Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
Хэргийн индекс | 152/2017/00050/И |
Дугаар | 81 |
Огноо | 2017-01-20 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 81
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Өмнөговь сумын 5 дугаар багт байрлах, Өмнөговь сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Өмнөговь сумын 3 дугаар багт оршин суух, 1950 онд төрсөн, эмэгтэй, ОЙ50053007 регистрийн дугаартай, Марас зуутраг овогт Чойзодын Хартолгойд холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга Р.Төмөрчөдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол улсын Засгийн газрын 2010 оны 197 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор 2009-2010 оны өвөл, хавар тохиолдсон байгалийн гамшиг, зудын улмаас малаа хорогдуулж малгүй болсон өрхийг малжуулах, зохион байгуулах ажлын хүрээнд 3 дугаар багийн иргэн Ч.Хартолгой нь малжуулахын 1.700.000 төгрөгийг 2013 онд 40 хувь буюу 680.000 төгрөг, 2014 онд 30 хувь буюу 510.000 төгрөг, 2015 онд 30 хувь буюу 510.000 төгрөг эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан. Ч.Хартолгойд удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч 1.200.000 төгрөг төлж 500.000 төгрөг төлөөгүй. Иймд төлөөгүй 500.0000 төгрөгийг Ч.Хартолгойгоос гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга Р.Төмөрчөдөр шүүхэд гаргасан тайлбартаа: “Тус сумын 5 дугар багийн иргэн Чойзодын Хартолгой нь нэхэмжилсэн төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болно. Иймд танай шүүхэд гаргасан 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 173 тоот нэхэмжлэлээс татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга нь Ч.Хартолгойд холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь Засаг дарга Р.Төмөрчөдөрийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь 500.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 15.650 төгрөг төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга нь зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР