Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
Хэргийн индекс | 152/2017/00092/И |
Дугаар | 98 |
Огноо | 2017-01-24 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 98
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багт байрлах, регистрийн 2693321 дугаартай, Хаан банкны Увс салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 1-08 тоотод оршин суух, 1974 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОО74111470, Борлууд овогт Цэндийн Орших,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 1-08 тоотод оршин суух, 1977 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОП77011205, Сэтэрхий зуутраг овогт Шагдарын Дарьсүрэн нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг үндсэн зээлийн үлдэгдэл 76.627.708,63 төгрөг, зээлийн хүү 16.990.757,21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 972.972,49 төгрөг, нотариатын зардал 16.000 төгрөг, нийт 94.670.498,3 төгрөг гаргуулах, зээлдэгч нарын барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Хаан банкны Увс тооцооны төвийн захирал Ж.Сайнбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Ц.Орших, Ш.Дарьсүрэн нар нь 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Хаан банкны Увс салбараас ЗГ/220 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 126.000.000 төгрөгийг сарын 1.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.3.1, 5.2.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 49.372.291,37 төгрөг, зээлийн хүү 62.379.209,27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 254.056,14 төгрөг, нийт 112.005.637,78 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй 375 хоног хугацаа хэтэрсэн, банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардан боловч гэрээний 5.2.16-д заасан үүргээ биелүүлээгүй тул банкнаас 2016 оны 3 дугаар сраын 16-ны өдөр, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тус тус зээлийг төлөх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк шүүхэд 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ/220 тоот барьцаат зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 76.627.708,63 төгрөг, зээлийн хүү 16.990.757,21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 972.972,49 төгрөг, нотариатын зардал 16.000 төгрөг, нийт 94.607.438,3 төгрөг гаргуулж өгнө үү. Зээл төлөгдөхгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр хангуулж зээлийг төлүүлнэ. Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ” гэжээ.
Нэхэмжлэгч Хаан банкны Увс тооцооны төвийн захирал Ж.Сайнбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Иргэн Ц.Орших, Ш.Дарьсүрэн нарын 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл тооцогдсон 658.045 төгрөгийн хүүний төлбөр гарсан тул нэхэмжлэлийн дүн дээр нэмж нэхэмжилж байна” гэжээ.
Хариуцагч Ц.Орших, Ш.Дарьсүрэн нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ц.Орших, Ш.Дарьсүрэн бид Хаан банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Одоо нэхэмжилж байгаа 95.265.483,3 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэрвээ төлж чадаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй” гэжээ.
Нэхэмжлэгч Хаан банкны Увс тооцооны төвийн захирал Ж.Сайнбилэг шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн Ц.Орших, Ш.Дарьсүрэн нарын шүүхэд гаргасан тайлбартай танилцлаа. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Увс салбар нь хариуцагч Ц.Орших, Ш.Дарьсүрэн нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг үндсэн зээлийн үлдэгдэл 76.627.708,63 төгрөг, зээлийн хүү 16.990.757,21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 972.972,49 төгрөг, нотариатын зардал 16.000 төгрөг, нийт 94.670.498,3 гаргуулах, зээлдэгч нарын барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Хаан банкны Увс салбараас нэхэмжлэлийн шаардлагаа 658.045 төгрөгөөр нэмэгдүүлж хариуцагч нараас нийт 95.265.483.3 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хариуцагч Ц.Орших, Ш.Дарьсүрэн нар нь нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 95.265.483,3 төгрөгийг төлж барагдуулах, хэрэв мөнгөө төлж чадахгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Ц.Орших, Ш.Дарьсүрэн нар нь Хаан банкны Увс салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 95.265.483,3 төгрөгийг төлж барагдуулах, хэрэв мөнгөө төлж чадахгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Хас банкны Увс салбар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 651.250 төгрөг төлсөн ба тал хувь болох 325.626 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 325.626 төгрөг, хариуцагч Ц.Орших, Ш.Дарьсүрэн нараас 325.626 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарт олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарын зээлийн гэрээний гүйцэтгээгүй 95.265.483,3 төгрөг гаргуулах, зээлдэгч нарын барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Орших, Ш.Дарьсүрэн нар төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хас банкны Увс салбараас тэмдэгтийн хураамжид төлсөн 651.250 төгрөгөөс 325.626 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 325.626 төгрөг, хариуцагч Ц.Орших, Ш.Дарьсүрэн нараас 325.626 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Ц.Орших, Ш.Дарьсүрэн нар шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР