Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 151/ШШ2017/00106

 

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 151/ШШ2017/00106

Төв аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг би, нэхэмжлэгч Төв аймаг Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб / утас: 70272584/-ийг төлөөлж хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнийн нэхэмжлэлтэй

Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг, Баянхошуу, 10 дугаар гудамж, 4 тоотод оршин суух Боржигон овогт Мягмарсүрэнгийн Шинэбаяр /НЗ90123176, утас:88079813/-д холбогдох,

Цэргийн албыг мөнгөн төлбөрөөр дүйцүүлэн хаах мөнгөн төлбөр 673 000 / зургаан зуун далан гурван мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн тухай хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төв аймаг Засаг даргын Тамгын газрын цэргийн штаб шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн М.Шинэбаяртай Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр хаах гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээгээр М.Шинэбаяр нь 673 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн төрийн сан Цэргийн штабын 140000983 тоот дансанд төлөх ёстой байсан боловч хугацаанд нь төлөөгүй байх тул М.Шинэбаяраас Цэргийн жинхэнэ албыг биеэр хаагаагүйн төлөө цэргийн албыг мөнгөн төлбөрөөр дүйцүүлэн хаах төлбөр 673 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Шинэбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Цэргийн жинхэнэ албыг биеэр хаагаагүйн төлөө цэргийн албыг мөнгөн төлбөрөөр дүйцүүлэн хаах мөнгөн төлбөр 673 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сард төлөх байсан боловч хөрөнгө мөнгөний боломжгүйгээс өгч чадаагүй. Иймд тус мөнгийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 2017 оны 06 дугаар сарын 02-ны дотор сар бүрийн 28-ны өдөр 134 600 төгрөгөөр тус тус төлж барагдуулна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төв аймаг Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабыг болон Төрийг төлөөлж хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ, төрийн байгууллагын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.-д заасны дагуу оролцсоныг хуульд нийцсэн байна гэж үзлээ.

Тэрээр Иргэн М.Шинэбаяраас Цэргийн жинхэнэ албыг биеэр хаагаагүйн төлөө цэргийн албыг мөнгөн төлбөрөөр дүйцүүлэн хаах төлбөр 673 000 төгрөгийг Цэргийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Монгол улсын Их хурлын 2009 оны 33 дугаар тогтоол, Цэргийн жинхэнэ албыг биеэр хаагаагүйн төлөө цэргийн албыг мөнгөн төлбөрөөр дүйцүүлэн хаах тухай 2015 оны Монгол улсын Засгийн газрын 51 дүгээр тогтоолыг тус тус үндэслэл болгон нэхэмжилсэн байна.

Хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд М.Шинэбаяр нь Үндсэн хууль болон холбогдох бусад хуульд заасан эрх үүргийн дагуу үүргээ ухамсарлаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч бичгээр тайлбар ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.3-д зааснаар нэхэмжлэгчийн бүх шаардлагыг хариуцагч бүрэн хүлээн зөвшөөрсөн нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-д зааснаар Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын нэхэмжилсэн 673 000 / зургаан зуун далан гурван мянган/ төгрөгийг хариуцагч М.Шинэбаяр 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дотор сар бүрийн 28-ны өдөр 134 600 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар бүрэн хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч М.Шинэбаяраас улсын тэмдэгтийн хураамжинд 10 351 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                       Л.ОЮУНЦЭЦЭГ