Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 151/ШШ2017/00063

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 19 өдөр

  Дугаар 151/ШШ2017/00063

 Төв аймаг

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Төв аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

  нэхэмжлэгч: ? нэхэмжлэлтэй,

  хариуцагч: ? холбогдох 

  Гэрлэлт цуцлуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ?, хариуцагч ?, нарийн бичгийн дарга С.Базардорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           Нэхэмжлэгч ? шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие ?тэй 2002 онд гэр бүл болж хүү Б.С 2003 онд, хүү Б.А 2007 онд төрүүлсэн. 2011 оноос нөхөр ?ээс тусдаа амьдрах болсон. Хоёр хүүхэд эцэг ?ийн хамт амьдардаг. Би 2012 оноос гэр бүлтэй болсон. Бид эд хөрөнгийн маргаангүй. Цаашид хамтран амьдрах боломжгүй, эвлэрүүлэн зуучлалаар орох шаардлагагүй гэв.

Хариуцагч ? шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Бид 2002 онд гэр бүл болоод амьдарч байх явцад зан харьцааны таарамжгүй байдлаас тусдаа амьдарсан. Одоо тус тусдаа өөр амьдрал зохиогоод 7 жилийн хугацаа болж байна. 2 хүүхэд багаасаа миний асрамжид өссөн, хүүхдүүдээ өөрийн асрамжид авна. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Эхээс нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэв. 

       Шүүх  хэрэгт цугларсан  бичгийн нотлох баримтууд болон Б.А, Б.С нарын эрүүл өсөн бойжиж байгаа гэх тодорхойлолт, ?, ? нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, Ерөнхий боловсролын БДСургуулийн тодорхойлолт, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тухай тэмдэглэл, хүүхдүүдийг асуусан тэмдэглэл зэрэг баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

  Нэхэмжлэгч ? нь ?ээс гэрлэлтээ цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

  Зохигчид нь 2002 онд гэр бүл болж иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд 2003 оны 04 сарын 04 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн хууль ёсны гэр бүл байсан байна. Гэрлэгсдийн хамтын амьдрал үргэлжилж байх хугацаанд 2003 оны 11 сарын 14-нд хүү Б.Сүхбат, 2007 оны 12 сарын 25-нд хүү Б.Амгалан нарыг тус тус төрүүлсэн байна. Хүүхдүүд 2011 оноос одоог хүртэл эцэгийнхээ асрамжинд хүмүүжиж байгаа болох нь зохигчдын өөрсдийн тайлбаруудаар нотлогдож байна. Гэрлэгсэд нь 7 жил тус тусдаа амьдарч өөр гэр бүл зохиосон байх тул тэдний хамтын амьдралын хэвийн байдал алдагдсан байна. Иймд гэрлэлтийг цуцалж хүүхдийнн асрамжийг тогтоох нь зүйтэй.

   Зохигчид харилцан тохиролцож, хүүхдийн асрамжийн талаар маргахгүй, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй ба хүүхдийн өсөж бойжих орчин эх, эцгийн анхаарал халамж, хүүхдийн өөрийнх нь санал зэрэг нөхцөл байдлыг харгалзан 2003 оны 11 сарын 14-нд хүү Б.Сүхбат, 2007 оны 12 сарын 25-нд хүү Б.Амгалан нарыг эцэг ?ийн асрамжинд үлдээх нь зүйтэй юм. Зохигчид нь эд хөрөнгийн талаар маргаан байхгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

    Цаашид хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзвэл, мөн хүүхэд өөрийнхөө асрамжийг өөрчлүүлэхийг хүсвэл асрамжийн асуудлаар шүүхэд дахин хандах эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй байна.

    Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Иргэний хэрэг шүүхэд хянаншийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Жая овогт Өнөрийн Нэргүй, Боржигон овогт Алтангэрэлий Батсүх нарын гэрлэлтийг цуцалсугай.

  2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2003 оны 11 сарын 14-нд хүү Б.С, 2007 оны 12 сарын 25-нд хүү Б.А нарыг эцэг ?ийн асрамжинд үлдээсүгэй.

  3. Зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурдсугай.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ?ээс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ?д олгосугай.

  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Л.ОЮУНЦЭЦЭГ