Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 650

 

 

 

 

 

 

 

 

2020        04          08                                  2020/ШЦТ/650

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

          улсын яллагч Н.Дуламсүрэн,

          шүүгдэгч Х.Г  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан Х.Г ад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00854 0575 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Х.Г

          Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр :

Шүүгдэгч Х.Г  нь иргэн О.Отгондоржийн итгэмжлэн хариуцуулсан буюу засуулахаар өгсөн 78-94 ТӨА улсын дугаартай цэнхэр өнгийн “Тоёото Приус-20” маркийн автомашиныг 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Г.Гантулгад зарж завшсаны улмаас 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

мөн Х.Г  нь Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вато” авто засварын газарт засварчнаар ажиллаж байхдаа 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр засуулахаар өгсөн 86-08 УНД улсын дугаартай “Тоёото Приус-20” маркийн автомашиныг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 11 цагт өмчлөгч Э.Цогтбаярын зөвшөөрөлгүй унаж авч яваад Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 4-26 тоот хашааг мөргөж гэмтээсний улмаас иргэн Э.Цогтбаярт 970.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Г  мэдүүлэхдээ: Ийм үйлдэл хийсэн нь миний буруу, хэргийн талаар ярих зүйлгүй гэв.  

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Отгондоржийн өгсөн: …2020 оны 01 дүгээр сарын 11, 12-ны үед өөрийн эзэмшлийн 78-94 ТӨА улсын дугаартай цэнхэр өнгийн “Тоёото приус-20” маркийн автомашиныг Сонгинохайрхан дүүрэг Хилчин хотхоны наана байдаг нэрийг мэдэхгүй засварын газарт ажилладаг Оюунаа, Х.Г  гэх хоёр залууд өгсөн. 2020 оны 01 дүгээр сарын 20-ны орой 20 цагийн орчим Х.Г  над руу залгаад урьдчилгаа мөнгө өгөхгүй бол машинаа ирж аваарай  гэхээр нь  одоо удахгүй урьдчилгаа мөнгөө өгнө гэсэн чинь машиныг чинь одоо энд байлгахгүй, ачигч машинаар аваад чамд хүргэж өгье, чи Оюунаад энэ талаар хэлчих гэж хэлэхээр нь би Оюунаа гэх залууд миний машиныг Х.Г  гэх залууд өгөөд явуулчих гэж хэлсэн. Тэгээд Х.Г  тэр өдрөө  одоо гарах гэж байна, очиж явна гэж надад худлаа хэлсээр байгаад миний машиныг Шар хаданд хүнд аваачиж зарсан байсан. Надад болохоор Шар хаданд засварын газарт өгчихлөө гэж хэлсэн. Тэгээд би энэ тухай өөрөө явсаар байгаад өчигдөр Гантулга гэх хүнд 2.100.000 төгрөгөөр зараад урьдчилгаанд 750.000 төгрөгийг бэлнээр авч явсныг мэдсэн. Өнөөдөр өглөө Гантулга гэх хүнээр Х.Г ыг үлдсэн мөнгөө ирж ав гэж дуудуулж байж барьж аваад Цагдаагийн байгууллагад авч ирж байна. Машинаа үзэхэд миний машины дөрвөн дугуй опудтайгаа, урьд гэрэл зэрэг нь байхгүй болчихсон байсан. Би Гантулгаас асуухад Х.Г  зарах үедээ эдгээр эд ангиудыг аваад явсан гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 дугаар тал/,

- Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 9-10 дугаар тал/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8 дугаар тал/,

- Хөрөнгийн үнэлгээний “Тод үнэлгээ“ ХХК нь 78-94 ТӨА улсын дугаартай “Тоёото Приус-20” автомашиныг 4.000.000 төгргөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 26-28-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон иргэний нэхэмжлэгчээр Г.Гантулгын өгсөн: ...2020 оны 02 дугаар сарын 24-ний орой 23 цагийн үед Х.Г  машиныг ачаад очлоо, тээврийн хэрэгслийн гэрчилгээ асуудалгүй танд шилжүүлж өгнө гэж хэлээд машиныг ачиж ирээд Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 9 дүгээр гудамжны 407 тоот манай хашаанд буулгачихаад мөнгөө авъя гэхээр нь ачлагын 150.000 төгрөгийг өгөөд үлдэгдэл мөнгийг нь тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлж байж аваарай гэж хэлсэн. Үүний дараагаар тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэхэд мөнгө хэрэгтэй байна гээд 600.000 төгрөгийг надаас авсан...2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хоёр танихгүй эрэгтэй, эмэгтэй хүн манай хашаанд орж ирээд “Приус-20” машины эзэн байна, Х.Г  гэх хүн машин засах гэж авчихаад танайд зарчихсан байна гэж хэлсэн. Тэгээд би Х.Г ыг машин худалдсан үлдэгдэл мөнгөө ав гэж худлаа хэлэн дуудаж Х.Г ыг автомашины эзэн залуутай уулзуулсан. Би Х.Г ыг 2007 оноос хойш засварын газарт хамт ажиллах болсноор таньж мэдэх болсон. Надад Х.Г  уг машиныг нийт 750.000 төгрөгөөр зарсан. Энэ зарсан мөнгөндөө Х.Г  нь миний засварын газарт машин засах ажилд тусалж 750.000 төгрөгийг бүрэн төлсөн учраас надад нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-н 16-17, 23-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч. Оюуны: ...манай ах Х.Г  Отгондоржийн машиныг авч явах  гэхээр нь эзэн Отгондорж руу залгаж энэ юу болоод байгаа юм бэ, Х.Г  машиныг чинь авч явах гээд байна гэж хэлэхэд тийм ээ, би Х.Г ыг аваад ир гэж хэлсэн юм гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-н 21-22-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн Х.Г ын: ...миний бие 2020 оны 01 дүгээр сарын эхээр /яг өдрийг нь сайн мэдэхгүй байна/ өөрийн зүс таних Отгондорж гэх хүнээс урд хэсгээрээ осолд орсон 78-94 ТӨА улсын дугаартай цэнхэр өнгийн “Тоёото Приус-20” автомашиныг 800.000 төгрөгөөр засаж янзалж өгөхөөр тохироод Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд өөрийн төрсөн дүү Оюунаагийн түрээслэн амьдарч байсан хашаанд оруулж тавьсан. Тухайн үед миний төрсөн дүү Ч. Оюун, Х.Гансүх бид гурав Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт граж түрээслэн кузов засвар ажиллуулдаг байсан юм. Отгондорж гэх хүн уг автомашинаа засаж янзлуулъя гэж тохирсон боловч урьдчилгаа мөнгөө өгөхгүй байсан учраас уг автомашиныг нь засварын граж руу оруулахгүй хашаанд нилээн хэд хоног байлгасан. Ингээд 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Отгондоржтой би утсаар яриад машинаа янзлуулах урьдчилгаа мөнгөө өгөх эсэхийг нь асуухад өгч чадахгүй талаараа хэлэхээр нь хөгшинд чинь ачлагын машин байна, өөрт чинь аваачаад өгье гэж хэлэхэд зөвшөөрөхөөр нь манай дүү Оюунаатай яриад энэ тухай хэлчих, тэгэхгүй бол цаадах чинь явуулахгүй гэж хэлсэн. Улмаар Оюунаа машины эзэн Отгондоржтой утсаар ярьсан учраас уг автомашиныг би ачиж яваад эзэнд өгөлгүйгээр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо техникийн захын урд байдаг Гантулга ахад 2.000.000 төгрөгөөр тохиролцож 750.000 төгрөгийг бэлнээр аваад бусад мөнгийг нь аваагүй. Тэгээд сүүлд машины эзэн Отгондорж машинаа хаана байгааг мэдээд цагдаад өргөдөл өгч уг асуудлыг шалгуулсан. Миний хувьд Гантулга ахаас авсан 750.000 төгрөгөндөө засварын газар ажил хийж өгөөд өрөө төлж барагдуулсан байгаа. Би уг автомашиныг зарж мөнгө болгож авах гэсэн санаа бодолтой байсан. Би уг автомашиныг ганцаараа бусдад зарж борлуулсан. 750.000 төгрөгийг хүнд өртэй байсан учраас өрөөндөө өгсөн. Миний хувьд Гантулга ахаас авсан 750.000 төгрөгөндөө засварын газарт ажил хийж өгөөд өрөө төлж барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-н 35-36-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Цогтбаярын: ...Би Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг кузов засварт 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр дүү Төгөлдөрөөс худалдан авсан 86-08 УНД улсын дугаартай машиныхаа урд гуперийг будуулах гээд өгсөн чинь засварчин Х.Г  миний машины гуперийг будаагүй 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр миний засуулах гээд өгсөн машиныг унаж яваад Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт айлын хашаа мөргүүлж эвдсэн байна. Тэгэхээр би цагдаа дуудаж өргөдөл гаргаж өгсөн юм. Би засварчин Х.Г ад огт машинаа унаж явах зөвшөөрөл өгөөгүй. Х.Г  хохирол барагдуулсан тул гомдол саналгүй...гэх мэдүүлэг /хх-н 100, 184-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Төгөлдөрийн: ...Би Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 15 цагийн үед ах Э.Цогтбаярын эзэмшлийн 86-08 УНД улсын дугаартай “Приус-20” маркийн машины урд гуперийг засуулах гээд тэр оройдоо авахаар тохиролцоод өгсөн юм. Тэгээд машин өгсөн засварын газарт машины эзэн Э.Цогтбаяр очсон чинь засварын газрын Х.Г  гэх хүн машиныг чинь засч амжихгүй байна. Маргааш өглөө 10 цагт ирээд авчих гэж хэлэхээр нь маргааш өглөө нь ах Цогтбаяр нь ажилтай болчихлоо. Миний машиныг засварын газраас очоод авчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би  өглөөний 10 цагийн үед яваад очсон чинь манай ах Цогтбаярын машины урд гуперт замаск наасан хоёр цагийн дараа ирж аваарай гэсэн. Тэгэхээр нь би өдрөө 2 цагийн дараа очиж амжаагүй. Ингээд 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 17 цагийн үед манай ах Цогтбаяр машинаа авах гээд очсон чинь засварт өгсөн машин нь байхгүй, засаж байсан засварчин ч бас байхгүй. Тэгээд засварын газарт байсан залуугаас асуусан чинь ах Х.Г  унаад явсан гэж хэлсэн. Тэгээд тэр ах чинь хаана байна, яагаад хүний машин дураараа унаад явчихдаг юм бэ гэж асуухад хэлэхгүй байсан. Тэгээд цагдаа дуудаж шалгуулна гэсэн чинь засварын газарт байсан залуу нь манай ах таны машиныг согтуу барьж яваад айлын хашаа мөргөөд цагдаагийн газарт саатуулагдсан байгаа гэж хэлсэн юм. Би авто кузов засварын засварчин Х.Г  гэдэг хүнд машинаа засуулах гээд “Приус-20” маркийн машиныг хүлээлгэн өгсөн юм. 86-08 УНД улсын дугаартай машин нь миний нэр дээр итгэмжлэл хийсэн байгаа. Манай хадам ах Цогтбаяр надаас 2019 оны 08 дугаар сард өөрийн мөнгөөрөө худалдан авсан юм...гэх мэдүүлэг /хх-н 106-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ч.Оюуны: ...би ах Х.Г ыг 86-08 УНД машиныг яагаад зөвшөөрөлгүй авч явсныг мэдэхгүй. 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр эрүүлжүүлэх байранд орсон гэж сонссон. Би энэ талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-н 108-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Б.Нямдаваагийн: ...манайх Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Их нарангийн 4-26 тоотод оршин суудаг. 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гэртээ би хүүхдүүдээ хараад байж байсан чинь манай хашааны гадаа юм дуугарахаар нь би гараад харсан чинь 86-08 УНД улсын дугаартай саарал өнгийн “Приус-20” маркийн машинтай согтуу хүн машинаараа мөргөж манай хашаа эвдсэн...машины эзэн надад хэлэхдээ машинаа засварын газар засуулах гээд өгөөд авах гэсэн чинь засварын газрын эзэн нь машиныг согтуу унаад эвдсэн гэж хэлсэн. Манай хашааны бетон шон, бетонон хавтан цуурсан, хагарч эвдэрсэн байгаа. Би эвдэрсэн хашаагаа нийт 340.000 төгрөгөөр үнэлж байна...гэх мэдүүлэг /хх-н 110-р тал/,

- Хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр-Эстимэйт” ХХК-с 86-08 УНД улсын дугаартай “Приус-20” маркийн автомашины эвдрэл гэмтэлд үнэлгээ хийсэн тайлан /хх-н 119-121-р тал/,

- Иргэн Б.Нямдаваагийн эзэмшлийн хашааны эвдрэл гэмтэлд Хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр-Эстимэйт” ХХК-иас үнэлгээ хийсэн тайлан /хх-н 112-114-р тал/,

- Шүүгдэгч Х.Г ын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 45, 62, 125-137 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Х.Г  нь иргэн О.Отгондоржийн итгэмжлэн хариуцуулсан буюу засуулахаар өгсөн 78-94 ТӨА улсын дугаартай цэнхэр өнгийн “Тоёото Приус-20” маркийн автомашиныг 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Г.Гантулгад зарж завшсаны улмаас 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь:

- мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Отгондоржийн өгсөн “…2020 оны 01 дүгээр сарын 11, 12-ны үед өөрийн эзэмшлийн 78-94 ТӨА улсын дугаартай цэнхэр өнгийн “Тоёото приус-20” маркийн автомашиныг Сонгинохайрхан дүүрэг Хилчин хотхоны наана байдаг нэрийг мэдэхгүй засварын газарт ажилладаг Оюунаа, Х.Г  гэх хоёр залууд өгсөн. 2020 оны 01 дүгээр сарын 20-ны орой 20 цагийн орчим Х.Г  над руу залгаад урьдчилгаа мөнгө өгөхгүй бол машинаа ирж аваарай гэхээр нь одоо удахгүй урьдчилгаа мөнгөө өгнө гэсэн чинь машиныг чинь одоо энд байлгахгүй, ачигч машинаар аваад чамд хүргэж өгье, чи Оюунаад энэ талаар хэлчих гэж хэлэхээр нь би Оюунаа гэх залууд миний машиныг Х.Г  гэх залууд өгөөд явуулчих гэж хэлсэн. Тэгээд Х.Г  тэр өдрөө одоо гарах гэж байна, очиж явна гэж надад худлаа хэлсээр байгаад миний машиныг Шар хаданд хүнд аваачиж зарсан байсан. Надад болохоор Шар хаданд засварын газарт өгчихлөө гэж хэлсэн. Тэгээд би энэ тухай өөрөө явсаар байгаад өчигдөр Гантулга гэх хүнд 2.100.000 төгрөгөөр зараад урьдчилгаанд 750.000 төгрөгийг бэлнээр авч явсныг мэдсэн. Өнөөдөр өглөө Гантулга гэх хүнээр Х.Г ыг үлдсэн мөнгөө ирж ав гэж дуудуулж байж барьж аваад Цагдаагийн байгууллагад авч ирж байна. Машинаа үзэхэд миний машины дөрвөн дугуй опудтайгаа, урьд гэрэл зэрэг нь байхгүй болчихсон байсан. Би Гантулгаас асуухад Х.Г  зарах үедээ эдгээр эд ангиудыг аваад явсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 дугаар тал/,

- Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 9-10 дугаар тал/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8 дугаар тал/,

- Хөрөнгийн үнэлгээний “Тод үнэлгээ“ ХХК нь 78-94 ТӨА улсын дугаартай “Тоёото Приус-20” автомашиныг 4.000.000 төгргөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 26-28-р тал/,

- мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон иргэний нэхэмжлэгчээр Г.Гантулгын өгсөн “...2020 оны 02 дугаар сарын 24-ний орой 23 цагийн үед Х.Г  машиныг ачаад очлоо, тээврийн хэрэгслийн гэрчилгээ асуудалгүй танд шилжүүлж өгнө гэж хэлээд машиныг ачиж ирээд Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 9 дүгээр гудамжны 407 тоот манай хашаанд буулгачихаад мөнгөө авъя гэхээр нь ачлагын 150.000 төгрөгийг өгөөд үлдэгдэл мөнгийг нь тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлж байж аваарай гэж хэлсэн. Үүний дараагаар тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэхэд мөнгө хэрэгтэй байна гээд 600.000 төгрөгийг надаас авсан...2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хоёр танихгүй эрэгтэй, эмэгтэй хүн манай хашаанд орж ирээд “Приус-20” машины эзэн байна, Х.Г  гэх хүн машин засах гэж авчихаад танайд зарчихсан байна гэж хэлсэн. Тэгээд би Х.Г ыг машин худалдсан үлдэгдэл мөнгөө ав гэж худлаа хэлэн дуудаж Х.Г ыг автомашины эзэн залуутай уулзуулсан. Би Х.Г ыг 2007 оноос хойш засварын газарт хамт ажиллах болсноор таньж мэдэх болсон. Надад Х.Г  уг машиныг нийт 750.000 төгрөгөөр зарсан. Энэ зарсан мөнгөндөө Х.Г  нь миний засварын газарт машин засах ажилд тусалж 750.000 төгрөгийг бүрэн төлсөн учраас надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 16-17, 23-р тал/,

- мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Оюуны “...манай ах Х.Г  Отгондоржийн машиныг авч явах гэхээр нь эзэн Отгондорж руу залгаж энэ юу болоод байгаа юм бэ, Х.Г  машиныг чинь авч явах гээд байна гэж хэлэхэд тийм ээ, би Х.Г ыг аваад ир гэж хэлсэн юм гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-н 21-22-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг бусдад зарж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн Х.Г  нь Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вато” авто засварын газарт засварчнаар ажиллаж байхдаа 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр засуулахаар өгсөн 86-08 УНД улсын дугаартай “Тоёото Приус-20” маркийн автомашиныг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 11 цагт өмчлөгч Э.Цогтбаярын зөвшөөрөлгүй унаж авч яваад Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 4-26 тоот хашааг мөргөж гэмтээсний улмаас иргэн Э.Цогтбаярт 970.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Цогтбаярын...Би Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг кузов засварт 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр дүү Төгөлдөрөөс худалдан авсан 86-08 УНД улсын дугаартай машиныхаа урд гуперийг будуулах гээд өгсөн чинь засварчин Х.Г  миний машины гуперийг будаагүй 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр миний засуулах гээд өгсөн машиныг унаж яваад Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт айлын хашаа мөргүүлж эвдсэн байна. Тэгэхээр би цагдаа дуудаж өргөдөл гаргаж өгсөн юм. Би засварчин Х.Г ад огт машинаа унаж явах зөвшөөрөл өгөөгүй. Х.Г  хохирол барагдуулсан тул гомдол саналгүй...гэх мэдүүлэг /хх-н 100, 184-р тал/,

- мөрдөн шалгах ажиллагаанд Б.Төгөлдөрийн “...Би Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 15 цагийн үед ах Э.Цогтбаярын эзэмшлийн 86-08 УНД улсын дугаартай “Приус-20” маркийн машины урд гуперийг засуулах гээд тэр оройдоо авахаар тохиролцоод өгсөн юм. Тэгээд машин өгсөн засварын газарт машины эзэн Э.Цогтбаяр очсон чинь засварын газрын Х.Г  гэх хүн машиныг чинь засч амжихгүй байна. Маргааш өглөө 10 цагт ирээд авчих гэж хэлэхээр нь маргааш өглөө нь ах Цогтбаяр нь ажилтай болчихлоо. Миний машиныг засварын газраас очоод авчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би  өглөөний 10 цагийн үед яваад очсон чинь манай ах Цогтбаярын машины урд гуперт замаск наасан хоёр цагийн дараа ирж аваарай гэсэн. Тэгэхээр нь би өдрөө 2 цагийн дараа очиж амжаагүй. Ингээд 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 17 цагийн үед манай ах Цогтбаяр машинаа авах гээд очсон чинь засварт өгсөн машин нь байхгүй, засаж байсан засварчин ч бас байхгүй. Тэгээд засварын газарт байсан залуугаас асуусан чинь ах Х.Г  унаад явсан гэж хэлсэн. Тэгээд тэр ах чинь хаана байна, яагаад хүний машин дураараа унаад явчихдаг юм бэ гэж асуухад хэлэхгүй байсан. Тэгээд цагдаа дуудаж шалгуулна гэсэн чинь засварын газарт байсан залуу нь манай ах таны машиныг согтуу барьж яваад айлын хашаа мөргөөд цагдаагийн газарт саатуулагдсан байгаа гэж хэлсэн юм. Би авто кузов засварын засварчин Х.Г  гэдэг хүнд машинаа засуулах гээд “Приус-20” маркийн машиныг хүлээлгэн өгсөн юм. 86-08 УНД улсын дугаартай машин нь миний нэр дээр итгэмжлэл хийсэн байгаа. Манай хадам ах Цогтбаяр надаас 2019 оны 08 дугаар сард өөрийн мөнгөөрөө худалдан авсан юм...гэх мэдүүлэг /хх-н 106-р тал/,

- мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ч.Оюуны: ...би ах Х.Г ыг 86-08 УНД машиныг яагаад зөвшөөрөлгүй авч явсныг мэдэхгүй. 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр эрүүлжүүлэх байранд орсон гэж сонссон. Би энэ талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-н 108-р тал/,

- мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Б.Нямдаваагийн: ...манайх Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Их нарангийн 4-26 тоотод оршин суудаг. 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гэртээ би хүүхдүүдээ хараад байж байсан чинь манай хашааны гадаа юм дуугарахаар нь би гараад харсан чинь 86-08 УНД улсын дугаартай саарал өнгийн “Приус-20” маркийн машинтай согтуу хүн машинаараа мөргөж манай хашаа эвдсэн...машины эзэн надад хэлэхдээ машинаа засварын газар засуулах гээд өгөөд авах гэсэн чинь засварын газрын эзэн нь машиныг согтуу унаад эвдсэн гэж хэлсэн. Манай хашааны бетон шон, бетонон хавтан цуурсан, хагарч эвдэрсэн байгаа. Би эвдэрсэн хашаагаа нийт 340.000 төгрөгөөр үнэлж байна...гэх мэдүүлэг /хх-н 110-р тал/,

- Хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр-Эстимэйт” ХХК-с 86-08 УНД улсын дугаартай “Приус-20” маркийн автомашины эвдрэл гэмтэлд үнэлгээ хийсэн тайлан /хх-н 119-121-р тал/,

- Иргэн Б.Нямдаваагийн эзэмшлийн хашааны эвдрэл гэмтэлд Хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр-Эстимэйт” ХХК-с үнэлгээ хийсэн тайлан /хх-н 112-114-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч О.Отгондорж нь өөрийн эзэмшлийн 78-94 ТӨА улсын дугаартай цэнхэр өнгийн “Тоёото Приус-20” маркийн автомашиныг биет байдлаар буцаан авсан болох нь эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 9-10 дугаар тал/ тогтоогдож байх боловч мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Отгондорж “...машинаа үзэхэд миний машины дөрвөн дугуй опудтайгаа, урд гэрэл зэрэг нь байхгүй болчихсон байсан. Би Гантулгаас асуухад Х.Г  зарах үедээ эдгээр эд ангиудыг аваад явсан гэж байсан...гэх мэдүүлгийг /хх-ийн 12-14 дугаар тал/ үндэслэн буцаан олгогдоогүй автомашины урд гэрэл, машины дөрвөн дугуй, опудын үнийг Х.Г аас гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хохирогч О.Отгондоржийн Хөрөнгийн үнэлгээний “Тод үнэлгээ“ ХХК нь 78-94 ТӨА улсын дугаартай “Тоёото Приус-20” маркийн автомашиныг 4.000.000 төгрөгөөр үнэлсэн байх ба урд гэрлийг нь 380.000 төгрөгөөр үнэлсэн байна /хх-ийн 26-28-р тал/

Иймд автомашины урд гэрлийн үнэ 380.000 төгрөг, машины дөрвөн дугуй, опудын үнийг 220.000 төгрөгөөр тооцож нийт 600.000 төгрөгийг хохиорогч О.Отгондоржид олгох үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Г  хохирол барагдуулсан тул гомдол саналгүй гэж мэдүүлсэн хохирогч Х.Г ад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-н  100, 184-р тал/

Иргэний нэхэмжлэгч Б.Нямдаваагийн эзэмшлийн хашааны эвдрэл гэмтлийн хохирлыг хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр-Эстимэйт” ХХК-с 340.000 төгрөгөөр үнэлсэн байх тул энэ үнэлгээгээр хохирлыг тооцож иргэн Б.Нямдаваад гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн хохирогч О.Отгондоржийн 78-94 ТӨА улсын дугаартай “Тоёото Приус-20” маркийн автомашинд Хөрөнгийн үнэлгээний “Тод үнэлгээ“ ХХК-с шинжээч томилогдон үнэлгээ хийсний зардал 100.000 төгрөгийн зардал гаргасан талаар баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн байна. /хх-н 24-р тал/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардлыг тооцохоор хуульчилжээ.

Иймд шүүгдэгч Х.Г аас шинжээчийн хөлс болох 100.000 төгрөгийг гаргуулж Хөрөнгийн үнэлгээний “Тод үнэлгээ“ ХХК-д олгох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй  гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Х.Г ын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Х.Г ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Х.Г  нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Х.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг  бусдад зарж завшсан гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Г ыг 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 /дөрвөн зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Г ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 420 /дөрвөн зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Г  нь 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Х.Г  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Хишигсүрэнгийн Х.Г  /РД:/-аас 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийг хохирогч Ойдовын Отгондорж /РД:/-д, 340.000 /гурван зуун дөчин мянган/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Батжаргалын Нямдаваад /РД:/-д тус тус олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Г  /РД:/-аас 100.000 /нэг зуун мянган/ төгрөгийг гаргуулан Хөрөнгийн үнэлгээний “Тод үнэлгээ“ ХХК-д олгосугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Х.Г ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ