Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 135/шш2017/00118

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2017/00027/и

     Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* гудамж, *******тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /РД: *******/-ын хүсэлттэй

“Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлт бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Н.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие Хөдөө аж ахуйн Яам, гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харъяа Дарханы тариа хадгаламж тэжээлийн үйлдвэрт 1971 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 1986 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэл савлагчаар,

Аюулаас хамгаалах тэжээлийн улсын фондод 1986 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ачигчаар,

Дархан хотын Худалдаа бэлтгэл трестийн харъяа 1 дүгээр төвд 1988 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ачигчаар,

Дархан хотын Худалдаа бэлтгэлийн удирдах газарт 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ачигчаар,

 Дархан хотын худалдааны нэгтгэлийн 1 дүгээр төвд 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ачигчаар,

 “Морин хуур” төвд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ачигчаар,

 “Цацрал” ББХК-д 1993 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 1994 оны 08 дугаар сарыг дуустал ачигчаар тус тус ажиллаж байсан болно. Одоо миний бие тэтгэвэрт гарах хугацаа болсон бөгөөд тэтгэвэрээ тогтоолгох гэтэл дээрх байгууллагуудаас халагдсан тушаал байхгүй, мөн хөдөлмөрийн дэвтэр дэхь тамга бүдэг дарагдсан гэх шалтгаанаар миний тэтгэвэр тогтоолгох эрх зөрчигдөж байгаа тул тухайн үед Хөдөө аж ахуйн Яам, гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харъяа Дарханы тариа хадгаламж тэжээлийн үйлдвэрт хамт ажиллаж байсан *******, Дархан хотын худалдааны нэгтгэлийн 1 дүгээр төвд хамт ажиллаж байсан *******, ******* нарыг гэрчээр асууж, мөн хүсэлтэд хавсарган өгсөн нотлох баримтуудыг үндэслэн Н.******* намайг дээрх байгууллагуудад ажиллаж байсан болохыг минь тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад     

ҮНДЭСЛЭХ нь:

            Хүсэлт гаргагч Н.******* нь тухайн үеийн нэрээр Хөдөө аж ахуйн Яам, гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харъяа Дарханы тариа хадгаламж тэжээлийн үйлдвэрт 1971 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 1986 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэл савлагчаар, Аюулаас хамгаалах тэжээлийн улсын фондод 1986 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ачигчаар, Дархан хотын Худалдаа бэлтгэл трестийн харъяа 1 дүгээр төвд 1988 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ачигчаар, Дархан хотын Худалдаа бэлтгэлийн удирдах газарт 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ачигчаар,  Дархан хотын худалдааны нэгтгэлийн 1 дүгээр төвд 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ачигчаар,  “Морин хуур” төвд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ачигчаар, “Цацрал” ББХК-д 1993 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 1994 оны 08 дугаар сарыг дуустал ачигчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг гаргажээ.

Н.******* нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэврээ тогтоолгохоор Нийгмийн даатгалын хэлтэст хандахад дээрх байгууллагуудад ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр байхгүйн улмаас ажилласан жилээ бүрэн тооцуулах боломжгүй болсон байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.6.-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандах эрхтэй.

Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Хүсэлт гаргагч Н.******* нь тухайн үеийн нэрээр Хөдөө аж ахуйн Яам, гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харъяа Дарханы тариа хадгаламж тэжээлийн үйлдвэрт 1971 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 1986 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэл савлагчаар, Аюулаас хамгаалах тэжээлийн улсын фондод 1986 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ачигчаар, Дархан хотын Худалдаа бэлтгэл трестийн харъяа 1 дүгээр төвд 1988 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ачигчаар, Дархан хотын Худалдаа бэлтгэлийн удирдах газарт 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ачигчаар,  Дархан хотын худалдааны нэгтгэлийн 1 дүгээр төвд 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ачигчаар,  “Морин хуур” төвд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ачигчаар, “Цацрал” ББХК-д 1993 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 1994 оны 08 дугаар сарыг дуустал ачигчаар тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Тариа хадгаламж, тэжээлийн үйлдвэрээс 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр дэхь 1971 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан тухай бичилт /хх 7,8/, Тариа хадгаламж, тэжээлийн үйлдвэрээс шагнасан баярын бичиг /хх 9/, Худалдааны төвийн 1 дүгээр захиргаанаас 1991 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шагнасан баярын бичиг /хх 10/, Аюулаас хамгаалах тэжээлийн улсын фондоос 1987 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шагнасан баярын бичиг /хх 11/, ажлын байранд авахуулсан гэрэл зураг /хх 12/, Хөдөө аж ахуйн яам, гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харъяа Дарханы тариа хадгаламж тэжээлийн үйлдвэрийн даргын 1978 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 41 дүгээр тушаалаар Н.*******ыг савлагчаар томилсон тушаал /хх 13/, мөн үйлдвэрийн захиргааны 1982 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 74 дүгээр тушаалаар Н.*******ыг ачигчаар томилсон тушаал /хх 14/, 1986 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр тушаалаар Н.*******ыг хийснээр цалинжуулах тухай тушаал /хх15/, гэрч *******гийн “... намайг Дархан багсармал тэжээлийн үйлдвэрт анх савлагчаар  ороод удаагүй, жил орчим болж байхад Н.******* нь 1971 онд савлагчаар ажилд орж байсан, 1988 онд үйлдвэр татан буугдаад хүмүүс ажилгүй болох үед Н.******* бас ажилгүй болж байсан” гэсэн мэдүүлэг /хх 24/, гэрч *******ийн “... Би 1984 онд хүнсний 1-р дэлгүүрт үйлчлэгчээр анх ажилд орж байсан, манай байгууллага 1984 онд Морин хуур ХК болж өөрчөлөгдөж байсан, Н.******* нь 1988 оноос 1994 он дуустал ачигчаар ажилласан, бид хамтдаа 1994 оны сүүлээр цомхотгол хийгдэхэд ажилаасаа гарч байсан” гэсэн мэдүүлэг /хх 26/, гэрч *******гийн “... Би 1980 онд хүнсний 1-р дэлгүүрт махны худалдагчаар анх ажилд орж байсан, манай байгууллага 1984 онд Морин хуур ХК болж өөрчлөгдөж байсан, Н.******* нь 1988 оноос 1994 он дуустал ачигчаар ажиллаж байгаад 1994 оны сүүлээр цомхотгол хийгээд ажилаасаа гарч байсан” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03/84 тоот албан бичиг /хх 16/, Дархан-Уул аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 17 тоот /хх 17/ тодорхойлолтоор Н.*******ыг ажиллаж байх дээрх хугацаанд уг байгууллагуудын нэр өөрчлөгдөж байсан болохыг тодорхойлсон байна.

Иймд түүний ажиллаж байсан байдлыг тогтоов.

Хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овгийн ******* ******* /РД: ********/-ыг тухайн үеийн нэрээр Хөдөө аж ахуйн Яам, гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харъяа Дарханы тариа хадгаламж тэжээлийн үйлдвэрт 1971 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 1986 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэл савлагчаар, Аюулаас хамгаалах тэжээлийн улсын фондод 1986 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ачигчаар, Дархан хотын Худалдаа бэлтгэл трестийн харъяа 1 дүгээр төвд 1988 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ачигчаар, Дархан хотын Худалдаа бэлтгэлийн удирдах газарт 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ачигчаар,  Дархан хотын худалдааны нэгтгэлийн 1 дүгээр төвд 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ачигчаар,  “Морин хуур” төвд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ачигчаар, “Цацрал” ББХК-д 1993 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 1994 оны 08 дугаар сарыг дуустал ачигчаар тус тус ажиллаж байсныг  тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банк төрийн сан 190 000 941 тоот дансанд 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ч.БАТЧИМЭГ