Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
Хэргийн индекс | 152/2017/00091/И |
Дугаар | 86 |
Огноо | 2017-01-20 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 86
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багт байрлах, регистрийн 2693321 дугаартай, Хаан банкны Увс салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 13-48 тоотод оршин суух, 1965 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОО65090378, Булгадар овогт Лхамжавын Магсаржав,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 13-48 тоотод оршин суух, 1967 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ67092622, Борлууд овогт Данзаны Тунгалаг нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг үндсэн зээлийн үлдэгдэл 8.574.215,87 төгрөг, зээлийн хүү 2.327.300,58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 137.894 төгрөг, нотариатын зардал 14.500 төгрөг, нийт 11.053.910,45 төгрөг гаргуулах, зээлдэгч нарын барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Хаан банкны Увс тооцооны төвийн захирал Ж.Сайнбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Л.Магсаржав, Д.Тунгалаг нар нь 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Хаан банкны Увс салбараас ЗГ201542282240 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 9.730.972 төгрөгийг сарын 1.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.3.1, дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 1.156.756,52 төгрөг, зээлийн хүү 632.743,48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 879,18 төгрөг, нийт 1.790.379,18 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтэрсэн, банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардан боловч гэрээний 5.2.14-д заасан үүргээ биелүүлээгүй тул банкнаас 2016 оны 10 дугаар сраын 25-ны өдөр, 2017 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр тус тус зээлийг буцаан дуудах мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк шүүхэд 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 201542282240 тоот барьцааны гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 8.574.215,87 төгрөг, зээлийн хүү 2.327.300,58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 137.894 төгрөг, нотариатын зардал 14.500 төгрөг, нийт 11.053.910,45 төгрөг гаргуулж өгнө үү. Зээл төлөгдөхгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр хангуулж зээлийг төлүүлнэ. Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ” гэжээ.
Нэхэмжлэгч Хаан банкны Увс тооцооны төвийн захирал Ж.Сайнбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Л.Магсаржав, Д.Тунгалаг нарын 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өлөр хүртэлх зээлийн хүү 31.516 төгрөгийг нэмж нэхэмжилж байна” гэжээ.
Хариуцагч Л.Магсаржав, Д.Тунгалаг нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Л.Магсаржав, Д.Тунгалаг бид Хаан банкнаас шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаа. Одоо нэхэмжилж байгаа нийт 11.085.426 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хэрэв төлж чадаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр төлбөрийг барагдуулахад татгалзах зүйлгүй” гэжээ.
Нэхэмжлэгч Хаан банкны Увс тооцооны төвийн захирал Ж.Сайнбилэг шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн Л.Магсаржав, Д.Тунгалаг нарын шүүхэд гаргасан тайлбартай танилцлаа. Зээлийн төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Увс салбар нь хариуцагч Л.Магсаржав, Д.Тунгалаг нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг үндсэн зээлийн үлдэгдэл 8.574.215,87 төгрөг, зээлийн хүү 2.327.300,58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 137.894 төгрөг, нотариатын зардал 14.500 төгрөг, нийт 11.053.910,45 төгрөг гаргуулах, зээлдэгч нарын барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Хаан банкны Увс салбараас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж хариуцагч нараас нийт 11.085.426 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Магсаржав, Д.Тунгалаг нар нь нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 11.085.426 төгрөгийг барагдуулах, хэрэв мөнгөө төлж чадахгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүйг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Л.Магсаржав, Д.Тунгалаг нар нь Хаан банкны Увс салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 11.085.426 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Хаан банкны Увс салбар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 196.363 төгрөг төлсөн ба тал хувь болох 98.182 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 15000941 тоот данснаас 98.182 төгрөг, илүү төлсөн 16.250 төгрөгийн хамт, хариуцагч Л.Магсаржав, Д.Тунгалаг нараас 98.182 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарт олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарын зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг, нотариатын зардал нийт 11.085.426 төгрөг гаргуулах, зээлдэгч нарын барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Магсаржав, Д.Тунгалаг нар төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Увс салбараас тэмдэгтийн хураамжид төлсөн 196.363 төгрөгөөс 98.182 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 98.182 төгрөг, илүү төлсөн 16.250 төгрөгийн хамт, хариуцагч Л.Магсаржав, Д.Тунгалаг нараас 98.182 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Л.Магсаржав, Д.Тунгалаг нар шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР