Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 151/ШШ207/00096

 

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 151/ШШ2017/00096

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,

Нэхэмжлэгч Төв аймаг, Зуунмод сум, 4-р баг, Зүүндэлгэр, 6-р гудамж, 4 тоотод оршин суух НЮ61062866 регистрийн дугаартай Боржигин овогт Чулуундоржийн Ихбаярын улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун, нарийн бичгийн дарга С.Базардорж нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Ч.Ихбаяр нь 1984 оны 03 дугаар сарын 01-нээс 1985 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Төв аймгийн намын хороонд мухлагийн худалдагч, үйлчлэгчээр ажилласан. Энэ нь 1985 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний тогтоолоор ажлаас чөлөөлсөн тухай тушаалаар, мөн мартын 8-ны мөнгөн шагнал олгох тухай тушаалуудаар нотлогдож байгаа. Тэгээд Төв аймгийн холбооны газрын харьяа Баянцагаан сумын бригадын холбоочноор 1985 оны 07 дугаар сарын 01-нээс 1987 оны 08 дугаар сарын 01-ны өдөр хүртэл ажилласан. Ч.Ихбаяр нь хувь тэнцүүлснээр тэтгэвэрт тогтоолгосон боловч одоо дахин тэтгэвэр тогтоолгох шаардлагатай болсон. Намын хорооноос гарсан тушаал болон шагнал авч байсан талаарх баримт хавтас хэрэгт авагдсан. Харин холбоочноор ажиллаж байсан талаар хөдөлмөрийн дэвтэр дээр нь бичилт байгаа боловч орсон, гарсан тушаал нь архивд байхгүй байна. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Ч.Ихбаяр нь Төв аймаг, Зуунмод сумын Намын хорооны мухлагт 1984 оны 03 дугаар сарын 01-нээс 1985 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл худалдагч, үйлчлэгчээр, Төв аймгийн холбооны газрын харьяа Баянцагаан сумын бригадад 1985 оны 07 дугаар сарын 01-нээс 1987 оны 08 дугаар сарын 01-ны өдөр хүртэл бригадын холбоочноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ. Үүнд:

1.. Ч.Ихбаярын №107478 дугаартай аймгийн намын хорооноос 1985 оны 02 дугаар сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

2. Төв аймгийн Намын хорооны нарийн бичгийн дарга нарын зөвөлгөөний 1985 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 05 дугаартай зарим хүмүүсийг ажилд батлах, чөлөөлөх тухай тогтоолд ...Ч.Ихбаярыг 2 дугаар сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлөх гэсэн бичилт,

3. Төв аймгийн Намын хорооны нарийн бичгийн дарга нарын 1984 оны 03 дугаар сарын 05-ны 14 дугаартай мөнгө зарцуулах тухай зөвөлгөөний тогтоолын хавсралт .... 15-д Ч.Ихбаяр гэсэн бичилт,

4. Гэрч Ц.Хишигжав:  Ч.Ихбаяр нь Төв аймаг, Зуунмод сумын намын хороонд мухлагт 1984 оны 03 дугаар сарын 01-нээс 1985 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл худалдагчаар ажиллаж байсан нь үнэн гэх тодорхойлолт, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

5.гэрч Д.Батчулуун: Ч.Ихбаяр нь Төв аймгийн холбооны газрын харьяа Баянцагаан сумын бригадад 1985 оны 07 дугаар сарын 01-нээс 1987 оны 08 дугаар сарын 01-ны өдөр хүртэл бригадын холбоочноор ажиллаж байсан нь үнэн гэх тодорхойлолт, зэрэг нотлох баримтуудыг ирүүлжээ.

Ч.Ихбаярын намын хороо болон холбооны газар ажилласан тушаал өөрт нь болон архивт хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж зааснаар хүсэлт гаргагчаас хэрэгт ирүүлсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг үндэслэн Боржигин овогт Чулуундоржийн Ихбаяр нь Төв аймаг, Зуунмод сумын намын хороонд мухлагт 1984 оны 03 дугаар сарын 01-нээс 1985 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл худалдагч, үйлчлэгчээр, Төв аймгийн холбооны газрын харьяа Баянцагаан сумын бригадад 1985 оны 07 дугаар сарын 01-нээс 1987 оны 08 дугаар сарын 01-ны өдөр хүртэл бригадын холбоочноор тус тус ажиллаж байсан байдлыг өөрийнх нь тайлбар, хэрэгт цугларсан  бичгийн нотлох баримтууд гэрч нарын мэдүүлэг зэргийг үндэслэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ .....

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар НЮ61062866 регистрийн дугаартай Боржигин овогт Чулуундоржийн Ихбаярын нь Төв аймаг, Зуунмод сумын Намын хорооны мухлагт 1984 оны 03 дугаар сарын 01-нээс 1985 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл худалдагч, үйлчлэгчээр,

Төв аймгийн холбооны газрын харьяа Баянцагаан сумын бригадад 1985 оны 07 дугаар сарын 01-нээс 1987 оны 08 дугаар сарын 01-ны өдөр хүртэл бригадын холбоочноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймагдахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Л.ОЮУНЦЭЦЭГ