Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Банзрагчийн Оюунцэцэг |
Хэргийн индекс | 142/2016/00376/И |
Дугаар | 00039 |
Огноо | 2017-02-07 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 00039
Р.Ринагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1565 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Р.Ринагийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Д.Нарантуяа, Х.Отгонбаатар нарт холбогдох
“10.360.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюун-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагч Х.Отгонбаатар, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч Р.Рина шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ромаадай овогтой Рина 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Х.Отгонбаатар, Д.Нарантуяа нар нь 5 000 000 төгрөг хүүтэй олоод өгөөч гэж удаа дараа гуйгаад байхаар нь өөрийн танил Энхдэлгэр гэдэг залуугаар сарын 6 хувийн хүүтэй 5 000 000 төгрөгийг зээлж авч өгсөн. Ингээд сарын дараа буюу 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүүгээ төлөөд дахин нэмж 5 000 000 төгрөг авъя гэхээр нь дахин Энхдэлгэрээс нэмж 5 000 000 төгрөг авч өгөөд нийт 10 000 000 төгрөг болгож хүлээлгэж өгсөн. Уг мөнгийг тодорхойгүй хугацаагаар сарын 6 хувийн хүүтэй авч өгөөд эргүүлэн төлөхөөр тохирсон байна. Гэтэл тэд зээл авсанаас хойш сар бүр хүү төлж байгаад үндсэн мөнгөнөөс 3 000 000 төгрөг төлж хасуулсан. Үлдэгдэл 7 000 000 төгрөг дээр Х.Отгонбаатар, Д.Нарантуяа нар гэрээ бичиж өгсөн. Энэ гэрээ байгуулсанаас хойш нэг ч хүү төлөөгүй утсаар хэлэхээр удахгүй төлнө гэсэн боловч 2015 оны 06 дугаар сараас хойш хүү огт төлөөгүй өнөөдрийг хүрч байна. Үндсэн мөнгө 7 000 000 төгрөгийн нэг сарын хүү 420 000 төгрөг, нийт 8 сарын хүү 3 360 000 төгрөгийг би Энхдэлгэрт энэ хоёрын өмнөөс төлсөн байгаа. Иймд Х.Отгонбаатар, Д.Нарантуяа нараас үндсэн зээл 7 000 000 төгрөг, хүү 3 360 000 төгрөг нийт 10 360 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Нарантуяа, Отгонбаатар нар нь шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Иргэн Ринаагийн нэхэмжилсэн 10 360 000 төгрөгийг төлөхгүй. Бид 10 000 000 төгрөг авсан нь үнэн. Сар бүр хүү төлөөд 11 800 000 төгрөгийг өгсөн байна. Одоо асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлнэ. Бидний хооронд бичгийн гэрээ байгуулагдаагүй, бид хоёрыг дүүтэйгээ нийлж дарамталж байгаад бичүүлж авсан. Нэхэмжлэл гэж бичсэн бичиг дээр ч гэсэн 7 сараас хойш хүү төлөөгүй гэж бичсэнээ хүлээн зөвшөөрдөг ш дээ. Шүүхэд энэ бичгийг гаргаж өгөхгүй байж байгаад аргагүй эрхэнд өгчээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1565 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-д заасныг баримтлан хариуцагч Х.Отгонбаатар, Д.Нарантуяа нараас 3 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Ринад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 360 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Р.Рина нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Х.Отгонбаатар, Д.Нарантуяа нараас 62 950 төгрөг гаруулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Д.Оюунчимэг давж заалдсан гомдолдоо:
Шүүх зохигчдын хооронд мөнгө зээлдүүлсэн үйл баримтанд үндсэндээ зарчмын хувьд хууль зүйн талаас нь зөв дүгнэлт хийсэн боловч нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурьдсан “ 2013 оны 12 сарын 20-ны өдөр 5 000 000 төгрөг 6 %-ийн хүүтэй өгсөн,сарын дараа буюу 2014 оны 12 сарын 27-нд хүүгээ төлөөд дахин 5 000 000 төгрөгийг тодорхойгүй хугацаагаар сарын 6%-ийн хүүтэй авч өгсөн.Гэтэл тэд зээл авсанаас хойш сар бүр хүү төлж байгаад үндсэн мөнгөнөөс 3 000 000 төгрөг төлж хасуулсан.” гэсэн хэсгийг “Хариуцагч нар нь мөнгөө өгөх боломжгүй байсан тул 600 000 төгрөгийг сар бүр төлж 3 000 000 төгрөг өгсөэ.үндсэн мөнгөнөөс 3 000 000 төрөг төлсөн хожим 100 000 төгрөг төлсөн,450 000 төгрөгийг 2015 оны 5,6 дугаар сард төлсөн” гэсэн дүгнэлт хийсэн байна.Гэтэл шүүгч хэдийгээс хэдий хүртэл хугацааны хүүд 3 000 000 төгрөг төлсөнийг шийдвэртээ тодорхой заасангүй.Хариуцагч тал эхний авсан 5 000 000 төгрөгийн хүүд 300 000 төгрөг төлсөн гэдэг нь нэхэмжлэгчийн “хүүгээ төлөөд дахин 5 000 000 төгрөг зээлсэн” гэснээр нотлогдож байгаа юм.Мөн хариуцагч нар дараагийн 5 000 000 төгрөгийг 2014 оны 1 сарын 27 ны өдөр авсанаас хойш 10 000 000 төгрөгийн 6% -иар хүү тооцож 7 000 000 төгрөг дээр зээлийн гэрээ хийх хүртэл буюу 2015 оны 7 сар хүртэл сар бүр 600 000 төгрөг төлсөн гэдэг бөгөөд үүнийг “ Энэ гэрээ байгуулсанаас хойш нэг ч хүү төлөөгүй,2015 оны 6 сараас хойш хүү төлөөгүй” гэсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурьдсанаар нотлогдсон гэж үзэх үндэслэлтэй байгаа юм.Тийм ч учраас нэхэмжлэгч үндсэн мөнгө 7 000 000 төгрөг 420 000 төгрөг нийт 8 сарын хүү 3 360 000 нийт 10 360 000 төгрөг нэхэмжилж байна гэсэн байдаг. Тэгэхээр хариуцагч нар нь эхний 5 000 000 төгрөгийн 1 сарын зээлийн хүүд 300 000 төгрөг төлөөд дараагийн 5 000 000 төгрөгийг авсанаас хойш 2014 оны 1 сарын 27-ноос 2014 оны 6 сарыг дуустал 10 000 000 төгрөгийг сарын 6%-иар тооцож 5 сарын турш нийт 3 000 000 төгрөг төлсөн. Тэгээд 2014 оны 7 сард үндсэн зээлээс 3 000 000 төгрөг төлөөд үлдэгдэл 7 000 000 төгрөгийн хүүд сар бүр 6%-иар сар бүр 420 000 төгрөгийг 2015 оны 5 сар хүртэл төлсөн. Энэ нь нийтдээ 4 200 000 төгрөг болсон. 2015 оны 5,6 дугаар сард 2 удаа 450 000 төгрөг, сүүлд 100 000 төгрөг нийтдээ 11 500 000 төгоөг төлсөн байгаа. Хариуцагчийн энэ тайлбар нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурьдсанаар нь нотлогдож байгааг шүүх анхаараагүй байна.
Иймд хариуцагч нар нь 10 000 000 төгрөг амаар тохиролцож зээлээд 11 500 000 төгрөг болгож буцаан төлсөн байх тул гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно уу гэжээ.
ХЯНАВАЛ:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1565 дугаар шийдвэрийг
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн .... дүгээр зүйлийн .....д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63.000 төгрөгийг
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Б.БАТТӨР
Б.ОЮУНЦЭЦЭГ