Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 365

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. С.Эрдэнэжаргал, Лиу чи шисан нари холбогдох 13,785,000  төгрөг гаргуулах С.Золзаяагийн нэхэмжлэлтэй хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Булгантамир нь нэхэмжлэлийн шаардлага болох 13,785,000 төгрөгийн 2,785,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч С.Эрдэнэжаргал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 6,000,000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэх 5,000,000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч С.Золзаяа нь хариуцагч Лиу чи шисанд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,875 төгрөгийн тал хувь болох 113,437.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч С.Эрдэнэжаргалаас 113,437.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Золзаяад олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.                        

 

             

 

 

ШҮҮГЧ                                          Э.ЭНЭБИШ