esse 1 блок нь 30.500 төгрөг, esse 5 хайрцаг нь 14.250 төгрөг, mild 8 хайрцаг нь 28.891 төгрөг, parlament 6 хайрцаг 18.600 төгрөг, caster 10 хайрцаг нь 49.000 төгрөг, raison 3  хайрцаг нь 10.290 төгрөг, улаан шонхор 1 хайрцаг нь 1.850 төгрөг, чихэр: алибаба 5 ширхэг нь 3.250 төгрөг, сладка печень 2 ширхэг нь 9.000 төгрөг, оймс 10 ширхэг нь 20.000 төгрөг, барако набор  2 ширхэг нь 13.600 төгрөг, ноншим бэлэн хоол том аягатай 5 ширхэг нь 8.845 төгрөг, ноншим бэлэн хоол жижиг аягатай 8 ширхэг нь 12.232 төгрөг, maxfun шокалад 4 ширхэг нь 16.356 төгрөг, Самсунг эс-6 эдж загварын гар утас 160.000 төгрөг, нийт 445.664 төгрөгийн үнэлгээтэй гэх тайлан /2 хх-н 197/,

 

            -гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 хх-н 161/,

            -хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /2 хх-н 162-164/,

            -эд зүйлд үзлэг хийсэн “хар өнгийн буу нь 23 см урттай,  төмөр гадаргуутай, 6 сум орох зориулалт бүхий эргэдэг бөөрөнхий дайзтай, бууны бариулны зүүн талын хэсэгт ZP-5 гэсэн бичиглэлтэй байна. Уг буу ямар нэг зүйлээр бохирлогдоогүй байна. Хэрэгт ач холбогдолтой ул мөр илрээгүй болно. Шар өнгийн цаасны хутга 13 см урттай, 2 см өргөнтэй, Цаасны хутга хойшоо татагдаж эвхэгддэг, урагшаа түлхэж ир гарч ирдэг байх бөгөөд ирийг урагш тулгаж гаргахад 6 см гарч ирж байна. Ирний өргөн  0,9 см хэмжээ, бага зэрэг зэвэрсэн, наалдамхай зүйлээр бохирлогдсон байна. Фокус гэсэн бичигтэй ногоон өнгийн ууттай эд зүйлийг савнаас гаргахад 11 см урттай, 2 см өргөнтэй метал гадаргуутай, мөнгөлөг өнгөтэй хэрэгсэл байна. Уг хэрэгсэл нь халбага, хутга, сэрээ, бөглөө онгойлгогч, үйсэн бөглөө онгойлгогч зэрэг хэрэгсэлүүдээс бүрдэх бөгөөд ямар нэгэн эвдрэл гэмтэл бохирлогдсон зүйлгүй байна. Гадна талаас сүх мэт харагдах аяны хэрэгсэл 17 см урттай, сүхний өргөн 09 см, сүхний ирний урт 4,5 см хэмжээтэй байна. Бор хүрэн өнгийн модон иштэй бөгөөд, мөнгөлөг өнгийн метал гадаргуутай байна. Уг хэрэгсэл нь Сүх, бахь, алх, Хөрөө, хутга, отвёртка, бөглөө онгойлгогч зэрэг төрлөөр ашиглах боломжтой ба эвдрэл гэмтэл байхгүй” гэх тэмдэглэл, гэрэл зураг /12 хх-н 118-121/,

            -эд мөрийн баримтаар тооцох тогтоол /12 хх-н 122/

 

            Шүүгдэгч А.Эын мөрдөн байцаалтад өгсөн:

            ... Б.Б бид 2 Офицеруудын ордны хашааны зүүн урд талд ертөнцийн зүгээр зүүн тийшээ харсан байрлалтай ТҮЦ дээр ирээд хаалгыг нь татсан чинь хаалга нь онгорхой байсан. Бид хоёрыг ороход түрүүнд орж ирэхэд сууж байсан 17-18 орчим насны зүс таних эрэгтэй хүүхэд байсан. Би уг хүүхдэд хандан "хоёр ахдаа кофе хийгээд өг" гэж хэлээд кофе авч уусан. Тэгээд миний бие лангууны ард тал руу ороод халаасанд байсан сүхээрээ худалдагч эрэгтэй хүүхэд рүү далайгаад "доошоо суу, босвол ална шүү, чи намайг таньж байгаа биздээ" гэж хэлсэн. ТҮЦ-ний орлого бололтой лангуун доор байсан цаасан хайрцагтай мөнгийг бүгдийг нь авсан. Лангуунаас уут аваад лангууны ард талд байсан хайрцагтай тамхинуудаас уутанд хийсэн. Дахин нэг уут аваад хүнсний эд зүйл авсан. Уг хүнсний эд зүйлд миний санаж байгаагаар гоймон, чихэр пичень гэх зэрэг зүйлүүд байсан. Худалдагч хүүхдийн халаасанд нь байсан ойролцоогоор 15000 төгрөг, Самсунг эс 6 эдж загварын гар утсыг нь авсан. Тэгээд Б худалдагч эрэгтэй хүүхдийн гарыг гар утасны цэнэглэгчийн утсаар ард нь уяад ТҮЦ-ний гэрлийг унтраагаад гарсан. Дээрх ТҮЦ-ний худалдагчийг Бтай бүлэглэн дээрэмдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /2 хх-н 187-188, 206-207/,

 

            Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн:

            ... тэр үед Э бид хоёр замд таарсан машины цонхыг хагалж эд зүйлийг нь хулгайлах болон орон байрны хулгай хийхээр ярилцсан. Тэгээд бид хоёр байрны голоор явсаар байгаад Офицеруудын ордны зүүн талд ирсэн. Хулгайлах эд зүйл огт олдоогүй ба Э надад "хоёулаа түрүүнд орсон Офицеруудын ордны хашааны зүүн урд талд ертөнцийн зүгээр зүүн тийшээ харсан байрлалтай ТҮЦ-т сууж байсан эрэгтэй хүүхдээс эд зүйлийг нь дээрэмдье" гэж хэлэхэд нь би Эад хандан "тэр эрэгтэй хүүхэд чинь чамайг таньдаг юм байна лээ ш дээ" гэхэд Э "чи зүгээр ТҮЦ-ийнх нь хаалгыг л дарж бай" гэж хэлсэн. Ингээд Э бид хоёр яваад очход ТҮЦ-нд хүн байхгүй байх шиг байхаар нь эд зүйл хулгайлахаар шийдээд уг ТҮЦ-ийн хаалгыг татсан чинь хаалга нь онгорхой байсан. Э бид хоёр уг ТҮЦ рүү ороход түрүүнд орж ирэхэд сууж байсан 17-18 орчим насны эрэгтэй хүүхэд байсан. Э бид хоёр кофе авч уусан. Тэгээд Э надруу толгойгоороо дохиод "ТҮЦ-ийн хаалгыг хаа" гэж аяархан хэлсэн ба миний бие ТҮЦ-ийн хаалгыг хаагаад дарсан чинь Э лангууны ард тал руу ороод халаасанд байсан сүхээрээ худалдагч эрэгтэй хүүхэд рүү далайгаад "доошоо суу, босвол ална шүү, чи намайг таньж байгаа биздээ" гэж хэлээд ТҮЦ-ийн орлого бололтой лангуун доор байсан цаасан хайрцагтай мөнгийг бүгдийг нь авсан. Мөн уг ТҮЦ-ээс уут аваад лангууны ард талд байсан хайрцагтай тамхинуудаас уутанд хийсэн ба түүнчлэн дахин нэг уут аваад хүнсний эд зүйл авсан. Мөн Э худалдагч хүүхдийн халаасанд нь байсан бэлэн мөнгийг, Самсунг эс 6 эдж загварын гар утсыг нь авсан. Миний хувьд уг эрэгтэй хүүхдэд хандан "хүнд хэлвэл чамайг ална шүү" гэж хэлсэн. Ингээд миний бие тэр эрэгтэй хүүхдэд "гараа ардаа ав" гэж хэлээд гар утасны цэнэглэгчийн утсаар гарыг нь уяад ТҮЦ-ийн гэрлийг унтраагаад Э бид хоёр ТҮЦ-ээс гарсан гэх мэдүүлэг /2 хх-н 184-185/,

 

1.         Хохирогч Б.Оюун-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн:

            ...2019 оны 05 сарын 28-ны өдөр 19 цагийн үед гэртээ ирсэн. ...цонхоороо хартал цонхны урд байдаг модон ширээн доор нэг үл таних эрэгтэй хүн 4 хөллөсөн байдалтай нуугдаад байж байсан. Тэр хүн намайг харангуутаа ширээн доороос гараад гал тогооны шүүгээнд байсан төмөр төмс нухагчийг аваад цонхоор их хурдан гарч ирээд миний үснээс зулгааж толгойн дээр дараад доошоо болгохоор нь би амь авраарай гээд орилсон. Тэгсэн тэр эрэгтэй толгой руу нөгөө төмс нухагчаараа цохиод байсан. Хэдэн удаа цохьсоныг мэдэхгүй байна. Дахиад орилоход миний амыг дараад хоолойг боосон. Бээлийтэй байсан учраас хоолой бооход хүзүүний арьс зулгарсан. Баруун гартаа утсаа барьсан байсан учир гар мушигаад хүчээр гар утсыг маань булаагаад зугтаачихсан. Манай гэрээс бэлэн 100.000 төгрөг, 5 ширхэг мөнгөн хослол, 1 ширхэг эрэгтэй хүний бугуйн цаг алдагдсан. Самсунг галакси эс 7 загварын гар утас 280.000 төгрөг, бэлэн 100.000 төгрөг, бугуйн цагны 190.000 төгрөг, мөнгөн эдлэлийн 53.000 төгрөг, эмчилгээний 287.500 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн байгаа. Нийт 910.250 төгрөг нэхэмжилнэ  гэх мэдүүлэг /3 хх-н 19-23/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 сарын 31-ний өдрийн 6633 дугаартай:

Б.Оюун-Эрдэнийн биед тархи доргилт, баруун зулайн шарх, толгойн хуйх, баруун шууны зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой гэх дүгнэлт /3 хх-н 34/,

 

Самсунг эс-7 маркийн гар утас 280.000 төгрөгийн үнэтэй гэх үнэлгээний тайлан /3 хх-н 32/,

 

Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын Дамно ХХК-ийн 2020 оны 01 сарын 07-ны өдрийн 20-04 дугаартай:

Контас загварын бугуйн цаг 96.000 төгрөг, мөнгөн хослолууд нийт 101.000 төгрөг, нийт 197.000 төгрөгийн үнэлгээтэй гэх тайлан /3 хх-н 43-44/

 

            Таньж олуулах ажиллагааг зургаар явуулсан:

            Хохирогч Б.Оюун-Эрдэнээс намайг дээрэмдсэн этгээдийг туранхайдуу шөвгөр царай, хонхорхойдуу хацар зэрэг царайны ерөнхий төрхөөр нь таньж чадна гэсний дагуу 1 дугаарт С.Намжил /СД930904../, 2 дугаарт Б.М /ЙМ910908../, 3 дугаарт Агийн Э /ТЯ95041216/, 4 дугаарт А.Нямготов /ИЗ93040310/, 5 дугаарт Ц.Баттулга /РЮ900806../, 6 дугаарт Д.Нармандах /ПЭ880307../ нарын зургийг дугаарлан байршуулж хохирогчид харуулж өөрийг нь дээрэмдсэн хүн энэ зурагнууд дотор байгаа эсэхийг асуухад ...3 дугаартай хүнийг мөн гэж бодож байна гэж заасан гэх тэмдэглэл, гэрэл зураг /3 хх-н 11-14/,  

 

            -гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 хх-н 234/,

            -хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /2 хх-н 235-236/,

            -хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /2 хх-н 247- 3 хх-н 9/,

            -төмс нухагчийг эд мөрийн баримтаар тооцох тогтоол /3 хх-н 10/, 

            -хохирогч Б.Оюун-Эрдэнийн 287.250 төгрөгийн хохиролын талаарх баримт /3 хх-н 15-16/,

 

            Шүүгдэгч А.Эын мөрдөн байцаалтад өгсөн:

            ... саарал өнгөтэй шавран байшинтай айл руу вакум цонхыг нь түлхээд орсон. Зургтын тавиур дээр авчихмаар юм байна уу гээд харах гээд явж байтал нэг эмэгтэй хүн ирээд хүүе гээд орилох шиг болохоор нь ширээн доогуур нь орчихсон юм. Тэр эмэгтэй чи манай гэрээс гараачээ гэхээр нь цонхоор нь гараад зугтах гэтэл намайг бариад авахаар нь тавиулах гээд гарыг нь мушигаад гартаа барьсан байсан гар утсыг нь аваад зугтаасан. Тухайн үед согтуу байгаад архиныхаа халуунд орчихсон байна лээ. Гал тогооноос нь нэг хар иштэй зүйл барьсан байсан ба түүгээрээ орилоод байхаар нь дуугүй болгох гэж айлган толгой руу нь цохисон. Энэ гэмт үйлдэлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж барагдуулах болно гэх мэдүүлэг /3 хх-н 30-31/, 

 

            Шүүгдэгч А.Э нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь:

 

1.         Хохирогч С.Ганболдын мөрдөн байцаалтад өгсөн:

            2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр дэлгүүртээ ороход дэлгүүрийн хаалгыг хөшсөн байдалтай хулгай орсон байсан. ...төмөр хайрцагнаас бэлэн 784.000 төгрөг, блок тамхинууд, мөн баттерейгаар ажилладаг дрилл 2 ширхэг, хонда мотор, суурин төмөр тасдагч аккумлятор, кен брэндийн цохилттой дрилл зэрэг эд зүйлс алдагдсан. ...камерын бичлэгийг шүүж үзэхэд тухайн шөнө 02 цаг 30 минутаас 03 цагийн хооронд манай дэлгүүрээс А.Э нь ганцаараа хулгай хийгээд, хулгайлсан зүйлсээ ганцаараа зөөвөрлөөд манай эсрэг талын айлын хашааны үүдэнд бөөгнүүлээд 10 гаруй минут болсны дараа цэнхэр өнгийн 1763 УБП улсын дугаартай портер машин зогссон, тэгээд ганцаараа бүх зүйлсээ ачаад, хөдлөөд явж байгаа харагдсан. 784.000 төгрөгнөөс бусад эд зүйлээ буцааж авсан. Тэгэхээр А.Эаас 784.000 төгрөг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /2 хх-н 13-18/,

 

            Гэрч Б.Өнөржаргалын мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 08 сарын 02-ны шөнө 02:50 цагийн үед төмөр өгсөн залуу байна, жаахан төмөр өгөх гэсэн юм Налайх дүүргийн 1-р хороо Баянзүрхийн 9-804 тоотод ирээд авчихаач гэхээр нь төмөр авахаар өөрийн эзэмшлийн 1763 УНП улсын дугаартай цэнхэр өнгийн портер машинтай очсон. Надтай ярьсан залуу гэрийнхээ хашааны хажуу талд цагаан футволк, эрээн шорттой зогсож байсан. Намайг очоод зогсонгуут тэр залуу миний машины тэвшин дээр цахилгаан мотор 1 ширхэг, суурин тасдагч 1 ширхэг, 1 ширхэг аккумлятор, цагаан шуудайтай зүйл ачсан, тэгээд энэ хэдийг зармаар байна гэж надад хэлэхээр нь би наад юмнууд чинь асуудалтай юм биш биз дээ гэж асуусан чинь тэр залуу энэ юмнууд миний юмнууд ямар ч асуудал байхгүй гэж хэлсэн. Надад өөрөө 300.000 төгрөгөөр өгмөөр байна гэж хэлсэн. Тухайн үед надад байсан 170.000 төгрөгөөр худалдаж авсан. Би цааш өндөр үнээр зарвал ашиг олно гэж худалдаж авсан гэх мэдүүлэг /2 хх-н 24-29/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 хх-н 234/,

-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /2 хх-н 235-239/,

-таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2 хх-н 240-244/,

-эд мөрийн баримтаар “хонда маркийн 220 вольтийн мотор, кен брендийн тасдагч, атлас гэх бичигтэй аккумлятор, ууттай тамхи” –г хураан авч хохиоргч Г.Ган-Очирт хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг /2 хх-н 245-250/,

 

Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын Дамно ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн НА-19-92 дугаартай:

6 нэр төрлийн архи, 10 нэр төрлийн тамхи, Кен брендийн гар дриллийн зах зээлийн үнэлгээ 1.229.000 төгрөг болно гэх тайлан /2 хх-н 37-40/,

 

Шүүгдэгч А.Эын мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 08-р сарын 02-с 08-р сарын 03-нд шилжих шөнө 21 цагийн үед гэрээсээ гараад Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Баян Налайх гэх бааранд найзтайгаа орсон. Уг бааранд 00 цаг хүртэл байж байгаад харьсан. Би гэрлүүгээ явах замдаа Үүрийн саран гэх дэлгүүрийн зүүн талын блокон хашаагаар давж ортол граш нь онгорхой байхаар ороод Кен гэх нэртэй тасдагч 1 ширхэг, 220 волтын Хонда гэх мотор, жижиг машины аккумляторыг аваад мөн гэрийн үүдэнд нь байсан түлээний хайрцаг дотор байсан 2 парчик клаб элди, ченж эссэ 1 блок, энгийн эссэ 1 блок, нарийн элди 1 блок, улаан шонхор 1 блок, улаан вест 1 блок мөн парлемент, маялд севен гэх тамхинууд задгайгаар байсныг авсан. Яг хэдэн ширхэг байсаныг сайн мэдэхгүй байна. Уг эд зүйлүүдийг Налайх дүүргийн 3 дугаар хороонд байрлах төмөр авдаг цэгийн залууд гуйж байгаад авсан бүх зүйлээ 170.000 төгрөгөнд өгсөн гэх мэдүүлэг /2 хх-н 32-34/,

 

2.         Хохирогч Р.Нацагдоржийн мөрдөн байцаалтад өгсөн:

            2018 оны 5 сарын 28-ны өдөр гэрийнхээ гадна байж байхад өвөлжөөн дээр байдаг байшингийн араар 1 цагаан өнгийн машин орчихоод гарч ирэхгүй болохоор нь дурандсан. Тэгэхэд амбаараас 1 хүн юм зөөгөөд байсан. Хулгайч байна гэж бодоод мотоцикльтойгоо очиход урд хойд номероо тайлчихсан Т.Криста маркийн машин байсан. Надаас зугтаагаад уулын арын мод руу орсон. Машинаа чулуунд тэгнүүлээд орхисон байсан. Машины хажууд манай 2 ширхэг цахилгаан гар хадуур газар байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Хулгайд алдсан зүйлсээ бүгдийг нь буцааж авсан гэх мэдүүлэг /6 хх-н 244-245/,

 

            Шүүгдэгч А.Эын мэдүүлгийг газар дээр нь шалгасан:

            ... “2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Налайхаас Багануур руу явдаг замаар 40 орчим км яваад салаад уулын хажуугаар явахад замын хойд талд дутуу барьчихсан байшин байсан. Байшингаас эд зүйл хулгайлсан” гэх газрыг өөрөөр нь заалгахад Төв аймгийн Эрдэнэ сумын 1-р баг, Худгийн хоолой гэх газар байх Р.Нацагдоржийн өвөлжөө байв. ...цааш үргэлжлүүлэхэд “тэр өвөлжөөний эзэн болтой 2 хүн мотоцикльтой давхиад ирсэн. Би машинаа асаагаад баруун хойд зүгт зугтааж уул даваад мод руу ороод машин чулуунд тэгнэчихсэн” гэх тэмдэглэл, гэрэл зураг /6 хх-н 238-241/,

 

            -гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /6 хх-н 227/,

            -хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /6 хх-н 228-231/,

            -тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /6 хх-н 232-237/,

            -Р.Нацагдоржийн хулгайд алдсан цахилгаан гар хадуур 2 ширхэг, цахилгаан харуул, харуул, цахилгаан тасдагч, цахилгаан дрилл, 40л, 10л, 5л, 4л, 1л-н битон мотоциклийн обуд, жигнүүр, хийлдаг гудас нь нийт 673.000 төгрөгийн үнэтэй гэх эд зүйлийн үнэлгээ /7 хх-н 4/,

            -Р.Нацагдоржид эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /7 хх-н 75/,

 

            Шүүгдэгч А.Эын мөрдөн байцаалтад өгсөн:

            ... би 2018 оны 05-р сарын 28-ний өдөр эхнэртээ хөдөө явчихаад ирье гээд эхнэрийн нэр дээр байдаг 39-99 УБА улсын дугаартай Т.Криста маркийн тээврийн хэрэгслийг аваад Налайх дүүргээс ертөнцийн зүгээр зүүн зүгт Багануур руу явдаг засмал замаар ойролцоогоор 40 орчим км явж байтал замынхаа хойд талд нэг өвөлжөө байсан. Тэр өвөлжөөн дээр очиход нэг дутуу барьчихсан байшин байсан. Тэгээд би машиныхаа номерыг тайлж аваад машиндаа хийсэн. Тэгээд тэр дутуу барьчихсан байшингын баруун талд байсан амбаар руу орох гэтэл тэр амбаарыг гадна талаас нь түлхээд цоожлогдчихдог цоожоор цоожилчихсон байсан. Тэгэхээр нь би тэр цоожийг нь эвдэлж онгойлгоод хоёр ширхэг цахилгаан гар хадуур, цахилгаан харуул, тасдагч, хөнгөн цагаан обуд, Тайгер гэсэн бичигтэй цэнхэр өнгийн хийлдэг гудас, түлхүүр багажны ком зэрэг эд зүйлийг машиндаа ачаад байж байхад тэр өвөлжөөний эзэн бололтой хоёр хүн мотоцикльтой давхиад ирсэн. Тэгэхээр нь машинаа асаагаад ертөнцийн зүгээр баруун хойд зүгт зугтаагаад нэг уул даваад мод руу ороод явж байтал машин чулуун дээр тзгнэчихсэн. Тэгэхээр нь би машинаасаа номерыг нь аваад зугтаасан. Тэгээд шөнөжингөө алхсаар байгаад гэртэй харьсан. Одоо болтол машин дээрээ очиж чадаагүй байна. Би зугтааж байхдаа машиныхаа номерыг нэг нүхэнд хийгээд үлдээчихсэн байгаа гэх мэдүүлэг /6 хх-н 250- 7 хх-н 1/,

 

3.         Хохирогч Ж.Доржсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:

            2018 оны 5 сарын 27-нд өвөлжөөн дээрээ ирэхэд амбаар бүрэн бүтэн байсан. Маргааш нь амбаараасаа эмээлний дөрөө авах гээд орой 20 цагийн орчим ирэхэд амбаар дотор байсан 4 ширхэг ширмэн тогоо, цахилгаан хадуур 1 ширхэг, 10 л бидон 2 ширхэг, хөнгөн цагаан түмпэн 2 ширхэг, З0 литрийн кострул, шанага зэрэг алдагдсан байсан. Эрдэнэ сумын цагдаагаас дуудаж миний алдсан зүйлсийг бүрэн хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /7 хх-н 23-24/,

 

            А.Эын мэдүүлгийг газар дээр нь шалгасан:

            ... “2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Налайхаас Багануур руу явдаг замаар 40 орчим км яваад салаад уулын хажуугаар явахад нэг өвөлжөө байсан. Тэгээд би амбаараас нь эд зүйлс авсан” гэх газрыг өөрөөр нь заалгахад Төв аймгийн Эрдэнэ сумын 1-р баг, Цэмбэлийн ам гэх газар байх Ж.Доржсүрэнгийн өвөлжөө байв. ... Би машинаа асаагаад баруун хойд зүгт зугтааж уул даваад мод руу ороод машин чулуунд тэгнэчихсэн” гэх тэмдэглэл, гэрэл зураг /6 хх-н 238-241/,

 

            Эй Жэй Жэй Эм ХХК-ийн 2018 оны 9 сарын 25-ны өдрийн 09-20 дугаартай:

            Иргэн А.Бурамжаргалын өмчлөлийн Тоёота креста маркийн тээврийн хэрэгсэл 2018 оны 09 сарын 25-ны өдрийн байдлаар 2.213.300 төгрөгийн үнэлгээтэй гэх тайлан /7 хх-н 135-143/,

 

            -гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /7 хх-н 16/,

            -хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /7 хх-н 18-21/,

            -Ж.Доржсүрэнгийн хулгайд алдсан 4 ширхэг ширмэн тогоо, цахилгаан гар хадуур, 10л битон 2 ширхэг, хөнгөн цагаан тогоо 3 ширхэг, 2л, 5л-н битон, хөнгөн цагаан төмпөн 2 ширхэг, 30л-н хөнгөн цагаан кострул, хөнгөн цагаан шанага нь нийт 374.000 төгрөгийн үнэтэй гэх эд зүйлийн үнэлгээ /7 хх-н 30/,

            -тоёота криста маркийн тээврийн хэрэгслийг А.Эад хүлээлгэн өгсөн тэмдэглэл /7 хх-н 73/,

            -Ж.Доржсүрэнд эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /7 хх-н 74/,

            -3999 УБА улсын дугаартай Тоёота криста маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл  /7 хх-н 124-126/,

 

Шүүгдэгч А.Эын мөрдөн байцаалтад өгсөн:

... би 2018 оны 05-р сарын 28-ний өдөр эхнэртээ хөдөө явчихаад ирье гээд эхнэрийн нэр дээр байдаг 39-99 УБА улсын дугаартай Т.Криста маркийн тээврийн хэрэгслийг аваад Налайх дүүргээс ертөнцийн зүгээр зүүн зүгт Багануур руу явдаг засмал замаар ойролцоогоор 40 орчим км явж байтал замынхаа хойд талд нэг өвөлжөө байсан. Тэр өвөлжөөн дээр очиход хаалга нь онгорхой нэг амбаар байсан. Тэгээд тэр амбаарт ороход 4 ширхэг ширмэн тогоо, 4 ширхэг хөнгөн цагаан тогоо, 10 литрийн битон, цахилгаан гар хадуур, хөнгөн цагаан кострул, 40 литрийн хөнгөн цагаан битон, бусад хөнгөн цагаан жижиг кострул жижиг битонууд зэрэг эд зүйл байхаар нь би машиндаа ачаад тэр газраасаа хөдөлсөн.

Унаж явсан машинаа 2018 оны 8 сарын 1-ний өдөр очиж үзэхэд тоногдоод авах юм байхгүй рам үлдсэн байна лээ. Одоо тэр машин эргэж босохгүй гэх мэдүүлэг /7 хх-н 25-26/,

 

4.         Хохирогч М.Цогбадрахын мөрдөн байцаалтад өгсөн:

            2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 08 цаг өнгөрч байхад манай худалдагч дэлгүүрийн дотор талын цоожтой хаалга онгойсон байна. Та орсон уу гэхээр нь ороогүй гэдгээ хэлээд битгий юманд хүрээрэй гэж хэлээд явж очсон. Хулгайч орсон байдалтай эд зүйл эмх замбараагүй болсон байсан гэх мэдүүлэг /7 хх-н 245-250/,

 

            Гэрч С.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:

            Би Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршандад халуун усны хажууд дэлгүүр ажиллуулдаг. 2018 оны 08 сарын 04, 05-ны үеэр 20-25 орчим насны, 170-175 орчим см өндөр, монхор хамартай, бор царайтай залуу орж ирээд тамхи борлуулдаг юм. Үлдэгдэл тамхиа зараад явж байна гэхээр нь Parliamend, Mildseven, Club LD, улаан шонхор, Change болон энгийн Esse /тоо ширхэгийг нь тодорхой сайн санахгүй байна/ тамхинуудыг нийлүүлээд 75.000 төгрөгөөр худалдаж авсан гэх мэдүүлэг /8 хх-н 5-6/,

 

            камерийн бичлэгт үзлэг хийсэн “2018 оны 08 сарын 03-ны өдрийн 1 дүгээр хяналтын камерт шөнийн 04:14:01 цагт толгойдоо нүднийхээ хэсэгт цоолсон баг угалсан, гартаа бээлий мэт зүйл өмссөн этгээд нь угаалгын өрөө бололтой жижиг өрөөнд угаалтуурын хажуу талын модон хаалганы цоожийг 1 минут 02 секунд оролдсоны дараа хаалгыг онгойлгож дотогшоо орж байгаа нь харагдах бөгөөд дэлгүүрийн дотор хэсэгрүү орж байгаа нь хяналтын 2 дугаар камерт бичигдсэн ба уг камерын бичлэгийг үзэхэд цайвар өнгийн урдаа хар өнгийн цахилгаантай бэлтгэлийн гялгардуу материалтай цамц өмссөн, бүсэлхий /гэдэс/ хэсгээрээ хар өнгийн жижиг цүнх /фаск/ зүүсэн бөгөөд урдаа бараан өнгийн гялгар уут барьж худалдагчийн лангууны арагшаа орж 03 минут 35 секунд орчим болж байгаад хар өнгийн дөрвөлжин хайрцаг мэт зүйл аваад эвдэлсэн хаалгаар буцаж ороод 4 минут орчим болоод буцаж гарч ирээд дотор хэсэгт гар чийдэн тусгаад хойд хэсэгт байрлах шүүгээний доод хаалгыг онгойлгож үзэж байгаад босч ирээд буцаж лангуу хэсэгрүү ороод доош тонгойн ямар нэгэн эд зүйл авч байгаа харагдана. 04:28:14 секундэд 3 дугаар камерт лангуун дээрээс тор руугаа ямар нэгэн эд зүйл хийж 04:28:32 секундэд хөлдөөгч тойрч камераас гарч байгаа харагдана, 04:28:32 секундэд буцаж хөлдөөгч тойроод камерт орж байгаа дүрс харагдаж гартаа ямар нэгэн зүйл барьсан тор руугаа хийж байна, уг бичлэгт дүрслэгдсэн хүн доогуураа бараан өнгийн өмд, хагас түрийтэй гутал өмссөн, 04:29:33 секундэд уг дүрслэгдсэн хүний зүүн талруугаа харж зогсож байгааг харахад монхордуу том хамартай зүүн гартаа нэг талдаа үүрдэг цүнх барьсан дотор нь ямар нэгэн зүйлүүд хийсэн харагдах бөгөөд мөн лангуун дээрээс ногоон өнгийн жижиг савтай ундаа аваад камерын бичлэгээс гарсан” гэх  тэмдэглэл /7 хх-н 238-239/,

 

            гэрэл зурагаар таньж олуулах ажиллагаа явуулсан:

            таньж олуулах ажиллагааг явуулахын өмнө А.Этай царайгаараа ижил төстэй байж болох ойролцоо насны 8 эрэгтэй хүний цээж зургийг А.Эын зургийн хамт дурын байрлалд оруулан А4 цаас дээр 1-9 хүртэл дугаарлан бэлтгэв. Гэрч С.Мягмарсүрэнд гэрэл зургуудыг үзүүлж таньд тамхи зарсан гэх хүн энэ зургуудад байгаа эсэхийг тодоруулахад “4 дугаарт байгаа өндөр хамартай залуу манай дэлгүүрт орж ирэж надад тамхи зарсан хүн мөн байна гэж заасныг өөрөөр нь заалгаж гэрэл зурагаар бэхжүүлэв” гэх тэмдэглэл, гэрэл зураг /8 хх-н 231-233/,

 

            Хөрөнгийн үнэлгээ зуучлалын Дамно ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн №НА-18-240 дугаартай:

            Асаагуур 40 ширхэг нь 10.000 төгрөг, наалдан пад цавуу 10 ширхэг нь 4.500 төгрөг, хатаасан жимс 5 ширхэг нь 25.000 төгрөг, тод угаалгын шингэн 2 ширхэг нь 2.400 төгрөг, редбулл ундаа 2 ширхэг нь 3.600 төгрөг, вакус  ундаа 2 ширхэг нь 1.600 төгрөг, алпен голд шокалад 24 ширхэг нь 60.800 төгрөг, бэлэн гоймон 6 ширхэг нь 9.300 төгрөг, марс шокалад 3 ширхэг нь 3.600 төгрөг, сникерс шокалад 2 ширхэг нь 2.400 төгрөг, макспан шокалад 4 ширхэг нь 16.800 төгрөг, чанамал хиам 3 кг нь 16.500 төгрөг, 156.500 төгрөгний үнэтэй гэх үнэлгээний тайлан /8 хх-н 9-10/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /7 хх-н 232/,

            -хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /7 хх-н 233-237/,

            -эд мөрийн баримтаар тооцох тогтоол /7 хх-н 242/,

 

             Шүүгдэгч А.Эын мөрдөн байцаалтад өгсөн:

            2018 оны 08 дугаар сарын 02-ны орой 00 цагийн үед уурхайруу ажилд явах гэж байтал Налайх дүүргийн 2-р хороонд явж байхад Нарлаг гэх нэртэй хүнсний дэлгүүрийн хаалгыг нэг эмэгтэй цоожлоод зогсож байхаар нь хараад уурхайруу явсан. Тэгээд уурхай дээр очсон чинь ажиллаагүй болохоор нь буцаад харих гээд явж байтал нөгөө дэлгүүр санаанд ороод гадна нь очсон. Тэгтэл гэрэл нь унтраалттай хүн байхгүй болохоор нь хашаагаар нь давж ороод дээвэр рүү авираад жижиг дөрвөлжин цонхыг нь дээш нь татаж онгойлгоод дээвэр хэсэгт нь орсон. Тэгээд доошоо орох гэсэн зай байхгүй болохоор нь дээврийнх нь банзыг хуулаад доошоо дэлгүүр рүү ороод дотогш орох гэтэл хаалга нь цоожтой болохоор нь улбар шар өнгийн иштэй отвёркаар хөшиж онгойлгосон. Тэгээд лангуу хэсэгт нь очоод мөнгө хийдэг хар өнгийн хайрцагийг аваад дотор талыг нь үзтэл мөнгө байхгүй хоосон байсан.  80.000 гаруй мянган төгрөг бэлнээр, олон ширхэг асаагуур /тоог нь мэдэхгүй/, наалдан пад олон ширхэг зэргийг аваад өөрийн гар цүнхэндээ хийгээд цааш бусад лангуугаар нь яваад Alpen Gold шоколад, Sneackers, Mars, Max Fun, чанадаг гоймон /ууттай, савтай/ 5-6 ширхэг, хиам, ундаа, Тод угаалгын нунтаг 2 ширхэг, Redbull, Parliament 7 ширхэг, Mildseven 7 ширхэг, энгийн Esse, Change Esse нийлээд 10 гаруй ширхэг, Club LD 8 ширхэг, улаан шонхор 15 ширхэг, улаан West 5 ширхэг тамхи зэрэг эд зүйлүүдийг аваад гялгар уут болон гар цүнхэндээ хийсэн. Тэгээд буцаад орж ирсэн газраараа дээшээ авирч гараад дээврээр нь дамжаад буусан. Хулгайлсан Parliament, Mildseven, Esse-үүд, улаан шонхор, Club LD зэрэг тамхинуудыг Налайх дүүргийн 7 дугаар хороо Өвөршандын халуун усны хажуу талын дэлгүүрт 65.000 орчим мянган төгрөгөөр зарсан. Бусад эд зүйлүүдийг бол гудамжинд энд тэнд хүмүүст зарчихсан. Хулгай хийхдээ би толгойдоо цамцны ханцуй, дээгүүрээ саарал савхи, дотуураа цагаан өнгийн лахилгаантай цамц, бүсэлхий хэсгээрээ бор өнгийн фасктай, доогуураа гялгар материалтай тамирын өмд, хар өнгийн хагас түрийтэй гутал, гартаа улаан алгатай бээлийтэй байсан. Тухайн орой яг хажуугаар нь явахад хүмүүс цоожлоод явчихаар нь хүнгүй байдаг юм байна гэж бодсон гэх мэдүүлэг /8 хх-ийн 4/,

 

5.         Хохирогч Р.Дамчааравжаагийн мөрдөн байцаалтад өгсөн:

Манайх Төв аймгийн Зуунмод сумын 6-р багийн 9-18 тоотод байдаг юм. 2019 оны 02 сарын 12-ны өдөр 11 цаг өнгөрч байхад эхнэр, зээ хүүгийн хамт гэрээс гарсан юм. Хүүхэд сургуульд хүргэж өгөөд, гандан орчихоод буцаж ирээд эхнэр гэрийн хаалга онгойлгох гээд очтол цоож эвдэрсэн байхаар нь орж хартал гэрийн маань эд зүйлийг тараагаад орхисон байсан. 2 мөнгөн аяга, хүүхдүүдийн түрийвчинд хийж хадгалсан байсан 87.000 төгрөг, бурхны урд байсан 20.000 төгрөг, золголтын мөнгө 200.000 төгрөг байсан юм гэх мэдүүлэг /9 хх-н 58-60/,

 

            Хан-Үнэлэмж ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн:

            Их гарын мөнгөн аяга 340.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 132.858 төгрөг, нийт 472.858 төгрөгийн үнэтэй гэх үнэлгээний тайлан /9 хх-н 68-72/,

 

            -гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /9 хх-н 39/,

            -хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /9 хх-н 52-56/,

 

            Шүүгдэгч А.Эын мөрдөн байцаалтад өгсөн:

            2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өглөө 11 цагийн орчим Төв аймгийн Прокурорын газар ирээд цагаа бүртгүүлчихээд хэсэг сууж байгаад цайны цаг гээд явсан. Тэгээд би гарч яваад Төв аймгийн Зуунмод сумын хойд хэсэгт байх гэр хороолол ороод ногоон хашааны хаалгатай айл руу хаалгыг онгойлгодог хар өнгийн уяагаар нь татаж ороод хашаан дотор орход хоёр машины граж байсан. Гражны хаалга нь цэнхэр өнгөтэй байсан. Би ганцаараа явсан. Хашааны хойд хэсэгт байх цэнхэр дээвэртэй улаан тоосгон нэг давхар байшин дээр очоод хаалганы цүүг нь хаалганы хажууд байх арматурын төмрөөр хөшиж онгойлгоод дотор нь орсон. Гурван өрөө сууц байсан бөгөөд хойд талд нь байх жижиг орж авдар дотороос жижиг, том хоёр ширхэг мөнгөн аяга аваад ширдгэн доор нь байсан 100,000 орчим төгрөг байхаар нь аваад бүх зүйлийг нь ухаж үзэхэд өөр авах юм олдоогүй. Тэгээд гарч явсан гэх мэдүүлэг /9 хх-н 65/,

 

6.         Хохирогч Т.Даваажаргалын мөрдөн байцаалтад өгсөн:

            2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 11 цаг өнгөрч байхад гарч хүүхдээ сургуульд хүргэж өгөөд гадуур явж байгаад 16 цагийн үед гэртээ ирсэн. Гэртээ орох гэхэд таамбарын хаалга онгорхой байсан. Дотор хаалгаараа байшиндаа ороход гэрийн дотор хаалга онгорхой хамаг эд зүйлийг маань сандаачаад хаячихсан байсан. Манайхаас хар өнгийн прада гэсэн гар утас, бэлэн байсан 230.000 төгрөг алдагдсан гэх мэдүүлэг /9 хх-н 97-99/,

 

            Эй жэй жэй эм ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 07/117 дугаартай:

            ЛЖ-Прада загварын гар утас 45.000 төгрөгийн үнэтэй гэх үнэлгээний тайлан /9 хх-н 108-115/,

 

            -гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /9 хх-н 83/,

            -хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /9 хх-н 89-95/,

 

            Шүүгдэгч А.Эын мөрдөн байцаалтад өгсөн:  

            2019 оны 02 дугаар сарын 14-ны үед байсан байх яг сайн санахгүй байна. мөн прокурор дээр ирж бүртгүүлчихээд хойд талын гэр хороолол руу очоод хөшиг нь хаалттай, гаднаасаа цоожтой айл хайж явж байгаад гүйдэг цагаан өнгийн хаалгатай хашаатай айл руу хаалага нь онгорхой байсан тул хашаанд нь ороод улаан өнгийн дээвэртэй улаан тоосгон нэг давхар байшин байхаар нь ороод хаалагны цоожийг нь хашаанд нь байсан алхан төмөрөөр эвдээд орсон. Ороод эд зүйлийг нь онгичиж үзээд авдар шиг модон хайрцагнаас 130-140 орчим мянган төгрөг байхаар нь аваад шкаван дотороос нь хар өнгийн Парада гэдэг нэртэй утас аваад гарсан гэх мэдүүлэг /9 хх-н 65/,

 

7.         Хохирогч Ж.Баттогтохын мөрдөн байцаалтад өгсөн:

            2018 оны 12 сарын 28-ны өдөр 15 цагаас 17 цаг 40 минутын хооронд эзэнгүй байх хойгуур байшингийн урд зүүн талын вакуум цонхыг түлхэн хулгай орж эд зүйлс алдагдсан. Содон нь гэвэл дунд гарын мөнгөн аяга нь Шүрэнцэцэг таньд дурсгав Буянт Ухаа цогцолбор сургууль гэсэн бичигтэй байгаа. ... би хулгайд алдсан эд зүйлсээсээ 3 ширхэг мөнгөн аяга, цагаан шүрэн хөөрөг, даалинтайгаа, зургийн аппарад зэргээ буцааж авсан гэх мэдүүлэг /10 хх-н 195-200/,

 

Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын Дамно ХХК-ийн 2019 оны 03 сарын 26-ны өдрийн ХУ2-19-179 дугаартай:

4 хүчтэн сийлсэн цагаан шүрэн эрэгтэй хөөрөг 1.500.000 төгрөг, лууны сийлбэртэй цагаан шүрэн эмэгтэй хөөрөг 1.500.000 төгрөг, дунд гарын халтар манан хөөрөг 1.200.000 төгрөг, дунд гарын уламжлаж ирсэн мөнгөн аяга 200.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг нь 240.000 төгрөг, chivas regal  виски 3 ширхэг нь 598.542 төгрөг, коника маркын зургийн аппарад 108.680 төгрөг, рубин шигтгээтэй бөгж ээмэг гинж кулон 72.500 төгрөг, мөнгөн ээмэг 36.500 төгрөг, мөнгөн тэмээ 320.000 төгрөг, уламжлагдаж ирсэн мөнгөн бөгж 1.200.000 төгрөг, 3.2 гр монетон бугуйвч 275.200 төгрөг, зэс аяга 24.000 төгрөг, нүүрний маск 8 ширхэг нь 132.000 төгрөг, чихэр 3 уут нь 11.997 төгрөг, ээмэгний цуглуулга 11.580 төгрөг, 1915 оны цалин цагаан мөнгө гэсэн бичигтэй дугуй мөнгөн тэмдэгт 200.000 төгрөг, энгэрийн зүүлт 10.000 төгрөг, оньсон тоглоом 19.000 төгрөг, машины МП 9.000 төгрөг, самсунг маркын гар утас 43.500 төгрөг, дугуйтай аялалын цүнх 29.511 төгрөг, эрэгтэй гар цүнх 34.500 төгрөг, авдар 114.000 төгрөг, цоожны түгжээ 17.250 төгрөг, төмөр тасдагч 61.800 төгрөг, нийт 9.769.560 төгрөгийн үнэлгээтэй гэх тайлан /10 хх-н 207-211/,

 

            Эд зүйлд үзлэг хийж хохирогчид хүлээлгэн өгсөн:

            2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчдын 11-505а тоотод байрлах хашаанд хийгдсэн үзлэгээр Г.Сандаг-Очироос хураан авсан 3 ширхэг мөнгөн аяга, цэнхэр даавуун даалинтай цагаан толгойтой, цагаан металл нуухтай, цагаан чулуун хөөрөг, саарал ууттай kober маркийн хар өнгийн зургийн аппарат зэрэг эд зүйлсэд үзлэгийг нарийвчлан хийж эд зүйлсийн ерөнхий байдлыг шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлэв.

Үзлэгийг үргэлжлүүлэн 3 ширхэг мөнгөн аяганд хийхээр тогтож дээрх 3 ширхэг дунд гарын мөнгөн аягыг № 1, 3, 7 гэж дугаарлан үзэгийг хийв. №7 гэж дугаарласан мөнгөн аяга нь хар өнгийн тагштай мөнгөн аяга байх бөгөөд хуучин, хэрэглэж байсан доор нь "Октябрийн хувьсгалын 50 жилийн ойд" ямар нэгэн содон шинж тэмдэггүй байсныг тэмдэглэлд тусгаж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв, №1 гэж дугаарласан мөнгөн аяга нь цулгуй мөнгөөр бүрсэн аяганы гадна хэсэгт "Эрхэм хүндэт С.Шүрэнцэцэг танд хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсанд баяр хүргэж дурсгав. 2012.01.09" гэсэн бичиглэлтэй байсныг үзлэгийн тэмдэглэлд тусгаж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. №3 гэж дугаарласан мөнгөн аяганд үзлэгийг явуулахад хуучин хэрэглэж байсан, аяганы гол хэсэгт хүрэн өнгийн тагштай, дээд болон доод суурь хэсгийг мөнгөөр бүрсэн хээ бүхий суурьтай байсныг тэмдэглэлд тусгаж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв.

Үзлэгийг үргэлжлүүлэн хар өнгийн зургийн аппаратанд явуулахад уг аппарат нь дээд хэсэгт Kodak "Easy share touch M577" гэсэн бичиглэлтэй байх бөгөөд асааж үзэхэд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй асаж байсныг тэмдэглэлд тусгаж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв.

Үзлэгийг үргэлжлүүлэн цагаан өнгийн толгойтой, цагаан металл нуухтай цагаан өнгийн лууны сийлбэртэй хөөргөнд явуулахад ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсныг тэмдэглэлд тусгаж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн, дээрх эд зүйлстэй xaмт байсан гэх саарал өнгийн уут, цэнхэр өнгийн дайлангийн ерөнхий байдлыг гэрэл зургийн аргаар бэхжүүлсэнээр үзлэгийг дуусгав, хүлээлгэн өгөв гэх тэмдэглэл, гэрэл зураг /10 хх-н 191-193/,

 

            -гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /10 хх-н 176-177/,

            -хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /10 хх-н 184-189/,

 

            Гэрч Г.Сандаг-Очирын мөрдөн байцаалтад өгсөн:

            А.Э 2019 оны 1 дүгээр сарын дундуур надад цэнхэр даалинтай цагаан өнгийн хөөрөг, хар өнгийн зургийн аппарат, 3 ширхэг мөнгөн аяга, нэг аяга нь эрхэм хүндэт С.Шүрэнцэцэг таньд дурсгав гэсэн бичигтэй байсан. 2 шил валинтинс гэх виски авч ирээд бүгдийг нь 180.000 төгрөгөөр зарсан гэх мэдүүлэг /9 хх-н 190/,

 

8.         Хохирогч М.Хишигсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 09 сарын 20-оор манай нөхөр Шинэхүү хөлөө хугалчихсан эмнэлэгт байсан үед манай Төв аймгийн Зүүн мод сумын 6 дугаар баг 5-17 тоот хашаанд байх байшинд хулгай орсон байдалтай эд зүйлс үймүүлээд хаячихсан байсан. Тэгээд эд зүйлээ бүртгээд үзэхэд хоёр ширхэг Ж мобайлын гар утас, 3 ширхэг плаш зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Ягаан өнгөтэй PHILIPS гэсэн бичигтэй, дээшээ гүйдэг хар өнгөтэй, эргэдэг төмөр гэсэн плаш байгаа гэх мэдүүлэг /11 хх-н 12-13/,

 

Гэрч Д.Шинэхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 09 сарын сүүлээр Зуунмод сумын 6-5-17 тоотод байх байшингийн жижиг өрөөний цонхыг онгойлгож хулгай орж ZOON гэсэн бичигтэй антентай гар утас, Gmobail гар утас, плаш диск алдагдсан гэх мэдүүлэг /11 хх-н 14-15/,

 

Плаш дискэнд үзлэг хийсэн:

Г.Сандаг-Очироос хураан авсан эд зүйлд байсан ягаан өнгийн плайш дискэнд үзлэгийг хийв. Уг плайш дээд талдаа PHILIPS гэсэн том бичигтэй байх ба компьютерт уншуулахад HISHGEE гэсэн нэртэй файл байх бөгөөд нээж үзэхэд хохирогч М.Хишигсүрэнгийн дэлгэрэнгүй анкет байсныг тэмдэглэлд тусгаж авав гэх тэмдэглэл /11 хх-н 2-5/,

 

            Гэрч Г.Сандаг-Очирын мөрдөн байцаалтад өгсөн:

            ... А.Этай 2018 оны 9 сард таархад ногоон, хар, ягаан өнгийн 3 ширхэг плаш, жижиг антентай Gmobail-н гар утас, ягаан өнгийн хятад Gmobail гэсэн бичигтэй гар утаснуудыг авах уу гэхээр нь гар утаснуудыг авахгүй. Харин плашнуудыг авна гээд 8.000 төгрөгөөр худалдаж авсан гэх мэдүүлэг /11 хх-н 20/,

 

            Таньж олуулах ажиллагаа явуулсан:

            ... тусгайлан бэлдэж тавьсан 7 ширхэг плашийг хэргийн хохирогч М.Хишигсүрэнд харуулахгүйгээр байрлуулан тавьж Г.Сандаг-Очироос хураан авсан ягаан өнгийн Philips гэсэн бичигтэй плашийг баруун гар талаар гурав дахид нь мөн хураан авсан хар өнгийн плашийг зүүн гар талаас хоёр дахид нь байрлуулан хохирогч М.Хишигсүрэнг оруулж ирэн таны хулгайд алдагдсан плаш энэ дотор байна уу? байгаа бол та зааж харуулна уу? гэсний дагуу хохирогч М.Хишигсүрэн нь байрлуулж тавьсан плашнуудаас зүүн гар талаас хоёр дахид байгаа хар өнгийн плайш болон баруун гар талаас гурав дахид байгаа ягаан өнгийн плашийг зааж энэ миний хулгайд алдагдсан плаш мөн байна гэснээр уг ажиллагааг дуусгаж хэрэгт хураагдсан плаш дискүүдийг хохирогчид хүлээлгэн өгч ажиллагааг дуусгав гэх тэмдэглэл, гэрэл зураг /11 хх-н 8-11/,

 

            Эй Жэй Жэй Эм ХХК-ийн 2019 оны 04 сарын 11-ний өдрийн 07/158 дугаартай:

            Д.Шинэхүүгийн гэрээс хулгайд алдагдсан эд зүйлс нь 139.567 төгрөгийн үнэлгээтэй гэх үнэлгээний тайлан /11 хх-н 23-136/,

 

            -гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /10 хх-н 247/,

           

9.         Хохирогч Д.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 01 сарын 28-ны 22 цагийн гэртээ ирээд байшиндаа орох гэтэл урд талын болон зүүн талын цонх онгорхой байсан тэгэхээр нь шууд гэртээ ороход гэрийн эд зүйл эмх замбараагүй болгосон байсан. 260.000 төгрөгийн үнэлгээтэй нөүтбүүк, 25.000 төгрөгийн үнэлгээтэй шар өнгийн бугуйн цагийг буцааж авсан. Одоо 1.603.100 төгрөгийн хохиролыг төлүүлнэ гэх мэдүүлэг /11 хх-н 85-86, 107/,

 

            -гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /11 хх-н 69/,

            -хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /11 хх-н 70-73/,

 

            Гэрч Г.Сандаг-Очирын мөрдөн байцаалтад өгсөн:

            А.Э 2019 оны 02 дугаар сард цагаан сарын өмнөхөн улаан өнгийн нөүтбүүк аваад ирсэн. Үзхэд кодтой байхаар нь аваагүй гэх мэдүүлэг /11 хх-н 20/,

 

            Эд мөрийн баримтаар түр хураан авч, үзлэг хийж, хохирогч Д.Оюунцэцэгт хүлээлгэн өгсөн:

“улаан өнгийн гадна талдаа "DELL" гэх бичиглэл бүхий нөүтбүүкд үзлэг хийхэд гадна хэсэг улаан өнгөтэй, цагаан өнгөөр DELL гэх бичиглэлтэй, ардаа INSPIRON N4030, Нөүтбүүкийг нээж үзэхэд дэлгэцний дээд хэсэгт INSPIRON, доод хэсэгт DELL CORE i3 inside™ гэх бичиглэлтэй, нөүтбүүкний rap буюу товчлуур бүрэн бүтэн, асаах товчийг дарж асааж үзэхэд код нэхэх ба "maskaa" гэх нууц үгийг хийхэд нээгдэж байв. Уг нөүтбүүкний гадна хэсэгт ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байв.

"MICHAEL KORS" гэх бичиглэл бүхий алтан шаргал өнгийн эмэгтэй хүний бугуйн цаг хэвийн ажиллагаатай ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байв” гэх тэмдэглэл, зураг /11 хх-н 74-79/,

 

Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын Дамно ХХК-ийн 2019 оны 5 сарын 28-ны өдрийн НД-19-59 дугаартай:

DELL маркийн улаан өнгийн нөүтбүүк 260.000 төгрөг, эмэгтэй хүний хуримын 9,3 гр монетон бөгж 799.800 төгрөг, чигчий хурууны солонгос 1,2 гр монетон бөгж 103.200 төгрөг, шар өнгийн эмэгтэй бугуйн цаг 25.000 төгрөг, swarowski шигтгээтэй ээмэг 99.800 төгрөг, цагаан алтны түрхэцтэй мөнгөн ээмэг бөгж кулон 75.000 төгрөг,   ягаан өнгийн шигтгээтэй мөнгөн ээмэг бөгж кулон 45.000 төгрөг, хар өнгийн шигтгээтэй  бөгж кулон 62.500 төгрөг, armani брендийн эрэгтэй бугуйн цаг 87.000 төгрөг, бага гарын мөнгөн аяга 250.000 төгрөг, LV брендийн түрийвч 57.000 төгрөг, банкны карт 5.000 төгрөг, иргэний үнэмлэх 18.300 төгрөг, нийт 1.888.100 төгрөгний үнэлгээтэй гэх тайлан /11 хх-н 109-115/,

 

10.      Хохирогч С.Ганболдын мөрдөн байцаалтад өгсөн:  

            2019 оны 02 сарын 09-ний өдөр 20:30 цагийн үед гэртээ ирэхэд хашааны жижиг хаалга онгорхой, гэрийн хаалганы цоож байхгүй хаалттай байсан. Ороход эд зүйлсийг замбараагүй болгосон авдарнуудыг онгойлгож доторх зүйлийг нь гаргасан байсан. Тэгээд цагдаа дуудсан. 32 инчийн Тошиба маркийн зурагт, 3 ширхэг дунд гарын мөнгөн аяга, монетон ээмэгний өрөөсөн нь, ээмэг бөгж кулоны мөнгөн хослол, мөнгөн нуух халбагатай саарал өнгийн хөөрөг зэрэг хулгайлагдсан. Манайх 128.000 төгрөгийн үнэлгээтэй зурагт, 2.000.000 төгрөгийн үнэлгээтэй хөөрөгөө буцааж олж авсан. Одоо үлдэх 853.600 төгрөгийг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /11 хх-н 157-162, 168/,      

 

            -гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /11 хх-н 129/,

            -хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /11 хх-н 147-150/,

 

            Гэрч Г.Сандаг-Очирийн мөрдөн байцаалтад өгсөн:

            ... цагаан сарын үеэр тошиба маркын хар өнгийн зурагт, 3 ширхэг мөнгөн аяга, даалингүй саарал өнгийн хөөрөг зэргийг 120.000 төгрөгөөр надад зарсан... гэх мэдүүлэг /11 хх-н 190-191/, 

 

            Г.Сандаг-Очироос хураан авсан Тошиба маркийн 32 инчийн хар өнгийн ЛСД зурагт, саарал өнгийн чулуун хийцтэй мөнгөн нуух, халбагатай, улаан толгойтой хөөрөгийг хохирогч Г.Мөнх-Одод хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг /11 хх-н 151-154/,

 

            Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын Дамно ХХК-ийн 2019 оны 5 сарын 28-ны өдрийн НА-19-68 дугаартай:

            32 инчийн тошиба маркын зурагт 128.000 төгрөг, мөнгөн нуухтай дунд гарын манан хөөрөг 2.000.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг 360.000 төгрөг, 2.4 гр монетон ээмэг 206.400 төгрөг, 2,7 гр монетон бөгж 232.200 төгрөг, мөнгөн ээмэг 30.000 төгрөг, мөнгөн бөгж 25.000 төгрөг, нийт 2.981.600 төгрөгийн үнэлгээтэй гэх тайлан /11 хх-н 173-174/,

           

11.       Хохирогч М.Чанцалын мөрдөн байцаалтад өгсөн:

Манайх Баянзүрх дүүргийн 5-р хороо, Монелийн 44-16 тоотод байдаг юм. 2018 оны 07 сарын 02-ны өдөр хашаанд байх байшингийн цонхны салхивчаа хаагаад, хаалгыг цоожилж явсан. Ингээд 21 цаг 20 минутад ирэхэд хашаа байшингийн хаалга цоожтой байсан. Том өрөөний авдарны урд эд зүйлийг гаргаж тавьсан болохоор нь цонхнуудыг шалгасан. Үүдний өрөөний салхивч нээлттэй байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Авдарт байсан дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга, пүүз алдагдсан байсан гэх мэдүүлэг /12 хх-н 93/,

 

            Хөрөнгийн үнэлгээ зуучлалын Дамно ХХК-ийн 2019 оны 11 сарын 22-ны өдрийн БЗ1-19-659 дугаартай:

            Дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг нь 240.000 төгрөг, жордан загварын пүүз 84.000 төгрөг, нийт 324.000 төгрөгийн үнэтэй гэх үнэлгээний тайлан /12 хх-н 99/,

 

            -гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /12 хх-н 77/,

            -хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /12 хх-н 78-83/,

 

            Шүүгдэгч А.Эын мөрдөн байцаалтад өгсөн:

            2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 44 дүгээр гудамжинд явж байгаад байшинтай айлын цонхыг түлхэж ороод 2 ширхэг мөнгөн аяга, жордан гэх пүүз хулгайлсан. 2 мөнгөн аягыг Хархорин зах дээр180.000 төгрөгөөр зарсан. Пүүзийг хүнд бэлгэлчихсэн. Мөнгөөр нь архи ууж, шоудаад дуусгасан гэх мэдүүлэг /12 хх-н 94-95, 101/,

 

12.      Хохирогч Д.Батчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

            2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр миний бие өөрийн ажиллуулдаг Налайх кареокегоо 00 цагийн үед хаагаад гэртээ харьсан. Ингээд 2019 оны 07 дугаар сарын 15-ны өглөө кареокегоо ирээд онгойлгоход арын өрөөний цонх онгорхой байсан ба такений доор байсан Самсунг эс 7, Ай фон 6 маркийн гар утаснууд, харанхуй өрөөнд байсан Хятад улсад үйлдвэрлэгдсэн цохилттой дрилл,  Хятад улсад үйлдвэрлэгдсэн баттерейтай дрилл,  Хятад улсад үйлдвэрлэгдсэн 2 ширхэг үдээсэн буу, Хятад улсад үйлдвэрлэгдсэн компрессор, газан плитка зэрэг барилгын засал чимэглэл хийдэг багаж хэрэгсэл алдагдсан байсан гэх мэдүүлэг /14 хх-н 12-13/,

 

            -гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /14 хх-н 3-4/,

 

            А.Эын мэдүүлэгийг газар дээр нь шалгасан “Налайх дүүргийн 1-р  хороонд байрлах Налайх караоке гэсэн хаягтай шар өнгийн байшинг зааж уг газрын арын цонхоор орж хулгай хийсэн” гэх тэмдэглэл /14 хх-н 6-8/,

 

            Хөрөнгийн үнэлгээ зуучлалын Дамно ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн НА-20-039 дугаартай:

            Цохилттой дрилл 87.000 төгрөг, батеррейтай дрилл 31.200 төгрөг, үдээсний буу 15.600 төгрөг, компрессор 210.000 төгрөг, газан плитка 45.000 төгрөг, Ай фонь 6 загварын гар утас 216.000 төгрөг, Самсунг эс-7 загварын гар утас 270.000 төгрөг, нийт 874.800 төгрөгийн үнэтэй гэх үнэлгээний тайлан /14 хх-н 18-19/, 

 

            Шүүгдэгч А.Эын мөрдөн байцаалтад өгсөн:

            2019 оны 07 дугаар сард наадмын үеэр би Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Налайх кареоконы хойд талын жижиг цонхыг түлхээд онгойхоор нь дотогш орсон. Складны өрөө байсан ба дамжаад текэн дээр очиход цагаан өнгийн гар утас байхаар нь аваад буцаж складны өрөөнд нь ороод дрилл, компрессор, хоол халаадаг саарал өнгийн пейж, үдээсэн буу зэрэг эд зүйлсийг аваад үүдний хаалганы хажууд бөөгнүүлж тавиад хаалгыг нь дотроос нь онгойлгоод эд зүйлсээ гаргасан гэх мэдүүлэг /14 хх-н 26-27/,

 

13.      Хохирогч Б.Энхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн:

            2018 оны 06 сарын 10-ны өдөр Тэрэлжид байдаг жуулчны баазад амархаар гэр бүлээрээ очсон. Шөнийн 01 цаг өнгөртөл дуулж байгаад манай нөхөр түрүүлээд амархаар явсан. Би удалгүй араас нь очсон. Тэгээд цүнхээ авах гэтэл цүнх үүргэвч хоёр байхгүй байхаар нь нөхрийгөө сэрээгээд энд байсан цүнх үүргэвч хоёр хаана байгаа юм гэж асуухад манай нөхөр нойрмоглож босож ирээд миний машины түлхүүр байхгүй байна гээд гадагшаа гараад баазын захиргаанд мэдэгдсэн. Тэгээд ойр хавиар хайгаад үүргэвч, цүнх зэргийг олсон ч дотор нь байсан ээмэг бөгж зэрэг эд зүйл алга болсон байсан. Машины түлхүүрийг цонхон дээр орхиод түлхүүрний гаднах гэрийг хашааны ойролцоо хаясан байсан. Цүнхэн дотор бэлнээр 2 сая төгрөг, бас цагаан шүрэн хөөрөг, iphone 8 маркийн гар утас алдагдсан гэх мэдүүлэг /14 хх-н 54-55/,

 

            -гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /14 хх-н 43/,

            -хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /14 хх-н 44-46/,

 

            Хөрөнгийн үнэлгээ зуучлалын Дамно ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн НА18-228 дугаартай:

            Ай фонь 8 загварын гар утас 1.664.000 төгрөг, цагаан шүрэн хөөрөг 1.200.000 төгрөг, электрон метр 39.000 төгрөг, гар цүнх 27.000 төгрөг, нийт 2.930.000 төгрөгийн үнэтэй гэх үнэлгээний тайлан /14 хх-н 63-64/,

 

А.Эын мэдүүлэгийг газар дээр нь шалгасан “Налайх дүүргийн 6 хороонд байрлах Ар гурван сайхан амралтын газарт ирэв. А.Э 4 дэх гэрийг зааж уг гэрт орж эмэгтэй хүний эд зүйл, цүнх, гар утас хулгалж авсан. Цүнхийг хашааг давуулаад хаясан” гэх тэмдэглэл /14 хх-н 6-8/,

 

            Шүүгдэгч А.Эын мөрдөн байцаалтад өгсөн:

            2018 оны 06 дугаар сард яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлжээр хулгай хийх зорилготой амралтын газруудаар явж байгаад одоо нэрийг мэдэхгүй ямарч байсан гэрүүд бүхий амралтын газар байхаар нь хашааг нь давж ороод нэг гэрийн хаалга онгорхой байхаар нь дотогш ороод орон дээр байсан жижиг хар өнгийн цүнхийг аваад хажуу тавиар дээр нь байсан машины түлхүүрийг аваад гарсан. Тэгээд машины зогсоол дээр очоод түлхүүрийг дарахад хар өнгийн жийп машины хаалга онгойхоор нь суугаад урд хайрцагийг онгойлж үзэхэд 2-оос 3 сая төгрөг бэлнээр байхаар нь аваад машинаас буугаад цааш яваад амралтын газрын хашааны буланд очоод цүнхийг онгойлгож үзэхэд дотор нь хөөрөг, Ай фон 8 маркийн гар утас зэрэг эд зүйлс байхаар нь аваад цүнхийг хашааг нь давуулаад шидчихээд зам дээрээс такси бариад Налайх дүүрэгт ирээд бэлэн мөнгөөр нь архи уугаад дуусгасан. Гар утсыг танихгүй хүнд 400,000 төгрөгөөр зарсан. Хөөргийг Налайх дүүрэгт байдаг байнгын эд зүйлээ өгдөг ченжид өгсөн гэх мэдүүлэг /14 хх-н 71-72/,

 

            Шүүгдэгч А.Э нь автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь:

 

1.         Хохирогч Г.Баасандоржийн мөрдөн байцаалтад өгсөн:

            2019 оны 08 дугаар сарын 09-ний 23 цагийн орчимд өөрийн эзэмшлийн 5202УБӨ улсын дугаартай Мөнгөлөг саарал өнгийн приүс 30 маркийн тэзврийн хэрэгслийг Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Төгс авто сервисийн зогсоол дээр байршуулаад караокед орсон. Тэндээс гараад SS нэртэй бааранд орсон. Ороод байж байтал нэг залуу таараад танилцсан. Манай найз Баасанжаргалтай сайн танилцсан өөрийгөө Эбо гээд байсан. Урт үстэй 177 см орчим өндөртэй бор царайтай залуу байсан. Тэндээсээ гараад Цайз захын урд талд Алтан цайз буудлын ертөнцийн зүгээр зүүн талд байх бааранд ороод би өөрийн гадуур хувцасаа тайлсан байсан. Тэгээд нэг мэдсэн чинь Эбо гэх залуу миний гадуур хувцасыг өмсөөд явчихсан байсан. Миний куртикийг өмсөөд явахдаа миний халааснаас машины түлхүүр олсон байх. Тэгээд тэр залуу 2019 оны 08 сарын 09-нөөс 10-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд миний машиныг ажлын урдаас унаад явсан байсан. Надад учирсан хохирол болох машин засварлуулах 95.000 төгрөгийг А.Э төлж барагдуулсан гэх мэдүүлэг /12 хх-н 13-16/,

 

            -гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /11 хх-н 236- 237/,

            -тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /12 хх-н 1-5/,

            -эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /12 хх-н 10/,

            -хохиролд 95.000 төгрөг шилжүүлсэн шилжүүлэгийн баримт /12 хх-н 28/,

 

            Камерийн бичлэгт үзлэг хийсэн “Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Төгс сервисийн гаднах камерт 2019 оны 08 сарын 09-нөөс 10-нд шилжих шөнийн 02 цаг 58 минутанд бараан өнгийн өмдтэй, цайвар өнгийн цамцтай, гадуураа хар өнгийн савхитай 175-180 орчим см өндөртэй залуу приүс-30 маркийн автомашины баруун талаар очиж чипийг алсаас даран жолооч талын хаалгыг онгойлгон түгжих үед асдаг гэрэл ассаныг харан алхаж ирээд жолооч талын хаалгыг онгойлгон сууж, машины гэрэл асан хөдлөв” гэх тэмдэглэл /12 хх-н 8-9/,

 

            Арвижих-эстимейт ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №14674108 дугаартай:

            5202 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн буферийн урд зам солиход 20.000 төгрөг, зүүн урд кирло засварлахад 20.000 төгрөг, урд буфер засварлахад 15.000 төгрөг, будаг замаскны зардал 40.000 төгрөг, нийт 95.000 төгрөгийн үнэтэй гэх үнэлгээний тайлан /12 хх-ийн 21/,

 

            Шүүгдэгч А.Эын мөрдөн байцаалтад өгсөн:

            2019 оны 08 дугаар сарын 9-ний 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байх NIGHT гэх бааранд Баасандорж, Бааска гээд 2 залуутай танилцаж хамт суусан. Тэднийг бүжиглэж байхад нь хар өнгийн савхин куртикийг нь өмсөөд гарч явсан. Гадаа явж байхад халаасанд нь юм түнтийгээд байхаар нь үзэхэд приүс машины түлхүүр байсан. Тэр хоёрыг машинтай яваа юм байна гэж бодоод анх танилцсан газрынхаа ойр хавиар чипийг нь дарж үзээд явж байхад 52-02 УБӨ услын дугаартай приүс-30 машин байхаар нь асааж унаад явсан гэх мэдүүлэг /12 хх-н 19-20, 24-25/,

 

            Шүүгдэгч А.Э, Б.Э нар нь бүлэглэн        бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь:

 

1.         Хохирогч Г.Ганзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн:

            Манайх Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг 101 дүгээр байрны 06 тоотод оршин суудаг. 2019 оны 02 дугаар сарын 16-нд Дундговь аймаг орохоор гэрээ эзэнгүй орхиод явсан. 2019 оны 02 дугаар сарын 18-ны орой 20 цаг 30 минутын орчим гэртээ ирсэн. Хаалагныхаа цоожний нүхэнд түлхүүрээ хийсэн чинь орохгүй байсан болхоор нь ручкээ дараад үзсэн чинь шууд онгойсон. Гэртээ орж эд зүйлээ бүртгэж үзэхэд том өрөөний хойд талд байрлах шаргал өнгийн модон зурагтны стинкний зүүн талд босоо байралдаг төмбүчкэн дотроос их гарын 2 ширхэг, дундгарын 2 ширхэг, жижиг 2 ширхэг мөнгөн аяга,  манан хөөрөг байхгүй байсан.  Би алдсан эд зүйлсээсээ 1,251,250 төгрөгөөр үнэлэгдсэн манан хөөрөг, 216,125 төгрөгөөр үнэлэгдсэн хөөрөгний даалин, 26,600 төгрөгөөр үнэлэгдсэн түрийч зэрэг зүйлсээ буцаан авсан. 6 ширхэг мөнгөө аягаа буцаан аваагүй. Нийт 2,337,307 төгрөгийн хохирол учирсанаас 1,493,975 төгрөгийн үнэлгээтэй эд зүйлсээ буцаан авсан. Үлдэгдэл 843,332 төгрөгийн үнэлгээ бүхий мөнгөн аягануудаа төлүүлмээр байна гэх мэдүүлэг /9 хх-н 166-170/,

 

            -гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /9 хх-н 135/,

            -хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /9 хх-н 136-140/,

            -Налайх дүүргийн 1-р хороо, Уурхайчин 11-505А тоот хашаанд Г.Сандаг-Очирийн худалдаж авсан эд зүйлс байгаа гэсний дагуу үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /9 хх-н 141- 149/,

            -эд зүйл /хохирогч өөрөө таньсан манан хөөрөг/ -г хохирогч Г.Ганзаяад хүлээлгэн өгсөн тэмдэглэл /9 хх-н 159/,

            -Б.Эаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн 421.700 төгрөг хохирогч Г.Ганзаяагийн 504140.... тоот дансанд тушаасан баримт,

 

                Таньж олуулах ажиллагаа явуулсан “Таньж олуулах ажиллагааг Төв аймаг дахь Цагдаагийн газрын 116 тоот албан өрөөнд тусгайлан бэлдэж тавьсан 6 ширхэг хөөрөг, 3 ширхэг даалинг хэргийн хохирогч Г.Ганзаяад харуулахгүйгээр байрлуулан тавьж хэрэгт хураан авсан ягаан өнгийн даалинтай хар хүрэн өнгийн чулуутай улаан өнгийн толгойтой хөөргийг зүүн гар талаас нь гурав дахь хэсэгт байрлуулж даалинг нь мөн ижил төстэй хоёр ширхэг даалнгийн голд байрлуулан хохирогч Г.Ганзаяаг оруулж ирэн таны хулгайд алдагдсан хөөрөг болон даалин энэ дотор байна уу? байгаа бол та зааж харуулна уу? гэсний дагуу хохирогч Г.Ганзаяа нь байрлуулж тавьсан хөөрөгний зүүн гар талаас гуравт тавьсан хөөргийг зааж байх бөгөөд энэ хөөргөө би өнгө болон толгой дотор талд нь байгаа цагаан өнгийн тамхи зэргээр хангалттай таньж байгаа. Энэ миний хулгайд алдсан хөөрөг байна гэж байх бөгөөд уг ажиллагааг үргэлжлүүлэн тусгайлан бэлдэж тавьсан гурван ширхэг даалинг харуулан энэ дотор таны алдсан даалин байна уу гэж асуухад гурван ширхэг даалнгийн голын даалинг зааж энэ миний хулгайд алдсан даалин мөн байна гэх бөгөөд уг даалингаа би дөрвөн талд нь зүү ороосон байдал болон өнгө болон эдэлгээгээр нь таниж байна энэ миний даалин мөн байна гэснээр уг ажиллагааг дуусгав” гэх тэмдэглэл, гэрэл зураг /9 хх-н 161-164/,

           

Гэрч Г.Сандаг-Очирын мөрдөн байцаалтад өгсөн:

... 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байх Э Төв аймгаас гараад явж байна гэхээр нь тосож уулзахад Этай хамт явж байсан. Тэр үед ягаан даалинтай хүрэн өнгийн хөөрөг, асус маркийн цүнхтэй нөүтбүүк, 6 ширхэг мөнгөн аягатай явж байсан. Би нөүтбүүк, хөөргийг 170.000 төгрөгөөр худалдаж авсан. Мөнгөн аягыг нь аваагүй гэх мэдүүлэг /9 хх-н 190-191/,

 

Эй жэй жэй эм ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 07/87 дугаартай:

Жижиг мөнгөн аяга 2 ширхэг нь 190.000 төгрөг, дунд мөнгөн аяга 2 ширхэг нь 280.000 төгрөг, том мөнгөн аяга 2 ширхэг нь 373.332 төгрөг, манан хөөрөг 1.251.250 төгрөг, даалин 216.125 төгрөг, арьсан түрийвч 26.600 төгрөг, нийт 2.337.307 төгрөгийн үнэтэй гэх үнэлгээний тайлан /9 хх-н 204-214/,

 

Ж.Базаррагчаагийн мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн прокурорын гадна байхад Э гэх залуу ирээд намайг яасан юм гэж асуусан. Ярилцаж байхад Э нь ирсэн. Өдөр нь намайг дагуулж яваад бургер авч өгөөд өөрсдөө архи ундаа аваад баригдаж байгаа барилга руу орж архиа уусан. Намайг явах гэхэд явуулахгүй цуг явж айл ухна гэсэн. Э нь миний цээж рүү цохиод яавал ч яана шүү, мааньтийн шоронд олон жил болсон гээд, Э нь цаасны хутга гаргаж ирээд зүснэ шүү гээд айлгаад байхаар нь би зөвшөөрсөн. Э нь 3 бээлий авчих гэж Этаа хэлж авхуулсан. 101 дүгээр байрны орц руу ороод Э нь 2 давхарт хүн байхгүй байна гээд гарч ирсэн. 06 тоот айлын хаалгыг дахиж нүдээд хүнгүй юм байна гэж хэлээд гарсан. Э нь намайг гөрчий гээд байсан. Э нь юунаас айдаг юм гээд миний утас цүнхийг авчихсан. Тэр 2 намайг өргөж өгөөд орцны хаалганы саравч дээр гаргасан. Тэгээд блакон руу үсэр гээд байхаар нь үсэрч гарсан. Сууж байгаад хаалгыг нь жийчих гэсэн. Би ороод байж байхад Э нь хаалган дээр ирчихсэн онгойлго гэхээр нь түлхүүрийг нь аваад онгойлсон. Тэр 2 орж ирээд сервант дотор байсан 6 мөнгөн аяга, 1 хөөрөг, 1 түрийвчийг ав гээд миний энгэрт хийлгүүлээд гарсан. Таксинд суугаад хот руу явж Яармагийн тэнд буугаад надаас нөгөө зүйлүүдийг авсан. Э Сандаг гэх хүн рүү ярьж дуудсан. Нөгөө хүн нь ирж тэд уулзсан. Дараа нь намайг дахиад айл руу оруулхаар нь хашааг нь даваад зугтаагаад явж байгаад цагдаагийн машин байхаар нь очиж болсон асуудлыг хэлж, нөгөө хоёрын хаана байгааг хэлж өгсөн гэх мэдүүлэг /9 хх-н 225-227/,

 

2.         Хохирогч У.Соёлмаагийн мөрдөн байцаалтад өгсөн:         

            2019 оны 02 сарын 18-ны орой 19 цаг 45 минутад гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоожийг эвдэлж, гэрээс миний Асус маркийн нөүтбүүк алдагдсан байсан гэх мэдүүлэг /10 хх-н 90-93/,

 

            Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын Дамно ХХК-ийн ХУ2-19-222 болон ХУ2-19-116 дугаартай:

            Нөүтбүүкний цүнх 15.000 төгрөг, принтерийн залгуур 17.500 төгрөг, нөүтбүүкний цэнэглэгч 19.000 төгрөг, моуз 5.700 төгрөг, Асус брендийн нөүтбүүк 180.000 төгрөгийн үнэтэй гэх үнэлгээний тайлан /10 хх-н109-116/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1220 дугаартай:

            Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг гутлын мөр шинжилгээнд тэнцэнэ. Харьцуулах загварт ирүүлсэн А.Эын өмсөж явсан гутлын мөр нь хэргийн газраас бэхжүүлсэн гутлын мөртэй хээний хэлбэр, байрлалаараа ижил байна гэх шинжээчийн дүгнэлт /10 хх-н 120-124/,

           

            -гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч У.Соёлмаагийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /10 хх-н 62-66/,

-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /10 хх-н 67-71/,

-А.Эын гэрт болон өмсөж явсан хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /10 хх-н 72-73/,

-Асус маркийн нөүтбүүкт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /10 хх-н 76-79/,

-хохирогч У.Соёлмаад Асус брендийн нөүтбүүк, цүнх, цэнэглэгч, мауз, принтерийн залгуурыг хүлээлгэж өгсөн тэмдэглэл /10 хх-н 85/,

 

Шүүгдэгч Б.Эын мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн прокурор дээр байхдаа Этай хамт архи ууж байгаад хулгай хийх үү гээд тэнд байсан 1 залуутай хамт УлаанБт ирж Нисэхийн гэр хорооллын дэлгүүрээс архи ундаа аваад гэр хорооллын айлууд дундуур явж байхад Э бид хоёртой цуг явж байсан залуу гэнэт алга болчихсон. Согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Э нэг монгол гэртэй айлын хаалгаар орсон. Цүнхтэй нөүтбүүк аваад гарч ирсэн. Би хүн хараад зогсож байсан юм гэх мэдүүлэг /10 хх-н 103-104/,

 

3.         Хохирогч В.Сосорбурамын мөрдөн байцаалтад өгсөн:

            Налайх дүүргийн 7-р хороо Бадралын 10-24 тоотод амьдардаг бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 12 цаг болж байхад гэрээ цоожлоод явсан. Хүүхэд залгаад гэрт хулгай орсон байна гэхээр нь очсон. Дээд давхрын жижиг өрөөний цонхыг хагалж гадна хаалга хөшиж байшингийн дотор талын цонх онгорхой хамаг зүйлс эмх замбараагүй болгосон байсан. Манайхаас манан хөөрөг,  шүрэн толгойтой цагаан чулуун хөөрөг, сувдан шигтгээтэй алтан бөгж, сувдан шигтгээтэй хос алтан ээмэг, алтан кольцо, талсттай хос алтан ээмэг бөгж, цул цэвэр 1 цэн алт, голдоо шүрэн 2 талд нь оюу шигтгээтэй бүсний мөнгөн даруулга, 2 оюу шигтгээтэй жижиг мөнгөн даруулга, улаан шигтгээтэй хос мөнгөн ээмэг бөгж кулон, мөнгөн гинж алдагдсан. 2 хөөрөгийг цагдаагаас олж өгсөн. Э гэж хүүхдээс 800.000 төгрөг авсан. 4.662.500 төгрөгийн хохирлоос 1.250.000 төгрөгийн хохирлыг төлүүлсэн. Үлдэгдэл 3.412.500 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /8 хх-н 47-51/

 

            -гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /8 хх-н 34/,

            -хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /8 хх-н 35-38/,

            -цагаан чулуун хөөрөг 1 ширхэг, халтар манан хөөрөг 1 ширхэгийг Г.Сандаг-Очироос хураан авч, В.Сосорбурамд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /8 хх-н 40-41/,

           

            Б.Эын мэдүүлгийг газар дээр нь шалгасан “Б.Эын Налайх дүүргийн 7-р хороонд зүүн урагшаа харсан банзан хашаатай, улбар шар өнгийн дээвэртэй, 2 давхар тоосгон байшинд А.Эын хамтаар орж ээмэг 2 ширхэг, бөгж 3 ширхэг, хөөрөг 2 ширхэгийг хулгайлсан гэх мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг явуулахад яллагдагч Б.Э нь Налайх дүүргийн 7-р хороо, Бадралын 10-24 тоот ногоон өнгийн хаалгатай хашааг зааж энэ хашаанд байх байшинд орж хулгай хийсэн гэв. Байшин нь хашааны хойд хэсэгтэй залгаа байх бөгөөд гражийн дээвэр дээр хашаагаар дамжин гарч 2 давхарын цонхоор орсон гэж заав” гэх тэмдэглэл, гэрэл зураг /8 хх-н 42- 43/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 4980 дугаартай:

            ... Шинжилгээнд ирүүлсэн 22 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь папилон санд бүртгэгдсэн Б овогтой Эын гэх баруун гарын эрхий хурууны хээний дардастай тохирч байна гэх дүгнэлт /8 хх-н 64-69/,

 

            Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын Дамно ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн НА-18-252 дугаартай:

            Мөнгөн нуухтай манан хөөрөг 300.000 төгрөг, шүрэн толгойтой цагаан чулуун хөөрөг 150.000 төгрөг, сувдан шигтгээтэй алтан бөгж, сувдан шигтгээтэй хос алтан ээмэг 975.000 төгрөг, алтан кольцо 337.500 төгрөг, талсттай хос алтан ээмэг бөгж 637.500 төгрөг, цул цэвэр 1 цэн алт 462.500 төгрөг, голдоо шүрэн 2 талд нь оюу шигтгээтэй бүсний мөнгөн даруулга 1.200.000 төгрөг, 2 оюу шигтгээтэй жижиг мөнгөн даруулга 600.000 төгрөг, нийт 4.662.500 төгрөгийн үнэтэй гэх үнэлгээний тайлан /8 хх-н 74-75/,

 

            -Б.Эаас хохиролд 800.000 төгрөг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /11 хх-н 200-201/,

-шүүх хуралдаанд Б.Эаас гаргаж өгсөн 1.306.250 төгрөг хохирогч В.Сосорбурамын 574946.... тоот дансанд тушаасан баримт,

 

Шүүгдэгч А.Эын мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Эын хамт Налайх дүүргийн 7-р хороо Бадралын 10 дугаар гудамжинд ертөнцийн зүгээр баруун талаасаа 2 дахь хашаан дотроо 2 давхар улаан өнгийн тоосгон байшинтай айл орохоор тохиролцсон. Тэр үед өдрийн 13-14 цаг болж байсан. Э бид хоёр хашааных нь гадна очоод байшинруу нь хартал хүн байхгүй болохоор нь хашааны хойд талаар нь тойрч очоод араас нь давж ороод 1 давхарын цонхыг рамнаас салгаж аваад Э хашаан дотор болон хашааны гадна хэсэгрүү давуулж шидсэн. Тэгээд дотогшоо цонхоор нь шагайгаад харсан чинь гараж байсан. Дотогшоо байшинруу орох хаалга хайтал байхгүй хаалга харагдахгүй болохоор нь гаражны гадна хэсгээр нь дээш авираад 2 давхарынх нь цонхны рамыг хөшиж онгойлгоод би түрүүлж ороод араас Э орж ирсэн юм. Тэгээд би 2 давхартаа үлдээд юм үзье гээд Э доошоо 1 давхар руу буусан. Би тэндээ үнэд хүрчихээр зүйл нилээн хайгаад олдохгүй байж байтал Э дээшээ гарч ирээд доошоо бууя явья гэхээр нь юм олдсонгүй штээ гэхэд зүгээрээ явья гээд доошоо буусны дараа Э тэнд 3 ширхэг хөөрөг байна. Хөөрөг авчихвал амархан баригдана дэмий гэхээр нь би зүгээрээ гээд шилэн хаалгатай шүүгээн дотроос хүрэн өнгийн мөнгөн нуухтай мөнгөн халбагатай 1 ширхэг хөөрөг, цагаан өнгийн хөөрөг 1 ширхэг нийтдээ 2 хөөрөг аваад доод давхарын баруун талын цонхоор гараад хойшоо хашаагаар нь даваад чигээрээ доошоо гудамжаар нь уруудаад явж байгаад Эаас юу юу авсан гэж асуухад алтан бөгж, алтан ээмэг, монетон бөгж, гинж, кулон гэх мэт зүйлүүд авсан гэхээр нь нээх тоогоогүй. Яг юу юу байсныг нь сайн анзаарч харж чадаагүй. Тэгээд шууд автобусанд суугаад УлаанБ хот орж Нарантуул худалдааны төвд очоод алт, мөнгөний ченжид бүх алт, монет, мөнгөн эдлэлүүдээ нийлүүлээд 1.080.000 төгрөгөнд өгөөд Э бид хоёр мөнгөө хувааж аваад салаад явсан гэх мэдүүлэг /8 хх-н 85-87/,

 

Шүүгдэгч Б.Эын мөрдөн байцаалтад өгсөн: 

... А.Э бид хоёр Батнасанг хүргэж өгөөд Бадралын хүнсний дэлгүүрээс нэг 0,5 литрийн архи авч худаг дээр сууж байгаад хувааж уугаад ургашаа явж байгаад нэг айлын гадаа ирээд намайг хүн хараад зогсож бай гээд айлын хашаа даваад орсон. Би араас нь дагаад хашаа даваад орсон. Ороод цонхыг нь онгойлгож чадахгүй байсан. Нэг хартал Э граш дээр гарсан байсан. Би дагаж граш дээр гарахад Э надад цонхны шил авч өгөөд байсан. Би авч хаяаад бид хоёр байшин руу орсон. Байшин дотор ороод Э хоёр давхарт үлдээд би доошоо нэг давхарын өрөөнд ороод бор шүүгээг онголгож алтан ээмэг бөгж аваад Эыг одоо гаръя гэсэн. Э юм ухаад байсан. Тэгээд тэр байшингаас гараад хашаа давж гараад явж байхад Э надаас юу авсан юм гэж асуусан. Би авсан зүйлээ Эад үзүүлсэн. Тэгээд Нарантуул зах орж зарж борлуулсан гэх мэдүүлэг /8 хх-н 94-96/,

 

Шүүгдэгч А.Э, Б.Б нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь:

 

1.         Хохирогч Ш.Отгонбаярын мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 08 дугаар сарын 31-ний шөнө гэртээ охин Болорчулуун, бэр Нямсүрэнгийн хамтаар унтаж байсан. Тэгээд 07 цагт босоод гар утсаа хайсан чинь байгаагүй. Тэгээд манай 2 охины гар утас бас алга болсон байсан. Миний гар утас Самсунг эс-7 эдж гэдэг гар утас байсан гэх мэдүүлэг /3 хх-н 143/,

Хохирогч Э.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 09 дүгээр сарын 01-нд өглөө эгч Болорчулуун түрүүлж босоод гар утасныхаа цагийг харах гэтэл алга байна гээд хайгаад олдохгүй болохоор нь ээж Отгонбаярын гар утсаар залгаж олох гэтэл бас олдохгүй болчихсон байсан. Орны урд талд тавьсан байсан миний гар утас алга болчихсон байсан. Миний гар утас Самсунг эс-6 эдж гар утас байсан гэх мэдүүлэг /3 хх-н 147/,

Хохирогч Г.Болорчулууны мөрдөн байцаалтад өгсөн:

...миний хулгайд алдсан гар утас маань Самсунг эс7 эдж маркийн гар утас байсан. Содон зүл гэвэл дэлгэц нь дээрээ жижиг цэг толботой. Хаалгаа түгжээгүй онгорхой орхисон байсан гэх мэдүүлэг /3 хх-н 150/,

 

Мастер үнэлгээ ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №19/091 дугаартай:

Самсунг галакси эс 7 маркийн 2 ширхэг гар утас нь 400.000 төгрөг, самсунг галакси эс 6 маркийн гар утас 1 ширхэг нь 150.000 төгрөг, нийт 550.000 төгрөгийн үнэтэй гэх үнэлгээний тайлан /3 хх-н 165-166/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3 хх-н 129/,

-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /3 хх-н 135-139/,

 

Шүүгдэгч А.Эын мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 08 дугаар сарын 31-ны шөнө дээрэмдсэн Тоёота Харриер машинтай Б.Бтай хамт Баянхошууны ойролцоо явж байхад Б таньдаг айлаараа орчихоод ирье гэж яваад буцаж ирэхдээ самсунг эс-7, самсунг эс-7 эдж, самсунг эс-6 маркийн 3 утас авч ирсэн. Тэр гар утаснуудыг гудамжинд явуулын хүнд нийлүүлээд 250.000 төгрөгт зарсан гэх мэдүүлэг /3 хх-н 155-156, 169/,

 

Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 08 дугаар сарын 31-ний шөнө Москва хорооллын гадаа машиндаа сууж байсан 2 эмэгтэйг барьж аваад ноцолдож байхад намайг түлхээд зугтаасан. Э бас нөгөө эмэгтэйг зугтаалгасан. Машиныг нь ухаж үзтэл  юу ч байхгүй байсан. Э машины түлхүүр нь байна уу гэхээр үзэхэд байхаар нь хэлсэн чинь Э дээрэмдсэн машинаа бариад бид 2 зугтсан. Баянхошууны орчим гэр хороолол дундуур явж байгаад бид 2 энэ хавиар айл ухаад үзье гээд Э машиндаа үлдээд би бууж явсан. 2-3 гэртэй хашаа руу араас нь давж ороод хамгийн захын гэр рүү орсон. Хаалга нь онгорхой 4 орчим хүн унтаж байсан. Нялх хүүхэдтэй айл байсан. Тэгээд дундуур нь яваад ил байсан самсунг эс-7 эдж, самсунг эс-7, самсунг эс-6 маркийн 3 утас хулгайлаад гарсан гэх мэдүүлэг /3 хх-н 152-153, 170-171/,

 

24.       Хохирогч Ц.Нямжавын мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 08 сарын 13-ны өдрийн 22:00 цагийн үед 1 дүгээр хорооллын 8, 9 дүгээр байрны голд байх зогсоолд өөрийн 1547 УБЗ улсын дугаартай Сузуки жимни загварын машинаа байрлуулаад маргааш өглөө 07:30 цагт гарч ирэхэд машины баруун урд талын салхины шилийг хагалж түрийвч алдагдсан байсан. ...шаргал өнгөтэй хэтэвч, дотор нь бэлэн 700 ам.доллар, 180000 төгрөг, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, банкны картууд байсан. Хөнгөлөлтийн картуудаа цагдаагийн газраас хүлээж авсан. Надад учирсан хохирол нийт 3.692.572 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /3 хх-н 89-91/          

 

            -гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Ц.Нямжавын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /3 хх-н 74-75/,

            -тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /3 хх-н 77-82/,

            -эд зүйлс Ц.Нямжавт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3 хх-н 84/,

 

            Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын Дамно ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №20-02 дугаартай:

            Бренд тодорхойгүй хэрэглэж байсан хэтэвч нь 52.000 төгрөгийн үнэлгээтэй гэх үнэлгээний тайлан /3 хх-н 101-102/,

 

            БРИДЖ ХХК-ийн сузуки сэлбэг, засвар, үйлчилгээний төвийн

            Сузуки жимни маркийн тээврийн хэрэгслийн хаалганы шил 1.500.000 төгрөг, гадна шилний хүрээ 45.000 төгрөг, дотор шилний хүрээ 45.000 төгрөгийн үнэтэйгээр захилгаар нийлүүлсэн гэх баримт /3 хх-н 105/,

 

            Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн:

            2019 оны 08 дугаар сарын 13-ны шөнө Э бид хоёр 1 дүгээр хорооллын байрнууд дундуур орсон. Машины цонх цохиж юм авах зорилготой явсан. Унаж явсан машинаа ойролцоо тавиад байрны урдуур машинууд дундуур алхсан. Э нэг машин харчихлаа энэ дотор түрийвч байна. Юм байгаа байх чи хагалаад аваад хүрээд ир. Би машинаа асаагаад бэлэн байж байя гэсэн. Шар өнгийн жип шиг машин байсан. Тэгээд би тэр хавиас чулуу олоод цохиод хагарахгүй болохоор нь Э дээр очоод хагарахгүй байна гэхэд хагарнаа чулууныхаа ирмэгээр цохь гэсэн. Тэгээд би очоод цохисоор байгаад хагалаад ил байсан бүдүүн бор өнгийн арьсан түрийвчийг авсан. Юу байсныг сайн мэдэхгүй Эад дамжуулсан. Ямар ч хэд болохыг мэдэхгүй доллар байсан. 60,000 гаруй төгрөг байсан. Банкны виза картнууд, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх зэрэг зүйлс байсан. Тэгээд буцаж машин дээрээ очоод Уртцагаанруу явсан. Түрийвчин дотор байсан доллараа өгсөн. Тэгээд 1 хүний 850,000 гаруй мянган төгрөг болсон гэх мэдүүлэг /3 хх-н 95-96/,

 

            Шүүгдэгч А.Э, Б.Б, Ц.М нар нь бүлэглэн          бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь:

 

1.         Хохирогч Б.Төгсжаргалын мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 09 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 11-366а тоотод байх гэртээ унтаж байхад хүн орж ирээд самсунг Жи-1 маркийн гар утас, ЛЖ-4 маркийн гар утас хулгайлаад явчихсан байсан  гэх мэдүүлэг /3 хх-н 204-205/,

Хохирогч А.Долгормаагийн мөрдөн байцаалтад өгсөн:

... манай гэрээс Самсунг Жи-1 маркийн гар утас 1 ширхэг, ЛЖ К-4 маркийн гар утас алдагдсан. ЛЖ К-4 маркийн гар утсаа цагдаагаас буцааж авсан гэх мэдүүлэг /3 хх-н 207-208/,

 

Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын Дамно ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн №ЧД2-19-515 дугаартай:

 Самсунг жи-1 маркийн гар утас 50.000 төгрөг, ЛЖ К-4 маркийн гар утас 100.000 төгрөг, бор өнгийн кэйс 9.000 төгрөг, нийт 159.000 төгрөгийн үнэтэй гэх  үнэлгээний тайлан /3 хх-н 221-222/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Б.Төгсжаргалын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /3 хх-н 196-197/,

-Ц.Мэс шүүх хуралдаанд гаргаж өгсөн 20.000 төгрөг хохирогч Б.Төгсжаргалын 5027...884 тоот дансанд, 7.300 төгрөг хохирогч А.Долгормаагийн 5027....895 тоот дансанд шилжүүлсэн баримт,

 

-Ц.Мөнх-Эрдэнийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан “Ц.М нь 2019 оны 09 сарын 3-наас 4-нд шилжих шөнө Дэнжийн мянга руу өгсөх замын зүүн талд байх цагаан өнгийн худгийн ард талын гудамжинд байх 2 айл руу орж гар утас хулгайлсан. 366а гэх хаягтай айлаас хулгай хийхэд би нарийн гудамжинд хүн хараад зогсож байсан гэв. Энэ айлаас гараад гудамжных нь ард талаар гараад үзүүрт байх айлыг Э зааж өгөөд Быг оруулсан гэх ба энэ нь Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 11-374 тоот хаягтай байв. Дараа нь  эндээс урагшаа даваад Дэнжийн мянгад байдаг цагдаагийн хэсгийн байрны цаад талд байх айл руу явсан. Би гудамжны үзүүрт хараад зогсож байсан гээд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 39 дүгээр гудамжны үзүүри очлоо. Шөнө уг айл руу Б орсон гээд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 39-532б тоот хашааг заав” гэх тэмдэглэл, гэрэл зураг /3 хх-н 199-202/,

 

Шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Э, Барсаа бид 3 Сансарын тунелийн ойролцоо нийтийн караокед орцгоосон. 00 цаг өнгөрч байхад гараад тэр 2 гудамжинд үлдээсэн машинаа үзэхээр 7 буудал руу явсан. Машиныг нь ачаад аваад явчихсан байсан. Дэнжийн мянга руу өгсөж байх замд замын зүүн талд цагаан өнгийн худаг байгаа. Уг худгийн ард талын гудамжинд байх 2 айл руу орж 3-4 ширхэг гар утас хулгайлсан. Намайг уг хоёр айлын доод талд байх нарийн гудамжинд хүн хараад байж бай гээд зогсоосон. Э болохоор Барсаагийн орох айлыг зааж өгч үүдэнд нь зогсож байсан. Би болохоор нилээн зайтай хүн хараад зогсож байсан. 20-30 минутын дараа тэр хоёр утаснуудаа бариад гараад ирсэн. Энэ хоёр айлыг ухчихаад Дэнжийн мянгад байдаг цагдаагийн хэсгийн байрны хойно байх айл руу Барсаа ороод 2 гар утас хулгайлаад гараад ирсэн. Тэгэхэд би цагдаагийн хэсгийн хашааны буланд хүн хараад зогсож байсан. Э дээд талын хашааных нь буланд зогсож байсан. Таксин дотор суугаад явж байхад Э энгэрийн халааснаасаа 7-8 ширхэг гар утас гаргаж ирж байсан гэх мэдүүлэг /3 хх-н 214-215/,

 

Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 09 дүгээр сарын 03-нд 19 цагийн үед Налайхад байхад Э дуудсан. Мөнх-Эрдэнийг дуудсан гэсэн. ... бид 3 хот руу орж ирээд Сансарын тунелийн ойролцоо караокед  орсон. 00 цаг гэж гараад шөлөндөө орж хоол идчихээд Дэнжийн мянга явсан. Тэнд урьд нь дээрэмдэж авсан машинаа тавьсан байсан. Машин байхгүй болохоор нь хулгай хийж эхэлсэн. Шөнийн 2-3 цагийн үед байх  3-4 айл руу орсон. Нилээд согтуу байсан учир ямар утас хулгайлсанаа мэдэхгүй байна. Гарч ирээд Эад өгөөд байсан. 7-8 ширхэг гар утас хулгайлсан. Хулгай хийхэд Э орох айлыг зааж өгдөг. Намайг хулгай хий гэж шахаад байдаг юм. Ерөнхийдөө дарамтлаад байдаг. Тэр 2 холоос баар харж байсан гэх мэдүүлэг /3 хх-н 217-218/,

 

2.         Хохирогч Л.Хишигжаргалын мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 09 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад би унтсан. Тэгээд шөнө 03 цагийн орчим сэрсэн чинь утасны цэнэглэгч нь залгаастай, утас байхгүй болчихсон байсан. Нөгөө 2 утсыг өглөө босоод алдсанаа мэдсэн. Өглөө хүүхдүүд утас яасан бэ гээд хайгаад эхэлсэн. Самсунг А-7 маркийн гар утас 1 ширхэг, Самсунг гранд 1 маркийн гар утас 1 ширхэг, ЛЖ-3 маркийн гар утас 1 ширхэг алдагдсан гэх мэдүүлэг /4 хх-н 9-10/,

Хохирогч Ц.Болортолийн мөрдөн байцаалтад өгсөн:

...манай гэрээс 3 ширхэг гар утас хулгайд алдагдсан. Самсунг гранд маркийн гар утас нь миний гар утас байгаа юм гэх мэдүүлэг /4 хх-н 12-13/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Л.Хишигжаргалын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /4 хх-н 1-2/,

 

-Ц.Мөнх-Эрдэнийн мэдүүлэгийг газар дээр нь шалгасан “Ц.М нь 2019 оны 09 сарын 3-наас 4-нд шилжих шөнө Дэнжийн мянга руу өгсөх замын зүүн талд байх цагаан өнгийн худгийн ард талын гудамжинд байх 2 айл руу орж гар утас хулгайлсан. 366а гэх хаягтай айлаас хулгай хийхэд би нарийн гудамжинд хүн хараад зогсож байсан гэв. Энэ айлаас гараад гудамжных нь ард талаар гараад үзүүрт байх айлыг Э зааж өгөөд Быг оруулсан гэх ба энэ нь Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 11-374 тоот хаягтай байв. Дараа нь  эндээс урагшаа даваад Дэнжийн мянгад байдаг цагдаагийн хэсгийн байрны цаад талд байх айл руу явсан. Би гудамжны үзүүрт хараад зогсож байсан гээд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 39 дүгээр гудамжны үзүүри очлоо. Шөнө уг айл руу Б орсон гээд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 39-532б тоот хашааг заав” гэх тэмдэглэл, гэрэл зураг /4 хх-н 4-7/,

 

Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын Дамно ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №ЧД2-19-535 дугаартай:

Самсунг А-7 маркын гар утас 250.000 төгрөг, Гранд 1 маркын гар утас 60.000 төгрөг, ЛЖ Ж-3 маркын гар утас 75.000 төгрөг, нийт 385.000 төгрөгийн үнэтэй гэх үнэлгээний тайлан /4 хх-н 22-23/,

 

-Ц.Мэс шүүх хуралдаанд гаргаж өгсөн 129.000 төгрөг хохирогч Л.Хишигжаргалын 5017...352 тоот дансанд тушаасан баримт,

 

Шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Э, Барсаа бид 3 Дэнжийн мянга руу өгсөж байх замд замын зүүн талд байдаг цагаан өнгийн худгийн ард талын гудамжинд байх 2 айл руу орж 3-4 ширхэг гар утас хулгайлсан. Намайг уг хоёр айлын доод талд байх нарийн гудамжинд хүн хараад байж бай гээд зогсоосон. Э болохоор Барсаагийн орох айлыг зааж өгч үүдэнд нь зогсож байсан. Би болохоор нилээн зайтай хүн хараад зогсож байсан. Энэ хоёр айлыг ухчихаад Дэнжийн мянгад байдаг цагдаагийн хэсгийн байрны хойно байх айл руу Барсаа ороод гар утаснууд хулгайлаад гараад ирсэн. Тэгэхэд би цагдаагийн хэсгийн хашааны буланд хүн хараад зогсож байсан. Э дээд талын хашааных нь буланд зогсож байсан. Энэ айлаас Барсаа гарч ирэхдээ 2 ширхэг гар утас барьчихсан гарч ирсэн. Таксин дотор суугаад явж байхад Э энгэрийн халааснаасаа 7-8 ширхэг гар утас гаргаж ирж байсан гэх мэдүүлэг /4 хх-н 14-15/,

 

Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 09 дүгээр сарын 03-нд 19 цагийн үед Налайхад байхад Э дуудсан. Мөнх-Эрдэнийг дуудсан гэсэн. ... бид 3 хот руу орж ирээд Сансарын тунелийн ойролцоо караокед  орсон. 00 цаг гэж гараад шөлөндөө орж хоол идчихээд Дэнжийн мянга явсан. Тэнд урьд нь дээрэмдэж авсан машинаа тавьсан байсан. Машин байхгүй болохоор нь хулгай хийж эхэлсэн. Шөнийн 2-3 цагийн үед байх  3-4 айл руу орсон. Нилээд согтуу байсан учир ямар утас хулгайлсанаа мэдэхгүй байна. Гарч ирээд Эад өгөөд байсан. 7-8 ширхэг гар утас хулгайлсан. Хулгай хийхэд Э орох айлыг зааж өгдөг. Намайг хулгай хий гэж шахаад байдаг юм. Ерөнхийдөө дарамтлаад байдаг. Тэр 2 холоос баар харж байсан гэх мэдүүлэг /4 хх-н 18-19/,

 

3.         Хохирогч С.Энхцацралын мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 09 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорос Дэнжийн 39-532б тоотод байх гэрээсээ гар утас хулгайд алдсан. Би өөрийнхөө Айфоне 5 эс маркийн гар утсыг орныхоо хажууд цэнэглээд унтсан. Бэр Энхзул Самсунг Эс 6 маркийн гар утсаа дэрнийхээ хажууд тавиад унтсан гэсэн. Тэгээд өглөө 05 цаг болж байхад гэрт хүн холхиод байхаар нь харсан чинь манай бэр босчихсон гэрэл бариад юм эрээд явж байсан. Юу хайгаад байгаа юм гэсэн чинь утсаа хайгаад гэж хэлсэн. Тэгэхээр нь утас руу залгая гэсэн чинь миний бас утас алга болчихсон байсан гэх мэдүүлэг /4 хх-н 57-58/,

Хохирогч Б.Энхзулын мөрдөн байцаалтад өгсөн:

... шөнө хар дараад 04 цаг өнгөрч байхад сэрсэн. Тэгсэн чинь хаалга онгорхой байсан. Хаалгаа хаачихаад эргээд хэвтсэн. Нөхрийгөө залгасан болов уу гээд утсаа хайсан чинь байхгүй болчихсон байсан. Хадам ээжийн гар утас бас байхгүй болсон байсан. Самсунг Эс 6 маркийн гар утас нь миний утас гэх мэдүүлэг /4 хх-н 60-61/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч С.Энхцацралын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /4 хх-н 50-51/,

 

-Ц.Мөнх-Эрдэнийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан “Ц.М нь 2019 оны 09 сарын 3-наас 4-нд шилжих шөнө Дэнжийн мянга руу өгсөх замын зүүн талд байх цагаан өнгийн худгийн ард талын гудамжинд байх 2 айл руу орж гар утас хулгайлсан. 366а гэх хаягтай айлаас хулгай хийхэд би нарийн гудамжинд хүн хараад зогсож байсан гэв. Энэ айлаас гараад гудамжных нь ард талаар гараад үзүүрт байх айлыг Э зааж өгөөд Быг оруулсан гэх ба энэ нь Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 11-374 тоот хаягтай байв. Дараа нь  эндээс урагшаа даваад Дэнжийн мянгад байдаг цагдаагийн хэсгийн байрны цаад талд байх айл руу явсан. Би гудамжны үзүүрт хараад зогсож байсан гээд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 39 дүгээр гудамжны үзүүри очлоо. Шөнө уг айл руу Б орсон гээд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 39-532б тоот хашааг заав” гэх тэмдэглэл, гэрэл зураг /4 хх-н 52-55/,

 

Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын Дамно ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн №ЧД2-19-514 дугаартай:

            Ай фонь 5 эс загварын гар утас 108.000 төгрөг, самсунг эс 6 загварын гар утас 150.000 төгрөгийн үнэтэй гэх үнэлгээний тайлан /4 хх-н 74-75/,

 

            -Ц.Мэс шүүх хуралдаанд гаргаж өгсөн 36.000 төгрөг хохирогч С.Энхцацралын 5954...010 тоот дансанд, 50.000 төгрөг хохирогч Б.Энхзулын 5032...328 тоот дансанд тушаасан баримтууд,

 

Шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Э, Барсаа бид 3 Дэнжийн мянга руу өгсөж байх замд замын зүүн талд байдаг цагаан өнгийн худгийн ард талын гудамжинд байх 2 айл руу орж 3-4 ширхэг гар утас хулгайлсан. Намайг уг хоёр айлын доод талд байх нарийн гудамжинд хүн хараад байж бай гээд зогсоосон. Э болохоор Барсаагийн орох айлыг зааж өгч үүдэнд нь зогсож байсан. Би болохоор нилээн зайтай хүн хараад зогсож байсан. Энэ хоёр айлыг ухчихаад Дэнжийн мянгад байдаг цагдаагийн хэсгийн байрны хойно байх айл руу Барсаа ороод гар утаснууд хулгайлаад гараад ирсэн. Тэгэхэд би цагдаагийн хэсгийн хашааны буланд хүн хараад зогсож байсан. Э дээд талын хашааных нь буланд зогсож байсан. Энэ айлаас Барсаа гарч ирэхдээ 2 ширхэг гар утас барьчихсан гарч ирсэн. Таксин дотор суугаад явж байхад Э энгэрийн халааснаасаа 7-8 ширхэг гар утас гаргаж ирж байсан гэх мэдүүлэг /4 хх-н 64-68/,

 

Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 09 дүгээр сарын 03-нд 19 цагийн үед Налайхад байхад Э дуудсан. Мөнх-Эрдэнийг дуудсан гэсэн. ... бид 3 хот руу орж ирээд Сансарын тунелийн ойролцоо караокед  орсон. 00 цаг гэж гараад шөлөндөө орж хоол идчихээд Дэнжийн мянга явсан. Тэнд урьд нь дээрэмдэж авсан машинаа тавьсан байсан. Машин байхгүй болохоор нь хулгай хийж эхэлсэн. Шөнийн 2-3 цагийн үед байх  3-4 айл руу орсон. Нилээд согтуу байсан учир ямар утас хулгайлсанаа мэдэхгүй байна. Гарч ирээд Эад өгөөд байсан. 7-8 ширхэг гар утас хулгайлсан. Хулгай хийхэд Э орох айлыг зааж өгдөг. Намайг хулгай хий гэж шахаад байдаг юм. Ерөнхийдөө дарамтлаад байдаг. Тэр 2 холоос баар харж байсан гэх мэдүүлэг /4 хх-н 70-71/,

 

            Шүүгдэгч Б.Б нь бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн болох нь:

 

1.         Хохирогч Ц.Ууганбаярын мөрдөн байцаалтад өгсөн:

            Налайх дүүргийн 3-р хороонд байрлах Заламт Гол ХХК-ийн үйлдвэрийн байранд 2016 оны 03 сарын 11-ний өдөр хулгай орж, үйлдвэрийн байрнаас цахилгаан гагнуурын аппарад, электрон жин, зэс ороомог зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан гэх мэдүүлэг /4 хх-н 111-112/,

           

            -эрүүгийн хэргийг тусгаарлах тухай Баянзүрх дүүргийн прокурорын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1906 00000 0936 дугаартай тогтоол /4 хх-н 100-101/,

 

            -55-42 УБМ улсын дугаартай Б.Бадамцэцэгийн эзэмшлийн Тоёота приүс маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /4 хх-н 114-116/,

 

            Хохирогч Ц.Ууганбаярын цахилгаан гагнуурын аппарат 150.000 төгрөг, электрон жин 150.000 төгрөг, зэс ороомог 1.600.000 төгрөгийн үнэтэй гэх эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт /4 хх-н 113/,

 

            Яллагдагч М.Пүрэвсүрэн, Б.ПүрэвБ нараас хохирогч Ц.Ууганбаярын хохиролд 1.260.000 төгрөг төлсөн баримт /4 хх-н 182-185/,

 

            Яллагдагч М.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:

            ...2016 оны 03 сарын 11-ний өдөр Налайх дүүргийн 3-р хороонд байх Заламт гол компанийн байрнаас Б.Б, Б.ПүрэвБ нартай хамт зэс ороомог, цахилгаан гагнуурын аппарат, электрон жинг хулгайлаад Бын ээжийн машинаар авч яваад зэсийг нь тушаасан. Гагнуурын аппарат, жин хоёрыг нь цагдаад хураалгаад хохирогчид хүлээлгэж өгсөн гэх мэдүүлэг /5 хх-н 8-9/,

 

            Яллагдагч Б.ПүрэвБын мөрдөн байцаалтад өгсөн:

            ... Б.Б, М.Пүрэвсүрэн нартай хамт 2016 оны 03 сарын 11-ний өдөр Налайх дүүргийн Заламт гол ХХК-ийн хашаа байшингаас цахилгаан жин, гагнуурын аппарат, зэс ороомог хулгайлсан үлдэлээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /5 хх-н 25-26/,

 

            Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн:

            ... Б.ПүрэвБ, М.Пүрэвсүрэн нартай бүлэглэж Заламт гол ХХК-ийн хашаанаас цахилгаан жин, гагнуурын аппарат, зэс ороомог  хулгайлж авсан нь үнэн. Энэ үйлдэлээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /5 хх-н 55-56/,

 

2.         Хохирогч М.Сайнбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

            2016 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө хашаанд тавьсан байсан машины маань арын цонхыг хагалж, дотогш орж арын бүх зүйлийг эвдэж сүйтгэж гаргаж тавиад машины батарейг аваад явсан байна. мөн 15, 16 түлхүүрүүд алга болсон байна лээ гэх мэдүүлэг /4 хх-н 134-135/,

 

            -гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4 хх-н 124/,

            -хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зураг /4 хх-н 125-132/,

-приүс-20 маркийн тээврийн хэрэгсэлийн 28-тай баттерей, 10 болон 8 түлхүүр, чирэгчийг хохирогч М.Сайнбилэгт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /4 хх-н 158/,

 

Итгэлт эстимэйт ХХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №73027 дугаартай:

4864 ХӨА улсын дугаартай М.Сайнбилэгийн тоёота приүс-20 маркын тээврийн хэрэгслийн солих эд анги нь 28-тай баттерей 1.500.000, өндрийн утас 35.000, төв компьютер 120.000, хар рель 2 ширхэг нь 60.000, гүйдэг арын шил 70.000, загасан шил 70.000, арын суудлын зөөлөвч порлон 80.000, суудлын бүрээс 70.000, 2 талын хамгаалалтын арьс 180.000, цонхны резин жийрэг 50.000, цонхны зам 20.000, машины ком багаж түлхүүр 40.000, суудлын даруулга бүс 30.000, бүгд 2.325.000 төгрөгийн үнэтэй, эд анги солих, угсрах зардал 150.000 төгрөг, нийт 2.475.000 төгрөг болно гэх  үнэлгээний тайлан /4 хх-н 139/,

 

Тоёота приүс-20 маркийн тээврийн хэрэгслийн чирэгч 30.000 төгрөг гэх эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт /4 хх-н 140/,

 

Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн:

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Б.Мөнгөнсүхтэй бүлэглэн Приус-20 маркийн автомашинаас эд зүйл хулгайлсан өдөр би Мөнгөнсүхэд найз нь Хөвсгөл орж найз охинтойгоо уулзахаар явлаа гэхэд Мөнгөнсүх хамт явий гээд ээжийн нэр дээр бүртгэлтэй 55-42 УБТ улсын дугаартай Приус-11 маркийн автомашинтай орой 17:00 цагийн орчим эндээс хөдөлж яваад шөнө 02:00 цагийн үед байх машины бензин дуусаад баттерейгаар 6 км гаран явж байгаад унтарсан. Тэгэхэд шөнө болчихсон байсан болохоор бид хоёр Мөрөн суманд ирснийг мэдээгүй байсан. Хулгай хийх санааг би гаргаад одоо ямар өнгөтэй байсныг нь сайн санахгүй байна. Мөнгөнсүх хүн хараад би тэр машины баттерейг салгаж аваад өөрийнхөө машинд хийгээд Хөвсгөлд уулзана гэж байсан. Найз охинтойгоо уулзаж чадаагүй. Тэндээсээ бид хоёр буцсан гэх мэдүүлэг /5 хх-н 59/,

 

3.         Хохирогч Н.Батсуурийн мөрдөн байцаалтад өгсөн:

            2015 оны 12 сарын 28-ны өдөр манай зуслангийн байрны манаач танай байшинд хулгай орсон юм шиг байна гэж хэлсэн. Ороод эмээл хазаар байна уу үзээдэх, ямар байдалтай байгааг нь хараадах гэсэн. Орж үзлээ эмээл, хазаар байхгүй байна, шүүгээ шкафыг чинь бүгдийг нь уудалж үзсэн байна, бүх юм чинь эмх замбараагүй болсон байна гэхээр нь цагдаа дуудчих би очлоо гэж хэлсэн. Очоод юмаа бүртгэж үзэхэд мөнгөн тоногтой эмээл хазаар, шар манан хөөрөг байхгүй байсан гэх /4 хх-н 231-232/,

 

            -гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Н.Батсуурийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /4 хх-н 191-193/,

            -хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зураг /4 хх-н 195-222/,

 

СүхБ дүүргийн ЗДТГ-н үнэлгээний комиссын мөнгөн тоногтой хазаар 1.000.000 төгрөг, мөнгөн тоногтой эмээл 3.500.000 төгрөг, халтар манан дуураймал хөөрөг 10.000 төгрөг, нийт 4.510.000 төгрөгийн үнэтэй гэх эд зүйлийн үнэлгээ /4 хх-н 233/,

 

Яллагдагч Х.Алтангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн:

...2015 оны 12 сарын 28-ны өдөр СүхБ дүүрэг 20 дугаар хороо Сандагийн ам 1-15 тоотод оршин суух иргэн Н.Батсуурь, Б.Баян-Амгалан нарын гэрээс мөнгөн тоногтой хазаар, халтар манан хөөрөг, мөнгөн тоногтой эмээл, 2 хурган дээл, 8 тахилттай зэс суурьтай мөнгөн сийлбэртэй шашны цар зэрэг эд зүйлийг Б.ПүрэвБ, Б.Б нартай бүлэглэж хулгайлсан.

Б, ПүрэвБ нар Приүс-11 маркийн саарал өнгийн автомашинтай Дарь эхийн буудап дээр ирж намайг аваад тэндээ түр зогсож байгаад ПүрэвБ Налайх орохоосоо өмнө хэдэн айлаар орж хулгай хийе гэхээр нь Б бид хоёр дэмжиж СүхБ дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Бэлхийн эцэс тэндээсээ цаашаагаа Бэлхийн эцсээс хойшоо замаа дагаад тултал яваад засмал замаа дуусгаад шороон зам руу орж явж байгаад нэг гудамжинд машинаа тавьчихаад хойшоогоо алхаж явсан. Тухайн үед цас орчихсон байсан. Нэг хашаан дотор ард ардаасаа дараалсан 3 ширхэг 2 давхар байшин байсан. Бид гурав хашааг нь давж ороод хамгийн урд талд байсан байшингийн урд талын 1 давхрын вакум цонхыг Б түлхэж онгойлгоод дотогш орсон. Араас нь би орж, миний дараа ПүрэвБ орсон. Авдарны хажууд байсан мөнгөн тоногтой эмээлийг ПүрэвБ авсан. Б тус байшингаас эд зүйл авсан эсэхийг би мэдээгүй. Ямар ч байсан байшингаас гарахдаа rap нь хоосон байсан. Халаасандаа юм хийсэн эсэхийг би мэдэхгүй. 1 дэх байшингаас гараад 2 дахь байшингийн 2 давхрын болкоон руу авирч болконых нь вакум хаалгыг түлхэж онгойлгоод байшинд орсон. Тэр байшингийн 2 давхарт авчихаар эд зүйл байгаагүй ба би эд зүйл аваагүй. Нөгөө хоёр эд зүйл авсан эсэхийг мэдэхгүй. Бид гурав 2 дахь байшингаас эдгээр эд зүйлсийг авч гараад машин руугаа явсан. 3 дахь байшинд би ороогүй. Тэр хавьд биеэ засаад явж байхад ПүрэвБ, Б 2 холхиод эргэлдээд яваад байсан. Тэр хоёр 3 дахь байшин руу орчихсон байж магадгүй. Тус өдөр би бага зэргийн согтуу байсан. Дээрх хулгайлсан эд зүйлүүдийг Б, ПүрэвБ нар хаана зарсаныг мэдэхгүй гэх мэдүүлэг /4 хх-н 243-244/,

 

Яллагдагч Б.ПүрэвБын мөрдөн байцаалтад өгсөн:

... би Х.Алтангэрэл, Б.Б нартай хамт 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр СүхБ дүүргийн 20-р хороо, Сандагийн амны 1-15 тоотод байх иргэн Н.Батсуурийн гэрээс мөнгөн тоногтой хазаар, эмээл, халтар манан хөөрөг хулгайлсан үйлдэлээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /5 хх-н 25-26/,

 

            Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн:

            Х.Алтангэрэл, Б.ПүрэвБ бид 3 хамт 2015 оны 12 сарын 28-ны өдөр СүхБ дүүргийн нутаг дэвсгэр Бэлхийн тэнд байх зам дагуу 55-42 УБМ улсын дугаартай Приус-11 маркийн автомашаа зам дээр орхиод бид гурав мухар гудамж руу ороход торон хашаатай айл байсан. Тэгээд бид гурав хамт орж тухайн айлын 2 давхарын цонхыг түлхэн орж 1 давхарын амралтын өрөөнд байсан эмэгтэй хүний мөнгөн бугуйвч хулгайлаад гараад явах гэтэл Алтангэрэл хажуу айл нь эзэнгүй байна даваад зам руу гаръя гэж хэлэхээр нь бид гурав даваад буухад нэг ах бид нарыг хулгайч гээд хөөсөн. ПүрэвБ бид хоёр зугтаагаад Алтангэрэл баригдаад үлдсэн. Тэгээд бид нар уулзаагүй удсан гэх мэдүүлэг /5 хх-н 59-60/,

 

4.         Хохирогч Б.Баян-Амгалангийн мөрдөн байцаалтад өгсөн:

            2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зуслангийн манаач 3 байшинд хулгай орсон байна. Ирж юмаа шалгаарай гэхээр нь СүхБ дүүргийн 20 дугаар хороо, Сандагийн амны 1-15 тоотод байх байшиндаа ирсэн. Байшингаа онгойлгоод ороход ханын тавиур дээр байсан юмнуудыг нураачихсан, шүүгээнүүдийг ухсан байсан. Манай байшингийн 2 давхарт тавиур дээр байсан судрууд, ...хурган дотортой дээл, шаргал даалимбан дээл, шашны холбогдолтой сийлбэрэн модон бар, зэс суурьтай мөнгөн сийлбэртэй шашны цар зэрэг зүйл алдагдсан байсан гэх мэдүүлэг /4 хх-н 238-239/,


            -гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Б.Баян-Амгалангийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /4 хх-н 191-194/,

-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зураг /4 хх-н 195-222/,

 

СүхБ дүүргийн ЗДТГ-н үнэлгээний комиссын бор гадартай хурган дээл 100.000 төгрөг, шаргал гадартай хурган дээл 150.000 төгрөг, сийлбэртэй модон бар, 8 тахилтай зэс суурьтай мөнгөн сийлбэртэй шашны цар 80.000 төгрөг, нийт 330.000 төгрөгийн үнэтэй гэх эд зүйлийн үнэлгээ /4 хх-н 240-241/,

 

Яллагдагч Х.Алтангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн:

...2015 оны 12 сарын 28-ны өдөр СүхБ дүүрэг 20-р хороо Сандагийн ам 1-15 тоотод оршин суух иргэн Н.Батсуурь, Б.Баян-Амгалан нарын гэрээс мөнгөн тоногтой хазаар, халтар манан хөөрөг, мөнгөн тоногтой эмээл, 2 хурган дээл, 8 тахилттай зэс суурьтай мөнгөн сийлбэртэй шашны цар зэрэг эд зүйлийг Б.ПүрэвБ, Б.Б нартай бүлэглэж хулгайлсан.

Б, ПүрэвБ нар Приүс-11 маркийн саарал өнгийн автомашинтай Дарь эхийн буудал дээр ирж намайг аваад тэндээ түр зогсож байгаад ПүрэвБ Налайх орохоосоо өмнө хэдэн айлаар орж хулгай хийе гэхээр нь Б бид хоёр дэмжиж СүхБ дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Бэлхийн эцэс тэндээсээ цаашаагаа Бэлхийн эцсээс хойшоо замаа дагаад тултал яваад засмал замаа дуусгаад шороон зам руу орж явж байгаад нэг гудмамд машинаа тавьчихаад хойшоогоо алхаж явсан. Тухайн үед цас орчмхсон байсан. Нэг хашаан дотор ард ардаасаа дараалласан 3 ширхэг 2 давхар байшин байсан. Бид гурав хашааг нь давж ороод хамгийн урд талд байсан байшингийн урд талын 1 давхрын вакум цонхыг Б түлхэж онгойлгоод дотогш орсон. Араас нь би орж, миний дараа ПүрэвБ орсон. Авдарны хажууд байсан мөнгөн тоногтой эмээлийг ПүрэвБ авсан. Б тус байшингаас эд зүйл авсан эсэхийг би мэдээгүй. Ямар ч байсан байшингаас гарахдаа rap нь хоосон байсан. Халаасандаа юм хийсэн эсэхийг би мэдэхгүй. 1 дэх байшингаас гараад 2 дахь байшингийн 2 давхрын болкоон руу авирч болконых нь вакум хаалгыг түлхэж онгойлгоод байшинд орсон. Тэр байшингийн 2 давхарт авчихаар эд зүйл байгаагүй ба би эд зүйл аваагүй. Нөгөө хоёр эд зүйл авсан эсэхийг мэдэхгүй. Бид гурав 2 дахь байшингаас эдгээр эд зүйлсийг авч гараад машин руугаа явсан. 3 дахь байшинд би ороогүй. Тэр хавьд биеэ засаад явж байхад ПүрэвБ, Б 2 холхиод эргэлдээд яваад байсан. Тэр хоёр 3 дахь байшин руу орчихсон байж магадгүй. Тус өдөр би бага зэргийн согтуу байсан. Дээрх хулгайлсан эд зүйлүүдийг Б, ПүрэвБ нар хаана зарсаныг мэдэхгүй гэх мэдүүлэг /4 хх-н 243-244/,

 

Яллагдагч Б.ПүрэвБын мөрдөн байцаалтад өгсөн:

... би Х.Алтангэрэл, Б.Б нартай хамт 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр СүхБ дүүргийн 20-р хороо, Сандагийн амны 1-15 тоотод байх иргэн Н.Батсуурийн гэрээс мөнгөн тоногтой хазаар, эмээл, халтар манан хөөрөг хулгайлсан үлдэлээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /5 хх-н 25-26/,

 

Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн:

Х.Алтангэрэл, Б.ПүрэвБ бид 3 хамт 2015 оны 12 сарын 28-ны өдөр СүхБ дүүргийн нутаг дэвсгэр Бэлхийн тэнд байх зам дагуу 55-42 УБМ улсын дугаартай приус-11 маркийн автомашаа зам дээр орхиод бид гурав мухар гудамж руу ороход торон хашаатай айл байсан. Тэгээд бид гурав хамт орж тухайн айлын 2 давхарын цонхыг түлхэн орж 1 давхарын амралтын өрөөнд байсан эмэгтэй хүний мөнгөн бугуйвч хулгайлаад гараад явах гэтэл Алтангэрэл хажуу айл нь эзэнгүй байна даваад зам руу гарая гэж хэлэхээр нь бид гурав даваад буухад нэг ах бид нарыг хулгайч гээд хөөсөн. ПүрэвБ бид хоёр зугтаагаад Алтангэрэл баригдаад үлдсэн. Тэгээд бид нар уулзаагүй удсан гэх мэдүүлэг /5 хх-н 59-60/,

 

Шүүгдэгч Ц.М нь ганцаараа тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

1.         Хохирогч О.Хаш-Оргилын мөрдөн байцаалтад өгсөн:

Болд бид 2 РС тоглож байгаад 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Эра зочид буудалд ороод 515 тоот өрөөг хөлсөлж хоносон. Архи уусан болохоор өрөөнийхөө хаалгыг түгжээгүй тасраад унтчихсан байсан. Өглөө сэрэхэд Болд бид хоёрын гар утас алдагдсан байсан. Минийх Ай фоне 10 икс загварын голд өнгийн камерныхаа ард талд хагарсан өөр содон шинж тэмдэг байхгүй утас байгаа. Би гар утсаа бүрэн буцааж авсан. Цаашид нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /2 хх-н  125-126, 134/,

 

Хохирогч Э.Болдын мөрдөн байцаалтад өгсөн:

... Өглөө нь сэртэл Хаш-Оргил бид хоёрын гар утас алдагдсан байсан. Ай фоне 11 маркийн улаан өнгийн гар утас байсан... гэх мэдүүлэг /2 хх-н 132-133/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 хх-н 118/,

-Ц.Мэс I phone X MAX загварын шаргал өнгөтэй гар утас хурааж авч О.Хаш-Оргилд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 хх-н 120-121/,

-өнгөгүй резинин гэртэй I phone 11 загварын улаан өнгийн гар утсыг хураан авч Э.Болдод хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 хх-н 122-123/,

 

-Камерын бичлэгт үзлэг хийсэн “... Эра зочид буудлын 5 давхар гэсэн бичигтэй лифтний хэсэг харагдах бөгөөд хар пальто, хар өмдтэй 20 гаран насны үсээ хойш самнасан эрэгтэй хүн бууж байв ...” гэх тэмдэглэл /2 хх-н 127-129/,

 

Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын Дамно ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн БЗД2-19-683, 684 дугаартай:

I phone X MAX маркийн гар утас 2.150.000 төгрөг,  I phone 11 маркийн гар утас 2.200.000 төгрөгийн үнэлгээтэй гэх тайлан /2 хх-н 139-143/,

 

Шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 11 дүгээр сарын 02-ны шөнө багшийн дээдээс 100 айлруу алхахдаа арслантай гүүр гараад сэлбийн голын далан дагаад алхаж байтал замд зочид буудал онгорхой байсан. Хаалгаар нь ороод хэсэг ажиж зогсоход тухайн буудлын ресепшин нь унтчихсан сэрэхгүй байхаар дотогшоо ороод липтээр 5 давхарлуу гарсан. Тухайн давхарын өрөөнүүдийн хаалгыг татаж үзээд явж байтал нэг хаалга онгорхой байсан. Тоотыг санахгүй байна. Тухайн өрөөлүү ороход 2 хүн унтаж байсан. Тэр хүмүүс сэрэхгүй байхаар нь шалан дээр байсан утас, мөн өрөөний ширээн байсан утас зэргийг аваад гарсан. Бүх зүйл бичлэгтэй тодорхой байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /2 хх-н 147/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт А.Э,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Б.Б,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Ц.М, Б.Э нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэргийн тухай:

Шүүгдэгч А.Э, Б.Б нарын үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн хохирогч нарт хүч хэрэглэж, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж довтлон эд зүйлийг нь авч дээрэмдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч А.Эын дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус бүрдээ бүрэн хангаж байна.

 

Шүүгдэгч А.Э, Б.Б нар нь 4 удаагийн үйлдлээр хохирогч нарын эд зүйлийг дээрэмдэхээр санаа зорилго нэгдсэн байх ба уг зорилгоо бүрэн хэрэгжүүлэхийн тулд зэвсэг болон зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бүлэглэн хүч хэрэглэж довтолсон үйлдлээр тухайн гэмт хэрэг бүрэн төгссөн гэж үзнэ.

Мөн шүүгдэгч А.Э нь ганцаараа 1 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай байранд нэвтэрч үйлдэн, улмаар гэмт үйлдэлийг нь харж таслан зогсоох гэсэн хохирогчийн эд зүйлийг хүч хэрэглэн төмс нухагч болох төмөр багажийг зэвсэгийн чанартайгаар хэрэглэн довтолж хохирогчид хөнгөн хохирол санаатайгаар учруулан дээрэмдэж авсан нь гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд бүрэн төгссөн гэмт хэрэг болно.

 

Дээрэмдэх гэмт хэрэг нь хохирогчийн мэдэлд байгаа, эсхүл түүний хамгаалалтанд байгаа эд зүйлс, өмч хөрөнгийг ил аргаар бусад хүмүүсийн болон хохирогчийн нүдэн дээр харсаар байтал шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар хүч хэрэглэн авч, ашиглан шамшигдуулах хэлбэрээр үйлдэл төгсдөг.

Шүүгдэгч нарын дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тус бүрдээ бүрэн хангасан Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болно.

Энэ гэмт хэргийн хувьд гэмт этгээд хохирогчийн эд зүйлийг авах зорилгоор довтолгоон эхэлсэнээр үйлдэгдсэнд тооцогддог онцлогтой. Шүүгдэгч нар дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн нь тэдний хохирогч нарын бие махбодид халдсан, хохирогчийн эсэргүүцлийг няцаах, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл үзүүлж биед нь гэмтэл учруулж болно гэдгийг ойлгуулах, заналхийлэх зэргээр хохирогчийн амь, биед аюултай нөхцөл бий болгосноор илэрхийлэгдэж байна.

 

Шүүгдэгч А.Э нь хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчийн бие махбодид хүч хэрэглэн халдаж, өөрийнх нь үйлдлийн улмаас хохирол учрах, учирч болохыг мэдсээр байж гэмт үйлдлийг зориуд санаатайгаар үйлдсэн байна. Шүүгдэгчийн уг үйлдэл болон хохирогчид учирсан гэмтэл хоорондоо шалтгаант холбоотой байна гэж үзлээ.

 

 Шүүгдэгч А.Э, Б.Б нар нь бүлэглэн хохирогч нарт цаасны хутга, хийн буу, сүх болдог аяны ком багаж зэрэг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл тулгаж хүч хэрэглэн довтолж эд зүйлийг нь авсан, мөн дээрх гэмт хэргийг үйлдэж байх явцдаа шүүгдэгч А.Э нь хоёр хохирогчийн бие махбодид хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч нарын мөрдөн байцаалтад өгч, шүүхийн хэлэлцүүлэгт судалсан мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын "Дамно" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, эд зүйлд үзлэг хийсэн, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүгдэгч нарын өөрсдийн үйлдсэн хэргүүдээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийн тухай:

Шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнийн ганцаараа үйлдсэн 1 удаагийн болон бусадтай бүлэглэж үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн 3 удаагийн, шүүгдэгч Б.Эын бусадтай бүлэглэж үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн 3 удаагийн, шүүгдэгч Б.Бын бусадтай бүлэглэж үргэлжилсэн үйлдээр үйлдсэн 9 удаагийн, шүүгдэгч А.Эын ганцаараа үйлдсэн 13 удаагийн болон бусадтай бүлэглэж үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн 8 удаагийн, нийт 22 удаагийн хулгайлах гэмт хэргүүд нь бусдын өмчлөх эрхэд санаатай хэлбэрээр халдаж байгаа гэм буруутай үйлдэл болно.

 

Дээрх үйлдэлүүд нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж болон хүндрүүлэх шинж болох хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрсэн гэх шинжийг бүрэн хангасан байх бөгөөд амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж идэвхтэйгээр үйлдэгддэг гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч нарын хохирогч нарын эд хөрөнгийг хулгайлан авч бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах боломжийг өөртөө үүсгэж, нууцаар, хохирогчийн эрүүл мэнд, амь насанд  халдахгүйгээр бусдад мэдэгдэлгүйгээр авч хор уршигийг зориудаар хүсэж үйлдсэн үйлдэл нь нийгэмд аюултай үйлдэл юм.

 

Шүүгдэгч нар хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “... нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан. Шүүгдэгч  нарын гэмт үйлдлүүд нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

 

Шүүгдэгч А.Э, Б.Б нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ тодорхой эрхэлсэн ажилгүй, цалин орлогогүй байсан ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлаас дүгнэхэд өөрийн хэвийн аж төрөхөд шаардагдах мөнгө хэрэг болсон үедээ буюу олон удаагийн үйлдлээр хохирогч нарын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлан хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Хулгайлах гэмт хэргийг үйлдсэн этгээд нь гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө, орлогоо ямар зүйлд, хэрхэн зарцуулснаас үл шалтгаалан өөрийн хувийн хэрэгцээг өөрөө шударгаар орлого олж хангаж чадахгүй байгаа нөхцөлд уг гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Энэ нь гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг цааш худалдан борлуулах, барьцаалж зээл авах, өөрийн хувийн хэрэгцээнд ашиглах зэргээр амьдралдаа хэрэглэж байгаагаар илэрхийлэгддэг.

Өөрөөр хэлбэл, хулгайлах гэмт хэргийг тодорхой цаг хугацааны давтамжтайгаар үйлдэж хууль бус аргаар олж авсан эд хөрөнгөөрөө амьжиргаагаа залгуулж, өөрөөр амьдрах боломж нөхцлийг бий болгоогүй бөгөөд энэхүү гэмт хэргийн улмаас бусдад учирч буй хохирол, хор уршгийн хэр хэмжээ байнга өсөн нэмэгдсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч А.Э, Б.Б нар нь хохирогч нарын эд хөрөнгийг хулгайлан авсан гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн санал гаргасан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухай:

Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийн хувьд гэмт этгээд хохирогчийн эзэмшлийн автомашиныг өөрийн хувийн өмч болгох, ямар нэгэн байдлаар эд ангийг нь авах, салгаж худалдах, тонох санаа зорилгогүй, харин түр унах зорилгоор эзэмшигчид нь мэдэгдэж зөвшөөрөл авахгүйгээр байсан газраас нь авч явсан идэвхитэй үйлдлээр үйлдэгддэг болно.

Уг гэмт хэрэг үйлдэгдэхэд хохиролын хэмжээ шаардагдахгүй бөгөөд бусдын тээврийн хэрэгслийг эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр авч явснаар төгс үйлдэгдсэнд тооцно.

Шүүгдэгч А.Э нь хохирогч Г.Баасандоржийн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явж байгаа нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч О.Ариун-Эрдэнэ, Д.Даваасүрэн, В.Лхагвасүрэн, Д.Энхзаяа нар нь нэхэмжлэх зүйлгүй, хохирогч О.Хаш-Оргил, Э.Болд, Ц.Ууганбаяр, Р.Нацагдорж, Ж.Доржсүрэн, У.Соёлмаа, Г.Баасандорж нар нь эд зүйлээ буцааж авсан нэхэмжлэх зүйлгүй болохоо мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ илэрхийлсэн байна.

Харин шүүгдэгч А.Э, Б.Б нар нь гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байх тул А.Эаас 25.581.232 төгрөг гаргуулж хохирогч Н.Мягмархандад 313.600 төгрөг, Д.Дарханбаярт 100.000 төгрөг, А.Мишээлд 85.000 төгрөг, Б.Оюун-Эрдэнэд 764.250 төгрөг, Б.Хишигсүрэнд 108.608 төгрөг, Р.Дамчааравжаад 779.858 төгрөг, Т.Даваажаргалд 275.000 төгрөг, С.Ганболдод 853.600 төгрөг, Ж.Баттогтоход 7.720.880 төгрөг, Д.Оюунцэцэгт 1.603.100 төгрөг, Г.Ган-Очирт 784.000 төгрөг, М.Цогбадрахад 156.500 төгрөг, М.Чанцалд 324.000 төгрөг, Д.Батчимэгт 874.800 төгрөг, Б.Энхтуяад 5.930.000 төгрөг, Г.Ганзаяад 421.666 төгрөг, В.Сосорбурамд 2.106.250 төгрөг, Ш.Отгонбаярт 100.000 төгрөг, Б.Болорчулуунд 75.000 төгрөг, Э.Нямсүрэнд 100.000 төгрөг, Б.Төгсжаргалд 19.500 төгрөг, Ц.Болортольд 25.000 төгрөг, Л.Хишигжаргалд 128.334 төгрөг, С.Энхцацралд 36.000 төгрөг, Б.Энхзулд 50.000 төгрөг, Ц.Нямжавт 1.846.286 төгрөг тус тус, шүүгдэгч Б.Баас 5.771.220 төгрөг гаргуулж хохирогч Н.Мягмархандад 313.600 төгрөг, Д.Дарханбаярт 100.000 төгрөг, А.Мишээлд 85.000 төгрөг, Ш.Отгонбаярт 100.000 төгрөг, Б.Болорчулуунд 75.000 төгрөг, Э.Нямсүрэнд 100.000 төгрөг, Б.Төгсжаргалд 19.500 төгрөг, Ц.Болортольд 25.000 төгрөг, Л.Хишигжаргалд 128.334 төгрөг, С.Энхцацралд 36.000 төгрөг, Б.Энхзулд 50.000 төгрөг, Ц.Нямжавт 1.846.286 төгрөг, М.Сайнбилэгт 472.500 төгрөг, Н.Батсуурьт 2.255.000 төгрөг, Б.Баян-Амгаланд 165.000 төгрөг тус тус, шүүгдэгч Б.Эаас 1.727.916 төгрөг гаргуулж хохирогч В.Сосорбурамд 1.306.250 төгрөг, хохирогч Г.Ганзаяад 421.666 төгрөг тус тус олгож шийдвэрлэлээ.

Харин гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос шүүгдэгч Ц.М нь хохирогч Б.Төгсжаргалд учирсан 59.000 төгрөгийн хохирлоос 20.000 төгрөгийг, хохирогч А.Долгормаад учирсан 107.300 төгрөгийн хохирлоос 100.000 төгрөгийн үнэлгээтэй гар утсыг буцаан өгч, бэлэн 7.300 төгрөгийг, хохирогч Л.Хишигжаргал, Ц.Болортоль нарт учирсан 385.000 төгрөгийн хохирлоос 129.000 төгрөгийг, хохирогч С.Энхцацралд учирсан 108.000 төгрөгийн хохирлоос 36.000 төгрөгийг, хохирогч Б.Энхзулд учирсан 150.000 төгрөгийн хохирлоос 50.000 төгрөгийг  хохиролд тус тус төлж барагдуулсан байна.

Шүүгдэгч Б.Э нь хохирогч В.Сосорбурамд учирсан хохиролоос 800.000 төгрөгийн хохиролыг мөрдөн байцаалтын явцад төлж барагдуулсан байна. гэмт хэргийн улмаас учирсан хохиролоос шүүгдэгчид оногдох 2.106.250 төгрөгийн хохирлоос 1.306.250 төгрөгийн хохиролыг барагдуулаагүй байна.

 

Шүүгдэгч Б.Э болон түүний өмгөөлөгч У.Сайнбилэгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хангаж шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Б.Э нь шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд хохирогч Г.Ганзаяад учирсан хохиролын өөрт оногдох хэсэг болох 421.666 төгрөг, хохирогч В.Сосорбурамд 1.306.250 төгрөгийн хохиролыг тус тус төлж барагдуулсан байна.

Иймд шүүгдэгч Ц.М, Б.Э нарыг нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч А.Эыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч А.Э, Б.Б нарыг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар, бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар,

шүүгдэгч Ц.М, Б.Э нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид тусгайлан зохицуулсан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч А.Э, Б.Б, Ц.М, Б.Э нарын үйлдсэн гэмт хэргүүдийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлсөн болон төлж болох нөхцөл, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан оногдуулсан ял шийтгэлийг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэх нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Нокиа 1682, 1681 загварын 2 ширхэг гар утас, ремакс болон Прада гэх бичигтэй 2 ширхэг зөөврийн цэнэглэгч, таско загварын 2 нүдний дуран 1 ширхэг, ХӨМ гэх бичигтэй карт 1 ширхэг эд зүйлсийг шүүгдэгч Б.Бт, хар өнгийн куртик 1 ширхэг, саарал өнгийн өмд 1 ширхэг, ЛЖ маркийн болон нокио загварын 2 ширхэг гар утсыг шүүгдэгч А.Эад тус тус буцаан олгож,

төмс нухагч 1 ширхэг, фокус гэх бичигтэй аяны хутга, сэрээний бүрдэл 1 ширхэг, шар өнгийн иштэй цаасны хутга 1 ширхэг, алх сүх хутга болдог аяны бүрдэл багаж 1 ширхэг, цэнхэр өнгийн амны хаалт 1 ширхэг, ЗП-5 гэсэн бичигтэй хар өнгийн буу 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар, гэмт хэргийн талаарх бичлэг бүхий сиди 2 ширхэгийг хэрэгт хавсаргаж хадгалуулахаар тус шүүхийн Тамгийн газарт даалгаж,

хэрэгт 5542 УБМ улсын дугаартай Б.Бадамцэцэгийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл, 3999 УБА улсын дугаартай Б.Бурамжаргалын эзэмшлийн тээврийн хэрэгсэлийг битүүмжилснийг  тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

шүүгдэгч А.Эын цагдан хоригдсон 343 хоногийг, шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 369 хоногийг, шүүгдэгч Б.Эын цагдан хоригдсон 34 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцож, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг,

мөн шүүгдэгч Ц.М, Б.Э нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Ц.М нь хэргийн учир цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б Агийн Эыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэм буруутайд,

бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч Б Бын Быг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэм буруутайд,

Бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч Х овогт Цгийн М, Б овогт Бн Э нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч А.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хууийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зургаан жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хууийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар таван жилийн хугацаагаар хорих ялаар,  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

 

Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хууийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар таван жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хууийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар таван жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Шүүгдэгч Б.Э, Ц.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хууийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Эад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахв хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, 3 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, 1 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 11 жил 4 сарын /арван нэгэн жил дөрвөн сар/ хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахв хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг арван жилийн /10 жил/ хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эад оногдуулсан 11 жил 4 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Бт оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.М, Б.Э нарт оногдуулсан хоёр жилийн /2 жил/ хугацаагаар хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эын цагдан хоригдсон нийт гурван зуун дөчин гурав /343/ хоногийг, шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон нийт гурван зуун жаран ес /369/ хоногийг, шүүгдэгч Б.Эын цагдан хоригдсон гучин дөрөв /34/ хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эаас 25.581.232 төгрөг гаргуулж хохирогч Н.Мягмархандад 313.600 төгрөг, Д.Дарханбаярт 100.000 төгрөг, А.Мишээлд 85.000 төгрөг, Б.Оюун-Эрдэнэд 764.250 төгрөг, Б.Хишигсүрэнд 108.608 төгрөг, Р.Дамчааравжаад 779.858 төгрөг, Т.Даваажаргалд 275.000 төгрөг, С.Ганболдод 853.600 төгрөг, Ж.Баттогтоход 7.720.880 төгрөг, Д.Оюунцэцэгт 1.603.100 төгрөг, Г.Ган-Очирт 784.000 төгрөг, М.Цогбадрахад 156.500 төгрөг, М.Чанцалд 324.000 төгрөг, Д.Батчимэгт 874.800 төгрөг, Б.Энхтуяад 5.930.000 төгрөг, Г.Ганзаяад 421.666 төгрөг, В.Сосорбурамд 2.106.250 төгрөг, Ш.Отгонбаярт 100.000 төгрөг, Б.Болорчулуунд 75.000 төгрөг, Э.Нямсүрэнд 100.000 төгрөг, Б.Төгсжаргалд 19.500 төгрөг, Ц.Болортольд 25.000 төгрөг, Л.Хишигжаргалд 128.334 төгрөг, С.Энхцацралд 36.000 төгрөг, Б.Энхзулд 50.000 төгрөг, Ц.Нямжавт 1.846.286 төгрөг тус тус,

шүүгдэгч Б.Баас 5.771.220 төгрөг гаргуулж хохирогч Н.Мягмархандад 313.600 төгрөг, Д.Дарханбаярт 100.000 төгрөг, А.Мишээлд 85.000 төгрөг, Ш.Отгонбаярт 100.000 төгрөг, Б.Болорчулуунд 75.000 төгрөг, Э.Нямсүрэнд 100.000 төгрөг, Б.Төгсжаргалд 19.500 төгрөг, Ц.Болортольд 25.000 төгрөг, Л.Хишигжаргалд 128.334 төгрөг, С.Энхцацралд 36.000 төгрөг, Б.Энхзулд 50.000 төгрөг, Ц.Нямжавт 1.846.286 төгрөг, М.Сайнбилэгт 472.500 төгрөг, Н.Батсуурьт 2.255.000 төгрөг, Б.Баян-Амгаланд 165.000 төгрөг тус тус, шүүгдэгч Б.Эаас 1.727.916 төгрөг гаргуулж хохирогч В.Сосорбурамд 1.306.250 төгрөг, хохирогч Г.Ганзаяад 421.666 төгрөг тус тус олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  Нокиа 1682, 1681 загварын 2 ширхэг гар утас, Ремакс болон Прада гэх бичигтэй 2 ширхэг зөөврийн цэнэглэгч, Таско загварын 2 нүдний дуран 1 ширхэг, ХӨМ гэх бичигтэй карт 1 ширхэг эд зүйлсийг шүүгдэгч Б.Бт,

хар өнгийн куртик 1 ширхэг, саарал өнгийн өмд 1 ширхэг, ЛЖ маркийн болон нокио загварын 2 ширхэг гар утсыг шүүгдэгч А.Эад тус тус буцаан олгохыг,

төмс нухагч 1 ширхэг, фокус гэх бичигтэй аяны хутга, сэрээний бүрдэл 1 ширхэг, шар өнгийн иштэй цаасны хутга 1 ширхэг, алх сүх хутга болдог аяны бүрдэл багаж 1 ширхэг, цэнхэр өнгийн амны хаалт 1 ширхэг, ЗП-5 гэсэн бичигтэй хар өнгийн буу 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг,

гэмт хэргийн талаарх бичлэг бүхий сиди 2 ширхэгийг хэрэгт хадгалахыг  Баянзүрх, СүхБ, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт тус тус даалгаж,

хэрэгт 5542 УБМ улсын дугаартай Б.Бадамцэцэгийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл, 3999 УБА улсын дугаартай Н.Бурамжаргалын эзэмшлийн тээврийн хэрэгсэлийг битүүмжилснийг  тус тус хүчингүй болгосугай.

 

8. Шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.М, Б.Э нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Ц.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч О.Ариун-Эрдэнэ, Д.Даваасүрэн, В.Лхагвасүрэн, Ө.Сайнзаяа, Д.Энхзаяа, Р.Нацагдорж, Ж.Доржсүрэн, У.Соёлмаа, Д.Баасанжаргал, Э.Болд, Б.Хаш-Оргил нар нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Э, Б.Б, Б.Э, Ц.М нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тооцсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ,

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Н.ОДОНТУУЛ

 

                                   ШҮҮГЧИД                                 Э.ЧИНГИС

 

                                                                                        Н.БААСАНБАТ